| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
2023 08 04 2023/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0163/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** М нарт холбогдох эрүүгийн 2339000000165 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч С.******** той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С.******** ын эзэмшлийн байшингийн үүдний 140 см өргөн 160 см хэмжээтэй шилний хэмжээ нь 1.7 мк хэмжээтэй 3 хэсэг давхар шил мөн модон рамтай цонх нь өндөр нь 160 см өргөн нь 130 см хэмжээ нь 9 мк бүхий 15 ширхэг дан шилэн цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч С.******** од 1,398,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцааж өгсөн. Өөр ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө манай гэрт байсан “Ken” брэндийн цохилттой дрилл, тус брэндийн ногоон өнгийн тастагч зэрэг эд зүйлс алдагдсан. Уг нь тухайн шөнө манай эхнэр, охин бид гурав арынхаа өрөөнд унтаж байсан...” гэжээ. (хх-ийн 19-20)
Иргэний нэхэмжлэгч Б.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө би Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Баян-Уул сум руу хүргэж өгөхөөр явж байгаад үүрээр Хэнтий аймгийн “Элит” цайны газарт хоол идээд сууж байтал гаднаас улбар шар өнгийн дээлтэй халзан толгойтой ойролцоогоор 50 орчим насны эрэгтэй хүн мөн хар өнгийн өмд куртик өмссөн хар царайтай эмэгтэй гээд 2 хүн орж ирсэн. Тэгээд намайг хоолоо идээд цайны газраас гарах гэж байхад тэр улбар шар өнгийн дээлтэй эрэгтэй нь миний араас ирээд “цохилттой дрилл, тасдагч хоёр байна, зарна шүү, би барилгын ажил хийдэг юм, асуудалгүй шүү, нийлүүлээд 20,000 төгрөгөөр аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цайны газрын АТМ-аас 20,000 мянган төгрөг бэлнээр аваад тэр хоёр хүнд өгөөд тастагч, дрилл хоёроо аваад явсан. Тухайн үед би хулгайн эд зүйл гэж мэдээгүй худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25)
Гэрч Б.******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******** тоот үйлчилгээ, амьдрах зориулалттай байранд өөрийн нөхөр ******** , охины хамт амьдардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ыг шилжих шөнө манай гэрээс дрилл, тасдагч зэрэг алга болсон байсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан юм. ...манайх гэрийнхээ нэг өрөөг үсчний газар болгохоор засварын ажил хийж байгаа юм. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний орой нөхөр бид хоёр засварын ажлаа хийж байгаад 23 цагийн орчим хойд өрөөндөө орж унтацгаасан. Хойд талын өрөөндөө бид нар амьдардаг юм...” (хх-ийн 28-29)
Гэрч Б.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө үүрээр Хэнтий аймгийн төвд ирээд 24 цагийн цайны газарт хоол идсэн. Тэгэхэд үл таних улбар шар өнгийн дээлтэй, халзан толгойтой 50 орчим насны өндөр эрэгтэй, хар өнгийн өмд, куртиктай эмэгтэй хүн цайны газрын үүдэнд сууж байсан. Намайг хоолоо идэж дуусгаад цайны газраас гарахад тэр дээлтэй эрэгтэй нь араас дагаж гарч ирээд надад хандан “цохилттой дрилл, тастагч хоёр байна, зарна шүү хө, би барилгын ажил хийдэг юм асуудалгүй ажиллагаатай, нийлүүлээд 20,000 төгрөгөөр авчих” гээд гуйгаад байхаар нь “Элит” зоогийн газарт байрлах Хаан банкны АТМ-ээс 20,000 төгрөг авч мөнгийг нь өгөөд улаан өнгийн суурьтай цохилттой дрилл, ногоон өнгийн тасдагч зэргийг нь худалдан авсан. ...эрэгтэй нь хул шар өнгийн дээлтэй 180 см орчим өндөртэй бакалтай хүн байсан. Харин эмэгтэй нь туранхай, өндөр хар арьстай хүн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШД-83 дугаартай “...Кен брэндийн тастагч-105,000 төгрөг, Кен брэндийн цохилттой дрилл-100,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 45-47)
Хохирогч С.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Эвт” худалдааны төвийн хойд талд байрладаг үйлчилгээний зориулалттай вакум цонх хийдэг байсан байшинг эзэмшдэг юм. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ойролцоогоор 17 цаг өнгөрч байхад тухайн байшин руугаа очсон. Очиход манай байшингийн урд талд архи уугаад байнга манай тэнд байж байдаг “******** ” хочтой М нь эхнэр гээд хүүхний хамтаар согтуу сууж байсан. Тэгээд ер нь л тэр хүмүүс байнга тэнд суугаад архи уугаад хог тариад байдаг болохоор нь би тэр үедээ “та хоёр эндээс яв битгий энд архи ууж бай” гэхэд ******** болон түүний эхнэр хоёр “явахгүй чамд бид хоёрын хаана байх ямар ч хамаагүй надад хууль үйлчлэхгүй” гэх зэргээр үг хэлээр доромжлоод бид нар маргалдаад би удалгүй яваад өгсөн. Тэгээд орой 21 цагийн үед манай байшинг түрээсэлж байсан хүн над руу холбогдож “байшингийн бүх цонхыг хагалсан байна” гэхээр нь би цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн.
...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд одоог хүртэл Улаанбаатар хотоос ноолуур авах гэж ирсэн хүнд түрээсэлж байсан бөгөөд манай байшингийн цонх сав бүх юм нь бүрэн бүтэн байсан юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би байшингаа эргэхэд цонх нь бүтэн байсан. Тухайн үед манай байшинг түрээсэлж байсан хүмүүс хоол цайгаа иднэ гээд явчихсан байсан юм байна лээ....” гэх мэдүүлэг (хх-ийн 144-145, 147-149)
Эд хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ХЖ-11 дугаартай “...шилний зах зээлийн үнэлгээг 1,398,400 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 155-157)
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр оролцоогоор 21 цагийн үед би өөрийн хамтран амьдрагч “******** ” хочит Б.М ын хамт “Далай хан” дэлгүүрийн гадна талд 0,5 литрийн “Стандарт” нэртэй архи хувааж уучихаад хонох газаргүй байсан болохоор Хэрлэн сумын 4 дүгээр багт байрладаг “Шонхор” хоолны газрын ойролцоо явж байтал тус байрны баруун талд онгорхой хаалга байхаар нь орсон. Тэгтэл дотор нь улаан өнгийн том дрилл, улаан өнгийн тасдагч хоёр байхаар нь би тасдагчийг нь аваад “******** ” харин улаан өнгийн дриллийг нь аваад эндээс гарцгаасан. Тэгээд ******** бид хоёр яваад Улаанбаатар хот явдаг замд байдаг “Элит” зоогийн газарт очиж хоол идэж байсан хүмүүст нийлүүлээд 20,000 төгрөгөөр зарсан нь үнэн.
...2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн хамтран амьдрагч Б.М буюу ******** гийн хамтаар “Эвт” худалдааны төвийн хойд талд байдаг “Далай хан” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын ягаан өнгийн урт үргэлжилсэн байшингийн урд талд сууж байтал тэр байшингийн эзэн гэх залуу ирээд ******** г чирээд гулдчаад байхаар нь би ******** г өмөөрч “хөл гар нь эвгүй боллоо, бид хоёр удахгүй явчихна” гэхэд улам чирээд хөөгөөд уурлаад байсан. Тэгээд удалгүй тэр залуу “зайлаарай” гэж хэлээд машиндаа суугаад яваад өгөхөөр нь би явсных нь дараа уур хүрээд нөгөө ягаандуу өнгийн барилгынх нь бүх цонхыг тэнд газарт хэвтэж байсан тоосгоор ганцаараа цохиж хагалсан маань үнэн. Би гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 104-105, 183-184),
Шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 112-113)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-9, 137-139)
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 10-15)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51, 72)
Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 62-64)
Э.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 73-74, 78)
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 89) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.М , Э.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Б овогт Э-ийн Б, Н овогт Б-ийн М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******** тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч ******** ийн гэрт нэвтэрч, улаан өнгийн суурьтай цохилттой дрилл, ногоон өнгийн тастагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ******** эд 205,000 (хоёр зуун таван мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.Б ын “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ойролцоогоор 21 цагийн үед би өөрийн хамтран амьдрагч “******** ” хочит Б.М ын хамт “Далай хан” дэлгүүрийн гадна талд 0,5 литрийн “Стандарт” нэртэй архи хувааж уучихаад хонох газаргүй байсан болохоор Хэрлэн сумын 4 дүгээр багт байрладаг “Шонхор” хоолны газрын ойролцоо явж байтал тус байрны баруун талд онгорхой хаалга руу байхаар нь орсон. Тэгтэл дотор нь улаан өнгийн том дрилл, улаан өнгийн тасдагч хоёр байхаар нь би тасдагчийг нь аваад ******** харин улаан өнгийн дриллийг нь аваад тэндээс гарцгаасан. Тэгээд ******** бид хоёр яваад Улаанбаатар хот явдаг замд байдаг “Элит” зоогийн газарт очиж хоол идэж байсан хүмүүст нийлүүлээд 20,000 төгрөгөөр зарсан нь үнэн...” гэх, шүүгдэгч Б.М ын “...Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон хохирогч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө манай гэрт байсан “Ken” брэндийн цохилттой дрилл, тус брэндийн ногоон өнгийн тасдагч зэрэг эд зүйлс алдагдсан. Уг нь тухайн шөнө манай эхнэр, охин бид гурав арынхаа өрөөнд унтаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө үүрээр Хэнтий аймгийн төвд ирээд 24 цагийн цайны газарт хоол идсэн. Тэгэхэд үл таних улбар шар өнгийн дээлтэй, халзан толготой 50 орчим насны өндөр эрэгтэй, хар өнгийн өмд, куртиктай эмэгтэй хүн цайны газрын үүдэнд сууж байсан. Намайг хоолоо идэж дуусгаад цайны газраас гарахад тэр дээлтэй эрэгтэй нь араас дагаж гарч ирээд надад хандан “цохилттой дрилл, тасдагч хоёр байна, зарна шүү хө, би барилгын ажил хийдэг юм асуудалгүй ажиллагаатай, нийлүүлээд 20,000 (хорин мянган төгрөг)-өөр авчих” гээд гуйгаад байхаар нь “Элит” зоогийн газарт байрлах ХААН банкны АТМ-ээс 20,000 төгрөг авч мөнгийг нь өгөөд улаан өнгийн суурьтай цохилттой дрилл, ногоон өнгийн тастагч зэргийг нь худалдан авсан. ...эрэгтэй нь хул шар өнгийн дээлтэй 180 см орчим өндөртэй бакалтай хүн байсан. Харин эмэгтэй нь туранхай, өндөр хар арьстай хүн байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШД-83 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Мөн түүнчлэн шүүгдэгч Э.Б нь хохирогч С.******** той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С.******** ын эзэмшлийн байшингийн үүдний 140 см өргөн 160 см хэмжээтэй шилний хэмжээ нь 1.7 м2 хэмжээтэй 3 хэсэг давхар шил, модон рамтай өндөр нь 160 см өргөн нь 130 см хэмжээ нь 9 м2 бүхий 15 ширхэг дан шилэн цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч С.******** од 1,398,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.Б ын “...2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн хамтран амьдрагч Б.М буюу ******** гийн хамтаар “Эвт” худалдааны төвийн хойд талд байдаг “Далай хан” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын ягаан өнгийн урт үргэлжилсэн байшингийн урд талд сууж байтал тэр байшингийн эзэн гэх залуу ирээд ******** г чирээд гулдчаад байхаар нь би ******** г өмөөрч “хөл гар нь эвгүй боллоо, бид хоёр удахгүй явчихна” гэхэд улам чирээд хөөгөөд уурлаад байсан. Тэгээд удалгүй тэр залуу “зайлаарай” гэж хэлээд машиндаа суугаад яваад өгөхөөр нь би явсных нь дараа уур хүрээд нөгөө ягаандуу өнгийн барилгынх нь бүх цонхыг тэнд газарт хэвтэж байсан тоосгоор ганцаараа цохиж хагалсан маань үнэн. Би гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон хохирогч С.******** ын “..Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Эвт” худалдааны төвийн хойд талд байрладаг үйлчилгээний зориулалттай вакум цонх хийдэг байсан байшинг эзэмшдэг юм. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ойролцоогоор 17 цаг өнгөрч байхад тухайн байшин руугаа очсон. Очиход манай байшингийн урд талд архи уугаад байнга манай тэнд байж байдаг “******** ” хочтой М нь эхнэр гээд хүүхний хамтаар согтуу сууж байсан. Тэгээд ер нь л тэр хүмүүс байнга тэнд суугаад архи уугаад хог тариад байдаг болохоор нь би тэр үедээ “та хоёр эндээс яв, битгий энд архи ууж бай” гэхэд ******** болон түүний эхнэр хоёр “явахгүй, чамд бид хоёрын хаана байх ямар ч хамаагүй, надад хууль үйлчлэхгүй” гэх зэргээр үг хэлээр доромжлоод бид нар маргалдаад би удалгүй яваад өгсөн. Тэгээд орой 21 цагийн үед манай байшинг түрээсэлж байсан хүн над руу холбогдож байшингийн бүх цонхыг хагалсан байна гэхээр нь би цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ХЖ-11 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б , Б.М нар нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эд хөрөнгөнд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Э.Б , Б.М нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.
Шүүгдэгч Э.Б , Б.М нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Б , Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас 1,398,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Э.Б , Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Б , Б.М нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцно гэж заасан байх тул шүүгдэгч Э.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Б , Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б , Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******** эд 205,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.******** т 20,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх боловч хохирогч ******** э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайд алдсан улаан өнгийн цохилттой дрилл 1 ширхэг, ногоон өнгийн тасдагч 1 ширхэгийг тус тус буцаан авч, ******** э нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч Э.Б ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.******** од 1,398,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх боловч хохирогч С.******** од, иргэний нэхэмжлэгч Б.******** нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгдэгч Э.Б , Б.М нарт гомдол, саналгүй, тэдгээрээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б , Б.М нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Э.Б нарын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *************** М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн Б т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Батнасангийн М д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч Эрдэнэчимэгийн Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.М д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Э.Б нарын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******** эд учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч С.******** , иргэний нэхэмжлэгч Б.******** нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М , Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР