Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1043

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд

улсын яллагч Ж.Отгончимэг /томилолтоор/

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2308000001200 тоот 1 /нэг/ хавтас хэргийг оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо, ....................... тоотод оршин суух,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 660 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 20114 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 431 дугаар тогтоолоор баривчлах ялын хугацаа дууссан гэх, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо хорооллын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаж хохирогч С.******* нүүрэн тус газар гараар, толгой тус газарт нь тоосгоор цохиж биед зүүн чамархайд шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, зүүн чих, эрүүний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.******* нь оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо хорооллын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаж хохирогч С.******* нүүрэн тус газар гараар, толгой тус газарт нь тоосгоор цохиж биед зүүн чамархайд шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, зүүн чих, эрүүний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Х.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна ...” гэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.- өгсөн “… оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед найз ******* залгаад найз нь хашаа байшингийн найр хийж байна гэхээр нь - гэрт очсон. *******, түүний эхнэр *******, ******* бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 3 цагийн *******, *******  нар харьлаа гэхээр нь ******* бид хоёр дэлгүүр оръё замдаа буучихъя гээд бид 4 хороолол явсан. ******* GS-25 орж ирээд явах гэж байтал зам дээр 4 үл таних залуу зам тавьж өгөхгүй болохоор нь зам тавьж өгөөч гэхэд чадахгүй тойроод гар гэхээр нь тойроод гарах гэсэн чинь би тухайн үед цонхоо онгойлгосон байсан чинь махлаг том биетэй залуу нь миний нүүрлүү алгадаад авахаар нь би машинаас бууж том биетэй  махлаг залуу дээр очиж яагаад алгадаж байгаа юм бэ гэсэн чинь махлаг залуу дахин миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод авахаар нь би тэр залуутай барьцалдаж аваад зууралдаад салаад нөгөө хэдээ боль гээд салгах гэж байтал араас том биетэй махлаг залуу араас тоосгоор 1 удаа цохисон. Том биетэй махлаг залуу миний биед гэмтэл учрулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.- өгсөн: “… оны 6 дугаар сарын 10-ны өдөр хашаа байшингийн найр хийж найзуудаа дуудаж цайллага хийсэн. оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед манай найз -, ******* түүний эхнэр ******* нар ирсэн. -, ******* бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнө 3 цагийн үед ******* ******* нар явахаар болоод - бид хоёр дэлгүүр орчихоод гарч ирээд явах гэтэл замын 1 дүгээр эгнээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 4 залуу замаас холдохгүй байхаар нь ******* машин сайн барьж чаддаггүй тул замаас холдоод өгөөч гэсэн чинь өөрсдөө тойроод гар гэхээр нь тойроод гарах гэтэл тэр 4 залуугийн хамгийн том биетэй махлаг залуу нь -г сууж байсан талаар гараа оруулаад нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан. - *******ыг зогсож бай гээд машинаас буугаад тэр хамгийн том биетэй махлаг залуутай барьцалдаж аваад зууралдаад байсан. Тэгээд би араас нь очсон чинь нэг жижиг биетэй махлаг залуу нь намайг барьж аваад миний нүүрлүү гараараа нэг удаа цохихоор нь би газар унасан чинь дээрээс дарсан байхад нь ******* намайг салгасан. Тэгсэн тэр хамгийн том биетэй махлаг залуу замын хажуунаас тоосго аваад - толгой руу 1 удаа цохисон чинь ******* толгойноос цус гараад удалгүй цагдаа нар ирсэн. - толгой хагараад цус гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.*******ын өгсөн: “… оны 6 дугаар сарын 10-ны 23 цагийн үед гэртээ эхнэр *******ын хамт байхад ******* залгаад хашаа байшингийн найр хийж байна хүрээд ир гээд -д очиход -, ******* нар байсан. оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* бид хоёр явах гэтэл *******, - нар замд чинь буугаад дэлгүүр ороод ирье гэхээр нь тэгье гээд эхнэр ******* машин бариад явсан. хорооллын GS-25 дэлгүүрт -, ******* нар орж юм аваад ******* бид хоёр хорооллын автобусны буудал дээр зогсож байгаад -, ******* нарыг ирэхээр нь хөдлөх гэтэл замын 1 дүгээр эгнээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 4 залуу зам дээр зогсоод хөдлөхгүй болохоор нь би холдоод өгөөч гэсэн чинь чадахгүй өөрсдөө тойроод гар гэхээр нь эхнэр ******* тойроод гарах  гэтэл үл таних 4 залуугийн том биетэй өндөр махлаг залуу нь цонхоор гараа оруулаад ******* нүүр лүү гараараа нэг удаа алгадсан. -, ******* нар машинаас буугаад би араас нь очтол ******* жижиг махлаг биетэй залуутай зууралдсан, - том биетэй махлаг залуутай зодолдоод байсан. -г тэр том биетэй махлаг залуу нь замын хажуунаас тоосго аваад - толгой руу 1 удаа цохисон чинь толгой нь хагараад цус гарсан. ******* толгойноос нилээн цус гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.*******ын өгсөн: “… оны 6 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө 00 цагийн үед нөхөр ******* найз *******тэй уулзаад ирэхүү гэхээр нь тэгье гээд - гэрт очиход *******, - нар байсан. *******, *******, - нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ******* бид хоёр 3 цагийн үед харих гэтэл -, ******* нар замд буугаад дэлгүүр оръё гээд бид машинтай явж байгаад -, ******* нар хорооллын дэлгүүр орчихоод ирье гээд ороод буцаад машинд суугаад бид 4 хөдлөх гэж байтал автобусны буудлын урд 1 дүгээр эгнээний зам дээр 4 үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуучууд такси барих гээд зам хаагаад зогсож байхаар нь холдоод өгөөчээ гэхэд тойроод яв гээд хажуугаар нь гараад хөдөлтөл - цонх онгорхой байсан чинь нэг нь буюу өндөр махлаг залуу - сууж байсан талаар гараа оруулаад -г алгадсан. - машинаас буугаад тэр өндөр махлаг залуутай зодолдоод эхэлсэн. Өндөр махлах залуу нь -тэй зодолдож байснаа замын хажуунаас тоосго аваад - толгойруу нэг удаа цохисон. -г цоль гээд болиулахад тэр өндөр махлаг залуу миний духруу гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7677 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...С.- биед зүүн чамархайд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл, зүүн чих, эрүүний зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/  

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Х.*******ийн өгсөн: “… оны 6 дугаар сарын өдөр 19 цагийн орчимд манай найзууд болох , нарын байгаа газар буюу 21 дүгээр хорооллын караокед яваад очсон ба бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед караокеноос гараад хорооллын автобусны буудлаас такси барих гээд бид дөрөв зогсож байтал хорооллын автобусны буудал дээр саарал өнгийн Приүс-30 маркийн автомашин унасан 1 эмэгтэй, 3 залуу бид дөрөвийг замаас холд зайл, хол очиж таксигаа барь гэхээр нь бид нар хоорондоо маргалдаад тэр залуучууд буугаад ирэхээр нь би явган хүний зам дээр байсан чулууг аваад тухайн тээврийн хэрэгсэлтэй явж байсан 3 залуугийн нэг залуугийнх нь толгой руу 1 удаа цохиж толгойг нь хагалсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,  

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “шүүгдэгч Х.******* нь хохирогч С.******* биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгч Х.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжэний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...”гэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Х.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Х.*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000001200 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, .1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХЦЭЦЭГ