| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/00156/и |
| Дугаар | 262 |
| Огноо | 2020-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00156/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, .. сум, ... баг, .. хороолол, ... байр, ... тоотод байрлах, ... банкны ... салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, .... регистрийн дугаартай, ... овогт Б-гийн Б,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, ... овогт Б-ын Н нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, .... төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-, хариуцагч Б.Б-, Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...банкны Дархан салбарын захирал С.Энхсувд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.Б-, Б.Н- нар нь ...банзны ... салбарын харьяа Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ... тоот зээлийн гэрээ, ... тоот барьцааны гэрээ байгуулж, ... төгрөгийг жилийн .. хувийн хүүтэй, ... сарын хугацаатай гэр бүлийн хэрэгцээндээ зориулж зээл авсан. Зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан ... төгрөгийн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд ... төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт ... төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ... төгрөг, нийт ... төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .. дугаартай зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... дугаартай зээлийг төлөх тухай мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй ... хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр ... төгрөг, зээлийн хүүгийн төлбөр ... төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ... төгрөг, нийт ... төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б- би ...банкны Дархан салбар дахь салбараас гаргасан нэхэмжлэлийг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хугацаа хэтэрч төлөөгүй байгаа зээлийн хүүг 3 сарын хугацаанд төлж барагдуулж, цаашид өмнөх хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Н- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...банкнаас гаргасан нэхэмжлэлийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй ба авсан зээлийн хүүг цаашид өмнөх хуваарийн дагуу 2 сараас эхлэн төлөх тайлбар гаргаж байна. Хугацаа хэтэрсэн төлөөгүй байгаа зээлийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...банкны Дархан салбар нь хариуцагч Б.Б-, Б.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр .... төгрөг, зээлийн хүүгийн төлбөр ... төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ... төгрөг, нийт .. төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Б-, Б.Н- нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, хугацаа хэтэрсэн зээлийг 3 сарын хугацаанд төлж барагдуулж, зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулна гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ..банкны ... салбар, хариуцагч Б.Б-, Б.Н- нартай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ, ... тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл ... төгрөг дээр нэмж ... төгрөг нийт .. төгрөгийг жилийн .. хувийн хүүтэй, .. сарын хугацаатайгаар гэр бүлийн хэрэгцээндээ зориулан зээлж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан зээлдэгч нарын зээл хүссэн анкет, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ...банкны Дархан салбар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр 5 354 695 төгрөгийг зээлдэгч Б.Б-ийн ...банкны харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 3-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй боловч 2019 оны 11 дүгээр сарын 330-ны өдөр зээлийн төлбөрт ... төгрөг төлж түүнээс хойш зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч ...банкны Дархан салбар нь үүрэг биелүүлэхийг шаардаж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Б-, Б.Н- нараас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.
Иймд нэхэмжлэгч ...банкны ..салбар, хариуцагч Б.Б-, Б.Н- нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр ... төгрөг, зээлийн хүүгийн төлбөр .... төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ... төгрөг, нийт ... төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...банкны Дархан салбарт олгох зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ...банкны Дархан салбар, хариуцагч Б.Б-, Б.Н- нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Б-, Б.Н- нараас ... төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...банк ХХК-ийн ... салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ... төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас ... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА