Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

Хохирогч Э.*******,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндуламын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 845 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ын *******д холбогдох эрүүгийн 2208007551319 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон,

Багануур дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 346 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж , уг хорих ялыг эдэлж дуусгавар болсон.

******* овогтой *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.******* 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Э.*******ыг "Toyota prius-11" маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж итгүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Б.” гэх фейсбүүк хаяг ашиглан “хямд портер машин зарна” гэсэн зарыг фейсбүүктээ байршуулж улмаар иргэн Н. гэх иргэний үнэмлэхийн хуулбараар өөрийгөө Н. хэмээн итгүүлж, хохирогч А.ийг Налайх дүүргийн , тоотод байхад нь портер машины урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн тоот дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж байгаад амархан аргаар мөнгө олох гээд мөрийтэй тоглоомд нэлээн донтсон байсан. Өмнө нь урьдчилгаа аваад машин нэг удаа зарж үзэж байсан тул түүнээсээ санаа авсан. Тухайн мөнгөө мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Тухайн үед хоёр хүнээс тус бүр 1,000,000 төгрөг авсан...” гэв.

Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Приус11 загварын машин зарна гэсэн зарын дагуу холбогдсон. Урьдчилгаа мөнгө шилжүүл гэсэн. Банк бусаар авсан тул 1,2 сарын төлбөрийн төлөөгүй байгаа. 1,000,000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би хаана байгаа машин юм бэ гэж асуухад аймагт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Орой нь залгахад аймагт ороод ирчихсэн Зүүн салаанд байна гэсэн. Маргааш нь дахин холбогдоод машинаа авъя гэхэд одоо очлоо гэж хэлсэн. Өмнө нь надад 9119-тэй дугаар өгсөн. Эхлээд надтай ярихдаа 95-тай дугаараас ярьж байсан. 9119-тэй дугаар луу залгахад Хилчин хотхон дээр юм буулгачхаад яваад очлоо гээд хоёр утас нь холбогдохоо больсон. Сүүлд 9119-тэй дугаар луу нь залгахад мөргөлдчихлөө одоо 32-н ачлага дээр байна гэж хэлсэн. Би тэр газар луу нь хүртэл явж үзэж байсан. Машиныхаа дугаарыг өгчих би орж харъя гэхэд тэрнээс хойш холбоогүй болсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Э.*******ын мэдүүлэг /хх-17-18/, хохирогч А.ийн мэдүүлэг /хх-180/, гэрч Б., Н., Э. нарын мэдүүлэг /хх-21,182,184/, О.*******ий дансны хуулга /хх-201/, хохирогч А.ийн дансны хуулга /хх-203/, гэрч Б.ын дансны хуулга /хх-27-40/, О.*******ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас,

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Шүүгдэгч О.*******ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Э.*******ыг "Toyota prius-11" маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж итгүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Б.” гэх фейсбүүк хаяг ашиглан “хямд портер машин зарна” гэсэн зарыг фейсбүүктээ байршуулж улмаар иргэн Н. гэх иргэний үнэмлэхийн хуулбараар өөрийгөө Н. хэмээн итгүүлж, хохирогч А.ээс 1.000.000 төгрөгийг авч залилсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.*******ын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл 3 сая төгрөгт зарна гэсэн фейсбүүк зарын дагуу гэсэн дугаартай холбогдож Хаан банкны тоот гэх хүний данс руу өөрийн эзэмшдэг тоот дугаарын Хаан банкны данснаас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 06 минутад 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

/1хх-17/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* надад хандаж чи Хаан банкны дансаа түр ашиглуулчих гэж хэлсэн. Тэгэхэд би яах гэж байгаа юм гэж асуухад хүнээс авах гэж байгаа мөнгө юм гэж надад хэлж байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын дансанд мөнгө ороод ирээд тус мөнгийг *******ий өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг,

/1хх-21/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.ийн өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би "Super Porter hudaldaa" гэх фейсбүүк группт Б. нэртэй фейсбүүк хэрэглэгчийн байрлуулсан "мотор асуудалтай, гавлын жийрэг сэтэрсэн портер хямд зарна" гэх зарын дагуу фейсбүүк хэрэглэгч рүү чат бичтэл Нармандах овогтой гэх хүний иргэний үнэмлэхийн зургийг явуулаад тоот дансыг явуулсан. Би үүний дагуу тухайн данс руу нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг урьдчилгаанд шилжүүлсэн..." гэх мэдүүлэг,

/1хх-180/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ий өгсөн: "...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр О.******* гээд ах миний дансны дугаарыг асуухаар нь би дансаа хэлж өгсөн юм. Тэгтэл нэг их удалгүй миний дансанд 1.000.000 төгрөг ороод ирэхээр тэр мөнгийг нь бүгдийг нь тоот О.******* ахын өөрийнх нь данс руу шилжүүлсэн.." гэх мэдүүлэг,

/1хх-182-184/

 

  1. Шүүгдэгч О.*******ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/1хх-136/

  1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/1хх-141-145/

  1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/346 дугаар захирамжийн хуулбар,

/2хх-67-73/

  1. Шүүгдэгч О.*******ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-125-127, 132-136/, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2,000,000 төгрөг нөхөн төлөгдөөгүй. О.******* нь хохирогч  Э.*******т 1,000,000 төгрөг, хохирогч А.эд 1,000,000 төгрөгийг тус тус төлөх төлбөртэй гэсэн дүгнэлтийг гаргаж байнагэх дүгнэлтийг гаргав.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба хэргийн бусад оролцогч маргаж мэтгэлцээгүй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.******* 1,000,000 төгрөг, А.эд 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааны 5 хоногийн завсарлага авч, хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ