Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 120/ШШ2022/0007

 

                     

                                          

 

 

 

 

2022 оны 03 сарын 29-ний өдөр                          120/ШШ2022/0007                                               Даланзадгад сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнө******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “******* *******” ХХК,

Хариуцагч: Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.*******,

Гомдлын шаардлага: “Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нандин-Эрдэнийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “******* *******” ХХК-иас “Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нандин-Эрдэнийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.******* нь “******* *******” ХХК-ийн “” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.ыг байлцуулан хяналт шалгалт хийж хэрэглэх хугацаа дууссан нийт 995470 (есөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун дал) төгрөгийн үнэ бүхий 42 нэр төрлийн 268 ширхэг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчлийг ирлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “******* *******” ХХК-д 5,000 нэгж буюу 5000000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/05 дугаар удирдамж, сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/323, 2021 оны 12 дугаар сарын 16-ны А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга Б.оор ахлуулан, суурьшлын бүсийн гэрээт цагдаагийн албан хаагч нартай хамтран хяналт шалгалт хийж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч “******* *******” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” дугаар захирамжийн дагуу бүрдүүлбэр хангаж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдлоо ирүүлсэн байна.

4. Гомдол гаргагч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

4.1. “******* *******” ХХК нь улс орон даяар гарсан цар тахалтай холбоотойгоор Өмнө******* аймгийн сумын ийн нутаг дэвсгэрт байрлах гэх газар хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа бөгөөд иргэн М.******* нь манай байранд гэрээгээр “Нappy” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаа.

4.2. Гэтэл Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Т.******* нь энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй манай компанид торгууль ногдуулсан нь учир дутагдалтай байх бөгөөд М.*******ийн гаргасан зөрчлийн хариуцлагыг зөрчил гаргасан этгээд болох М.*******т биш манай компанид оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. “******* *******” ХХК-ийг огт үйл ажиллагаа явуулаагүй бай үйл ажиллагаа явуулсан мэтээр торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил шалгасан албан тушаалтан нотлох үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн “******* *******” ХХК гаргасан юм байна гэдгийг эрх бүхий албан тушаалтан нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Тиймээс  зөрчлийн материалд авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримтууд байна.

4.4 Хэрэгт эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдаагүй. Орон байранд үзлэг хийх тохиолдолд прокурорын зөвшөөрөл зайлшгүй авсан байх шаардлагатай. Гэтэл тухайн дэлгүүрт үзлэг хийгээд эд зүйл хурааж авахдаа прокуророос зөвшөөрөл аваагүй. Энэ ажиллагаа нь хууль зөрчсөн учраас энэ тэмдэглэлүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Хураан авсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу галж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана” гэж заасан.

4.5. Өөрөөр хэлбэл энэ хэргийг дуустал, эрх бүхий албан тушаалтны акт хүчин төгөлдөр болтол тухайн хураан авсан эд зүйлийг галах үүрэг эрх бүхий албан тушаалтанд бай энэ үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр нь хүчин төгөлдөр болохоос өмнө тухайн эд зүйлийг устгасан. Тиймээс тухайн үед хийгдсэн хууль зөрчсөн ажиллагааг эрх бүхий албан тушаалтан үндэслэж шийдвэр гаргасан. Зөрчлийн хэргийг нотолж байгаа гэж эрх бүхий албан тушаалтны цуглуулсан баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулагдаагүй нотлох баримтууд.

4.6. Иймд Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нандин-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

5. Хариуцагч Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/05 дугаар удирдамж, сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/323, 2021 оны 12 дугаар сарын 16-ны А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга Б.оор ахлуулан, Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.******* миний бие, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.*******, суурьшлын бүсийн гэрээт цагдаагийн албан хаагч нартай хамтран 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын , суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх явцдаа “******* *******” ХХК-ийн “” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.ыг байлцуулан хяналт шалгалт хийж хэрэглэх хугацаа дууссан нийт 995470 (есөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун дал) төгрөгийн үнэ бүхий 42 нэр төрлийн 268 ширхэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчлийг ирлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3.4.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5000000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

5.2. “******* *******” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон регистрийн дугаартай, хувийн хэргийн дугаартай, гүйцэтгэх захирал Э.*******ийг томилсныг бүртгэсэн, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, фермерийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Стандарт хэмжил зүйн газраас “******* *******” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд олгосон “” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тухай ӨМД0001418 дугаартай тохирлын гэрчилгээ, сумын Засаг даргын 2021 оны А/288 дугаар захирамжаар “******* *******” ХХК-ийн “” нэртэй хүнсний дэлгүүрт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар олгосон 2020/18 дугаартай “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл” зэргийг олгогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр бүлгийн 25 дугаар зүйл 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан тул “******* *******” ХХК-д ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5000000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

5.3. Би Мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 01/05 гэсэн удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх шалгалт хийгээд явж байсан. Тэнд үзлэг гэсэн зүйл хийгдээгүй. Бид хүлээсэн чиг үүргээ биелүүлж хүнсний бүтээгдэхүүнүүдийн хугацааг шалгаад хяналт шалгалт хийсэн. Тиймээс прокуророос үзлэг хийх зөвшөөрөл авах шаардлагагүй. Мөн хураах, устгах тухай акт нь Улсын байцаагчийн эрх үүрэгт тусгагдсан байгаа. Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн илэрсэн зөрчлийн дагуу хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг хурааж аваад тэр нь түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн учраас хугацаа заасан байдаг. Улсын байцаагчийн актаар хурааж авсан. Устгахдаа сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүсэлт өгч уг зөвлөлөөс устгалын комиссын актын дагуу устгасан.

5.4. Иймд “******* *******” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

6. “******* *******” ХХК-иас “...манай компанийн эзэмшлийн дэлгүүрийн байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг М.*******ийн гаргасан зөрчлийн хариуцлагыг зөрчил гаргагч этгээдэд бус манай компанид оногдуулсан нь үндэслэлгүй...” гэж  “Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

7. Шүүх гомдол гаргагчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

8. Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т. ******* 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумын ийн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн “” нэртэй хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт хийж, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, галсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэн, 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

9. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил  шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус хуульчлан заажээ.

10. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байна.

11. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно”-х бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоосноор уг ажиллагаа бүрэн дүүрэн явагдах ёстой.

11.1 Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шалгалтаар илрүүлсэн нэр бүхий хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг үндэслэн ил тодорхой зөрчилд үндэслэн уг хуулийн этгээдэд хариуцлага оногдуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй.

11.2 Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг;” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн хэргийн субъект нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байх ба тухайн этгээд  хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй байх үүрэгтэй, энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх агуулгатай  байна.

11.3 Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд “...”******* *******”ХХК-ийн захирал М.*******т холбогдох зөрчлийг...” гэж тэмдэглэсэн, хэрэгт авагдсан “******* *******” ХХК, М.******* нарын “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “******* *******” ХХК нь дэлгүүрийн зориулалтын байраа иргэн М.*******т түрээслүүлсэн гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хяналт шалгалт хийх явцад түрээслэгчийг тогтоох боломжгүй, хуулийн этгээдийг оролцогчоор тодорхойлон тайлбар, мэдүүлэг авсан  гэх хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэхэд хүнсний дэлгүүрийг хэн ажиллуулж, хуульд заасан үүргийг аль нь хэрэгжүүлэх байсан эсэхийг тогтоогоогүй, энэ талаар баримт цуглуулж шийдвэрлээгүй байна.

11.4 Үүнээс үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоолгүйгээр “******* *******” ХХК-ийг “хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан, галсан” гэж буруутгаж байгаа нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг тус тус зөрчсөн, дээрх маргаан бүхий актын улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

12. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.9.2-т зааснаар хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох, 10.9.7-д “...холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах... шийдвэр гаргах...” эрхтэй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий албан тушаалтан эдгээр үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр  гүйцэтгээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэг заасныг тус тус баримтлан “******* *******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнө******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.БАЯРМАА