| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
2023 07 31 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0127/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантунгалаг
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч С.Х , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С-ын Х, Б овогт Б-ын Б нарт холбогдох эрүүгийн 2339000980259 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б , С.Х нар нь бүлэглэн “******* ” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байх уул уурхайн талбайг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцан үйл ажиллагаа явуулж байх явцдаа тус уурхайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн, автосамосвал бага оврын ачигч машинаар уурхайн гүнээс жонш тээвэрлэх ажил гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажилтан Г.Э д хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэг буюу MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартаар зохицуулсан “...аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг урьдчилсан, ажлын байран дах анхан шатны, давтан гэсэн 3 хэлбэрээр өгч, зохион байгуулна...” гэх заалт мөн “...Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө...” гэх заалтууд мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ...ажил олгогч шууд хариуцна...” гэснийг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас Г.Э гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч С.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э би Хэнтий аймгийн Батноров сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх ““““““ ” компанийн жоншны уурхайд Бэрх хотоос хойш 30 км зайд ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амрах ёстой байсан тул амарч байсан юм. Гэтэл тухайн компанийн уулын мастер Ц нь “хүн хүч хүрэлцэхгүй байгаа тул намайг өнөөдөр ажилд гараад ажилла, хэд хэдэн удаа явчих юм байгаа биз дээ” гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажилд гаргасан. Мөн тус компанийн орчуулагч Х тэр өдөр гар утсаар залгаад намайг шөнийн 24 цаг хүртэл ээлжинд гарч ажилла гэсэн үүрэг өгсөн. Би амрах ёстой байсан өдрөө амарч чадахгүй, уулын мастер Ц , орчуулагч Х нарын өгсөн үүргийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажилд гарах болж тухайн өдрийн үдээс өмнө нь пад трактороо засаж янзалсан. ...Ингээд би 8 дахь удаагаа буюу оройн 19-20 цагийн үед уурхайн гүн рүү пад трактортойгоо гүнээс жоншоо ачихаар орсон боловч тракторын маань араа нь мултарсан, тус тракторын хийн тоормос нь муу ажилладаг, уурхайн гүн рүү ордог зам нь халтиргаа гулгаа ихтэй учраас трактороо зогсоож чадахгүй доош алдаж эхлээд зөв талаараа хана мөргөж, дараа нь буруу талаараа хана мөргөөд тэгээд гүний ам руу орохын өмнө трактор хажуу талаараа онхолдсон бөгөөд миний биеийн зүүн хэсэг, зүүн хөлийн гуя, сүүжний яс орчим тэр чигээрээ трактортоо дарагдаж биедээ хүнд гэмтэл авсан. Трактортоо дарагдаад биедээ гэмтэл аваад гарч чадахгүй хэвтэж байхад 10-аад минутын дараа ойролцоо байсан ковшийг ******* жолоодон ирж эхлээд татах гэхэд дийлдэхгүй байсан тул миний дээр байсан тракторыг нааш цааш болгосон боловч нэмэргүй байхаар нь дээш хальт өргөхөд хажууд байсан ******* намайг трактор дороос татаж гаргасан. Гүнээс гарч ирээд газар хэвтэж байхад ажилтан ******* гэх залуу надад өвчин намдаах эм өгсөн. Намайг уурхайн кемп руу авч явах болоод 15 минутын дараа уурхайн дарга менежер Б гэх хүний хар өнгийн “Land-200” маркийн машинаар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Намайг эмнэлэг рүү авч явах замдаа уулын мастер Ц гэх хүн надад хандан ажилтан ******* нарын дэргэд “ийм осол уурхайд гарч чи гэмтсэн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд яах вэ дээ, эмнэлэгт очоод өөр юмнаас унаж биедээ гэмтэл авсан гээд хэлчих ээ, тэгэхгүй бол уурхайд асуудал үүсээд бөөн юм болно шүү дээ” гэж хэлсэн. ...Уулын мастер Ц нь намайг “чи эмнэлэгт очоод яагаад гэмтсэн юм бэ гэж асуувал мотоциклоос унасан гаж хэлээрэй” гээд надаар тэгж хэлүүлсэн. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 18 хоног хэвтэж зүүн хөлийн дунд чөмөгний толгой хэсгийн бөөрөнхий яс сүүжтэй холбогдох хэсгийнхээ доогуур хөндлөн хугаралтай гэсэн оноштой байсан тул хүнд хагалгаанд орж олон хоног хэвтэж биедээ эмчилгээ хийлгэж байгаад асрах хүнгүй учир эмнэлгээс гарч Дорнод аймаг руу буцах шаардлага гарсан. Эмнэлгээс гарсан өдөр нутаг буцахад орой болсон тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Ханбүргэд” зочид буудалд 1 хоноод маргааш өглөө нь Дорнод аймаг руу явах шаардлага гарсан. Гэтэл тэр орой орчуулагч Х нь миний буусан буудалд ирж чамд 22,000,000 төгрөг өгнө, чи энэ ослоо өөрийн буруугаас болсон, би гомдолгүй гэж бичиг бичиж өг гэж дарамт, шахалт үзүүлсэн. Миний ажиллаж байсан уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан үзүүлсэн байцаагч огт байдаггүй. Намайг болон бусад ажилчдыг ажилд гарах бүрд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй. Би өөрөө хувиараа гутал, бээлий, хамгаалах малгай буюу каск олж өмсдөг байсан. Тус байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 272 дахь заалтыг биелүүлдэггүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй нь миний осолд орох шалтгааны нэг болсон гэж үзэж байна. “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх ““““““ ” компанийн жоншны уурхай нь намайг шинээр ажилд орж байгаа иргэний сургалтад хамруулаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.1 дэх заалтыг биелүүлээгүй зөрчсөн. Мөн надад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг ажлын байр хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгчээр биечлэн үзүүлэх журмаар болон аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг өгөх ёстой байтал ямар ч зааварчилгаагүй өдөр бүр ажилд гаргадаг байсан. ...Ц , орчуулагч Х нар Хөдөлмөрийн тухай хуулийн 87.4 дэх заалтыг зөрчиж, ажилд гарсны маргааш амрах ёстой байтал ахин дараалуулан ажилд гаргасан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 120.1, 120.2 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3 дахь заалтуудад заасан шаардлага хангасан ажлын нөхцөлөөр хангаагүй...” гэжээ. (хх-ийн 23-27),
Гэрч Ө.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “******* ” ХХК-ийг сайн мэдэхгүй, “*******” ХХК-тай бол 2019, 2020 онд хамтран ажиллаж техник хэрэгслийг засварладаг байсан. Тэрнээс хойш ажиллахгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сард намайг Бэрхэд байхад Х гэх эмэгтэй ирээд надад “та өмнө нь уурхай дээр техник засдаг байсан гэж сонслоо, би техникийн туршилт хийж ажиллаж байгаа юмаа, та очиж манай техникүүдийг засварлаж асааж өгөөч, би танд өдрийн 120,000 төгрөг өгье” гэж гуйхаар нь би очиж арваад хоног ажиллаж бүх “Пад пад” болон техник болгоныг засаж янзлаад ирсэн. ...Би яг тухайн үед Бэрхэд байсан. Би тэнд байнга байдаггүй техник болохоо байлаа гэхээр нь очиж засдаг байсан. Надад хариуцсан техник хэрэгсэл байхгүй....” гэжээ. (хх-ийн 34-35),
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Э гэх хүнийг сайн таньж мэднэ. Г.Э “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх “******* ” компанид уулын машин болон падны операторын ажил хийдэг байсан. ...Г.Э ажлаа хийж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан гэдгийг нь мэдэж байгаа боловч яг нарын учир шалтгааныг нь мэдэхгүй байна. Осол болсон өдрийн орой хоолонд орсны дараа буюу 20-21 цагийн орчимд Э.******* надад ирж хэлэхдээ Э падтайгаа уначихлаа гэж хэлсэн юм....” гэжээ. (хх-ийн 39-40),
Гэрч П.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хүү Э 2022 оны 12 сарын эхээр “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх “******* ” компанид жолоочоор ажилд орсон юм. Уулын пад гэдэг трактор барьдаг байсан гэж надад хэлж байсан. ...Э 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх “******* ” компанид ажлын бус цагаар орой ажиллаж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан. Миний хүү Э “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх “******* ” компанид ажиллаж байгаад осолд орсон. Одоо эмчийн хяналтад өөрөө хөл дээрээ явж чадахгүй тэргэнцэртэй явдаг болсон. Тийм болохоор миний хувьд дээрх компанид маш их гомдолтой байна. Үүнээс болж ар гэрт минь асар их сэтгэл санааны болон санхүү эдийн засгийн хохирол дарамт үүсэж байна. Өөрөө хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хийж чадахгүй болсон. Цаашид хөл дээрээ бүрэн босоход урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа тул дээрх компаниас энэ бүх зардал, хохирлыг төлүүлэх гарган авхуулах хүсэлтэй байна....” гэжээ. (хх-ийн 43-44),
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Э тухайн компанид уулын машин болон падны операторын ажил хийдэг байсан юм. Тухайн үед дээрх компанийн уулын мастер У.Ц , хөрөнгө оруулагч компанийн хятад хэлний орчуулагч Х нар орой 19 цагт ажлын цаг дууссаны дараа шөнийн 00 цаг хүртэл ажиллаад өгчих гэж гуйсан юм. Би Э гийн хажууд нь сууж явсан. Бид хоёрын араас ******* ковштойгоо дагаж явсан. Уурхайн гүн рүү уруудаж орох замд гэнэт Э гийн жолоодож явсан падны араа мултарч доошоо тэр чигтээ уруудаж явахдаа замын талын хадыг мөргөж хажуулдаж унасан юм. Би падыг унахаас нь өмнө үсэрч буусан. Тэгээд нэг мэдсэн чинь Э тэр цаана унаж явсан падандаа дарагдчихсан хашхираад байж байсан. Түүнээс болж биедээ гэмтэл авсан юм. ...Тэнд ажилладаг пад, ковш нь бүрэн бус гэрэл дохио байхгүй тоормосны систем нь ажилладаггүй падных нь хроп муу, араа шүд нь мултардаг байсан. Тухайн үед цас орсон байсан болохоор зам бүр илүү их халтиргаатай болчихсон байсан. Уг компанид техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан гэж байхгүй боловч Бэрх сумын иргэн ******* гэх хүнийг цалинжуулан техник хэрэгслээ засуулдаг байсан. ...Тухайн үед уулын мастер У.Ц Г.Э д хандан хэлэхдээ “чи эмнэлэгт үзүүлэхдээ уурхайд ажиллаж байгаад бэртэл авсан гэж хэлэхгүйгээр аргалаад хэлчихээрэй, бидний зүгээс асуудалгүй бүх зардал мөнгийг нь гаргаж өгнө” гэж хэлж байсан...” гэжээ. (хх-ийн 47-48),
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед дээрх компанийн уулын мастер У.Ц , хөрөнгө оруулагч компанийн хятад хэлний орчуулагч Х нар орой 19 цагт ажлын цаг дууссаны дараа шөнийн 00 цаг хүртэл ажиллаад өгчих гэж гуйсан юм. Тэнд ажилладаг машин механизм нь бүрэн бус тээврийн хэрэгслүүд байдаг. Жишээ нь ковш нь тоормос байхгүй, пад нь хроп муутай араа нь мултардаг, гэрэл дохио бүрэн бус байсан. Тийм болохоор ажлын бус цагаар шөнө ажиллах гэж байгаад Г.Э гийн унаж явсан падын араа нь уруу газар явж байгаад мултарсны улмаас тогтоож чадахгүй жолооч талаараа хажуулдаж унасны улмаас зүүн хөлийн бүдүүн гуяараа дарагдаж биедээ гэмтэл авсан юм. Энэ үед би ковшоо бариад араас нь дагаж явсан юм. Э падандаа дарагдаад хашхираад хэвтэж байхад нь би ковшоороо падыг нь өргөж холдуулаад Э г гаргаж авсан. Уурхайн гүн рүү ороход замын нөхцөл байдал хүнд, хоёр талаараа хадтай түнээлдэж ухсан налуу амтай цас орсон учраас зам халтиргаатай байсан юм. ...уг компанид техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан гэж байхгүй боловч Бэрх сумын иргэн ******* гэх хүнийг өдрөөр цалинжуулан техник хэрэгслээ засуулдаг байсан. ...Тухайн үед уулын мастер У.Ц Г.Э д хэлэхдээ “чи эмнэлэгт үзүүлэхдээ жоншны уурхайд ажиллаж байгаад бэртэл авсан гэж хэлэхгүйгээр өөрөөр аргалаад хэлчих, тэгэхгүй бол цагдаад мэдэгдээд компанийн үйл ажиллагаа доголдож магадгүй” гэж Г.Э гээс гуйж байсан болохоор Г.Э эмнэлэгт үзүүлэхдээ мотоциклоос унаж биедээ гэмтэл авсан гэж хэлсэн юм...” гэжээ. (хх-ийн 51-52),
Гэрч У.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 12 дугаар сард “*******” ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа байдаг жоншны уурхайд уулын мастераар ажиллаж байсан. Манай уурхай ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. ...манай уурхай дээр техник, тоног төхөөрөмжийн туршилт хийхээр ирсэн хүмүүсийг олон харуулуудыг хянах үүрэгтэй байсан. ...Би Г.Э гэх хүнийг танина. Манай уурхай дээр техник, тоног төхөөрөмжийн туршилт хийж байсан С.Х гэх хүний ажилтан байсан. Тухайн үед трактороор уурхайн нүхнээс шороо зөөж гаргах ажил эрхэлж байсан. ...Б гэх хүнтэй ярьж тохирсон гээд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажиллаж байсан. ...Тухайн өдөр бол тэд нарыг хариуцаж ажиллуулдаг байсан С.Х гэх эмэгтэй Улаанбаатар хот явчихсан байсан. Ажилчид нь өглөөнөөс үд хүртэл техникээ засаж янзалж байгаад орой болсон. Тэгтэл С.Х над руу утсаар залгаад манай ажилчдыг ажилдаа гар гээд хэлээд өгөөч би Улаанбаатараас гараад явж байна гэхээр нь С.Х гийн үгийг ажилчдад нь дамжуулж хэлж өгсөн юм...” гэжээ. (хх-ийн 55-57)
Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...: Би Б.Б , С.Х гэдэг хүмүүсийг танина. Б бол манай компанийн төслийн удирдагч. С.Х г бол зүс мэднэ. ...Б.Б болон С.Х нар нь хөдөлмөрч, ажилсаг, төлөв даруу зантай удирдах чадвар сайн. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй. Мөн гэмт хэрэгт, зөрчилд холбогдож байсан эсэхийг нь мэдэхгүй...” гэжээ. (хх-ийн 60-61)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаартай:
“1.2.Г.Э гийн биед дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
4.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 66-68)
Хохирогч Г.Э гийн өвчний түүхийн хуулбар (хх-ийн 71-93, 95-103)
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №233900098 дугаартай “...Хавтаст хэргийн 22 дугаар хуудасны нүүрэн талд авагдсан мэдүүлгээс үзэхэд “...Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн талбайд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Э нь 20 цагийн үед уурхайн гүн рүү пад трактортойгоо гүнээс жоншоо ачихаар орсон боловч тракторын маань араа нь мултарсан, тус тракторын хийн тоормос нь муу ажилладаг уурхайн гүн рүү ордог зам нь халтиргаа гулгаа ихтэй учраас трактороо зогсоож чадахгүй доош алдаж эхлээд зөв талаараа хана мөргөж, дараа нь буруу талаараа хана мөргөөд тэгээд гүний ам руу орохын өмнө трактор хажуу талаараа онхолдсон бөгөөд биеийн зүүн хэсэг, зүүн хөлийн гуя, сүүжний яс орчим тэр чигээрээ трактортоо дарагдаж биедээ хүнд гэмтэл авсан...” гэх гэмтэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тухай хуулийн явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж заасан заалтуудад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж тус тус тодорхойлсон байдаг. Уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. ...Ажил гүйцэтгүүлэгч С.Х нь өөрөө эзгүй байх үедээ ажилтан Г.Э д уурхайн талбайд ажиллах үүргийг утсаар өгч, ажил гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан бөгөөд 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заасан байдаг. Уг стандартын 3.1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан гэсэн 3 хэлбэрээр өгч, зохион байгуулдаг. Давтан зааварчилгааг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулгаар ээлжит, ээлжит бус, өдөр тутмын гэсэн 3 хэлбэрээр өгдөг. Мөн дээрх стандартын 4 дүгээр зүйлийн 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, 4.9-т “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ...ажил олгогч шууд хариуцна” мөн хуулийн 28.1.8 дахь хэсэгт “Ажил олгогч нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, мөн энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь хэсэгт “Ажил олгогч нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг тус тус хэрэгжүүлээгүй байна. Ажилтан Г.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт “ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” мөн хуулийн 18.2.6 дахь хэсэгт “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж хуульд тусгасан. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-2.1.6 дахь заалтуудад хамаарах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг осолдогч тус бүрээр тогтоож, дүрмийн 3.6 дахь заалтын дагуу судлан бүртгэх үүрэгтэй. Мөн дүрмийн 1.3-т “Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд ...нэгэн адил мөрдөнө”, мөн 1.7-д “Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь “ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно” гэсний дагуу ажил гүйцэтгүүлэгч С.Х нь осол гарсан даруй ослыг судлан бүртгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэ дүрмийг хэрэгжүүлээгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 111-113)
Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай:
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн, автосамосвал бага оврын ачигч, улсын дугааргүй тээврийн хэрэгслийн тоормосны систем, ашиглалтын материал зэргийг шалгахад хэвийн ажиллагаатай байна.
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн, автосамосвал бага оврын ачигч, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд ослоос болж учирсан эвдрэл гэмтэл байхгүй байна гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 118-119)
Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би энэ хэрэгтэй холбоотойгоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 180-181)
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний зүгээс энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн осол болох үед миний хариуцан ажиллаж байсан талбай дээр манай компанийн гэрээт ажилчин биш ч гэсэн манай зөвшөөрөлтэй талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаад хохирогч нь биедээ гэмтэл авсан асуудалд бол хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа дүрэм журмыг хангуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байгаа...” гэжээ. (хх-ийн 193-195)
Хохирогч Г.Э гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт (хх-ийн 198)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-19)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 123, 131)
Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 124)
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар (хх-ийн 126)
Үйлдвэрлэлийн осол, хурд хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар (хх-ийн 166-167) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч “*******” компанийн төслийн удирдагч Боржигин овогт Бат******* ын Б , “*******” компанийн хэлмэрч, орчуулагч А овогт С-ын Х нар нь Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байх “******* ” ХХК-ийн эзэмшлийн уул уурхайн талбайг хариуцан үйл ажиллагаа явуулж байх явцдаа уурхайн гүнээс жонш тээвэрлэх ажил гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажилтан Г.Э д хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэг буюу MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартаар зохицуулсан “...аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан гэсэн 3 хэлбэрээр өгч, зохион байгуулна...” гэх заалт мөн “...Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө...” гэх заалтууд мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ...ажил олгогч шууд хариуцна...” гэснийг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байх “******* ” ХХК-ийн талбайд хохирогч Г.Э тракторт даруулж түүний биед дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх, шүүгдэгч С.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон хохирогч Г.Э гийн “...би Хэнтий аймгийн Батноров сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэх ““““““ ” компанийн жоншны уурхайд Бэрх хотоос хойш 30 км зайд ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амрах ёстой байсан тул амарч байсан юм. Гэтэл тухайн компанийн уулын мастер Ц нь “хүн хүч хүрэлцэхгүй байгаа тул намайг өнөөдөр ажилд гараад ажилла, хэд хэдэн удаа явчих юм байгаа биз дээ” гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажилд гаргасан. Мөн тус компанийн орчуулагч Х тэр өдөр гар утсаар залгаад намайг шөнийн 24 цаг хүртэл ээлжинд гарч ажилла гэсэн үүрэг өгсөн. Би амрах ёстой байсан өдрөө амарч чадахгүй, уулын мастер Ц , орчуулагч Х нарын өгсөн үүргийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажилд гарах болж тухайн өдрийн үдээс өмнө нь пад трактороо засаж янзалсан. ...Ингээд би 8 дахь удаагаа буюу оройн 19-20 цагийн үед уурхайн гүн рүү пад трактортойгоо гүнээс жоншоо ачихаар орсон боловч тракторын маань араа нь мултарсан, тус тракторын хийн тоормос нь муу ажилладаг, уурхайн гүн рүү ордог зам нь халтиргаа гулгаа ихтэй учраас трактороо зогсоож чадахгүй доош алдаж эхлээд зөв талаараа хана мөргөж, дараа нь буруу талаараа хана мөргөөд тэгээд гүний ам руу орохын өмнө трактор хажуу талаараа онхолдсон бөгөөд миний биеийн зүүн хэсэг, зүүн хөлийн гуя, сүүжний яс орчим тэр чигээрээ трактортоо дарагдаж биедээ хүнд гэмтэл авсан” гэх, гэрч У.Ц ийн “...С.Х гэх эмэгтэй Улаанбаатар хот явчихсан байсан. Ажилчид нь өглөөнөөс үд хүртэл техникээ засаж янзалж байгаад орой болсон. Тэгтэл С.Х над руу утсаар залгаад манай ажилчдыг ажилдаа гар гээд хэлээд өгөөч би Улаанбаатараас гараад явж байна гэхээр нь С.Х гийн үгийг ажилчдад нь дамжуулж хэлж өгсөн юм...” гэх, гэрч Э.******* ын “...Х нар орой 19 цагт ажлын цаг дууссаны дараа шөнийн 00 цаг хүртэл ажиллаад өгчих гэж гуйсан юм. Тэнд ажилладаг машин механизм нь бүрэн бус тээврийн хэрэгслүүд байдаг. Жишээ нь ковш нь тоормос байхгүй пад нь хроп муутай араа нь мултардаг гэрэл дохио бүрэн бус байсан. Тийм болохоор ажлын бус цагаар шөнө ажиллах гэж байгаад Г.Э гийн унаж явсан падын араа нь уруу газар явж байгаад мултарсны улмаас тогтоож чадахгүй жолооч талаараа хажуулдаж унасны улмаас зүүн хөлийн бүдүүн гуяараа дарагдаж биедээ гэмтэл авсан юм. Энэ үед би ковшоо бариад араас нь дагаж явсан юм. Э падандаа дарагдаад хашхираад хэвтэж байхад нь би ковшоороо падыг нь өргөж холдуулаад Э г гаргаж авсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 233900098 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч “*******” компанийн төслийн удирдагч Боржигин овогт Бат******* ын Б , “*******” компанийн хэлмэрч, орчуулагч А овогт С-ын Х нар нь MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хохирогч Г.Э тракторт даруулж дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 233900098 дугаартай “...Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн талбайд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Э нь 20 цагийн үед уурхайн гүн рүү пад трактортойгоо гүнээс жоншоо ачихаар орсон боловч тракторын маань араа нь мултарсан, тус тракторын хийн тоормос нь муу ажилладаг уурхайн гүн рүү ордог зам нь халтиргаа гулгаа ихтэй учраас трактороо зогсоож чадахгүй доош алдаж эхлээд зөв талаараа хана мөргөж, дараа нь буруу талаараа хана мөргөөд тэгээд гүний ам руу орохын өмнө трактор хажуу талаараа онхолдсон бөгөөд биеийн зүүн хэсэг, зүүн хөлийн гуя, сүүжний яс орчим тэр чигээрээ трактортоо дарагдаж биедээ хүнд гэмтэл авсан...” гэх гэмтэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тухай хуулийн явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж заасан заалтуудад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж тус тус тодорхойлсон байдаг. Уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. ...Ажил гүйцэтгүүлэгч С.Х нь өөрөө эзгүй байх үедээ ажилтан Г.Э д уурхайн талбайд ажиллах үүргийг утсаар өгч, ажил гүйцэтгүүлсэн нь MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан бөгөөд 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заасан байдаг. Уг стандартын 3.1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан гэсэн 3 хэлбэрээр өгч, зохион байгуулдаг. Давтан зааварчилгааг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулгаар ээлжит, ээлжит бус, өдөр тутмын гэсэн 3 хэлбэрээр өгдөг. Мөн дээрх стандартын 4 дүгээр зүйлийн 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, 4.9-т “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ...ажил олгогч шууд хариуцна” мөн хуулийн 28.1.8 дахь хэсэгт “Ажил олгогч нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, мөн энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь хэсэгт “Ажил олгогч нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг тус тус хэрэгжүүлээгүй байна. Ажилтан Г.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт “ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” мөн хуулийн 18.2.6 дахь хэсэгт “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж хуульд тусгасан. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-2.1.6 дахь заалтуудад хамаарах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг осолдогч тус бүрээр тогтоож, дүрмийн 3.6 дахь заалтын дагуу судлан бүртгэх үүрэгтэй. Мөн дүрмийн 1.3-т “Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд ...нэгэн адил мөрдөнө”, мөн 1.7-д “Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь “ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно” гэсний дагуу ажил гүйцэтгүүлэгч С.Х нь осол гарсан даруй ослыг судлан бүртгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэ дүрмийг хэрэгжүүлээгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаартай: Г.Э гийн биед дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Б , С.Х нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бат******* ын Б , ******* ын Х нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б , С.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б , С.Х нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 29,782,300 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , С.Х нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б , С.Х нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогч Г.Э д 29,782,300 төгрөгийг зарцуулсан талаар шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байхаас гадна хохирогч Г.Э д шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүгдэгч Б.Б , С.Х нараас одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б , С.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч Г.Э нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б , С.Х нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Б , С.Х нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Бат******* ын Б , А овогт С-ын Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , С.Х нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , С.Х нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , С.Х нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Б , С.Х нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.Э д 29,872,300 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б , С.Х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б ийн **********, шүүгдэгч С.Х гийн ************ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б , С.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР