Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 120/ШШ2022/0008

2022 оны 04 сарын 04 өдөр                                 120/ШШ2022/0008                                                  Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.******* нарын хоорондын төрийн албаны тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөл /цаашид Салбар зөвлөл гэх/-д холбогдуулан “Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрий дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст нээлттэй зарлагдсан тухайн албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтанд оролцохоор холбогдох баримт материалаа бүрдүүлэн Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор байгуулагдсан тусгай шалгалт зохион байгуулах комисст хүргүүлсэн боловч хариуцагч мөн өдрийн ******* дугаартай албан бичиг /мэдэгдэл/-ээр “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1, 2.2.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангахгүй байгаа тул сул орон тооны шалгалтад орох боломжгүйг” мэдэгдэж, нэхэмжлэгчийг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулахаар бүртгэж аваагүй байна.

3. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичиг /мэдэгдэл/-ийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс “маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй”  гэж гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/2258 дугаар албан бичгээр[1] хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Би Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад холбогдох материалаа бүрдүүлэн тусгай шалгалтад бүртгүүлэхээр төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлд материалаа өгсөн боловч тусгай шалгалтын комисс тусгай шалгалтад оролцуулаагүй.

Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхдөг энэ талаар Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс гэсэн дарааллаар нөхнө гэж нарийвчлан заасан. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2-2743 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 26.3-д заасны дагуу тусгай шаардлагын *******-иас дээш хувийг хангасан тул намайг ахлах түшмэл шатлалд шатлан дэвшүүлэх саналтай байгаа талаараа Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, намайг тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагч гэдгийг мэдэх хирнээ салбар зөвлөлөөс “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1-д заасан “шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сул орон тоог нөхнө” гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэж шалтанд бүртгээгүй.

Миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “...тусгай шалгалт /тухайн албан тушаалыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж заасныг болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангаж байгаа бөгөөд хууль, журамд зааснаар тусгай шалгалтад оролцуулахаас татгалзах үндэслэлгүй байхад салбар зөвлөл хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн салбар зөвлөл нь Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 5.3-т зааснаар “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ" гэж заасан бөгөөд салбар зөвлөл зөвхөн журмын 4.1, 5.1-д зааснаар болзол хангаагүй эсхүл бүрдүүлбэр дутуу тохиолдлоос өөр үндэслэлээр шалгалтад бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах боломжгүй.

Иймд Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, намайг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит гэдэг нь Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 377 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс гэж нэршилд нь өөрчлөгдсөн. Төрийн тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2.1, 2.2.2-т заасан шаардлагуудыг хангахгүй байгаа учраас тусгай шалгалтад оруулах боломжгүй гэсэн хариуг ирүүлж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон тусгай шалгалтад оруулаагүй. Уг албан тушаал дээр Б.*******ас өөр хүн бүртгүүлээгүй. Ийм учраас өнөөдрийг хүртэл тухайн шалгалт зохион байгуулагдаагүй, өөр хүн нэмж бүртгэгдээгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эвлэрэх талаар тусгай шалгалтад бүртгэж болохоор юм байна гэж утсаар ярьж хэлсэн боловч боломж олгосон өнгөрсөн хугацаанд эвлэрээгүй. Одоогоор маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэрийг харж байж шийднэ гээд эвлэрч чадаагүй байна. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 3.2.6, 5.4-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг биелүүлсэн.

Маргаан бүхий мэдэгдлийг эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” нөхөх талаар заасан. Мөн Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2-т төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчаас, мөн удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхнө гэж заасан.  Б.******* хувьд 2020 оны 12 дугаар сарын 30 өдөр ******* дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл хариуцагч хариу тайлбартаа төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэнээс биш удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн нь тогтоогдоогүй гэдэг. Бид удирдах албаны нөөцөөс биш албан хаагчдаас нөхнө гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар  тушаалаар Б.Уянгыг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон. Мөн хариуцагч хариу тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1.1-д заасан шаардлагыг хангахгүй байхад нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна гэдэг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” нөхнө гэсэн зүйлүүдийг зөрчиж томилсон гэдэг.

Төрийн албаны үүргийг түр орлон гүйцэтгэх үүрэг гүйцэтгэгчээр ажиллах, албан ёсоор эрх бүхий албан тушаалтан томилогдох хоёр бол хоорондоо эрх зүйн хувьд ялгаатай. Түр орлон гүйцэтгэгчээр томилогдоход Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан шаардлагыг хангаж байж түр орлон гүйцэтгэгчээр томилогдоно гэсэн зүйл байхгүй. Тухайн үед мэргэжилтнээр ажиллаж байсан, даргын үүрэг гүйцэтгэж байсан хүн нь тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй тухайгаа илэрхийлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д зааснаар хамгийн ойр албан тушаалтай хүн нь н.Отгонтунгалаг байсан боловч тухайн албан тушаалд ажиллахгүй гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн.

Иймээс Б.Уянгыг ******* дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өмнө нь төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцийн жагсаалтад байсан. ******* дугаар тушаал нь хууль зөрчөөгүй. Мөн ******* дугаар тушаалд Засаг даргын Тамгын газрын дарга өөрчлөлт оруулаад Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг оруулсан байдаг. Б.******* хувьд хуульд заасан журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч мөн. Гэтэл хариуцагчаас Төрийн албаны шалгалт өгөх болзол, журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Мөн Төрийн албан тусгай шалгалт өгөх болзол журмын 5.3-д “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд салбар зөвлөл нь журмын 4.1, 5.1-д заасан болзол журмыг хангаагүй тохиолдолд шалгалтад бүртгэхээс татгалзахаар байна. Б.******* хувьд хуульд заагаагүй өөр үндэслэлээр шалгалтад бүртгэх боломжгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Удирдах албан тушаалтны шалгалтад орно гэдэг нь тухайн албан тушаалд томилогдож байгаатай адилтгаж үзэж болохгүй. Тухайн шалгалтдаа ороод аль тэнцэж, шаардлага хангаж байгаа нь томилогдох ёстой болохоос шалгалтад ороод тэнцсэн хүнийг тухайн албан тушаалтанд томилохоос татгалзаж байгаа мэт ирээдүйг харж шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй. 4.1, 5.1-д заасан шаардлагуудыг Б.******* нь хангасан. Б.******* нь дэс түшмэлээр 3,6 жил ажилласан. Гэтэл хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Удирдах албан тушаалтан буюу Тамгын газрын даргаас энэ хүнийг шатлан дэвшүүлье гээд хүсэлтээ өгсөн байдаг гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тус салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Төрийн албаны тусгай зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд шалгалтын комисс нь 2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд оролцогч нараас тусгай шалгалтыг авч ажилласан. Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад оролцогч нарыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-19:00 цагийн хооронд цахимаар бүртгэсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Бадрахын ******* материалыг хянан хэлэлцэхэд төрийн захиргааны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад оролцох боломжгүй, шалгалт өгөх болзол, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй байсан тул тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссоос бүртгэх боломжгүй гэж үзэж шийдвэр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын ******* хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1- д удирдах албан тушаалын сул орон тоог “шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас”, 2.2.2-д “удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж сул орон тоог нөхөх дарааллыг тус тус зохицуулсан ч энэ нь Б.*******д хамаарахгүй.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдаж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Уянгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу Б.Уянгыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 3.3-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нөөцөд бүртгэнэ гэсний дагуу өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөцөд бүртгэгдсэнээс удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.3-т зааснаар удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлгүй гэж үзнэ.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.1-д төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалтад оролцох эрхтэй, 2.5.1-д зааснаар төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байж шатлан дэвшүүлэх шалгалтад оролцох эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Б.******* зөвхөн 2021 оны хагас жилийн үнэлгээний хуудас ирүүлсэн бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн сүүлийн 3 жилийн үнэлгээ байхгүй байсан. Мөн түүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж, сонгон шалгаруулалтгүй томилсон байсан тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх, шатлан дэвшүүлэх зохицуулалтаар сонгон шалгаруулалтад оруулах хууль зүйн үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг нь хууль ёсны томилгоотой төрийн албан хаагчид хамаарна, харин Б.******* эрх зүйн байдал энэ зүйл заалтад хамаарахгүй юм. Манай дээр хийгдсэн Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтаар Уянгыг хууль, журам зөрчиж томилсон нь тогтоосон, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 323 дугаар тогтоолоор албан тушаалд хууль бусаар томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг өгч, мөн чиглэл ирүүлсэн байгаа. Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 сарын 28-ны өдрийн ******* дүгээр тушаалаар бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Б.Уянгыг мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан тусгай шаардлагыг хангаагүй байхад тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтад заасан сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин томилсон байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нотлогдоно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтад зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалтыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч биш иргэнийг томилсон. Иймд Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, тусгай шалгалтад нөхөн бүртгэж шалгалтад оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар[2] Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст нээлттэй зарлагдсан тухайн удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтанд оролцохоор холбогдох баримт материалаа бүрдүүлэн цахимаар Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлсэн боловч хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичиг /мэдэгдэл/-ээр[3] “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1 /албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа/, 2.2.2 дахь хэсэгт заасан /Удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сул орон тоог нөхнө/ гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа тул сул орон тооны шалгалтад орох боломжгүйг” мэдэгдэж, нэхэмжлэгчийг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулахаар бүртгэж аваагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд шалгалт зохион байгуулах, холбогдох баримт бичгийн бүрдэлтэй болон нэхэмжлэгчийг уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэртэй холбогдуулж хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаагүй.

3. Харин нэхэмжлэгчээсөмнөх дарга өөрийн хүсэлтээр ажлаас гарч тухайн хэлтсийн ажилтнуудаас бүртгүүлэхээр хүсэлт гаргаагүй, тухайн байгууллагад ажиллаж  байгаагийн хувьд удирдах албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтанд оролцохоор холбогдох материалаа бүрдүүлэн цахимаар хүргүүлсэн боловч намайг тухай хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа, нөөцөд бүртгэлгүй гэж миний одоо ажиллаж байгаа албан тушаалын “сул орон тоог нөхөх” тусгай шалгалтанд оролцох эрхийг хязгаарлан бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж маргасан.

4. Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Төрийн захиргааны удирдах 24, дэс түшмэлийн 69 албан тушаалын сул орон тоонд 2021 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тусгай шалгалт зохион байгуулах комисс, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, ажил үүргийн хуваарийг 2 дугаар хавсралтаар тус тус байгуулсан байх бөгөөд “Тусгай шалгалт зохион байгуулах ажил үүргийн хуваарь”-т цахим бүргэлд бүртгүүлсэн иргэний анкет, бичиг баримтыг хүлээн авах, ажлын байрны шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягталж, танилцуулга бэлтгэн шалгалтын комиссын хурлаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг С.*******, дэд ажлын хэсгийн Д.Ууганбаяр, Ц.Цэвээн, М.Номиндарь нарт хариуцуулжээ.

Дээрх тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, удирдах албан тушаалын зарлагдсан 24 сул орон тоонд 32 иргэнээс албан тушаалын тусгай шалгалт өгөхөөр цахим бүртгэлд бүртгүүлэн ирүүлсэн материалиудыг хэлэлцээд 9 иргэнийг тусгай шалгалтанд оруулахаар, 23 иргэнийг албан тушаалын тодорхойлолтод тавигдсан тусгай шаардлагыг хангаагүй буюу тусгай шалгалтанд оролцох боломжгүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ бүртгэлийн хугацаанд “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга”-ын албан тушаалын 1 сул орон тооны тусгай шалгалтад оролцохоор ирүүлсэн 2 иргэний холбогдох материалыг хэлэлцэхдээ Б.Нандин-Эрдэнийг “анкетаас өөр материал байхгүй” гэж, Б.Уянгыг “Удирдах албан тушаалын нөөцөд байхгүй, тухайн албан тушаалдаа түр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш тул шаардлага хангахгүй” гэж үзэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болох удирдах албан тушаалын тусгай шалгалтанд оруулахаар бүртгэхээс татгалзсан, мөн тухайн албан тушаалд дахин шалгаруулалт зарласан боловч хойшлуулсан, нэхэмжлэгчээс хүн баримт, материал өгөөгүй нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[4] тогтоогдож байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 33 дугаар зүйлийн 33.12-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын Тавын 5.2-т “Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй, 5.3-т “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулжээ.

6. Нэхэмжлэгч нь 2007-2011 онд Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаар, 2011-2013 онд Даланзадгад сумын Засаг даргын орлогчоор, 2013.03.25-2016.09.29-ны өдөр хүртэл хугацаа /нийт 3 жил 6 сар/-нд Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс /одоогийн нэршил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/-т хөдөлмөрийн харилцааны ажилтан, мэргэжилтнээр ажиллаж байгаад бүтэц, орон тооны өөрчлөлтөөр мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн, 2014 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /хуучин нэршилээр/-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц цагийн сургалтад хамрагдаж төгссөн болох нь хэрэгт авагдсан[5] 0254465, 1592196 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Даланзадгад сумын арван жилийн 3 дугаар болон “Эрдмийн гэгээ” дунд сургуулиудын захирлын тушаалууд, Даланзадгад сумын Засаг даргын 2011 оны Б/05, 2013 оны Б/04 тушаал, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалууд, 2014-21 дугаартай “Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-ын хуудас, Удирдлагын академи төрийн албаны сургуулийн 2021 оны А2745 дугаар Сертификат, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2-2743 тоот албан бичиг, хэргийн оролцогч, түүний төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

7. Тиймээс нэхэмжлэгч /Төрийн албанд 8-аас дээш жил, үүнээс Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр 3 жил 6 сар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 9 сар 18 хоног, нийт 4 жил 3 сар 18 хоног буюу дэс түшмэлийн албан тушаалд ажилласан/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/264 дүгээр тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын[6] Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын туршлага хэсэгт бичигдсэн шаардлагыг хангасан байх ба бүтэц, орон тооны өөрчлөлтийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад нэгэнт бүртгэгдсэн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн нэхэмжлэгчийг хариуцагч сүүлд батлагдсан хуульд заасан шаардлагыг хангаагүй, нөөцөд байхгүй гэж үзэн тухайн удирдах албан тушаалын тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан нь хууль бус, дээрх хууль, журамд нийцээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны зарчмаас гадна 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим болон төрийн албан хаагчийн хувьд шалгалтад орж өрсөлдөх эрх тус тус зөрчигдсөн гэж үзэхээр байна.

8. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч уг албан тушаалд хууль бусаар томилогдсон, энэ нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар тогтоогддог...” гэх агуулгаар тайлбарлаж маргасан.

9. Нэхэмжлэгчийг “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, уг шийдвэрийг эрх бүхий этгээдээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагчаас тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоол /1дүгээр хавсралтын хамт/, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичиг зэрэг[7] нь цаг хугацааны хувьд Төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 10 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хуралдсан хуралдаанаас хойш хариуцагчид хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон боловч уг албан тушаалд ажиллаж байгаагийн хувьд, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, хууль болон журамд заасан тусгай шаардлага, болзлыг хангаж, материалаа бүрдүүлж хүргүүлсэн, тухайн байгууллагын өөр бусад албан хаагчдаас тусгай шалгалтад бүргүүлэхээр холбогдох материалаа хүргүүлээгүй, мөн шалгалтын комиссын зүгээс Б.******* цахимаар хүргүүлсэн баримт бичгийг магадлахаар нэмэлт материал шаардаж, шалгаагүй тохиолдолд “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын Тавын 5.3-т “...Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг гаргах...” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

11. Иймд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад бүртгэх эрх бүхий этгээдээс дээрх байдлаар хууль, журам зөрчин шийдвэр гаргах замаар нэхэмжлэгч Б.Уянгыг уг албан тушаалын тусгай шалгалтад оруулахаар бүртгэлээс татгалзсан нь нэхэмжлэгчийн дээр дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /шинэ нэршлээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/-ийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /шинэ нэршлээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/-ийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОТГОНЦЭЦЭГ

[1] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 6, 12, 43-51, 111-125 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 103-110 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас

2022 оны 04 сарын 04 өдөр                                 120/ШШ2022/0008                                                  Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Цагаан лам овгийн Бадрахын *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.******* нарын хоорондын төрийн албаны тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөл /цаашид Салбар зөвлөл гэх/-д холбогдуулан “Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст нээлттэй зарлагдсан тухайн албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтанд оролцохоор холбогдох баримт материалаа бүрдүүлэн Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсан тусгай шалгалт зохион байгуулах комисст хүргүүлсэн боловч хариуцагч мөн өдрийн ******* дугаартай албан бичиг /мэдэгдэл/-ээр “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1, 2.2.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангахгүй байгаа тул сул орон тооны шалгалтад орох боломжгүйг” мэдэгдэж, нэхэмжлэгчийг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулахаар бүртгэж аваагүй байна.