Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0770

 

 

“Цдт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тд

Нэхэмжлэгч: “Цдт” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Ш.Тч, “Лх” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 655 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээд Ш.Тчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2024/0509/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Цдт” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

  • “Лх” ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Лх” ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч “Тм” ХХК буюу нэхэмжлэгч “Цдтинг” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах. 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр:

2.1.“ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цдтинг” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Лх” ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Лх” ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч “Тм” ХХК буюу нэхэмжлэгч “Цдт” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Гомдлын агуулга.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тдаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

Нийлэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.25-ний өдрийн 128/ШШ2025/0655 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2025.10.31-ний өдөр гардан авч ЗХХШТХ-ийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. "Цдтинг" ХХК РД:3855554 ийн нэхэмжлэлтэй МУЗГ-ийн Хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар-уудад холбогдуулан;

-"Лх" ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 сарын 12-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 дах хэсгийг үндэслэн илт хууль бусад тооцуулах,

-УБЕГ-ийн Хяналт шалгалтын газрын 2024оны 02сарын 20-ний өдрийн 681 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл 48.1 дах хэсгийг үндэслэн хүчингүй болгуулах,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгч "Тм" ХХК буюу одоогийн "Цдтинг" ХХК ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах, ...нэхэмжлэлүүдийг гаргасан ба тодруулбал;

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх нь 2011 оны 09 сарын 29-ний өдөр үүсмэл хөрөнгөөр "Тм" ХХК-ийн хөрөнгөөр анх бүртгэгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдөр "Тм" ХХК-аас 14 тоот Д.Дп гэсэн хүсэлт "Лх" ХХК-аас 41 тоот Д.Дп гэсэн хүсэлт тус тус дангаар гаргаж үл хөдлөх хөрөнгийг "Лх" ХХК-руу шилжүүлсэн байна. Гэтэл Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 сарын 12-ний өдөр бүртгэхэд тухайн үед "Тм" ХХК Д.Дп дангаар хувьцаа эзэмшигч харин хөрөнгө хүлээн авагч "Лх" ХХК-ийг иргэн Д.Дп миний бие 60 хувь, Ш.Тч 30 хувь, Б.Ац 10 хувийг тус тус эзэмшдэг байсан.

2016 оны 12 дугаар сарын 05-ний өдөр “Тм" ХХК-аас 14 тоот хүсэлт Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.2 дахь хэсгийг баримтлан/ "Лх" ХХК-аас 41 тоот хүсэлт / Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлийг зөрчиж /тус тус хүсэлт гаргасан байгааг 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.5 дахь хэсгийг зөрчиж Улсын бүртгэгч бүртгэж, 2016 оны 12 сарын 12-ний өдөр "Лх" ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. Тодруулбал "Лх" ХХК-аас 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу гурван хувьцаа эзэмшигчтэй ХХК-ийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байна.

Шүүх дан ганц мэдүүлэг гаргагчийг үнэн зөв мэдүүлэх гаргах үүрэгтэй байсан гэдгээр захиргааны байгууллагын илт хууль бус анхан шатны хяналт шалгалт, тулгалт хийгээгүй өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчсөн бүртгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Захиргааны шүүх мөрдөн шалгах заримаа хэрэгжүүлээгүй хариуцагчийн тайлбар үнэн зөв эсэхийг огт нягтлаагүй, өмчлөгч нь огт оролцоогүй өмчлөх эрхийн бүртгэлийг илт хууль бус гэж үзээгүй зэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дахин хянан шийдвэрлүүлэхээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иймд "Лх" ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 сарын 12-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 дах хэсгийг үндэслэн Илт хууль бусад тооцон, УБЕГ-ийн Хяналт шалгалтын газрын 2024оны 02сарын 20-ний өдрийн 681 тоот дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл 48.1 дах хэсгийг үндэслэн хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгч "Тм" ХХК буюу одоогийн "Цдтинг" ХХК ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Цдт” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт тус тус холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

  • “Лх” ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Лх” ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч “Тм” ХХК буюу нэхэмжлэгч “Цдтинг” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах. 

2.“Лх” ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Лх” ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Үл хөдлөх хөрөнгийг “Лх” ХХК-иас 41 тоот хүсэлт гэсэн баримт нь илт хууль бус буюу 3 хувьцаа эзэмшигчтэй компанийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, Компанийн тухай хуулийн 62, 63, 87 зүйлд заасныг зөрчсөн илт хууль бус бүртгэл байна.” гэж тайлбарлан маргасан.

2.2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хИнгэхдээ хариуцагч бүртгэлийн байгууллагаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шфг, *** тоот хаягт байршилтай 440 м.кв үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “Лх” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгүүдийг үндэслэн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаарт бүртгэж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна. Үүнд:

- “Лх" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлэг,

- Үйлчилгээний хураамж төлсөн баримт,

- “Тм” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаар “Тм” ХХК нь махны үйлдвэрийн үйл ажиллагаагаа "Лх" ХХК-д шилжүүлж байгаа учир махны үйлдвэрийн байр болох Ү-220601**** дугаар бүхий тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай нийт 440 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг "Лх" ХХК-д шилжүүлж өгнө үү” гэх захирал Д.Дпгийн гарын үсэгтэй албан бичиг,

- “Тм” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар бүхий “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шилжүүлэх тухай” Хөрөнгө оруулагчдын 2015 оны 04 сарын 12 өдрийн хурлын тогтоолыг үндэслэн махны үйлдвэрийн үйл ажиллагааг шинээр байгуулагдсан “Лх” ХХК-ийн мэдэлд өгч тус үйлдвэрийн эд хөрөнгө, эзэмшил газар, барилга байгууламж, тоног төхөөрөмж болон ажилчдыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Лх" ХХК-ийн мэдэлд шилжүүлсүгэй” гэх захирлын тушаал, шилжүүлэх ажилчдын нэрс,

- “Лх” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаар бүхий “..Манай компани “Тм” ХХК-аас махны үйлдвэрийн үйл ажиллагааг шилжүүлэн авч байгаа учир ... үл хөдлөх эд хөрөнгийг "Лх" ХХК-д шилжүүлж өгнө үү” гэх захирал Д.Дпгийн гарын үсэгтэй албан бичиг,

- “Лх” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар үүсгэн байгуулах шийдвэр болон тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрэм.

2.2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө", 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол”, 14.1.3-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол”, 14.1.4-т “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол”, 14.1.5-т “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 14.1.6-т “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.7-д “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.”, 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасан.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:" 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан.  "

2.3.Нэхэмжлэгч “Цдтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сн буюу “Лх" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Снгийн гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Лх” ХХК-ийн нэр дээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт хууль бус хүсэлт, баримтыг үндэслэн бүртгэсэн “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэх улсын бүртгэл хийх” эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шүүхээс үзэх  үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч компанийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй байна.

2.4.Түүнчлэн уг бүртгэлийг үйлдсэн цаг хугацаанд буюу 2016 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон, уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, өмчлөлийн талаар маргаж, түүнтэй холбоотой аливаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

2.5.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...“Лх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргаж түүндээ ...махны үйлдвэрийн үйл ажиллагаагаа “Лх” ХХК-д шилжүүлж байгаа гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг “Лх” ХХК-д шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг хавсаргаж өгсөн, тухайн цаг хугацаанд хэргийн оролцогчдын дунд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар маргаангүй байсан, тухайн хүсэлтийг компанийн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж ирүүлсэн энэ тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

2.6.Иймээс нэхэмжлэгчийн “...Шүүх дан ганц мэдүүлэг гаргагчийг үнэн зөв мэдүүлэх гаргах үүрэгтэй байсан гэдгээр захиргааны байгууллагын илт хууль бус анхан шатны хяналт шалгалт, тулгалт хийгээгүй өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчсөн бүртгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх давж заалдах заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

3. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, иргэн Ш.Тчөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт газарт “...Миний хувьцаа эзэмшдэг “Лх” ХХК-ны бүртгэлд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн эцсийн өмчлөгчөөр Д.Дп нь өөрийгөө бүртгүүлсэн нь мөн хууль бусаар миний зөвшөөрлийг авалгүй бүртгэл хийсэн байна. ...Иймд /2017.06.30-ны дүрмийг бүртгэсэн, 2022.07.03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бүртгэлд өөрчлөлт оруулсан, 2021.05.17-ны өдрийн Д.Дп эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн/ бүртгэлүүдийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг[1] гаргажээ.

3.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтээр[2] “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14.1 дэх заалтыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан бүртгэл үнэн зөв нотлох баримтад үндэслэх зарчимд бүртгэлийг нийцүүлэх зорилгоор эрхийн улсын Ү-220601**** дугаарт улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Тм” ХХК-ийн нэр “Цдтинг” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.3.Тодруулбал, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийн тухайд анх “Лх” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулан 2017 оны компанийн шинэчилсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дугаар дүгнэлтээр[3] “...”Лх” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2017 оны компанийн шинэчилсэн дүрэмд хувьцаа эзэмшигч гэсэн бичвэрт Ш.Тч гэх нэрийн өмнө бичигдсэн гарын үсгийн загвар хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3.4.Улмаар “Лх” ХХК-ийн захирал Д.Дп 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/02 дугаар “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” тушаалаар[4] “...Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгосон тул “Лх” ХХК-ийн Ү-220601**** дугаартай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо шувуун фабрик, *** тоот 440 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Тм” ХХК-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

3.5.Гэтэл тухайн үед “Лх” ХХК-д Д.Дп 70 хувь, Ш.Тч 32 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байтал компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “Тм” ХХК-д шилжүүлэх талаарх хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг аваагүй, нотлох баримт дутуу байхад бүртгэл хийсэн нь буруу, улсын бүртгэгч татгалзахаар байжээ.

3.6.Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д "Улсын байцаагч...дараах эрх, үүрэгтэй" гэж, 18.7.1-д " хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасан.

 3.7.Хуулийн дээрх зохицуулалтаар улсын бүртгэгч нь нотлох баримт бүрэн бус бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заасан байтал маргааны тохиолдолд “Лх” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “Тм” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргахдаа хувьцаа эзэмшигчдийн тогтоол хавсаргаагүй зөвхөн захирал Д.Дпгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/02 дугаар тушаалыг үндэслэн бүртгэсэн хуульд нийцээгүй бүртгэлийг хариуцагч улсын бүртгэгчийн 681 дүгээр дүгнэлтээр зөвтгөсөн байна.

Уг маргаан бүхий дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан бүртгэл үнэн зөв нотлох баримтад үндэслэх зарчимд бүртгэлийг нийцүүлэх зорилгоор гарсан бөгөөд хууль зөрчсөн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ү-220601**** дугаарт улсын бүртгэлийн бүртгэлийг хариуцагчаас хүчингүй болгож шийдвэрлэснийг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул уг дүгнэлттэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй байна.

4.Дээрх үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгчийн үндсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн “...тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу “Лх” ХХК-ийн бүртгэлд хүчин төгөлдөр бүртгэгдсэн, хэргийн оролцогчид тухайн хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргаагүй, ямар нэгэн маргаан үүсээгүй байгаа энэ нөхцөлд бүртгэх байгууллага өмчлөгчийг өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч “Тм” ХХК буюу нэхэмжлэгч “Цдтинг” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

     ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

     ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 2-р хавтас 6 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 14-19 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 206-210 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 205 дахь тал