| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0089/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, шүүгч М.Энх******** нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа
Иргэдийн төлөөлөгч Е.Нарантуяа
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва
Шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** нар овогт ********ийн ********д холбогдох эрүүгийн 2339000000001 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч ********нь Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайга” нэртэй шөнийн цэнгээний клубын ард талд 2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд амь хохирогч ********той “машинд бөөлжсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд элэгний 3-р сегментийн ******** дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн 2100 мл цус алдалт, өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж санаатайгаар хүний жам ёсны эрх болох “амьд явах” эрхэд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө ярьсан зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Иргэдийн төлөөлөгч Е.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач бол миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдөр айлын 5 дахь хүү болж төрсөн, эцэг эхээс бид наймуулаа. Бага насандаа сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаагүй бага боловсролтой хүн байсан. Цэргийн алба хаагаагүй 2020 онд миний талийгаач дүү одоогийн хамтран амьдрагч ********тэй Хэнтий аймагт танилцаж, 2021 онд манай гэрийнхэн эхнэрийг нь бэр гуйж ёсолж авч байсан. Хэсэг хугацаанд талийгаач эхнэрийн хамтаар Сүхбаатар аймгийн Уулбаян суманд амьдарч байгаад 2022 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Биндэр сум руу эхнэрээ дагаад явсан. Тэрнээс хойш Хэнтий аймгийн Биндэр суманд амьдарч байсан. ...Зүв зүгээр эрүүл саруул амьдарч байсан дүү минь нас барсан учраас маш их гомдолтой байгаа. Үнэн шударгаар шүүж өгөхийг хүсэж байна. Хэрэгтэй холбоотойгоор одоо гаргаж өгөх баримтууд байгаа. Нийтдээ баримтаар 11 сая 354 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах нэхэмжлэх зүйлээ тухай бүрд нь өгнө гэж бодож байна...” гэжээ. (1-р хх-ийн 33-34),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өглөө ойролцоогоор 11 цагийн үед би худаг руу усанд яваад ирэхэд нөхөр ******** гэрээсээ гараад явчихсан байсан. Надад ийшээ тийшээ явлаа гэж хэлээгүй. Намайг усанд явахад нөхөр унтаж байсан. Тэгээд тухайн өдөр би 4 дүгээр ангийн хүү болох ******** хамтаар өдөржин гэртээ байсан. Орой ойролцоогоор 00 цаг 40 минутын үед гэж санаж байна намайг хүүгийн хамтаар гэртээ буюу Хэнтий аймгийн Биндэр сум дугаар 5 дугаар баг “Буурлын хороо”-нд байж байхад эхлээд ******** орж ирээд “танай нөхөр чинь гадаа ирчихсэн машинд байна” гэж хэлтэл араас нь ******** орж ирээд мөн л “хүнээ аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол гэрийн үүдэнд ********гийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Түүний хажууд манай нөхөр гадаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би нөхрөө согтчихож дээ гэж бодоод цээж хэсгээс нь өргөөд ******** болохоор хөлнөөс нь өргөөд гэр лүү оруулж баруун орны хажууд газарт хэвтүүлсэн. Тэгээд ********, ******** хоёр гараад явчихсан. Тэгэхээр нь би нөхөртэй хамт ажилладаг ******** ах руу залгаж “манай нөхөр архи уусан байна, хаана уусан бэ” гэж асуухад ******** ах “ууж ирээд нэмж бааранд уугаад хүнд зодуулсан” гэж хэлээд биеийг нь асуусан. Тэгээд утсаа тасалсан. Тэгээд нээх удаагүй 5,10 минутын дараа нөхөр дээшээ хараад хэвтэж байснаа гэнэт “ээжээ” гэж гэдсээ 2 гараараа чанга дарж орилж байгаад ухаан алдчихсан, ямар ч байсан ухаангүй болсон. Тэгээд би айгаад өөрийнхөө бэр эгч болох ********г утсаар дуудаж эгч удалгүй ирж харчхаад шууд Алтантуяа эмчийг дуудтал тэр дороо эмнэлэг ирж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 37-39),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхрийн төрсөн дүү ******** нь өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед манай нөхөр ********ын утас руу залгаад “нөхөр сонин байна, амьсгалахгүй байх шиг байна” гээд ярьсан. Тэгээд би гүйгээд ортол талийгаач ******** нь гэртээ ертөнцийн зүгээр баруун урд талд нь газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би очиж талийгаачийн гарын судсыг барьж үзэхэд судас нь цохилохгүй, амьсгал зүрх судас зогссон байсан. Тэгээд би гүйж гараад шууд эмнэлэг рүү 01 цаг 17 минутад дуудлага өгөөд шууд гэр лүүгээ орсон. Тэгээд удалгүй түргэн ирж үзээд цагдаа сэргийлэх ирсэн...” гэжээ. (1-р хх-ийн 42-43),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын үед гэж бодож байна намайг эмнэлэг дээр жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн сувилагч шүдний ******** эмч дуудлага өглөө “тэр хүн нь нас барчихсан юм шиг байна, хурдлаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэр дороо машинаа асаагаад Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг бууралын хороонд ******** эмчийн зүүн талын айлд очоод гэр лүү ортол гэрийн баруун урд талд зуухны хажууд 40 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нэг гарыг хагас нугалсан нэг гарыг алдалсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд харахад аль хэдийн нас барсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаа ирж би явсан. ...Гэрийн доторх байдал эмх замбараатай байсан. Талийгаач тухайн үед дээгүүрээ подволктой доогуураа өмд гуталтайгаа байсан. Ямар нэг маргалдаж муудалцсан зүйл ажиглагдаагүй ээ. Намайг ороход гэрт ********, ********, мөн ******** нар байсан...” гэжээ. (1-р хх-ийн 46-47),
Гэрч Л.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач ********той өчигдөр уулзаагүй. Орой ойролцоогоор 23 цаг 40 минутын үед баараа хаалгах гээд баарныхаа хойд талд машинтайгаа ирээд ороход үүдэнд ********ын “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд машиных нь баруун хойд талд газарт ******** хэвтэж байсан. ******** болохоор ********ын хажууд зогсож байсан. Тэгээд би харчхаад ********д “юу хийж яваа юм бэ” гэхэд “талийгаачийг хүргэж өгөх гэж байгаа юм аа, согтуурхаад машин руу нулимаад байна” гэж хэлээд байж байсан. Тэгээд би шууд баар луу орж манаач ********од хандаж “******** гадаа ********гийн машины хажууд хэвтэж байна, оруулж унтуулах юм уу яах юм” гэхэд ******** гараад явсан. Тэгээд би 4-5 минутын дараа буцаад хүн хүргэж өгөх гээд хойно гарахад ********гийн машин хөдөлж байсан. Тэгээд ерөнхийдөө би гэр лүүгээ харьсан...” гэжээ. (1-р хх-ийн 50-51),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр өдөр 12 цагийн үед манай дэлгүүрт бараа ирээд талийгаач ирж бараа буулгалцаж зөөлцөж байгаад өдөр 14 цагийн үед дуусаж явсан. Манай дэлгүүр дээр ажиллаж байх үедээ эрүүл байсан. Тэгээд орой 20 цаг 50 минутын үед талийгаач ******** ахын хамт дэлгүүрт орж ирээд 2 литрийн “Сэнгүр” нэртэй том пиво 2 ширхгийг лаазтай “Сэрүүн” нэртэй жижиг пиво 2 ширхгийг зээлээд авч явсан. Манайд орж ирэхдээ талийгаач бол нилээн согтуу орж ирсэн. ******** ах бол гайгүй байсан. Түүний дараа 21 цаг нилээн өнгөрч байхад ******** ах дахиж ганцаараа орж ирээд 1 том “Сэрүүн” пиво 1 жижиг лаазтай “Калтенберг” нэртэй пивонууд мөн л зээлээр аваад гарсан. Тэрнээс хойш дахиж аль аль нь орж ирээгүй. ...Би тэр ******** гэдэг хүнийг өмнө нь тэгж архи уугаад явж байхыг харж байгаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 54-55),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ээлжийн ажилтай сургууль дээрээ галч хийж байсан. Тэгээд орой ойролцоогоор 20-21 цагийн үед би гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс олон байхаар нь сургуулиа тойрчхоод манай сургуулийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг “Тайга” баарны хойд талаар орж галчийн өрөөнд ******** ахтай уулзаад сууж байсан. Тэгтэл гаднаас ******** машинтайгаа хойд талд ирж зогсоод бид хоёр дээр орж ирээд сууж байтал хэдэн минутын дараа баарнаас согтуу хүн орилж хашхичаад бид гурав дээр орж ирсэн. Араас нь нэг хүүхэн орж иртэл нөгөө согтуу залуу чанга чанга орилоод байхаар нь ******** ах ******** болон тэр хүүхэнд хандаж “наадахаа гэрт нь хүргэж өг” гээд ******** тэр хүүхэн бас талийгаач гурав хойшоо гарсан. Тэгээд би ч удалгүй явахаар болоод хойшоо гартал хашааны үүдэнд ********ын жижиг тэрэг зогсож байсан. Түүний хажууд газарт талийгаач хэвтчихсэн ******** зогсож байсан. Өөр хүн харагдаагүй. Тэгээд би юм бодолгүйгээр ажил руугаа явчихсан. ...Нилээн архи уучихсан орж ирсэн. Хашхичаад л байсан. Биеийн байдал нь хэвийн л харагдаж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 58-59),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би 20 цаг 38 минутын үед гэрээсээ гарч хүнд нүүрс тарааж өгчхөөд ойролцоогоор 21 цаг 10 минутын үед өөрийнхөө гэрт ирэхэд талийгаач ******** нь ******** ахын хамтаар манай гэрийн үүдэнд байж байсан. Тэгээд бид 3 хамт гэрт ортол тэр хоёр том “Сэнгүр” хоёр жижиг “Сэрүүн” нэртэй пивонууд авчирсан. Тэгээд бид 3 нийлж нэг том пивоны талыг хувааж уугаад байж байтал ********ын утас дуугараад тэр пивонуудаа манайд үлдээгээд ******** ахтай хамт ********той уулзана гээд гараад явсан. Манайд байхдаа талийгаач өөрөө ******** руу залгаад тэр нь утсаа авахгүй байж байгаад удалгүй эргүүлж яриад “Тайга” руу ********той уулзана гээд явцгаасан. Тэрнээс хойш би талийгаачтай уулзаагүй. ... Ер нь талийгаач өөрөө хүнтэй маргалдаж муудалцах ам зөрөхөөр хүн биш, би анх мэддэг болсноосоо хойш тэр өдөр л архи ууж байхыг нь харсан. ....Манайд ирэхдээ бага зэрэг л уусан буюу халаалттай байсан. Манайхаас гарахдаа ч гэсэн хэвийн л гараад явсан. ... Архи уудаггүй, надтай хамгийн сүүлд 6 өдөр цугтаа нүүрс шуудайлсан. Тэгэхдээ бие хаа өвдөж байна гэж хэлж байгаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 62-63),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..Уржигдар буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ажлын газрын ах болох ********ийн хамтаар баруун урагш 20-оод километрийн зайд айл руу явж хурга ишиг авчрахаар явах гээд өдөр ойролцоогоор 14 цагийн үед “Баян хаан” дэлгүүрийн үүдэнд очиход талийгаач ******** ах байж байсан. Тэгээд бид хоёртой хамт машинд суугаад хөдөө цуг явж ишиг хурга ачиж өдөр 17 цагийн үед суманд орж ирээд ******** ахын хашаанд буулгаад талийгаач бид хоёр ажил руу явж ******** ахын машинд нүүрс ачиж манай гэрт буулгасан. Тэгээд ******** ах явсны дараа бид хоёр хамт гэрт цай унд уугаад байж байтал талийгаач гэнэт бие засчихаад ирье гэж гараад эргэж орж ирэхдээ 1 ширхэг “Сэнгүр” нэртэй 2 литрийн том пиво барьж ирээд “хоёулаа энийг хуваагаад уучихъя” гэхээр нь би гэртээ хүүхдүүдтэйгээ байсан учраас бас өглөө нь ажлаас буусан учир ядраад “уухгүй” гэж хэлээд талийгаачид цуйван хийж өгөөд пивыг нь аягалж өгөнгөө 3 аягыг уусан. Талийгаач үлдсэн пивыг ууж дуусаад манайхаас гараад явсан. Тэрнээс хойш талийгаачтай уулзалдаагүй. ...өвдөж зовсон зүйл ажиглагдаагүй” гэжээ. (1-р хх-ийн 66-67),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Тайга” бааранд тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бармен зөөгчөөр ажилд орсон. Тэгээд тэр өдөр манай бааранд сумын хуримтлалын бүлгийн гишүүдийн шинэ жил орой 18 цагаас эхэлсэн. Тэгээд үйл ажиллагаа явагдаж байтал талийгаач ********, ******** ахын хамтаар манай бааранд оройны 21 цагийн үед л гэж санаж байна орж ирээд талийгаач надаас “ганц пиво өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлээд тэр хоёр гараад явсан. Тэгээд дахин 30-40 минутын дараа талийгаач ********тай орж цуг орж ирээд баарны зүүн хана дагуу байрласан ширээнд суугаад гаднаас нэг том “Сэрүүн” нэртэй ногоон өнгийн пиво авч орж ирээд ууцгаасан. Ууж байхдаа тэр хоёр бүжиглээд хэвийн, цоглог харагдаж байсан. Тэгээд 23 цагийн үед буцаад гараад явсан. Тэрнээс хойш ахиж орж ирээгүй, би хараагүй. ...Ер нь зүгээр хэвийн л цоглог харагдаж байсан. Хэт их согтож тасарсан харагдаагүй, гэхдээ бол уусан л байсан...” гэжээ. (1-р хх-ийн 70-71),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой намайг гэртээ байхад ********ийн нөхөр ******** нь өөрийнхөө 88365691 дугаарын утаснаас миний 98905919 дугаар руу ойролцоогоор 19 цаг өнгөрч байхад эхлээд залгасан. Тэгээд “гараад ирээ ганц пиво ууя” гэсэн. Тэгэхээр нь би “ажилтай байна, тэгж байгаад яръя” гээд утсаа тасалтал залгаад байхаар нь би аваагүй. Тэгээд дахин 21 цаг өнгөрч байхад залгаад “Бадралын дэлгүүр дээр хүрээд ирээ” гэхээр нь би “дэлгүүр орохгүй “Тайга” дээр очоод байж байя” гэж хэлээд 21 цаг нилээн өнгөрч байхад алхаад “Тайга” баар луу очиж арынх нь хаалгаар галч манаачийн өрөө рүү ороход тэнд талийгаач болон ******** ах хоёр юм яриад сууж байсан. Тэр үед талийгаач нилээн уучихсан байдалтай харагдаж байсан. Тэгээд бид нар байж байтал араас ******** гэдэг хүн орж ирээд талийгаач тэр хоёр ганц юм олж ууя гээд гарсан. Тухайн үед би ******** ахтай хамт өрөөнд нь суугаад байж байтал удалгүй ******** талийгаач хоёр эргэж орж ирсэн. Тэгээд “******** ахын өрөөнд ууя” гэхээр нь би “яах юм бэ дотогшоо орж ууя” гэж хэлээд би түрүүлээд баар луу ороод хувцсаа тайлж байтал ******** араас пивоо нууж орж ирээд бид хоёр баарны зүүн хана дагуу байрлуулсан ширээн дээр суугаад нөгөө нэг пивоо уунгаа бүжиглээд байж байтал пиво ч дуусаад эргээд харахад ******** байхгүй болчихсон болохоор нь би эргэж галчийн өрөө рүү ороход тэнд ******** ах, сургуулийн манаач ******** ах мөн ********, талийгаач нар байсан. Тэгээд би ********ыг хараад ******** бид хоёрыг хүргээд өгчих гэж хэлээд талийгаачийг аваад гарцгаасан. Тэгээд би ********ын цагаан өнгийн жижиг тэрэгний урд талын суудалд суугаад талийгаач арын суудалд сууснаа бөөлжтөл ******** талийгаач руу уурлаад “писда чинь машин дотор бөөлжчихлөө” гэж хэлээд талийгаачийг татаж буулгаж байхдаа гэдэс хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Би бол нэг удаа өшиглөснийг нь л харсан. Дахиж нэмж өшиглөсөн эсэх талаар мэдээгүй. Тэгтэл талийгаач газарт хэвтэж унатал хажуугаар ******** ах хойд талын хаалгаар дотогш орж байсан. Удалгүй ******** ах зөрж гарч ирээд ******** машинд суугаад ******** ах талийгаачийг газраас босгож машинд суулгасан. Тэгээд ******** машинаа бариад талийгаачийн гэр лүү явсан. Тэгээд гэрт нь очоод би ороод эхнэрт нь “нөхөр чинь нилээн согтуу байна” гэж хэлэхэд араас ******** гэрт нь орж ирээд тэр хоёр гарч талийгаачийг оруулж ирээд гэрийн баруун талд газарт хэвтүүлээд эхнэр ********т нь “бид хоёр явлаа” гэж хэлээд явцгаасан. Тэгээд би гэртээ ороод унтаж байтал шөнө цагдаа нар ирээд байрандаа авчирсан. ...Надтай уулзахдаа биеийн байдал зүв зүгээр бүжиглээд пиво уугаад байж байсан. Надтай хамт байхдаа бол бусадтай маргалдаж муудалцаж асуудал үүсгээгүй. ********ын машинд бөөлжсөний дараа ******** нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд л машиных нь хажууд газарт хэвтээд л байсан. Тэгээд ******** ах машинд өргөж оруулаад ******** машинаа бариад би хажуу талд нь суугаад юм яриад явсан. Талийгаач тэр үед дув дуугай л байгаад байсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод талийгаачийн эхнэр толгойноос нь өргөөд ******** хөлнөөс нь өргөөд гэрт нь оруулсан. Талийгаач юм ярихгүй л байсан. Тэгээд би машиных нь ард талын суудал дээр байсан бөөлжсийг нь цэвэрлэж машин дотор байсан малгайгаар арчсан. ...Тухайн үед гадаа хав харанхуй байсан хар бараан өнгийн хагас түрийтэй л гутал байх шиг байсан...” гэжээ. (1-р хх-ийн 74-76, 79),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт би нөгөө ээлжийн манаач болох Ганчулуунаас ажлаа аваад байж байтал орой ойролцоогоор 20 цагийн үед талийгаач ******** нь миний ажилладаг манаачийн өрөөнд ********той хамт хоёулаа орж ирсэн. Тэр үед талийгаач бага зэрэг архи уучихсан халамцуу байсан. ******** бол эрүүл байсан. Тэгээд ******** орж ирээд надад хандаж “ах та дэлгүүр явж надад ганц шил архи авч өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй чи архиар яадаг юм” гэж хэлсэн. Тэгтэл миний өрөөнөөс гарч явахаар нь би гадуур явж гал түлчихээд гал зуух руу ороод баар луу ортол талийгаач ******** нь ******** гэх эмэгтэйтэй хамт баарны зүүн талд байрладаг ширээн дээр дундаа нэг том “Сэрүүн” гэдэг нэртэй пиво тавьчихсан ууж байсан. Тухайн үед бааран дотор манай сумын хуримтлалын бүлгийн хүмүүс болох ойролцоогоор 30-аад хүмүүс шинэ жилээ тэмдэглэж байсан. Тэгээд би баарнаас гараад гадуур тойрч баарны урд хаалгаар эргэж баар луу ороод ******** болон ******** нарын сууж байсан ширээний ард талд хаалганы ширээнд сууж байтал талийгаач нөгөө ууж байсан пивоноосоо 1 аягыг надад хийж өгөхөөр нь би тэрийг нь уучихаад босоод тэндээс гарч өөрийнхөө өрөө рүү орсон. Түүний дараа ойролцоогоор 21-22 цагийн үед гэж санаж байна намайг өрөөндөө сургуулийн манаач галч ********тай юм яриад сууж байтал манай танил ******** нь “Тайга” баарны ертөнцийн зүгээр хойд талд машинаа тавиад миний өрөөнд орж ирээд юм яриад сууж байтал талийгаач араас нь баарнаас орж ирээд ******** руу “хэн сууж байгаа юм, чи хэн юм, намайг зодвол зод” гэж орилоод байсан. Тэр үед ******** юм дуугараагүй юу ч хэлээгүй сууж байтал араас нь ******** орж ирээд “талийгаачийг гэрт нь хүргэж өгнө” гээд ********, ********, талийгаач гурав гарч явсан. Тэгэхээр нь би зөрж гараад “Тайга” баарныхаа гал тогоо болон баарны юмыг цэвэрлээд байж байтал манай баарны эзэн болох ******** ах орж ирээд “******** энэ хойно газарт хэвтэж байна, уучихаад байгаа юм уу” гэхээр нь би гал тогоогоор дамжиж хойшоо гараад ********ын машины хажууд очиход ******** нь ********ын “Тоёота приус” маркийн машины баруун хойд талд доошоо харчихсан хэвтэж байсан. Түүний хажууд ******** зогсож байсан. ******** бол машин дотор жолоочийн хажуу талын суудалд сууж байсан. Тэгээд би талийгаачийг “юу хийж хэвтэж байгаа юм бэ, бос” гээд татаж босготол талийгаач ******** надад хандаж “ахаа энэ намайг 2-3 удаа өшиглөсөн” гэж хэлээд ******** руу заасан. Тэгэхээр нь би ********д хандаж “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл ******** юм дуугаралгүй машиндаа орж суусан. Тэгээд би талийгаачийг өөрөө өргөж ********ын машины жолоочийн хойд талын суудал дээр нь суулгаад ********, ********, талийгаач гурав тэндээс явсан. Тэрнээс хойш ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад талийгаач ********ын эхнэр болох ******** над руу өөрийнхөө ******** гэсэн дугаараас залгаад “******** хаана архи уугаа вэ” гэхээр нь би “гаднаас ирэхдээ уусан байсан, сүүлд бааранд ирээд 1 том пиво уусан, тэгээд ********, ******** хоёртой явсан” гэдгийг нь хэлтэл талийгаачийн эхнэр “******** гэртээ ирсэн унтаж байна, бөөлжсөндөө хахах гээд байдаг юм” гэж хэлэхээр нь би тоглоомоор “чи нөхрөө өвөртлөөд унтахгүй юу” гээд хэлэхэд “архи үнэртээд байдаг юм” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 20-оод минутын дараа буюу 01 цаг 20 минутын үед ******** над руу дахин залгаад “******** нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. ...намайг татаж босгоход талийгаач ******** руу заагаад “энэ намайг 2-3 удаа өшиглөсөн” гэж уйламдаг хэлсэн. Тэгэхээр нь би ********д “яаж байгаа юм” гэж хэлтэл ******** машиндаа суухаар нь би талийгаач ********ыг өөрөө өргөж босгоход талийгаач хөл дээрээ зогсоод гуйваад байхаар нь би өргөж аваачаад машины ард талын суудал дээр нь суулгасан. Тэгээд тэр гурав явсан. ...Тухайн үед гадаа харанхуй байсан хар бараан өнгийн гутал байсан байх тод өнгийн гутал бол байгаагүй тухайн үед сайн анзаарч хараагүй...” гэжээ. (1-р хх-ийн 83-85, 88),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би эрхээ эдэлж нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 92),
Шүүгдэгч ********мөрдөн шалган ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би буулгаж бөөлжүүлэх гээд таттал дийлдэхгүй нэг гараараа урд талын суудлаас бариад тавихгүй байхаар нь би өөрийнхөө баруун гараараа талийгаачийг таттал цээж хэсэг нь над руу эргэж харахаар зүүн хөлөө суудлын ирмэгт тээглүүлээд жийж татаж байтал нөгөө жийж байсан хөл маань мултраад талийгаачийн гэдэс цээж хэсгийг хамраад хүрчихсэн байна лээ. Тухайн үед гадаа харанхуй гэрэлгүй байсан учраас яг хаана нь хүрснээ би мэдээгүй ээ. Тэгээд талийгаачийг машинаас татаж гаргаад газар луу түлхээд унагаатал талийгаач газарт хэвтэж байгаад бөөлжих гээд огиод байхаар нь би газарт суулгаж тонгойлгоод нуруун дээр нь дарж өгөөд, өөрөө тамхи асаагаад татаж байтал бааран дотроос ******** ах гарч ирээд бид хоёр талийгаачийн хоёр талаас нь өргөж машинд суулгаад ******** ах ороод би машинаа асаагаад талийгаачийг хүргэж өгөхөөр гэр лүү нь явсан. Гэрийнх нь гадаа буюу Хэнтий аймгийн Биндэр сум 5 дугаар баг буурлын хороонд буюу “Тайга” баарнаас баруун тийшээ ойролцоогоор 700-800 метр яваад гэрийнх нь гадаа очоод талийгаачийн эхнэр ******** бид хоёр талийгаачийг машинаас буулгаж гэрт нь оруулж гэрийнх нь баруун орных нь доор газарт хэвтүүлээд гадна талынх нь цамц дээшээ сөхөгдсөн байхаар нь эхнэр нь цамцыг нь тайлаад өгөөч гэхээр нь би цамцыг нь тайлж баруун орон дээр нь үлдээгээд гарч явсан. ...би өөрийнхөө гэрийн гадаа очиж машинд байсан “Хараа” нэртэй архинаас 50 грамм уучихаад гэр лүүгээ орж амарсан. Тэгээд шөнө цагдаа нар ирээд намайг байр луугаа авч явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Хохирогчийн талаас нэхэмжилж байгаа хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлмээр байна...” гэжээ. (2-р хх-ийн 72-73),
Гэрч ********ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 93-97),
Гэрч ********гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 98-102),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 03 тоот дүгнэлтэд:
1. Талийгаачид элэгний хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалт (2100 мл), өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 3. 4. Дээрх элэгний 3-р сегментийн ******** дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн цус алдалт, өрцний булчинд цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн өшиглөх, дэвсэх үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр мөн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. 6. 7. 12. Талийгаач нь элэгний холимог хэлбэрийн хоргүй хавдар, хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалтын улмаас нас баржээ. Иймд гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадварт алдалтыг тогтоохгүй.
8. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
9. 10. 11. Талийгаач нь элэгний 3, 2-р сегментэд хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдартай байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 142-148),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 009 дугаартай:
1. Амь хохирогч ********ын гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.
2. “Папилон” санд бүртгэлтэй сэжигтэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирохгүй байна.
3. Амь хохирогч ********ын гарын дардас нь нэгдсэн папилон санд MN004010007936 гэсэн дугаараар бүртгэгдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 156-159),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 011 дугаартай:
1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “1,3,4,5” гэж дугаарласан 4 ширхэг
гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “2,6,7” гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан 57-72 УБЕ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN004020002746 дугаараар бүртгэгдсэн ********ийн ********ын баруун гарын долоовор хурууны дардастай баруун гогцоо гэсэн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцсэн “3,4” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 162-168),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 010 дугаартай:
1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн "1,3,4,5” гэж дугаарласан 4 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “2,6,7” гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн “5” гэж дугаарласан Хараа гэсэн бичиглэлтэй архины шилэн дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд М№004020002746 дугаараар бүртгэгдсэн ********ийн ********ын зүүн гарын эрхий хурууны дардастай битүү гэсэн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцсэн “3,4” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 172-178),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд үүссэн 5х5мм хэмжээтэй гэмтэл нь дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, 30мм, 70мм, 25мм, 40мм 30мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд үүссэн гэмтлүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг мөр судлалын шинжилгээгээр тодорхойлохгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 181-186),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 295 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд 180мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт, 220х190мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.
2. Хар өнгийн хүрэмний суналт, эдэлгээ зэргээс хамаарч тухайн гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 189-194),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-
ны өдрийн 354 дугаартай:
1.2.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “******** 5688/Хэнтий” гэж хаягласан цусанд спирт илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 197-199),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 358 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч ******** нар овогт ******** ******** /********/-н 2 гарын сарвуунаас авсан гэх “Гарнаас авсан арчдас дээж, холбогдогч ********2022.12.20 шинжээч д/ч Б.Пүрэвдаш ХЭА Биндэр сум 5-р баг” гэж хаягласан 2 ширхэг бинт нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Дээрх бинтүүд дээр цус илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 203-205),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 357 дугаартай шинжээчийн “Биологийн шинжилгээ”:
1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч ******** нар овогт ******** ******** /********/-н 2 гарын сарвуунаас авсан гэх “Хумсны дээж холбогдогч ********2022.12.20” гэж хаягласан 9 ширхэг хумсны дээж нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Дээрх хумсны дээжүүд дээр биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 208-210),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн “Биологийн шинжилгээ”:
1.Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ******** овогт ******** ********ын /********/-н гэх баруун зүүн гарын хумсны дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Уг хумсны дээжүүд дээр биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 213-216),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаартай шинжээчийн “Биологийн шинжилгээ”:
1.Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ******** овогт ******** ******** /********/-н 2 гарын сарвуунаас авсан гэх баруун, зүүн гарын арчдасууд нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Талийгаач ******** овогт ******** ******** /********/-н гэх баруун гарын арчдас дээр цус илэрсэн, зүүн гарын арчдас дээр цус ирээгүй.
3.Талийгаач ******** овогт ******** /********/-н гэх баруун гарын арчдас дээр илэрсэн цусны хүн мал амьтны аль нь болох, мөн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 219-221),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаартай шинжээчийн “Биологийн шинжилгээ”:
1.Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч ******** нар овогт ******** ******** /********/-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн хагас түрийтэй, үдээстэй, үстэй хос гутлан дээр цус илэрсэн, бусад хувцаснууд дээр цус илрээгүй.
2.Илэрсэн цусны хүн болон мал амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй.
3.Уг цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн
үзүүлэлт (1-р хх-ийн 224-226),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 352 дугаартай шинжээчийн “Биологийн шинжилгээ”:
1.Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ******** овогт ******** ********ын хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцаснууд дээр цус илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 229-231),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 дугаартай:
1. ********нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. ********нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. ********нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. ********нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. ********нь өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай байна.
6. ********нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.
7. ********нь хэрэг, үйлдэх үедээ болон одоо хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт (1-р хх-ийн 234-235),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 01),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 03-07),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 08-14),
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 15-17),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 18-20),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 21-24),
СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 25-28),
Шүүгдэгч Б.********ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 245),
Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 250),
********, ******** нарын төрсний гэрчилгээний хуулбар (2-р хх-ийн 05-06),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 08),
Хохирлын нэхэмжлэл, холбогдох баримтууд (2-р хх-ийн 26-27, 29-31, 38-44),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** оршуулгын болон бусад зардалд 16,500,000 (арван зургаан сая таван зуу) төгрөг хүлээн авсан тухай баримт (2-р хх-ийн 107),
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ын хохирол төлөгдсөн тухай хүсэлт (2-р хх-ийн 184) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн FSO гэсэн бичигтэй хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, 1 хос хар өнгийн оймс, 1 хос хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гутал, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ********нь Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайга” нэртэй шөнийн цэнгээний клубын ард талд 2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд амь хохирогч ********той “машинд бөөлжсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд элэгний 3-р сегментийн ******** дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн 2100 мл цус алдалт, өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ********ын “...би буулгаж бөөлжүүлэх гээд таттал дийлдэхгүй нэг гараараа урд талын суудлаас бариад тавихгүй байхаар нь би өөрийнхөө баруун гараараа талийгаачийг таттал цээж хэсэг нь над руу эргэж харахаар зүүн хөлөө суудлын ирмэгт тээглүүлээд жийж татаж байтал нөгөө жийж байсан хөл маань мултраад талийгаачийн гэдэс цээж хэсгийг хамраад хүрчихсэн байна лээ. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Хохирогчийн талаас нэхэмжилж байгаа хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлмээр байна” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч ********, ********, ********, ********, ******** нарын мэдүүлгүүд, гэрч ********, ******** нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 03 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаач машины ард бөөлжихөөр нь би буулгах гэхэд машины урд талын суудлаас бариад буухгүй байхаар нь буулгах гээд хөлөөрөө жийхдээ хөлөөрөө гэдэс хэсэгт нь хүрсэн байх. Санаатай өшиглөсөн зүйл байхгүй” гэж мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг гэрч********гийн “...Надтай уулзахдаа биеийн байдал зүв зүгээр бүжиглээд пиво уугаад байж байсан. Надтай хамт байхдаа бол бусадтай маргалдаж муудалцаж асуудал үүсгээгүй. ********ын машинд бөөлжсөний дараа ******** нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд л машиных нь хажууд газарт хэвтээд л байсан. Тэгээд ******** ах машинд өргөж оруулаад ******** машинаа бариад би хажуу талд нь суугаад юм яриад явсан. Талийгаач тэр үед дув дуугай л байгаад байсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод талийгаачийн эхнэр толгойноос нь өргөөд ******** хөлнөөс нь өргөөд гэрт нь оруулсан. Талийгаач юм ярихгүй байсан...” гэх, гэрч ********ын “...Тэр үед ******** юм дуугараагүй юу ч хэлээгүй сууж байтал араас нь ******** орж ирээд “талийгаачийг гэрт нь хүргэж өгнө” гээд ********, ********, талийгаач гурав гарч явсан. Тэгэхээр нь би зөрж гараад “Тайга” баарныхаа гал тогоо болон баарны юмыг цэвэрлээд байж байтал манай баарны эзэн болох ******** ах орж ирээд “******** энэ хойно газарт хэвтэж байна, уучихаад байгаа юм уу” гэхээр нь би гал тогоогоор дамжиж хойшоо гараад ********ын машины хажууд очиход ******** нь ********ын “Тоёота приус” маркийн машины баруун хойд талд доошоо харчихсан хэвтэж байсан. Түүний хажууд ******** зогсож байсан. ******** бол машин дотор жолоочийн хажуу талын суудалд сууж байсан. Тэгээд би талийгаачийг “юу хийж хэвтэж байгаа юм бэ, бос” гээд татаж босготол талийгаач ******** надад хандаж “ахаа энэ намайг 2-3 удаа өшиглөсөн” гэж хэлээд ******** руу заасан. Тэгэхээр нь би ********д хандаж “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл ******** юм дуугаралгүй машиндаа орж суусан. Тэгээд би талийгаачийг өөрөө өргөж ********ын машины жолоочийн хойд талын суудал дээр нь суулгаад ********, ********, талийгаач гурав тэндээс явсан. Тэрнээс хойш ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад талийгаач ********ын эхнэр болох ******** над руу өөрийнхөө ******** гэсэн дугаараас залгаад “******** хаана архи уугаа вэ” гэхээр нь би “гаднаас ирэхдээ уусан байсан, сүүлд бааранд ирээд 1 том пиво уусан, тэгээд ********, ******** хоёртой явсан” гэдгийг нь хэлтэл талийгаачийн эхнэр “******** гэртээ ирсэн унтаж байна, бөөлжсөндөө хахах гээд байдаг юм” гэж хэлэхээр нь би тоглоомоор “чи нөхрөө өвөртлөөд унтахгүй юу” гээд хэлэхэд “архи үнэртээд байдаг юм” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 20-оод минутын дараа буюу 01 цаг 20 минутын үед ******** над руу дахин залгаад “******** нас барчихлаа” гэж хэлсэн....” гэх, гэрч ********ийн “...Орой ойролцоогоор 00 цаг 40 минутын үед гэж санаж байна намайг хүүгийн хамтаар гэртээ буюу Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг “Буурлын хороо”-нд байж байхад эхлээд ******** орж ирээд “танай нөхөр чинь гадаа ирчихсэн машинд байна” гэж хэлтэл араас нь ******** орж ирээд мөн л “хүнээ аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол гэрийн үүдэнд ********гийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Түүний хажууд манай нөхөр гадаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би нөхрөө согтчихож дээ гэж бодоод цээж хэсгээс нь өргөөд ******** болохоор хөлнөөс нь өргөөд гэр лүү оруулж баруун орны хажууд газарт хэвтүүлсэн. Тэгээд ********, ******** хоёр гараад явчихсан. Тэгэхээр нь би нөхөртэй хамт ажилладаг ******** ах руу залгаж “манай нөхөр архи уусан байна, хаана уусан бэ” гэж асуухад ******** ах “ууж ирээд нэмж бааранд уугаад хүнд зодуулсан” гэж хэлээд биеийг нь асуусан. Тэгээд утсаа тасалсан. Тэгээд нээх удаагүй 5,10 минутын дараа нөхөр дээшээ хараад хэвтэж байснаа гэнэт “ээжээ” гэж гэдсээ 2 гараараа чанга дарж орилж байгаад ухаан алдчихсан, ямар ч байсан ухаангүй болсон. Тэгээд би айгаад өөрийнхөө бэр эгч болох ********г утсаар дуудаж эгч удалгүй ирж харчхаад шууд Алтантуяа эмчийг дуудтал тэр дороо эмнэлэг ирж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх, гэрч ********ийн “...хэдэн минутын дараа баарнаас согтуу хүн орилж хашхичаад бид гурав дээр орж ирсэн. Араас нь нэг хүүхэн орж иртэл нөгөө согтуу залуу чанга чанга орилоод байхаар нь ******** ах ******** болон тэр хүүхэнд хандаж “наадахаа гэрт нь хүргэж өг” гээд ******** тэр хүүхэн бас талийгаач гурав хойшоо гарсан. Тэгээд би ч удалгүй явахаар болоод хойшоо гартал хашааны үүдэнд ********ын жижиг тэрэг зогсож байсан. Түүний хажууд газарт талийгаач хэвтчихсэн ******** зогсож байсан. Өөр хүн харагдаагүй.” гэх, гэрч ********гийн “...Манай нөхрийн төрсөн дүү ******** нь өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед манай нөхөр ********ын утас руу залгаад “нөхөр сонин байна, амьсгалахгүй байх шиг байна” гээд ярьсан. Тэгээд би гүйгээд ортол талийгаач ******** нь гэртээ ертөнцийн зүгээр баруун урд талд нь газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би очиж талийгаачийн гарын судсыг барьж үзэхэд судас нь цохилохгүй, амьсгал зүрх судас зогссон байсан. Тэгээд би гүйж гараад шууд эмнэлэг рүү 01 цаг 17 минутад дуудлага өгөөд шууд гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлгүүд, гэрч ********гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...гэрч ******** өөрийнхөө сууж байсан газрыг 3, ******** нь талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэх газрыг 1, талийгаачийг ******** өргөж машинд суулгасан гэх газрыг 2 дугааруудаар тус тус дугаарласныг өөрийн биеэр нь заалгаж
шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдаш “Nikon D3400” маркийн гэрэл зургийн аппаратаар 11 кадр зураг авч тэмдэглэлд тусгасан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр үгүйсгэгдэж байхаас гадна хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ********нь хохирогч ********той “машинд бөөлжсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд элэгний 3-р
сегментийн ******** дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн 2100 мл цус алдалт, өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж санаатайгаар алсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн архи ууж согтуурсан, шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ********нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч ********нь амь хохирогч ********ын хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд элэгний 3-р сегментийн ******** дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн 2100 мл цус алдалт, өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж санаатайгаар алсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгчийг гэм буруугүй байна” гэх дүгнэлт үндэслэлгүй байхаас гадна шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч ********нь хохирогч ********ыг болгоомжгүй алсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ********д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ********ийн ********ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ********нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 31,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах” саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, болно” гэж заасан ба шүүгдэгч ********нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл “...би санаатай өшиглөөгүй...” гэж гэм буруугийн талаар маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах үндэслэлгүй болно.
Шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ********ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...шүүгдэгч ********аас оршуулгын болон бусад зардалд 31,500,000 (гучин нэгэн сая таван зуун мянга) төгрөгийг авсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн FSO гэсэн бичигтэй хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, 1 хос хар өнгийн оймс, 1 хос хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гутал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ********нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********д оршуулгын болон бусад зардалд нийт 31,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, мөн 2339000000001 дугаартай хэргийн гэрч ********, ******** нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон 60 (жар) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** нар овогт ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн ********ыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 8 (найм) жилийн хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч ********ын цагдан хоригдсон 60 (жар) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн FSO гэсэн бичигтэй хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, 1 хос хар өнгийн оймс, 1 хос хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гутал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ********нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********д оршуулгын болон бусад зардалд 31,500,000 (гучин нэгэн сая таван зуун мянга) төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ********ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, мөн 2339000000001 дугаартай хэргийн гэрч ********, ******** нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давч заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР
Б.УУГАНБАЯР
М.ЭНХМАНДАХ