Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023            09           05                                         2023/ШЦТ/1075

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2206009100935 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг гэх, урьд 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

2. Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, ***  тоотод оршин суудаг гэх, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч *** нь 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 9.537.030 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч *** нь 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдийн хооронд хохирогч ***, ***, ***, ***, ***, *** нарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2.878.400 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч ***, *** нар бүлэглэн 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч ***, ***, ***, ***, ***, *** нарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 14.336.314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “...дангаараа үйлдсэн 7 удаагийн үйлдэл болон ***тай үйлдсэн 3 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. *** хохирогчтой 2022 оны 3 дугаар сарын 14, *** хохирогчтой 2022 оны 2 дугаар сарын 14, *** хохирогчтой 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдийн үйлдлүүдийг хийгээгүй. Өмнөх яллах дүгнэлтэд энэ гурван үйлдэл байхгүй байсан. Улсын яллагч “гурван үйлдэл нэмэгдэж байгаа” гэхээр нь би “10 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийгээгүй 3 үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, надад ямар ч хамаарал байхгүй биз дээ” гэж асуухад “чамд хамааралгүй” гэж хэлсэн. Тэгтэл яллах дүгнэлт авахад над дээр энэ гурван үйлдэл ороод ирсэн. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.  

- Шүүгдэгч *** “...2021 оны 7 дугаар сарын 9-нд хорих 423 дугаар ангиас суллагдахдаа бугуйн цагтай байсан. 2021 оны 9 дүгээр сарын 16, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 3, 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед  прокурорт бугуйн цагны маршрутыг тогтоогоод өгөөч гэдэг асуудлыг тавьж байсан. Хэрэв энэ үйлдлүүдийг үйлдсэн бол бугуйн цагийн маршрутаар тогтоогдоно. Өмнөх 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлт дээр эдгээр үйлдлүүд ороогүй байсан. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаад ирэхдээ эдгээр үйлдлүүд нэмэгдэж орж ирсэн байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. *** гэдэг хохирогчтой үйлдэл дээр ***, *** бид гурав хамт явж байгаад, *** салж яваад *** бид хоёр хамт үйлдсэн. Үүнийг байцаалтдаа хэлж байсан. *** энэ хэрэгт хамааралгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 172а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримтууд”,

- Өмгөөлөгч М.Хандармаагаас “хохирогч ***гийн мэдүүлэг, хохирогч ***ын эд зүйлс алдагдсан гэх хэргийн газарт хамгаалалт авч ажилласан илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 139-140, 203-211 дүгээр хуудас)”,

-  Шүүгдэгчид “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.3.1-1. Шүүгдэгч *** нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн *** хороо *** тоотод оршин суух ***ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, 1 ширхэг TCL загварын 55 инчийн зурагт, эрэгтэй хүний 1 ширхэг хурган дотортой дээл зэрэг эд зүйлийг авч 2.049.970 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн үед гарахдаа гэрээ цоожлоод хашааны хаалгаа хаагаад гарсан. Орой 19 цагийн үед гэртээ ирэхэд хашаа болон гэрийн хаалга онгорхой, хойд амбаарт үлдээсэн сүхийг гэрийн хаалганы үүдэнд тавьсан. Авдар онгойж эд зүйлсийг нь эмх замбараагүй болгосон байсан.  Гэрийн хойморт байсан TCL маркийн 55 инчийн хар өнгийн зурагт алга болсон байхаар нь гэрт хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Хурган дээл хөх өнгийн 2019 онд хийж өгч байсан. Хохирлоо нөхөн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

- Гэрч ***ын “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхад манай охины нөхөр *** нь манай эхнэрт “Зурагт барьцаанд тавиад өгөөч, байрны мөнгө дутчихлаа” гэж хэлсэн байсан. Манай эхнэр корона туссан байсан учир “Намайг яваад тавиад өг” гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн зурагтыг 500.000 төгрөгт барьцаанд тавьсан. Би ***д “Манай хүргэн ломбардад тавьсан, чи авах уу” гэж асуухад “Авъя” гэхээр нь зарсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- Гэрч ***гийн “...яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад *** яриад “Ломбардад нэг зурагт үхэх гээд байна, манай хүргэн надаар тавиулсан юм, чи авах уу” гэхээр нь би зөвшөөрөөд барьцааг нь төлөөд авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...тухайн өдөр гадуур таксинд явж байсан. Үдээс хойш 17:00 цагийн үед 32-ын автобусны буудал өнгөрөөд явж байхад нэг эрэгтэй хүн rap өргөж байхаар нь автал “7 буудал ороод буцаад бууна” гэж хэлсэн. 7 буудал дээр очтол “Ах түр хүлээж байгаарай” гэж хэлээд 5-10 минут болоод буцаад явж байтал “Ахаа Хайлааст явахаар боллоо” гээд хуучин эцэс дээр нь очтол тухайн залуу “Буцаад оръё” гэж хэлэхээр нь буцаад 32-ын буудал орсон. Айл руу ороод 5-10 минут болоод нэг эрэгтэй хүнтэй хамт нэг том зурагт дамжилж гарч ирээд хоёулаа машины ард суусан. Хайлаастын эцэст очоод тэр 2 зурагтаа дамжлаад худалдааны төв рүү ороод гарч ирэхдээ зурагтгүй байсан. Буцаад зурагт авсан айл руугаа хүргүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

- “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

2. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн *** хороо *** тоотод оршин суух иргэн ***ын гэрт нэвтэрч, Самсунг брэндийн хар өнгийн 55 инчийн зурагтыг авч 1.354.140 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 69, 78-81 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ын “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 06 цагт гэрээ цоожлоод гарсан. Орой гэртээ ирэхэд хашааны гадна хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож хөшиж онгойлгосон байсан. Гэрийн хойморт байсан Самсунг брэндийн хар өнгийн 55 инчийн зурагт, орон дээр байсан хивсэнцэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч ***ын “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас тогтсон эрэгтэй хүн Самсунг загварын 55 инчийн зурагтыг барьцаалан зээлдүүлэхээр манай байгууллагад хандсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тухайн зурагтыг “Хулгайн зурагт байна” гээд цагдаагийн газраас хурааж авсан. Би 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

3. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн *** хорооны *** гудамжны *** тоотод оршин суух ***ын байшингийн цонхоор нэвтэрч Самсунг брендийн 32 инчийн ЛСД зурагт, “Харзтай” нэртэй 22 шил архийг авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 110-112, 120-125 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ын “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад орой 18 цагийн орчимд ирэхэд хашааны гүйдэг хаалга дэлгээтэй байсан. Үүдний хаалга цоожтой байхаар нь байшингаа тойрч үзэхэд гал тогооны өрөөний цонхыг хагалж хулгай орсон байсан. Самсунг брэндийн хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт, үүдний амбаарт байсан хайрцагтай 22 шил архи зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...*** нь манай дагавар охин ***ийн найз залуу нь гэж танилцуулж байсан. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ***тай утсаар холбогдоод “Чамд таньдаг дэлгүүр байна уу, аав нь cap шинийн архийг аваагүй байна” гэж хэлтэл “За дэлгүүрээс асуугаад эргээд хэлье” гэж хэлсэн. Намайг cap шинийн таваг засаад байж байхад *** 0,5 литрийн 2 шил Харзтай архи барьчихсан ирсэн. Тэрнээс хойш би ***тай уулзаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

4. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн *** *** тоотод оршин суух ***ийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч skyworth брэндийн 55 инчийн зурагтыг авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 148-149, 156-159 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 06:50 цагийн үед Баянзүрх дүүргийн *** хороо *** тоот гэрээсээ гарч явсан. Орой 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ороход зурагтын тавиур дээр байсан “Skyworth” маркийн хар өнгийн зурагт, удирдлага нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-22-570 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),

5. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн *** хороо *** тоотод оршин суух ***ын монголын гэрийн хаалганы цоожийг эвдэж, Хитачи /Hitachi/ загварын 32 инчийн зурагт, хөөрөг 1 ширхэг зэргийг авч 342.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 180-184 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 09.30 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. 21:10 цагийн үед ажлаасаа ирсэн чинь гэрийн цоож эвдэрсэн байсан. Дотогш ороход зурагт удирдлагатайгаа хамт, зурагтын хажуугийн цагаан өнгийн шургуулгад байсан 1 ширхэг хөөрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-22-355 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас),

6. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод оршин суух ***ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Sharp” брэндийн 40 инчийн зурагтыг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 209-211 дүгээр хуудас),

- Эд зүйл баримт бичиг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед гэрээ цоожлоод хөдөө явсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ ирэхэд Монгол гэрийн гадна цоожийг эвдэлж ороод дотроос нь 40 инчийн sharp брэндийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 452 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...2022 оны 02 дугаар сарын 26-ны орой гэртээ ирэхэд нэг цагаан өнгийн хайрцагтай зурагт байхаар нь ээжээс “Энэ хэний зурагт юм бэ” гэж асуусан чинь “*** ирж тавиад явсан” гэж надад хэлсэн. Удалгүй *** орж ирэхээр нь “Чи яагаад зурагт оруулаад ирсэн юм бэ” гэсэн чинь “Энэ манай эгчийн зурагт юм, хэрэглэхгүй гээд байхаар нь би авсан, энийг хоёулаа ломбардад тавьчихъя” гэсэн. Бид Сонгинохайрхан дүүргийн хойно байх “***” нэртэй ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч ***н “...Сонгинохайрхан дүүргийн ** хороо *** тоотод байх “***” нэртэй ломбард ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагт “40 инчийн зурагт байгаа юм, банкны лизинг тулаад байна, 350.000-400.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь “40 инч бол тэгж авахгүй” гэж хэлээд гаргасан. Удалгүй 19 цаг 10 минутын үед дахиж орж ирэхдээ 40 инчийн цагаан өнгийн хүрээтэй sharp брэндийн зурагт авч ирсэн. 200.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд явуулсан. 214.000 төгрөгийн хохиролтой...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас),

7. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр *** тоотод оршин суух ***ын байшинд нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг авч 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 33-34, 40-41 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...өглөө 7 цагт ажилдаа явсан. Эхнэр *** охин *** нарын хамт орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

8. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн *** хороо *** тоотод оршин суух ***ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч орж “Делл” загварын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхгийг авч 275.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 63, 70-71 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 50 минутад гэрээсээ гараад 17 цаг 20 минутын үед ирэхэд гадна хашааны хаалга хаалттай, ихэнхдээ гаднаас нь модоор түгжээд орхидог юм. Хашаагаар ороход гэрийн хаалга онгорхой, цоож эвдэрхий, амбаарын цоожийг бас эвдэлсэн байсан. Хар өнгийн Делл маркийн нөүтбүүк залгууртайгаа алга болсон. Өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),

9. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***гийн бөөгийн тахилын гэрт нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, 220.000 төгрөг зэргийг авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 186 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 187-188, 196-199 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн *** хороо, *** тоотод ирэхэд хаалга цоожтой, бүх зүйл хэвийн байсан. Буцаад гарч үүрээр 03 цаг дөнгөж өнгөрч байхад ирэхэд тахилын гэрийн цоож байхгүй байсан. Тэгээд орохоос айгаад орж чадаагүй. Хаалгаа модоор түшүүлж орхиод явсан. Түлхүүрээ бид нар нуудаг газартай, түлхүүр бол тэндээ байсан. 3 ширхэг мөнгөн аяга, бэлэн 220.000-230.000 төгрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-21-930 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас),

10. 2021 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***гийн бөөгийн тахилын гэрт нэвтэрч, 2 ширхэг мөнгөн толь, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 15 ширхэг мөнгөн бөгж, 25.000 төгрөгийг авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 235, 246-249 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр *** залгаад “Хойд гэрт дахин хулгай орсон байна, цагдаад дуудлага өгөөрэй” гэхэд нь очсон. Хойд гэртээ очиход үүдний амбаарын цоожийг эвдлээд 15 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг мөнгөн толь, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, бэлэн 25.000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас),

- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-22-571 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

11. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** хороо *** гудамжны *** тоотод оршин суух ***ын монгол гэрт нэвтэрч 32 инчийн “toshiba” брэндийн зурагтыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 120-128 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гарахдаа гэрийн хаалга, амбаараа цоожлоод түлхүүрээ аваад явсан. Орой 17 цагийн үед охин *** гэр рүүгээ ороход үүдний амбаар онгорхой, доторх цагаан цоож эвдэрсэн, гэр рүүгээ орж үзэхэд зурагт алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-22-661 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас),

12. 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн *** хороо *** гудамжны *** тоотод оршин суух ***гийн  өвлийн байшинд нэвтэрч 37 инчийн зурагт, монетон бөгж, ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг авч 1.241.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 173-177, 189-191 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орой 22 цагийн үед байр руугаа явсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд ирээд шууд унтсан. Өглөө 11 цагт сэрээд толины урд талаа хартал эмх замбараагүй байсан. Тэгээд өрөөнүүдээ шалгатал хүүхдийн өрөөний цонх хагархай, хананд өлгөөтэй байсан 37 инчийн Самсунг маркийн лед зурагт болон том өрөөнд байсан 2 хүүхдийн мөнгөний гахай, унтлагын өрөөний толины урд байсан ээмэг, бөгжний хайрцаг, үүдний өлгүүрээс бор өнгийн ноосон эмэгтэй куртик зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 181-183 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-22-77, БЗД2-23-333 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас),

1.3.2-1. Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн *** хороо *** гудамжны *** тоотод оршин суух ***ийн монгол гэрээс “Panasonic” брэндийн 42 инчийн зурагтыг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр *** над руу залгаад “Манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан байна” гэж хэлсэн. Ажлаасаа чөлөө аваад иртэл манай гэрийн цоожийг эвдээд Panasonic брэндийн 42 инчийн зурагтыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед гэрээ цоожлоод 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожгүй байхаар нь гайхаад орсон чинь зурагт байхгүй, гал тогооны тавиур дээр гэрийн цоож байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

- “Дамно” ХХКомпанийн ХУ2-22-365 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),

2. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 10.000 төгрөг, “Кен” загварын тасдагч, цүнх зэргийг авч 68.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хашаа байшингаа эргэж очиход зүгээр байсан. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед эргэж очиход хоёр байшингийн вакум цонхны түгжээг эвдэлж, хойд талын цонхоор хулгай орж, хөнжил хийдэг цүнх, бэлэн 10.000 төгрөг, Кен загварын улаан өнгийн тасдагч алдагдсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн ЧД2-22-391 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас),

3. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***ы эзэмшлийн монгол гэрт нэвтэрч “ТСЛ” загварын 42 инчийн зурагтыг авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ы “...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймаг руу явсан. Орой нь хүү *** 22 цагийн үед над руу залгаж “Гэрт хулгай орж зурагт алга болсон байна” гэж хэлэхээр нь “Цагдаад мэдэгд” гэж хэлсэн. “ТСЛ” брэндийн 42 инчийн зурагт алдагдсан. Өөр эд зүйл алдаагүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

- Гэрч ***ын “...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай аав, ээж хоёр Завхан аймаг руу явж эзэнгүй байгаа гэхээр нь би харж хонохоор 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод ирэхэд хашаа, гэрийн хаалга онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай аавын гэрээс “ТСЛ” брэндийн 42 инчийн улаан хүрэн өнгийн зурагт удирдлагын хамт алга болсон...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

- Гэрч ***ийн “...Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод “***” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *** гэх хүн манай ломбардад “TCL” брэндийн 42 инчийн зурагтыг ганцаараа ирж тавьсан. Тухайн зурагтыг манайхаас буцааж аваагүй, бүртгүүлсэн 80622264 утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дууссан. 2022 оны 6 дугаар сард зарагдсан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

- “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 22/034 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

4. 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ***р хороо, *** гудамжны *** тоотод оршин суух ***ын орон байранд нэвтэрч, дээл, орос хром гутал, барилгын тэгш бусыг хэмждэг лазер, тэгш ус, цахилгаан гар дрилл зэрэг эд зүйлсийг авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын “...2021 оны 11 дүгээр 13-ны өдрийн 16 цагийн орчим ажилдаа явсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай бригадын дарга *** “Сонгинохайрхан дүүрэгт ажилтай явж байна” гэхээр нь “Манай гэрийг шалгаад, эргээд өгөөч” гэж гуйсан. Тэгсэн манай гэрийн цоожийг эвдээд хулгай орсон талаар мэдэгдсэн. Манай гэрт 14 хоногийн өмнө хулгай орж зурагт, савхин куртик алга болсон байсан. Тийм учраас хашаандаа байх эзэнгүй байшиндаа зарим эд зүйлсээ оруулсан. Тэгсэн тухайн байшинд оруулсан хос улаан өнгийн дан дээл, орос хром гутал, барилгын тэгш бусыг хэмждэг лазер, тэгш ус, цахилгаан гар дрилл зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад *** “Гэрийг маань шалгаад өгөөч” гэхээр нь би гэрт нь яваад очтол байшингийнх гадна, дотор талын цоожийг эвдчихсэн байсан. Гэр рүү нь ороход эд зүйлс эмх замбараатай, ямар нэгэн юм хайсан шинжгүй байсан. Тэгээд *** гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

- “Тэнвэрт Эстимэйт” ХХКомпанийн 1569 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

- Таньж олуулах явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 84-89 дүгээр хуудас),

5. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух ***ын орон байранд нэвтэрч, 32 инчийн зурагтыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 216-219 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08:00 цагийн үед гэрээсээ гараад орой 18:00 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалга онгорхой байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 32 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас),

- “Тэнвэрт Эстимэйт” ХХКомпанийн 1567 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас),

            6. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух ***ийн байшингийн цонхоор нэвтэрч, нэхий дотортой арьсан гутал 3 хос, эмчилгээний түрүүгүй гутал 1 хос, мөнгөн ээмэг, гинжний хослол, монетон гинж зэрэг эд зүйлийг авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 57-66 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн “...2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цагийн үед ажилдаа яваад өдөр 13 цагийн үед гэртээ ирсэн. Манай байшингийн цонхны салхивчийг онгойлгож хулгайч орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эрэгтэй хүний 40 размерын шагайгаар татсан түрийтэй хар өнгийн арьсан гутал 3 хос, эмэгтэй хүний 36 размерын зуны эмчилгээний түрүүгүй бор өнгийн гутал алга 1 хос болсон. Мөн мөнгөн ээмэг, гинж, кулоны хослол, тасарчихсан монетон гинж, сони маркийн жижиг камер алга болсон байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),

- “Тэнвэрт Эстимэйт” ХХКомпанийн 696 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

7. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***ийн монгол гэрт нэвтэрч “Vision” брэндийн 43 инчийн лед зурагт, бэлэн 100.000 төгрөгийг авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 245-247 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн үед Багануур руу явсан. Орой 20 цаг 20 минутад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Манай гэрийн зурагт болон шүүгээнд байсан 100.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагийн үед салхинд гарч байгаад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан. Монгол гэрийг шалгатал хаалганы цоожийг хөшиж эвдээд гэр доторх эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 43 инчийн лед телевизор алдагдсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...Сонгинохайрхан дүүргийн *** хороо, “***” нэртэй  ломбардад ажилладаг. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр *** овогтой *** гэх хүний гадаад паспортоор Хятад улсын 43 инчийн vision загварын лед зурагтыг 200.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусаж, *** дугаар руу залгахад холбогдоогүй учир манайх дотоод журмаараа зурагтыг ломбардын орлого болгож ченжид зарж борлуулсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

- “Тэнвэрт Эстимэйт” ХХКомпанийн 2241 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

1.3.3-1. Шүүгдэгч ***, *** нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***ын өвлийн байшингаас 610.000 төгрөгийн эд зүйлсийг авсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ын “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед очиход хашааны том хаалга онгорхой, гэрийн хаалга нээлттэй байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Самсунг загварын жижиг нөүтбүүк, 2 ширхэг мөнгөн аяга, гоо сайхны хайрцагтай монетон ээмэг, мөнгөн бөгж, 2 ашигладаггүй ЛЖИ брэндийн гар утас, нэг нокио гар утас алга болсон...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас),

- Гэрч ***ын “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15-16 цагийн орчимд манай барьцаат зээлийн газарт 3 хүн орж ирсэн. Хар цүнхтэй Самсунг брэндийн зөөврийн компьютер гаргаж ирээд 2, 3 хоногоос ирж авна, 300.000 төгрөгөөр тавих гэсэн юм” гэж хэлсэн. Би “250.000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Тэгсэн “Болно” гээд хоёр залуу нь хоорондоо ярилцаад тавьсан. *** овогтой *** гэсэн хүний гадаад паспортыг үзүүлж, тухайн хүнтэй харьцуулж харахад адилхан байсан. *** гэх хүний данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн ЧД2-22-229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 213-215 дугаар хуудас),

2. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн *** хороо *** тоотод оршин суух ***ийн монгол гэрт нэвтэрч 933.994 төгрөгийн эд зүйлийг авсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дүгээр хавтаст хэргийн 132-136 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ийн өгсөн “ ...2022 оны 3 сарын 14-ний өдөр 08 цагт гэрээсээ гараад орой 18 цаг 20 минутад ирэхэд гэрт хулгай орсон байсан. Гэрийн хаалганы цоож эвдэрхий Эл Жи /LG/ брэндийн 43 инчийн хар өнгийн зурагт, Монель /Monel/ брендийн 120.000 төгрөгийн индукцэн керамик плитка, Делл /Dell/ брэндийн нөүтбүүк алга болсон байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

- “Дамно” ХХКомпанийн БЗД2-22-594 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (4 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас),

3. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ***р хороо, *** гудамжны *** тоотод оршин суух ***ийн монгол гэрт нэвтэрч 400.000 төгрөгийн эд зүйлсийг авсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6 дугаар хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 8 цаг гээд ажил руугаа яваад 11 цагт ирэхэд гэрийн цоожийг аваад хаячихсан, хаалганы шил хагарсан байдалтай байсан. 43 инчийн “Самсунг” брэндийн лед зурагт хулгайд алдсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

- “Дамно” ХХКомпанийн СБ2-22-322 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

4. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух ***ын өвлийн сууцны цонхоор нэвтэрч 50 инчийн Самсунг загварын зурагтыг авч 1.602.320 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 230 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6 дугаар хавтаст хэргийн 231-235 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** хороо, *** тоот хашаанд байрлах гэрээсээ 50 инчийн Самсунг загварын зурагтаа хулгайд алдаад энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн ЧД2-23-254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (7 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

5. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух ***гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, Хуавэй маркийн гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлсийг авч 3.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дугаар хавтаст хэргийн 131-35 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим ач хүүгээ сургуульд хүргэж өгөөд 17 цаг өнгөрч байх үед гэртээ иртэл манай гэрийн цоож байхгүй байсан. Гэртээ ортол хойморт байсан авдрууд онгойчихсон, зурагтыг баруун талын орон дээр тавьчихсан байсан. Эд зүйлсээ шалгаж үзтэл хуучин цагийн гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуавэй маркийн утас, хуримын монетон бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас),

- “Дамно” ХХКомпанийн ЧД2-23-254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (7 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас),

6. 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн *** хорооны ****р гудамжны *** тоот оршин суух ***ын орон байранд нэвтэрч 7.940.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 199 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дугаар хавтаст хэргийн 200-202, 204-205 дугаар хуудас),

 - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ гараад хүүгийндээ очоод хоносон...маргааш өглөөний 11 цагийн орчимд хоол хүнс авах гээд ортол байшингийн хаалганы хажуу талд байрлах цонхыг хагалсан байсан. Эд зүйлс эмх замбараагүй, хулгай орсон мэт байхаар нь шууд Цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгөн аяга 7 ширхэг, хөөрөг цуглуулга 23 ширхэг, хуучны 2 ширхэг таг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас),

- “Дамно” ХХКомпанийн ЧД2-22-159 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (7 дугаар хавтаст хэргийн 229-230 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд хүн байнга амьдрах зориулалттай орон байр/байшин, монгол гэр/-д нэвтэрч дээрх нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгө, эд зүйлсийг авсан байна.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ***, *** нар нь үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ***аас “...ганцаараа үйлдсэн 4 удаагийн үйлдэл, бүлэглэж үйлдсэн 1 удаагийн үйлдэл”, ***, өмгөөлөгч нараас “...бүлэглэж үйлдсэн 3 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн мэдүүлэг, дүгнэлтийг гаргасан ба тухайн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тэдний үйлдэл, оролцоо хангалттай тогтоогдсон, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоход хангалттай, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзсэн тул шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.  

Шүүгдэгч *** 12 удаагийн үйлдлээр бусдад 9.537.030 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч ***ын эзэмшлийн “Самсунг” брэндийн 55 инчийн 1.354.140 төгрөгийн, хохирогч ***ын эзэмшлийн “Sharp” брэндийн 40 инчийн 450.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсон эд зүйлсийг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн нь эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1хх97-98, 213-214)-ээр тогтоогдсон тул үлдэх 7.732.890 төгрөгийг гаргуулан доорх хохирогч нарт буюу ***ид 2.049.970 төгрөг, ***т 475.000 төгрөг, ***т 220.000 төгрөг, ***т 342.000 төгрөг, ***т 1.599.920 төгрөг, ***д 275.000 төгрөг, ***д 680.000 төгрөг, ***д 600.000 төгрөг, ***д 250.000 төгрөг, ***д 1.241.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ***д 600.000 төгрөг, ***д 214.000 төгрөгийг тус тус олгох,

- Шүүгдэгч *** 7 удаагийн үйлдлээр бусдад 2.878.400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тэрээр төлж барагдуулаагүй тул нэр бүхий хохирогч ***өд 450.000 төгрөг, ***т 68.400 төгрөг, ***д 300.000 төгрөг, ***т 1.010.000 төгрөг /760.000+250.000төгрөг/, ***т 350.000 төгрөг, ***т 700.000 төгрөгийг олгох,

- Шүүгдэгч нар бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдад 14.336.314 төгрөгийн хохирлыг учруулснаас хохирогч ***ын эзэмшлийн “Самсунг” загварын 450.000 төгрөгийн зөөврийн компьютерыг биет байдлаар түүнд хүлээлгэн өгсөн нь эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (3хх216-218)-ээр тогтоогдсон тул нийт 13.886.314 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ***, *** тус бүрээс 6.943.157 төгрөгийг гаргуулан дараах хохирогчид буюу ***т 160.000 төгрөг, хохирогч ***т 933.994 төгрөг, ***т 400.000 төгрөг, ***д 1.602.320 төгрөг, ***д 3.460.000 төгрөг, ***ад 7.940.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

Прокурор, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хохирогчдыг оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүгдэгчид “...хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт” гаргахгүй гэсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч ***ад 05 жил 02 сарын хорих ял, эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцон мөн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 07 жил, 11 сар, 22 хоногийн хорих ялаар, ***од 06 жил, 07 сарын хорих ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...”

- шүүгдэгч ***аас “хэлэх зүйл байхгүй, дүгнэлт гаргахгүй” гэв.

- өмгөөлөгч М.Хандармаагаас “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан 06 жил 07 сарын хорих ялыг бууруулж өгнө үү“ гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд...нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Нэг. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар, холбогдох баримт (4хх168,193-204)-аар шүүгдэгч *** нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан нэмж, нэгтгэх ялгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа болон бүлэглэн нийт 13 удаагийн үйлдлээр амар хялбар аргаар эд зүйл олж авах гэсэн шунахай сэдэлттэй, хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (19** онд төрсөн ***настай, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***  тоотод оршин суудаг, гэм буруутай үйлдлээ тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч мөрдөн шалган ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон) болон гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоог тус тус харгалзан үзэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***од 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг (дээр дурдсан), гэм буруугийн хэлбэрт нь тохирохгүй, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэхгүйгээс гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан гэж дүгнэсэн болно.

Хоёр. Шүүгдэгч *** нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 02 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллаж, хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, нийт 06 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 919 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 04 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 22 хоногийг мөн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.(2хх 5,9-28)

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа болон бүлэглэн нийт 18 удаагийн үйлдлээр амар хялбар аргаар эд зүйл олж авах гэсэн шунахай сэдэлттэй, хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (19***онд төрсөн, *** настай, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ганцаараа оршин суудаг, урьд хулгайлах гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдлээ тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч оролцсон) болон гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 05 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасныг удирдлага болгож Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хугацаагаар нэмж нэгтгэн нийт 07 жил, 11 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ***ын нийт цагдан хоригдсон 344 хоногийг (2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл), шүүгдэгч ***ын  нийт цагдан хоригдсон 537 хоногийг (2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл) эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2206009100935 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***, *** овогт ***ийн *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***од зургаан жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ***ад таван жил, хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч ***ад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил, есөн сар, хорин хоёр хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт долоон жил, арван нэгэн сар, хорин хоёр хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 344 хоногийг, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 537 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хорих ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас 7.732.890 төгрөгийг гаргуулан дараах хохирогч ***ид 2.049.970 төгрөг, ***т 475.000 төгрөг, ***т 220.000 төгрөг, ***т 342.000 төгрөг, ***т 1.599.920 төгрөг, ***д 275.000 төгрөг, ***д 680.000 төгрөг, ***д 600.000 төгрөг, ***д 250.000 төгрөг, ***д 1.241.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ***д 600.000 төгрөг, ***д 214.000 төгрөгийг,

- Шүүгдэгч ***оос 2.878.400 төгрөгийг гаргуулан хохирогч ***өд 450.000 төгрөг, ***т 68.400 төгрөг, ***д 300.000 төгрөг, ***т 1.010.000 төгрөг /760.000+250.000төгрөг/, ***т 350.000 төгрөг, ***т 700.000 төгрөгийг,

- Шүүгдэгч ***, *** нараас 13.886.314 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 6.943.157 төгрөгийг гаргуулан хохирогч ***т 160.000 төгрөг, хохирогч ***т 933.994 төгрөг, ***т 400.000 төгрөг, ***д 1.602.320 төгрөг, ***д 3.460.000 төгрөг, ***ад 7.940.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн 2206009100935 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч ***, *** нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР