Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Б.*******,

Хохирогч Т.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 103 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307000000168 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ,,, тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ЗШ/23 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5,4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 20 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.*******ыг 2022 оны 12 дугаар сарын сард баруун хөлийн шагай руу галын дэгээ төмрөөр цохиж зодсон, 2023 оны 01 дүгээр сард баруун мөр рүү гараараа цохиж зодсон, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01  цагийн орчим шүд рүү нь гараараа нэг удаа цохиж, зодсон, 2023 оны 03 дугаар сард хөл, гар руу нь өшиглөж зодсон, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө зүүн нүд рүү нь савны таг шидэж, зүүн шилбэ рүү өшиглөж зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө , 1 дүгээр хороо, тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч Т.*******ын зүүн шилбэ рүү өшиглөж, зүүн нүд рүү савны таг шидэж түүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хамгийн сүүлд ажил тараад гэртээ ирсэн. Нүд рүү нь цохидог үед гэртээ согтуу байсан. Би түүнд  хандан “чи цай чаначихгүй яасан юм бэ? Гадаа хүйтэн байна шүү дээ “ гэж хэлсэн. Тухайн үед нэг нөхөртэй архи ууж байсан. Будаа агшаагчийн саванд ус тавиад цай чанах гэсэн чинь тамхи байна уу? Мөнгө байна уу? Ганц юм авчих гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэсэн. Гэтэл чи энд байх албатай юм уу? Юу ч үгүй ирчхээд  гэхээр нь таглах гэж байсан таглаагаа санаандгүй аваад шидсэн. Зодъё гэж бодсон зүйл байхгүй. Хөл гар луу нь өшиглөөгүй. Цус гарахаар нь сандраад эмнэлэг явъя гэхэд үгүй зүгээр гэж хэлсэн. Тэрнээс хойш 3 хоног өнгөрсөн. Би өдөр ирэхэд аяга хоол хийчихсэн тамхитай нь залгуулаад явдаг. Намайг орой ажлаас ирэхэд ялгаа байхгүй архи уучихсан байдаг. Янз бүрийн хүмүүс машин тэрэгтэй ирээд аваад явдаг. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй. Сүүлдээ би унтаж хэвтэхээс айдаг. Ямар хүн ирж намайг дарамтлах бол гээд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Хохирогч нь шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Нийлээд хамт уухын хувьд уудаг. 4 дүгээр сарын 19-ний орой манай гэрийг цоожлоод байхгүй байсан. Гадаа хүлээгээд зогсож байхад 0,75 хараа гээд архи бариад ирсэн. Хаашаа явсан талаар нь асуухад чи өөрөө машинд суугаад алга болсон биз дээ гэхээр би гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгсэн учиргүй зодоон болсон. Дээрээс дараад хэвтчихсэн. Би эмнэлэг, цагдаа дуудъя гэсэн боловч энэ хүнийг босгож дийлээгүй. Өглөө босоход орны хажууд цагаан паалантай сав байсан. Тэрийг би байцаагчид өгсөн. Толинд харахад нүүр  хэсэг хөхрөөд хавдсан байсан. Одоо нүд ширгээх эмчилгээ хийлгэж байгаа. 10 хоногийн дараа портез тавиулна. Одоо шааригтай оёдлоо авхуулаагүй байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Т.*******ын мэдүүлгүүд /хх-10,13/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-15/, гэрч Э.ын мэдүүлэг /хх-17/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-22/, 171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-24/, 8791 дугаартай өвчтөний түүх /хх-28-52/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх-54/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-83-86/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан бичиг, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх-95,96,99/, хохиролтой холбоотой баримт /хх-94/, Г.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-68/, хэрэг эд мөрийн баримтаар  хураагдсан цагаан өнгийн төмөр таг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.*******ыг 2022 оны 12 дугаар сарын сард баруун хөлийн шагай руу галын дэгээ төмрөөр цохиж зодсон,

2023 оны 01 дүгээр сард баруун мөр рүү гараараа цохиж зодсон,

2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 цагийн орчим шүд рүү нь гараараа нэг удаа цохиж, зодсон,

2023 оны 03 дугаар сард хөл, гар руу нь өшиглөж зодсон,

2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө зүүн нүд рүү нь савны таг шидэж, зүүн шилбэ рүү өшиглөж зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө , 1 дүгээр хороо, тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч Т.*******ын зүүн шилбэ рүү өшиглөж, зүүн нүд рүү савны таг шидэх цохих зэргээр биед нь зүүн нүдний сохрол, зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн нярал, зүүн бугалга шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.*******ын өгсөн: “....2023 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдөрт шилжих шөнө Г.******* чи сая нэг хүнтэй машинд суугаад явсан биздээ гээд миний нүд хэсэг рүү савны таг шидсэн...2023 оны 01 дүгээр сард миний мөр хэсэг рүү цохиж гэмтээж байсан...2022 оны 12 дугаар сарын дундуур Г.******* өөр хүнтэй хардаж галын дэгээ төмрөөр миний баруун хөлний шагай руу цохиж гэмтээж байсан....2023 оны 03 дугаар сарын эхээр миний хөл гар руу өшиглөж унагаагаад гэр орны зүйлс эвдсэн...” гэх мэдүүлэг

/хх-13-14/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ээжтэй уулзахад зүүн нүд нь хавдаад аймар болчихсон байсан. Налайхын эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний алим гэмтчихсэн байна гэж хэлээд эгч бид хоёр ээжийг эмнэлэгт үзүүлж, цагдаад хандсан. Ээж хэлэхдээ хэд хоногийн өмнө гэртээ Г.*******т зодуулаад миний зүүн нүд рүү олон удаа цохиж, савны таг шидсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

/хх-15/

 

3. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.*******ийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би согтуудаа “чи 2 хоногийн өмнө Өвөршандад нэг залуутай гэрт нь шав шалдан хэвтэж байсан биз дээ, яагаад намайг нүдэн дээр минь илтэд хуураад байгаа юм бэ” гэж хэлээд Т.******* надад “чи бид хоёр ямар гэрлэлтийн баталгаатай биш, ямар хамаатай юм бэ” гэж надтай хэрүүл хийх гээд байхаар нь би уурлаад хоолны савны тагыг аваад нүүр рүү нь шидсэн...2023 оны 01 дүгээр сард би түүнтэй хэрэлдэж муудалцаад мөр рүү нь гараараа цохиж байсан, тэгэхэд нь мөр нь эвгүй болоод гэмтчихлээ гэж байсан...2023 оны 03 дугаар сард гэртээ байхдаа хэрэлдэж муудалцаад цохиж зодсон асуудлаараа шүүхээр орж 20 хоногийн баривчилгаа авч байсан...” гэх мэдүүлэг

/хх-66-67/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Ж.ын өгсөн: “..Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,131,000 төгрөгийн зардал гарсан тул яллагдагч Г.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-99/

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 171 дугаар “...Т.*******ын биед зүүн нүд рүү савны таг шидэж биед нь зүүн нүдний сохрол, зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн нярал, зүүн бугалга шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд их хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-23-24/

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-83-86/

 

7. Т.*******ын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, хохирол төлбөртэй холбоотой баримтууд,

/хх-89-94/

 

 

8. дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 34/50 дугаар албан бичгийн хавсралт,

/хх-95-96/

 

9. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-75-80/

 

10. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ЗШ/23 дугаар шийтгэврийн хуулбар,

/хх-81-82/

 

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч ...Г.*******ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар мөн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Иймд шүүгдэгч нь хохирогч Т.*******т 67,300 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1,130,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах...” гэх, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул тусгайлан гаргах дүгнэлт, санал байхгүй байна. Хохирогчийн хувьд 67,300 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн баримтаар нэхэмжилсэн 1,130,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Хохирогч бусад эрүүл мэндтэй холбоотой баримт байгаа гэж байна. Бусад хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй...” гэв.

Иргэдийн төлөөлөгч “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Т.*******ыг гэр бүлийн хүрээнд хамт амьдарч байхдаа бие махбодын хүчирхийллийн хэлбэрээр буюу 2023 оны 01 дүгээр сард баруун мөр рүү гараараа цохиж зодсон,

2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 цагийн орчим шүд рүү нь гараараа нэг удаа цохиж, зодсон,

2023 оны 03 дугаар сард хөл, гар руу нь өшиглөж зодсон,

2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө зүүн нүд рүү нь савны таг шидэж, зүүн шилбэ рүү өшиглөж зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн хохирогчийн зүүн нүд рүү нь савны таг шидэж, зүүн шилбэ рүү өшиглөж зодсон зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь зүүн нүд рүү савны таг шидэж биед нь зүүн нүдний сохрол, зүүн чихэнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн нярал, зүүн бугалга шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж, зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 171 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Гэм буруутайд тооцуулах.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 67,300 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1,131,000 төгрөгөөс 56,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн болно.

Мөн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуудас, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эгчтэйгээ хамт ээжийг Налайхын эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.*******ын өгсөн: “...04 дүгээр сарын 25-ны өдөр анх эмнэлэгт хандсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч нь хэрэг болсон өдрөөс хойш 6 өдрийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байхад дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 34/50 дугаар албан бичигт ....2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэмтлийн яаралтай тусламж 1,075,000 төгрөг... гэх нэхэмжлэлийг зөрүүтэй нотлох баримтын хүрээнд хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

Харин хохирогч Т.******* нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зөрүүтэй шаардлагатай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч ...Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Түүний цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн бөмбөгөр хэлбэртэй нэг ширхэг савны тагийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах. Шүүгдэгчийн хувьд баривчлагдсан хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээг 3/2 хэтрүүлэхгүйгээр хорих ял оноож өгнө үү гэсэн саналтай байна. Цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялаас нь хасаж тооцуулах. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй. Үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх гэсэн зүйл заалтуудыг журамлаж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын тайлбар дүгнэлтийг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээг 3/2 хэтрүүлэхгүйгээр хорих ял оноож өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргав.

Тус шүүх Г.*******т холбогдох эрүүгийн 2307000000168 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, түүний өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу улсын өмгөөлөгч томилуулсан. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий шүүгчийн 141 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт товлосон боловч Г.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Г.*******ийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр албадан ирүүлж, тус өдөр шүүхэд шилжүүлж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зэрэг нь шүүгдэгч Г.******* нь шүүхийн шатнаас оргон зайлсан гэх хувийн байдалтай холбогдуулан өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, түүнийг хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр тагтай, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, бөмбөгөр, дугариг хэлбэртэй 21 см диаметр хэмжээтэй 1 ширхэг төмөр тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Налайх дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа, хохирогч Т.******* нь цаашид гарах эмчилгээтэй зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

        

 

                        ШҮҮГЧ                               Э.ЭНХЖАРГАЛ