Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 110/ШШ2022/13

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Гүлбарша би, Х.М нэхэмжлэлтэй, Ө сумын ... дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, хуралдаан даргалагч, тус багийн Засаг даргыг сонгох ажлын комиссын дарга, Ө сумын Засаг дарга нарт тус тус холбогдох, “Ө сумын ... дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах тухай” 01 дугаар тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Ө. сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.М  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Х.Мы тус шүүхэд Ө сумын .. дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, хуралдаан даргалагч, тус багийн Засаг даргыг сонгох ажлын комиссын дарга, Ө сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан Ө сумын .. дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны  дүгээр сарын 03-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах тухай” 01 дугаар тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Ө сумын Засаг даргын 2022 оны  дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасан. Би одоо тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.М-аас  Ө сумын .. дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны  дүгээр сарын 03-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах тухай” 01 дугаар тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Ө сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..1 дүгээр зүйлийн ..1.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Мы “Ө сумын .. дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулах тухай” 01 дугаар тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, Ө сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар захирамж, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгох ” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.М-ы нэхэмжлэлтэй, Ө сумын .. дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, хуралдаан даргалагч, тус багийн Засаг даргыг сонгох ажлын комиссын дарга, Ө сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША