Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Лхагваа /томилолтоор/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.ынх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 105 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000240211 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, эрэгтэй, *******тай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******,*******, ******* тоотод оршин суух,

урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар, Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.******* нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өглөө 09 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд амарч байсан хохирогч Б.ийн өрөөнд байсан “iphone 12 mini” загварын гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авч Б.д 1,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Буудалд хоночхоод өглөө гарах гэсэн хохирогч Б.ийн өрөө онгорхой байсан. Би өрөө рүү нь ороод дэрнийх нь хажууд байсан утсыг аваад гарсан. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.ийн мэдүүлэг /хх-14-15/, гэрч М.гийн мэдүүлэг /хх-17-18/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26/,

Шүүгдэгч У.*******ын өмгөөлөгчийн зүгээс: Хохирол төлсөн баримт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж У.*******д  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч У.Мөнжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд амарч байсан хохирогч Б.Өнө-энхрийлэлийн өрөөнд нэвтэрч “iphone 12 mini” загварын гар утсыг  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би *******т зочид буудалд хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ны өглөө 10 цагийн үед сэрээд утсаа хайсан чинь миний гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

/1хх-14/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* ах манай гэрт ирэхээр нь ахаасаа та цагдаад ямар асуудалтай байгаа юм бэ? та хүний гар утас авсан юм байгаа юу? гэж асуусан чинь би гар утсыг хулгайлсан нь үнэн. Тухайн гар утсыг *******од Теди төвд 80,000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Та ямар маркийн утас хулгайлсан юм бэ гэхэд iphone маркийн гар утас гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,

/1хх-17/

 

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн НД-23-20 дугаар хөрөнгийн үнэлгээний “...IPhone 12 mini  загварын утас 1,110,000 төгрөг...” гэх тайлан,

/1хх-25-26/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/1хх-37/

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн  2000 оны 07 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/1хх-53-56/

 

  1. Хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт,

/хх-111/

 

  1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/13 дугаар  шийтгэх тогтоолын хуулбар,

/1хх-62-67/

 

  1. Шүүгдэгч У.*******ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилсантай холбоотой баримтууд,

/хх-41-46, 70-71/

 

  1. У.*******ын  хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-50-52/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. У.*******д 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнийг бусдад учруулсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж  шүүхээс 2 жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зүйл заалтыг хэрэглэж 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Иймд шүүгдэгч У.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба хэргийн бусад оролцогч маргаж мэтгэлцээгүй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.д учирсан 1,110,000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зүйл заалтыг хэрэглэж 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурор А.Лхагваа нь  “...2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх гэтэл яллагдагч У.******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан учир одоо хэргийг шүүхэд шилжүүлж байгаа... ” гэх тайлбар,  мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилсантай холбоотой 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, АСАП сангийн мэдээлэл, хяналтын прокурор Ц.ын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар яллах дүгнэлтийг мөн өдөр гардуулж, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдал зэргээс үзэхэд шүүгдэгч У.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан гэх үйл баримт тогтоогдсон,

Түүнчлэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/13 дугаар  шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн зэргээс харахад шүүгдэгч нь өмнө нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирэлгүй оргон зайлсан зэрэг түүний хувийн байдалтай холбогдуулан өмгөөлөгчийн гаргасан “...1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү “ гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заасны хэрэглэх дээ  “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж...” зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 18 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Н

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ