| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/00155/и |
| Дугаар | 261 |
| Огноо | 2020-03-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00155/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, .. сум, ... баг, ... гудамжны ... тоотод оршин суух, /утас ../, ... регистрийн дугаартай, .. овогт М.Ц- нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, /утас ..., ... регистрийн дугаартай, ... овогт Б.Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц-, хариуцагч Б.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь нөхөр Б.Г-тэй ... аймгийн ...-д 2005 онд суралцаж байхдаа танилцаж, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 20..,....,...-ны өдөр хүү Г.У-, 20..,....,...-ны өдөр хүү Г.Т-, 20..,....,...-ны өдөр бага хүү Г.Х нар төрсөн. Энэ хугацаанд Б.Г- 2008 оны 3 сард .... аймгийн ... үйлдвэрт ажилд орж, ихээр архи уудаг болсон. Тэрээр сүүлдээ даамжирч, гар хүрч, хутга мэс барин айлгаж, хий хардаж зовоож бид дөрвийг их айлгаж гэртээ байнга агсам тавьдаг болсон. Өмнө хэд хэдэн удаа зодуулаад ээж, ах, дүү нараасаа их нуудаг байсан, аргагүйн эрхэнд ээжид хэлж, хулгайгаар гурван хүүхдээ аваад ... аймгийн ... сумын ... дугаар багт амьдардаг. Ээж А-гийнд ирж одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд Б.Г- нь араас ирж, агсам согтуу тавьж гэр орныг буулгаж гар хүрч, зодож дээрэлхсээр байна. 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Сүүлийн хэдэн жил нам гүм, холбоогүй болсон. Миний бие ганцаараа ажил хийж байгаа болохоор 3 хүүхэд минь цалин хаана аа ч хүрэлцэхгүй хэцүү байна. Тиймээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Г- 2007 онд М.Ц-тай амьдарч 3 хүүтэй болж сайхан амьдарч байсан. Би 3 хүүхэддээ хичээл сургуулийнх нь хэрэгслийг болон хувцас хунар авч өгч тусалдаг. Миний цалин хийсэн ажлаасаа хамаарч тогтмол биш байдаг. Би сүүлийн хэдэн жил нүүрсийг нь бэлдэж өгсөн. Бид 20104 оноос тусдаа амьдарч байгаа боловч би хүүхдүүдээ хаяа өөр дээрээ авдаг. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Гурван хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч Б.Г-эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч М.Ц-, хариуцагч Б.Г- нар нь 2005 онд танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болон 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа .. оны .. дугаар сарын ..-ны өдөр хүү Г.У-, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр хүү Г.Т-, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүү Г.Х нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нь 6 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай Эвлэрлийн гэрээгээр талууд эвлэрэн хэлэлцсэн боловч хамтын амьдралаа үргэлжлүүлээгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд Б.Г- архи их уудаг, уусан үедээ бие махбодид халдаж зоддог, дарамталдаг, хайр халамжгүй энэ байдал нь бидний салах шалтгаан болсон гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч нь гурван хүүхдээ өөрийн асрамжид авна гэж маргаж байгаа боловч хүүхдүүдийг өөрөө аваад явах боломжтой талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хүүхдүүд нь төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа тул ээнэгшин дассан орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх М.Ц-гийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул Г.У-, Г.Т-, Г.Х нарт эцэг Б.Г-ээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт Б-ын Г, ... овогт М-ын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар .. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн хүү Г.У-, ... оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн хүү Г.Т-, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн хүү Г.Х нарыг эх М.Ц-гийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Г-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.Г-, эх М.Ц- нарт даалгасугай.
4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 140 400 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 94 476 төгрөг нийт 234 876 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА