| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Ө.БаярЖ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Ц.Баяртогтох,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: М.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.А нь Дорноговь аймгийн ...гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “А" ХХК-ийн эзэмшлийн талбайд “Ю" ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Нгаас Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг ... дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өгэдэг хүн утасдаад Дорноговь аймгийн ДаланЖан суманд хамгаалалтын албанд ажиллах уу гэхээр нь ажиллая гээд очсон. Тэр газарт очоод энд яригдаад байгаа зүйл болоогүй. Өмнө ял эдэлж байсан болохоор дарамт шахалт үзүүлж байсан. Хятад, Монгол 2 компанийн маргаан болж байсан. С тэр залуучуудыг гараач гээд байж байхыг харуулсан. Тэр компанийн хүмүүсийг гаргаж явуулсан. Маргаан болж байхад 450 м замтай цагдаагийн хэсэг байдаг юм байна лээ. Хоёр цагдаагийн алба хаагч байж байсан. Би хамгаалалтын алба ажиллуулж байсан болохоор ингэж тэгж болохгүй гээд байж байсан. Орой болоод хүмүүс нь тараад явсан. Шөнийн 23 цагийн үед Ж залгаад “чи миний түрээслэсэн газар байгаа юм байна” гээд бид хоёр гучаад минут ярилцсан. Өглөө ирэхээр болоод өглөө нь 1 хятад хүнтэй ирсэн. Ирэнгүүтээ Ж намайг ажилд авъя гэж хэлсэн. Жг урьд нь таньдаг байсан. Надад манай компанид ажилд ор гэж хэлсэн. Надад зовлонгоо ярьсан. Түрээсээ төлж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд нэг хүнтэй уулзуулах болоод хамт явахаар болсон. Тэр үед энэ ковшийг оруулж өгөөд вагоныг нь ачуулаад өгчих тэгээд явъя гэсэн. Би хамгаалалтын албаны залуучуудтай яриад вагоныг нь ачуулсан. Тэгээд намайг менежерээр ажилд ор гээд урьдчилгаа 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Бид 3 хоолонд орсон. Тэгээд өдөр нь Ж, Ж хоёртой хот явсан. Би машиныг нь бариад явсан. Тэрнээс хутга, шөвөг гаргасан зүйл болоогүй. Шилжүүлгийн утга дээр юу гэж бичигдсэнийг нь дараа нь уншсан. Ж гэдэг хүн Жгийн яриаг орчуулаад байсан. Ажилд авах гэж байна гэж орчуулсан. Ж, Ж 2 энэ компанийн хувьцаа эзэмшигч гэсэн. Би Жтай бүр урьд нь ажилд орох талаар ярилцаж байсан. Хохирогч Г, Б, Б3 цуг ирсэн. Энэ 2 хүн тухайн үед Жтай нийлж вагон тавиулах гэж очсон. Хутга тулгаагүй гэдгийг энэ 2 очсон хүн хэлдэг. Энэ 10 сая төгрөгийг урьдчилгаа цалин, мөн найзаасаа вагон олж өгөөч гэж өгсөн. Энэ хэргээс хойш Б, Нтай нартай уулзсан. Б гэдэг хүнтэй 2 удаа уулзсан. Б надтай Паар дамжуулж уулзах санал тавьсан. Нтай уулзаж мөнгийг нь өгч уучлалт гуйх гэж очсон. Ж миний итгэл дээр тоглож удал ярьснаас ийм зүйл болсон. Намайг ажилд авсан гэж ойлгож энэ мөнгийг авсан гэдгээ хэлж уучлалт гуйсан. Би уг нь үндсэн ажилтнаар орохоор анкет бөглөж өгсөн. Гэвч энэ анкетыг гаргаж өгөөгүй, өөрсдийнх нь харуул хамгаалалтыг авч үлдэх гээд. Миний хувьд Жг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Г, Б нарыг таньдаггүй байсан. Б, Г нараас мөнгө нэхсэн, мөнгөний асуудал яриагүй, тулсан ямар ч харьцаа гаргаагүй. Би тэр үйл явдал болж байхад машинд зураг аваад сууж байсан. Миний үгэнд итгэхгүй байгаа юм. Тухайн үед хэсэг хүмүүс архи ууж байсан. Би бичлэг хийж байсан. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Ж, Н нараас мөнгө төгрөг нэхэж, айлгаж сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Ж, Н нарын мэдүүлэг дээр дурдаад байгаа ковшийг гаргаж өгсөн. Энэ хоёр компанийн гэрээний хооронд үүрэг хүлээгээгүй. Хохирогч Бтай оффист уулзсан. Энэ үед Аийг хэрэг хамаар татаад өгөөч гэж Б нь хэлсэн. Б өөрөө уулзъя гэсэн санал тавьсан. П бас өвөр монгол хүмүүсээр дуудуулж авчирсан. Н гэдэг хүн дээр бичлэгийг барьж очоод Ж бидний дунд үл ойлголцол үүсгэсэн байна гээд 10 сая төгрөгийг нь буцааж өгсөн. Ж бид хоёр нүүрс гэдэг талаар ярьж байсан гэдгээ нотлох гэж бичлэг хийж өгсөн. Б, Г хоёрыг гүтгэж байна гэж 100 хувь үзэж байна. Ийм зүйл болоогүй. Ж надад ажил хийх санал тавиад байгаа. Энэ 10 сая төгрөгийг вагон ачуулахаар ковш оруулах, ажилтан бол, урьдчилгаа цалин гэсэн 3 үндэслэлээр өгсөн. Надад гэм буруу байхгүй. Нд 10 сая төгрөгийг буцааж өгөхдөө “өмнө нь ял эдэлж байсан, асуудал хүндрэх гээд байна” гэж огт яриагүй. Н худал хэлсэн эсэхийг би хэлж мэдэхгүй. Дансны дугаараа Жд өгсөн. Энэ мөнгийг Ж өгсөн гэж бодсон. Жгаас өөр хүнтэй харьцаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 15-нд шилжих шөнө очсон. Н гэдэг хүн ирээд дууссаны дараа 15-ны үүрээр очсон. Би тэр үед кепкэн малгайтай байгаагүй. Би малгайгүй байсан. .... гэдэг компанид ажилладаг Өтай ярьж 11 дүгээр сарын 15-ны үүрээр ирсэн. Тэгээд ирээд машинд сууж байсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Улаанбаатар хотоос Дорноговь аймаг ... гэх газарт байх "Ю" ХХК-ийн гаалийн талбай дээр тухайн компанийн нүүрсийг ачуулахаар Ц.Б, Бгэх хочтой залуугийн хамт Балуугийн Ланд 200 маркийн 25-99 /сери мэдэхгүй/ дугаартай машинаар 17 цагийн орчим ирсэн. Талбай дээр ирээд гаалийн талбай руу орох гэтэл ажилчдын байрнаас олон эрэгтэй хүмүүс гарч ирээд тойроод зогсож байгаад "Яах гэж ирсэн хүмүүс вэ" гэх зэргээр согтуурхаад байхаар нь бид нар машиндаа ороод суучихсан. Тэгтэл 25 дугаар өртөөний "А" ХХК-ийн захирал А гэх хүн Я, Пгэх хүмүүс ... /серийг нь мэдэхгүй/ дугаартай шаргал өнгийн Ланд 200 маркийн машинтай ирсэн. Тэгтэл Бхэлэхдээ "Би А ахтай уулзъя, энэ ажлыг чинь яриад хэлээд өгье" гэж хэлээд буугаад явсан. А гэгчтэй нь Буулзаж байгаад Бнөгөө ирсэн машинд нь суугаад ойролцоох овоо руу явсан. Б Балуугийн машиныг жолоодоод араас нь дагаад явсан. Бид нар нэг овоон дээр байсан... А нь наад архиа задалчих гэж хэлээд Б бид хоёр луу хандаж та хоёр юу юм гэхээр нь бид хоёр энэ компанийн ажлаар яваа хүмүүс байгаа гэхэд манай Бгэдэг дүү байгаа болохоор та хоёртой уулзаж байна гэж хэлсэн. Тэгтэл араас тухайн ажлын байрнаас гарч ирсэн хүмүүсээс хэдэн хүн /тоог нь мэдэхгүй/ цагаан өнгийн жижиг машинтай, 15-15 /серийг нь мэдэхгүй/ машинтай ирээд улсын начин С гэх хүн та нар одоо яриад хэрэггүй, бид нар хамгаалалт авсан. Бид нарын мэдэлд шилжсэн, гэрээ хийсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Б "Бид нар гэрээтэй, гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Бид нар юмаа оруулмаар байна" гэж хэлэхэд С гэх десант хувцастай хүн "Наадах чинь хамаагүй. Манай харуул хамгаалалтын компани наад гэрээг чинь 9 хоног судалсан. Манай талын зөв. Судлаагүй байж танай юмыг оруулахгүй гэж хаахгүй. Атай та нар ойлголцсон ч гэсэн бид нар гэрээ хийсэн байгаа болохоор бид нар оруулахгүй" гэж хэлэхээр нь Б "Та нарт огт хамаагүй. Та нар зүгээр хамгаалалт хийх үүрэгтэй гэрээтэй хүмүүс. Энэ та нарын юм биш" гэж хэлсэн. Тэгтэл хамт ирсэн хүмүүс дунд зогсож байсан кепкэн малгайтай нэлээн махлагдуу урт хар пелниктэй залуу "Наадуултайгаа юугаа ярьдаг юм. Эндээс зайлаарай" гэж хэлж байсан. Тухайн үед хажуугаар А гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан Альфард загварын машинтай хүмүүс ирэхэд А гэх хутга барьж байсан залуу "Нөгөө пизданууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя" гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. Бөөрийн машинаа бариад хажууд нь С, ард нь Б бид хоёр суугаад гаалийн талбай дээр очсон. Тэгтэл нөгөө кепкэн малгайтай залуу Альфардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод "Энд нь алаад хаячихъя" гэж хэлээд заамдаад байхаар нь Б "Дүү нар больцгоо, больцгоо" гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Б хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад А гэх хутга бариад яваад байсан залуу "Энэ хоёрыг алаад хаячихъя" гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. А гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео калл хийгээд "Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь алах юм" гэж яриад Ө гэх хүндээ бид хоёрын нүүрийг харуулаад хутгаараа чичээд байсан. Ө нь "чи наанаасаа холдоод яриадах" гэж хэлэхэд "Хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ" гэж хэлэхэд Б"ахын дүү наад Өтэй чинь би яръя, утсаа өгчих" гэхэд А нь "Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг" гэж хэлсэн. Бхариу юу ч хэлээгүй бөгөөд А нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед А гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа биед хүргэхгүйгээр чичээд байсан. Балуу, Б бид тэр хэдээс салаад А байгаа газар руу очсон. Атай уулзахад Я, Пгэх хүмүүс хамт байсан. Бид нар Атай уулзаад "Өнөө орой буюу 19 цагт вагон тавих гээд байна, ачуулчихаач, эрүүл болохоор чинь дараагийн ажлаа яръя" гэж хэлэхэд А нь "Бгуйж байгаа учир ачуулъя. Би утсаар Сд хэлчихсэн" гэж хэлж байсан. ...Бид нар очоод уулзахад С, С нар нь "Тэгж хэлээгүй. Тэгээд ч А ах согтуу байна" гэсэн. Тэгээд "Б ах бас будилаантуулж болно шүү дээ" гэж хэлэхээр нь "Будлиантуулна гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ" гэж асуухад С нь "вагоныг чинь ачуулж болно" гэж хэлэхээр нь Бхэлэхдээ Сд нь "Та хоёрт 2.5, 2.5-ыг өгье" гэж хэлэхэд С нь цаашаа С руу буцаад орсон. Би тэгэхээр нь Балууд 2.5, 2.5 гэж байгаа нь 250,000, 250,000 төгрөг юм уу гэхэд Б"5,000,000 төгрөг юм байгаа юмаа" гэж хэлэхээр нь "Яахаараа 5,000,000 төгрөг өгдөг юм. Өөрсдийнхөө талбайд орж өөрийнхөө юмыг ачих гэж байж ийм зүйл байхгүй" гэж хэлэхэд С нь гараад ирэхэд Б"500,000 төгрөг өгье" гэхэд С нь "500,000 төгрөг үү" гэхээр нь "Тиймээ" гэхэд "Тийм юм байхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Ю" ХХК-ийн орчуулагч Ж гэх Өвөрмонгол хүн рүү өөрийн ... дугаарын утаснаас Жын ... дугаарын утас руу залгаж "Мөнгө өгөхгүй бол ажил явахгүй байна. Сая алуулах шахлаа" гэж хэлээд тухайн өдрөө Ж руу дахиж холбогдоогүй. ...Бид нар аргаа бараад Аийн гадаа машиндаа хоносон. Маргааш өглөө нь Жтай холбогдоход "Би гаалийн талбай дээр ирчихсэн байна" гэж хэлсэн. Тэгээд Б, Ббид гурав Аийг дагаад вагон тавиулж талбай руу машинаа оруулж ажлаа хийх зорилгоор дагаж яваад бүтээгүй. Маргааш өглөө нь Б, Ббид гурав Улаанбаатар хот руу буцацгаасан. Ажлын талбай дээр Ж ирээд вагон тавиулж ажлаа хийгээд үлдсэн. Би Жд хэлэхдээ хутга шөвөг тулгаад байна. Энэ хүмүүс мөнгөний сонирхолтой хүмүүс байна гэж утсаар ярьж байсан. Тэрнээс биш яг 10.000.000 төгрөг Агийн дансанд хийчих гэж хэлээгүй. Ж талбайн камерыг гар утаснаасаа хянадаг бөгөөд камер харж байгаад А гэгчийг хараад өмнө нь зүс таньдаг, we chat-aap холбогддог байсан тул А руу холбогдоод 10.000.000 төгрөг манай компанийн данснаас манай нягтлан шилжүүлсэн байсан. ...миний биед халдаагүй. Хутгаар чичиж байсан. Надад их айдас төрсөн гэсэн мэдүүлэг /1хх 238-241, 243-244 ху/,
-Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн үед Ж гээд манай нөхөр над руу залгаад "Энэ талбай дээр байгаа хамгаалалтын албыг буулгах гэж байна, тухайн данс руу 10 сая төгрөг шилжүүлчих" гэж хэлсэн юм. Манай нөхөрт Ж нь Агийн яриаг орчуулж хэлсэн юм байна лээ. Тэгээд 10 сая төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. ...М.А 2022 оны намар он, сарыг нь мэдэхгүй байна надтай 3 дугаар эмнэлгийн урд талын зочид буудал дээр манай ажил дээр ирж уулзаад өөрийгөө танилцуулаад би өмнө хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол ял шийтгэл нь хүндэрнэ, би эхнэр хүүхэдтэй хүн, би таны мөнгийг буцаагаад өгье, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм аа алдаа гаргасан байна гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөг олдохгүй байна гэж байгаад намайг дөнгөж төрсний дараахан 10.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн... Надад одоо гомдол санал алга байна, би хохирлоо барагдуулж авсан. ... Тус манай "Ю" ХХК нь "А" ХХКтай Дорноговь аймгийн ДаланЖан сумын 5-р баг Олон-Овоо багт байрлах ачилтын буулгалтын 14-р талбайг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар түрээслэн гэрээ байгуулсан... Тухайн үе буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн биеэр тус газар очсон. Тэр үед манай ажилчдыг байшингаас нь хөөгөөд гаргачихсан, хашааг түгжчихсэн байдалтай байсан. Тэгээд би хашааг нь яагаад түгжсэн талаар нь очоод асуусан чинь А гэх хүн түгжсэн талаараа хэлсэн. Тэгээд тэнд харилцан хэрүүл болсон. Тухайн маргаан гарсан үед шүүхийн хариу ирээгүй байсан бөгөөд тэр маргааны үеэр мэдэгдлийнх нь талаар шүүхээр шийдүүлэх талаар хэлэхэд авч хэлэлцээгүй. Тэгээд тухайн өдөр би буцаад яваад өгчихсөн. Тэгсэн маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хөрөнгө оруулагч Ж Ян холбогдоод "Өгсөн данс руу нь 10.000.000 төгрөг шилжүүлчихвэл асуудал шийдэгдэх гээд байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн ... дугаартай ХААН банкны данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 01 минутад ХААН банкны ... дугаарын данс руу "14-р талбайн хаасан асуудал шийдэх зардал" гэсэн утгатай 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /3хх 114-115, 2хх 61-63 ху/,
-Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Улаанбаатар хотоос Дорноговь аймаг ... гэх газарт байх "Ю" ХХК-ийн гаалийн талбай дээр тухайн компанийн нүүрсийг ачуулахаар А.Гын хамт Бгэх хочтой залуугийн хамт Балуугийн Ланд 200 маркийн 25-99 /сери мэдэхгүй/ дугаартай машинаар 17 цагийн орчим ирсэн. Талбай дээр ирээд гаалийн талбай руу орох гэтэл ажилчдын байрнаас олон эрэгтэй хүмүүс гарч ирээд тойpooд зorcoж байгаад "Яах гэж ирсэн хүмүүс вэ" гэх зэргээр согтуурхаад байхаар нь бид нар машиндаа ороод суучихсан. Тэгтэл 25 дугаар өртөөний "А" ХХК-ийн захирал А гэх хүн Я, Пгэх хүмүүс ... /серийг нь мэдэхгүй/ дугаартай шаргал өнгийн Ланд 200 маркийн машинтай ирсэн. Тэгтэл Бхэлэхдээ "Би А ахтай уулзъя, энэ ажлыг чинь яриад хэлээд өгье" гэж хэлээд буугаад явсан. А гэгчтэй нь Буулзаж байгаад Бнөгөө ирсэн машинд нь суугаад ойролцоох овоо руу явсан. Би Балуугийн машиныг жолоодоод араас нь дагаад явсан. Бид нар нэг овоон дээр байсан... А нь "наад архиа задалчих" гэж хэлээд А.Г бид хоёр луу хандаж "Та хоёр юу юм" гэхээр нь "Бид хоёр энэ компанийн ажлаар яваа хүмүүс байгаа юм" гэхэд "Манай Бгэдэг дүү байгаа болохоор та хоёртой уулзаж байна" гэж хэлсэн. Тэгтэл араас тухайн ажлын байрнаас гарч ирсэн хүмүүсээс хэдэн хүн /тоог нь мэдэхгүй/ цагаан өнгийн жижиг машинтай, 15-15 /серийг нь мэдэхгүй/ машинтай ирээд улсын начин С гэх хүн "Та нар одоо яриад хэрэггүй, бид нар хамгаалалт авсан. Бид нарын мэдэлд шилжсэн, гэрээ хийсэн байгаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Бид нар гэрээтэй, гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Бид нар юмаа оруулмаар байна" гэж хэлэхэд С гэх десант хувцастай /ахлах нь гэх/ хүн "Наадах чинь хамаагүй. Манай харуул хамгаалалтын компани наад гэрээг чинь 9 хоног судалсан. Манай талын зөв. Судлаагүй байж танай юмыг оруулахгүй гэж хаахгүй. Атай та нар ойлголцсон ч гэсэн бид нар гэрээ хийсэн байгаа болохоор бид нар оруулахгүй" гэж хэлэхээр нь би "Та нарт огт хамаагүй. Та нар зүгээр хамгаалалт хийх үүрэгтэй гэрээтэй хүмүүс. Энэ та нарын юм биш" гэж хэлсэн. Тэгтэл хамт ирсэн хүмүүс дунд зогсож байсан кепкэн малгайтай нэлээн махлагдуу урт хар пелниктэй залуу "Наадуултайгаа юугаа ярьдаг юм. Эндээс зайлаарай" гэж хэлж байсан. Тухайн үед хажуугаар А гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. Тэгтэл Гаалийн талбайн гадна талд байгууллагын сувдан цагаан Алфард загварын машинтай хүмүүс ирэхэд А гэх хутга барьж байсан залуу "Нөгөө пизданууд дахиад хүрээд ирж, очоод алаад хаячихъя" гэж хэлээд бөөнөөрөө хөдлөөд явсан. Бөөрийн машинаа бариад хажууд нь С, ард нь А.Г бид хоёр суугаад гаалийн талбай дээр очсон. Тэгтэл нөгөө кепкэн малгайтай залуу Алфардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод "Энд нь алаад хаячихъя" гэж хэлээд заамдаад байхаар нь би "Дүү нар больцгоо, больцгоо" гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Би хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад А гэх хутга бариад яваад байсан залуу "Энэ хоёрыг алаад хаячихъя" гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. А гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео кол хийгээд "Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь хатгах юм" гэж яриад байсан. Ө нь "чи наанаасаа холдоод яриадах" гэж хэлэхэд "Хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ" гэж хэлэхэд Б"ахын дүү наад Өтэй чинь би ярья, утсаа өгчих" гэхэд А нь "Чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг" гэж хэлсэн. Бхариу юу ч хэлээгүй бөгөөд А нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед А гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа нэг удаа миний гэдэсний баруун хэсэг рүү хатгах шиг болсон ба хутганыхаа кнопыг дарсан байсан тул цаашаа хураагдсан Балуу, Г бид тэр хэдээс салаад А байгаа газар руу очсон Атай уулзахад Я, Пгэх хамт байсан. Бид нар Атай уулзаад "Өнөө орой буюу 19 цагт вагон тавих гээд байна, ачуулчихаач, эрүүл болохоор чинь дараагийн ажлаа яръя" гэж хэлэхэд А нь "Бгуйж байгаа учир ачуулъя. Би утсаар Сд хэлчихсэн" гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид талбай дээр очоод Б"С ахын дүү вагоноо тавиад ачуулчих гэж А ах хэлсэн" гэхэд С, С гэх хүмүүс "Тэгж хэлээгүй" гэж хэлээд вагон тавиулаагүй. Бид нар буцаж Ат дахиж хэлэхэд "хэлчхээд байхад яах гээд байна" гэж хэлээд хамт талбай руу А нь явсан. Г бид хоёр машинаас буулгүй Балуу, А нар уулзаад вагон тавиулаад нүүрсийг ачуулчих гэж хэлчихлээ гэж хэлээд Бирсэн. Бид нар очоод уулзахад С, С нар нь "Тэгж хэлээгүй. Тэгээд ч А ах согтуу байна" гэсэн, тэгээд "Б ах бас будилаантуулж болно ш дээ" гэж хэлэхээр нь "Будлилаантуулна гэж байгаа нь юу гэсэн уг юм бэ" гэж асуухад С нь "вагоныг чинь ачуулж болно" гэж хэлэхээр нь Бхэлэхдээ Сд нь "Та хоёрт 2.5, 2.5-ыг өгье" гэж хэлэхэд С нь цаашаа С руу буцаад орсон. Би тэгэхээр нь Балууд 2.5, 2.5 гэж байгаа нь 250,000, 250,000 төгрөг юм уу гэхэд Б"5,000,000 төгрөг юм байгаа юмаа" гэж хэлэхээр нь "Яахаараа 5,000,000 төгрөг өгдөг юм. Өөрсдийнхөө талбайд орж өөрийнхөө юмыг ачих гэж байж ийм зүйл байхгүй" гэж хэлэхэд С нь гараад ирэхэд Б"500,000 төгрөг өгье" гэхэд С нь "500,000 төгрөг үү" гэхээр нь "Тиймээ" гэхэд "Тийм юм байхгүй" гэж хэлэхээр нь хөдлөөд явсан. Бид нар өглөө болохоор болоод Аийн гадаа очоод машины зогсоол дээр очоод хоносон. Баруун хөлийн шагайнаас доош хавдартай байгаа... Өөр нэг хар гуталтай хүн өшиглөсөн... Ө гэгчийг би мэдэхгүй. С гэгчийг нь би таньдаг. Овоон дээр байх үед С "Манай ах Ө нь энэ хамгаалалтын албаны дарга. Би эзэнгүй байхад нь хариуцаад явж байгаа" гэж хэлж байсан. Манай компанитай гаалийн талбайд нүүрс ачиж буулгах, экспортлох гэрээтэй, уг гэрээ 2021 оноос эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... Надаас мөнгө нэхээгүй. Миний биед халдаж хоолой боож, хөл рүү өшиглөж, хутга гаргаж ирж хэл амаар доромжилсонд гомдолтой байна ...Өвөрмонгол дүү Т гэх залуу байдаг. Мөн П гэх танил дүү байдаг. П над руу залгаад та оффис дээр хүрээд ирээч, энэ А гээд Т ахын дүү нь шдээ гээд дуудсан. Тэгээд тэр оффис байрлах Зайсангийн Анома гэх хотхонд очсон. Тэгээд ороод суухад П гээд залуу надад цай хийж өгсөн. Тэгээд сууж байсан чинь Т надад "А гэх залуу чинь манай дүү, та гомдол өгсөн юм уу" гэж асуусан. Тэгэхээр нь би тийм гэж хэлсэн. Тэгээд надаас өргөдлөө татах боломж байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би өргөдөл татах хүн нь биш ээ, өргөдлийн дагуу шийдэгдэх байх гэж хэлсэн. Тэгсэн чинь П надад Атай уулзах санал тавьсан. Тэгээд П Аг дуудчихсан... Удалгүй А ороод ирсэн. Тэгээд А орж ирэхээр нь би "Чи чинь миний эргэн тойрны хүмүүсээр яриулаад байх юм аа" гэж хэлсэн чинь өөрийгөө саяхан гарч ирсэн өргөдлөө татчих гэж хэлсэн. Тэгээд баахан зовлон яриад 2 жилийн тэнсэнтэй байгаа, одоо яг орох гээд байна гэж хэлсэн. Тэгээд Атэй ярьж байсан чинь А тухайн мөнгийг ганцаараа авсан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би "Чи одоо хуваачихаад ганцаараа даах гээд байгаа юм уу" гэж асуусан чинь өөрийгөө ганцаараа авч ашигласан гэж хэлсэн. Тэгээд ярилцаад сууж байсан чинь А би А гэх хүнийг танихгүй, хамгаалалтын албаны Ө гэх хүнийг таньдаг болохоор тухайн үед хамт очсон гэж хэлсэн. Тэгээд над руу хутга тулгаад, айлган сүрдүүлсэн талаар нь хэлэхэд надаас уучлалт гуйгаад найзтайгаа яриад өгчих гээд гуйгаад байсан гэсэн мэдүүлэг /2хх 25-28, 31-32, 3хх 37-38 ху/,
-Гэрч О.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Ю" ХХК-ийн дэд захирал А.Г нь миний ... дугаарын утас руу 18, 19 цагийн алдад өөрийнхөө гар утаснаас залгаад Б бид хоёр алуулах шахлаа. Эдгээр хүмүүс мөнгө төгрөгийн сонирхолтой байна. 5, 10 цаасны хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд утсаа тасалсан. Би гаалийн талбайн хяналтын камерыг өөрийн гар утаснаасаа харахад А гэх таньдаг царай харагдсан. А pyy we chat-aap залгаад "Чи наанаа юу хийж яваа юм бэ, хэрэг төвөгт орооцолдож болохгүй шүү, маргааш би захиралтайгаа яваад очъё" гэж хэлсэн. А "За хүрээд ирээ ахаа" гэсэн. Би Улаанбаатар хотоос 2021 оны 11 сарын 16-ны өглөө 6-7 цагийн хооронд захирал Ж гэх хүний хамт гарсан. 10 цаг 30 минутын орчим талбай дээр ирээд А гэх хүнтэй машиндаа дуудаж уулзсан. Би Ад хандаж "Та нар яах гээд байгаа юм бэ" гэж асуухад "Тантай хамааралтай юм байсан бол би ирэхгүй байсан. 5, 10 төгрөг өгчихөө, бид нар хүмүүсээ аваад буцъя" гэж хэлсэн. Би тэгэхээр нь дансны дугаараа өгчих гэж хэлээд дансны ... дугаарыг нь аваад Ж захирал руу явуулсан. Ж захиралд би Агийн ярьсан байдлаар нь ярьсан. Дараа нь захирал мөнгө хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд А нь миний Улаанбаатар хотоос барьж ирсэн манай захирлын ... /сери мэдэхгүй/ дугаартай саарал өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгслийг унаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд манайх вагоноо оруулаад ажлаа хийсэн. Бид нар ажлаа амжуулах гээд талбай хаагаад оруулахгүй, дээрээс нь мөнгөний сонирхолтой хүмүүс байгаад байсан учир 10.000.000 төгрөг шилжүүлж нөгөө хүмүүсийг явуулсан. Захирал Жы эзэмшлийн ... дугаартай Прадо маркийн машинаар Ж захирал, А бид гурав хамт явсан. ...маргааш өглөө нь 10 цагийн үед ДаланЖан сумын 14-р талбайд Улаанбаатар хотоос Ж захиралтай явж очсон. Тэгээд Ж захирал бид хоёр талбай руу орж С, С гэх хүмүүстэй уулзсан. Тэр үед А гэх залуу тэр хоёр хүнийг танилцуулсан. Тэнд нэг их айхтар олон юм яриагүй. Тэнд машин руу А, Ж захирал бид гурав уулзаад байж бaйxaд би Ад хандан "Та арван цаас хэрэгтэй бол аваач ээ" гэж хэлсэн. Тэгсэн чинь А тэгье гээд зөвшөөрөөд дансаа өгөхөөр нь би Ж захиралд Агийн дансыг өгсөн. Тэгээд А надад за дансанд мөнгө орчихлоо, би хүмүүсээ аваад явъя гэж хэлээд С, С хоёрыг аваад явсан. Тэгээд А захирлын машиныг бариад, С, С захиралд хэлээд хоёр өөр машинд суугаад Улаанбаатар хот руу явцгаасан. Намайг очихоос өмнө Г надад "хүнд алуулах нээ хутга шөвөг тулгаад байна, таван арван цаас өгөхгүй болохгүй юм байна" гэж хэлсэн болохоор нь би түрүүлээд Ад "Тав арван цаас хэрэгтэй юм уу" гээд шууд асуусан. Тэрнээс биш урьдчилаад тэгж хэлээгүй. Гэхдээ дараа нь хэлсэн. Тэр хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан... Мөнгө өгөхдөө тийм зүйл яриагүй. Ойролцоогоор 10 цаг 10 минутад Агийн дансанд мөнгө хийсэн. Харин Улаанбаатар хот руу явж байхдаа замдаа юу ярилцсан мэдэхгүй байна. Тэр үед цаг 12 цаг өнгөрч байсан ... камерын бичлэгийг утаснаасаа харахад А нь хашаан дотор камерын доор алхаж байгаа дүр зураг нь буусан байсан. Тэгээд би үйл хөдлөл, царайгаар нь таниад А рүү залгаж чи мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн...Тухайн камерын бичлэгийг 30 хоног хадгалах ёстой байдаг байхаа. Одоо устсан байх. Би тус камерын бичлэгийг хуулбарлаж аваагүй. Би мөнгө өгөхдөө манай компанид ажилд ор гэж хэлээгүй. Намайг очихоос өмнө Г надад хандаж "хүнд алуулахнээ, хутга шөвөг тулгаад байна, тав арван цаас өгөхгүй бол болохгүй юм байна" гэж хэлсэн. Тэгээд л би уг хэлсэн зүйлийг нь Ж захиралд орчуулж өгсөн юм. Тэгээд Ж талбайгаа алдахгүй гээд л 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд А хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан. Намайг хүмүүс Ж гэж дууддаг. Харин бичихдээ Ж гэж бичдэг гэсэн мэдүүлэг /2хх 16-17, 20-22, 3хх 45-46 ху/,
-Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би А гэх хүнийг танина. Анх 2015 онд харуул хамгаалалтын ажилд хамт явж танилцаж байсан. Найз нөхдийн холбоотой. Харин Ц.Б гэх хүнийг Ж гэх нэрээр нь танина... Одоогоос нэг жил гаран хугацааны өмнө М.А, Ц.Б нар нь Зайсангийн Анома хотхоны оффист нь уулзсан нь үнэн. ...М.А, Ц.Б нар нь тусдаа өрөөнд байсан болохоор би тэр хоёрын хоорондоо юу ярьсан талаар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Хоорондоо уулзах нь бол уулзсан. Ц.Б нь тэгж мэдүүлж байгаа бол үнэн байлгүй дээ. Худлаа ярина гэж байхгүй байлгүй. М.А нь надад Дорноговь аймаг руу нүүрсний талбай хөөцөлдөнө ч гэл үү түрээслэнэ ч гэл үү нэг ажилд явчихаад ирсэн л гэж хэлсэн. Тэгээд би тухайн хоёрыг ажлынхаа талаар ярьж байгаа юм байх гэж хувьдаа ойлгосон... Т нь тухайн үед бол байсан. Гэхдээ гол ярианых нь хажууд бол байгаагүй гэсэн мэдүүлэг /3xx 64-65 ху/,
-Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 4 сараас эхэлж Дорноговь аймаг Олон овоот гэх газар уйл ажиллагаа явуулдаг нүүрсний кемп дээр менежерийн ажилд орсон. Тэгээд 2021 оны 8 билүү 9 сард ажлаа хийж байтал А гэх хүний туслах нь залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгээд үүдэнд ирэхэд А өөрөө харуул хамгаалалтын 5-6 хүнтэй, улсын начин С гэх хүмүүстэй ирчихсэн байсан. Тэгээд ирчихээд А нь би захиралтай чинь ярина, чамд хамаагүй авах юмнуудаа аваад гар гэж хэлсэн. Тэгээд би гарахгүй гэж нэлээн үзсэн. Тэгээд харуулын хүмүүс нь татаж чангаасаар байгаад бид хэдийг гаргасан. Тэгээд би захирал Н руу залгаад болсон асуудлыг хэлэхэд одоо эгч нь хотоос гарч байна, ямар ч байсан өөрийнхөө биеийг хамгаалаад байж бай гэж хэлсэн. Тэгээд оройхон захирал Н, Ж гээд хятад хүнтэйгээ ирээд Атай машин дотроо уулзаад байсан. Тэгээд би тэр хооронд өөрийнхөө ковшийг айлын хашаанд тавьчихаад ирэхэд нүүрсний уурхай дээр бөөн маргаан болчихсон олон хүмүүс бужигнаад хэрэлдээд маргалдаад байж байсан. Тэр үед нь би машин дотроо л сууж байсан. Тэгээд тэр дунд нэг залуу хүзүүвч зүүчихээд эвгүй үйлдэл хийх юм бол ална шүү гээд кноптой хутга барьчихсан А гээд залуу биед хүргэхгүй чичээд сүрдүүлээд шоронд байсан чам шиг гарууд инээдгүй байгаа шүү л гээд байсан. Тухайн үед Альфард маркийн тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл "Ю" гээд компанийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Улаанбаатар Дорноговь аймаг хоёрын хооронд нэлээн их явдаг, тогтсон жолооч бол байхгүй. Тухайн үед хэдэн хүн ирж байсан талаар санахгүй байна. ...энэ талаар хараагүй, ямар ч байсан А гэх залуу хутга бариад явж байсан. ...Би Аг одоо харвал танина. Малигар шар дуу царайтай, их дээрэнгүй харьцаатай, ковшоо асаагаад хурдан гар, чам шиг пиздакууд инээдгүй байгаа шүү гэх мэтээр ярьж байсан гэсэн мэдүүлэг /3хх 61-62 ху/,
-Гэрч Ж Яны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн А ХХК нь түрээсийн гэрээ дуусаагүй байх хугацаанд манай түрээслэж байгаа талбайг биднээс булаан авч, бидний хийж гүйцэтгэсэн ажлыг алдагдуулсан. Мөн манай дэд захирлыг сүрдүүлсэн, дээрээс мөнгө нэхсэн асуудлаас болж тухайн байгууллагын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Монгол хүмүүсийн нэрийг тогтоогоогүй. Тухайн үед Жтай хамт тухайн 14-р талбай руу очиход талбайд байгаа Монгол хүмүүстэй уулзсан. Би ерөөсөө Монгол хэл ойлгохгүй. Тэгээд Ж бид хоёр тэр хүмүүстэй эхлээд байшин дотор орж ярилцаад, дараа нь машинд орж ярилцсан. Тэгээд тэр нэг Монгол хүн Жд данс өгөөд би тэрийг нь Нд өгсөн. Надад бол тийм сүрдүүлэг хийгээгүй. Тэгээд тэнд ярилцаж байгаад хамгаалалтын албаны хувцас өмсчихсөн нэг хүн, бас нэг бүдүүн хүн, мөнгө авсан хүн байсан. Тэгээд тэнд ярилцаж дуусаад мөнгө авсан хүн нь Ж бид хоёртой, нөгөө хоёр нь Ланд-100 машинтай Улаанбаатар хот руу явцгаасан. Тэгээд Улаанбаатар хот руу орчихоод тэр хүмүүс саун орох шаардлагатай гээд Соёл СПА саун орсон. Би тэр Сауны мөнгийг нь төлсөн. Тэгээд би яваад өгчихсон. Би бол гадаад хүн. Монгол ирээд маш их цаг хугацаа, мөнгө зарцуулаад ажиллаж байгаа. Энэ талбайд юу ч үгүй байхад хөрөнгө оруулаад ажиллуулж байхад дээрэмдэх шинжтэй үйлдэл хийж байгаад гомдолтой байгаа гэсэн мэдүүлэг /2хх 66-67 ху/,
-Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 11 дугээр сарын 14 билүү 15-ны өдөр яг сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн ДаланЖан сумын 25-р зөрлөгт байх нүүрсний талбай дээр очсон. Тэгээд манай ахын компани болох Т ХХК нь тухайн талбайн эзний компанитай гэрээ хийсэн юм шиг байгаа юм. Тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Ө ах тухайн үед АНУ руу явчихсан, надад өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай Ланд круйзер 100 маркийн машиныг надад үлдээчихсэн байсан. Тэгээд надад харуул хамгаалалтад хэрэг болбол тухайн машиныг харуул хамгаалалтын албанд өгөөрэй гэж хэлсэн. Т ХХК-ийн хамгаалалтын албаны дарга С намайг хамт яваад тухайн очсон газарт хамгаалагч нар хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд бид нар явцгаасан. Тэнд очиход өдрийн 12 цаг эсхүл 13 цаг болж байсан байх. Бид нарыг очиход тухайн талбайн хаалга нь онгорхой байсан. Тэгээд цаагуур нь машинууд нүүрс буулгаад байж байсан. Тэрийг нь бол сайн мэдээгүй. Тэнд бас гэрээ хийсэн компанийн А гэх захирал өөрийн эмэгтэй, эрэгтэй хоёр ажилчинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд А, С хоёр тухайн газар руу ороод нэг хүнтэй уулзсан. Тэр хүнийг нь би мэдэхгүй байна. Би ер нь ярианд нэг их айхтар ороогүй. Алсаас хараад байж байсан. Тэд нар хоорондоо ярихдаа харуул хамгаалалтаа авч байна, өөрсдийнхөө талбайд өөрийн харуул хамгаалалтаа тавьж байна гэж яриад тухайн газар байсан хүмүүсийг гаргасан. Тэнд анх уулзсан хун, тогооч гээд эмэгтэй, ковшийн жолооч гээд нэг залуу гурвуулаа байсан. ...захирал нь гээд нэг хүнийг хүлээгээд байх шиг байсан. Тэгээд орой 19 цагийн орчим харанхуй болж байхад нэг машин ирсэн. Тэндээс нь нэг эмэгтэй хүн бууж ирсэн бас нэг хятад хүн ирсэн талаар хүмүүс ярьж байсан. Бас гадаа нь нүүрсний машинууд оочирлоод зогсож байсан. Тэгээд тэр хүүхэн бууж ирээд бөөн хэрүүл болоод байсан. ...Тэгээд тус газрын цагдаа руу А, С, нөгөө хүүхэн гурав явцгаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа ирсэн. Цаана нь цагдаа дээр юу болсон талаар би асуугаагүй. Тэгээд тэр орой шууд Улаанбаатар хот руу бид буцаад явцгаасан. ...Тэнд очиход нөгөө ковшийг дотор талаас нь хаалгыг нь дараад тавьчихсан. Манай харуулуудыг хашааны гадна гаргаад тавьчихсан. Нөгөө хэд маань цагаан өнгийн приуст суучихсан байсан. Тэгээд бид нар хаалгаар орж чадахгүй байсан болохоор нөгөө хамгаалагч залуучууд ардаас нь тойрч тухайн хашаа руу орсон. Тэгэхэд дотор нь 5-6 хүн байх шиг байсан. Би тухайн үед хашааны гадна зогсож байсан. С тэд нар ковшийг нь холдуулаад дотор нь байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан. Тэгээд байж байтал үүр цайгаад өглөө болчихсон. Бид нар бас машинаа дотор нь оруулаад хаалганы дотор талд нь машинаа тулгаад тавьчихсан. Тэгээд нөгөө 2 харуулаасаа юу болсон талаар асуухад 10 гаруй машин нүүрс буулгасан гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө өдөржингөө байсан. Тэгээд орой нь С бид хоёртой хамт ирсэн хүмүүсийн ихэнх нь буцацгаасан. Тэнд хашаа харж байсан 2 харуул, Аийн компанийн залуу, С, би, А гээд нэг залуу бид нар л үлдэцгээсэн. Тэгээд тэндээ бид нар хоносон. Бас бид нар тэр газар байж байхад хар өнгийн Ланд-200 маркийн машинтай 3 хүн ирсэн. Тэр дунд миний нутгийн ах болох улсын начин Б, таньдаг ах Ж гэх хүмүүс байсан. Тэр хүмүүс А ахтай уулзаад яваад байсан. Тэр үед А ах тухайн айлд орчихсон байгаад байсан. Харин тэр хүмүүс А ахыг хүлээж байгаад А ахыг Улаанбаатар хот руу явахад нь дагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь нэг Өвөрмонгол, нэг хятад хоёр ирсэн. Өвөрмонголыг нь Ж гэж байсан. Хятадыг нь бол мэдэхгүй байна. Тэгсэн чинь А гээд залуу "Манай хуурай ах хүрээд ирлээ, Ж гэдэг юм" гээд танилцуулж байсан. Тэгээд тэрүүгээр нь уулзаж байгаад А Ж гээд Өвөрмонголын машиныг нь бариад Улаанбаатар хот руу яваад өгсөн. ...Би Аг ахын найз нь гэдгээр нь танина. Манай ах над руу гадаадаас утсаар залгаад Стай хамт Дорноговь аймаг руу явж хамгаалагч нарыг аваачиж тавиарай, нэг компанитай хамгаалалтын гэрээ хийчихсэн юм гэж л хэлсэн. ...Дорноговь аймагт 10-аад залуучуудтай хамт очсон байхад Ббуюу Б ах Стай уулзаад мөнгө өгье гэж ярьсан юм шиг байна лээ, би бол өөрийн чихээр сонсоогүй. Харин С надад хандаж "Б ах бид хоёрт кофены мөнгө өгье гэж байна, энэ хашаа руу ковш оруулчих гээд байна" гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, ажил хийж байгаа биз дээ чи гэж хэлээд өөр зүйл хэлээгүй... Аг ямар шалтгаанаар Дорноговь аймаг руу авч явсныг би сайн мэдэхгүй байна. Манай ах Ө С руу яриад Аг аваад яв гэж хэлсэн. Би дотроо А нь шоронгоос суллагдаад удаагүй байсан учраас Дорноговь аймагт очоод ямар нэгэн зүйл болбол шоронгоос гарсан гээд хүмүүс айгаад ойртож чадахгүй байх гэж бодсон. ...бид нарын дунд нүүрсний талбай руу оруулна, оруулахгүй гэсэн бага зэргийн маргаан гарсан. Агийн гарт хутга мэс байсан эсэхийг би хараагүй. Сайн мэдэхгүй байна. ...би бүүр сүүлд Улаанбаатар хотод ирээд ах Өаас сонссон. Ө ах А хүнээс 10.000.000 төгрөг авчихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд л би мэдсэн гэсэн мэдүүлэг /2хх 35-39, 42-43, 45-46 ху/,
-Гэрч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би "А" ХХК үүсгэн байгуулаад 3 жил орчим болж байна. ..."Ю" ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ цуцалж байгаа талаараа албан ёсоор албан бичгээр мэдэгдсэн... Би Улаанбаатар хотоос Т ХХК-тай хамт 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн орчимд ДаланЖан сумын Олон-Овоо баг 14-р ачилт буулгалтын талбай pyy oчсон. Тэгээд талбай дээр байсан хүмүүст албан мэдэгдлээ үзүүлээд тухайн компанитай хамтран ажиллахад бэршээлтэй байна гээд өөрийн эзэмшлийн талбайгаа тухайн хүмүүсээс чөлөөлөөд өгчих гэж хүссэн. Тэгсэн чинь тухайн хүмүүс Н ирж шийднэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрүүл маргаан үүсгэхгүйгээр хашааны гадна байж байя гэж хэлээд хашааны гадна гарсан. Тэгсэн орой 18 цагийн орчимд Н ирсэн. Ирээд бид нар руу элдэв бусаар доромжилж байсан. Тэгээд байхаар нь би буцаад Улаанбаатар хот яваад өгсөн. Тэгээд явж байтал Нгийн компанийн хүмүүс тухайн ачилт буулгалтын талбай руу дайрч орсон байсан. Тэгээд би харуул хамгаалалтын компани руу холбогдоод "хамгаалалт авсан объект руу хүмүүс дайрч орсон байна. Үүнийг та нар хариуцаж байгаа бол гэрээнийхээ дагуу ажлаа хийгээч" гэж хэлсэн. Тэгээд намайг талбай дээрээ буцаад очиход Т ХХК-ийн хүмүүс талбайгаа буцаад авчихсан, өөрсдөө хамгаалж байсан. Ямар ч байсан үйл ажиллагаа хэвийн болчихсон байсан. Тэр үед өглөөний 05 цаг болж байсан. Тэгээд би тэр газар руу нэг их айхтар ойртоогүй. Тэгээд үдээс хойш болж байсан чинь манай аймгийн гаралтай улсын начин Б гэх хүн тэр "Ю" ХХК-ийн хүмүүстэй 1 шил архи барьчихсан ирсэн. Тэгээд ажлын гадна болохгүй гээд хажуу тал руу ойрхон гарсан. Тэгээд тэр надад хятад компанийн гэрээ сунгаад өгөөч гээд надаас гуйгаад байсан... Харуул хамгаалалтын компанид хэдэн хүн байсныг нь мэдэхгүй байна. ...Мөнгө авсан битгий хэл А гэх хүнийг ч танихгүй гэсэн мэдүүлэг /2хх 49-52 ху/,
-Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө Улаанбаатар хотоос хамгаалагч Б, хамгаалагч С нарын хамт Саар машинаа бариулаад ДаланЖан сум руу явсан. Тухайн тээврийн хэрэгсэл Т ХХК-ийн захирал Өын машин юм. Бид нартай хамт "А" ХХК-ийн захирал А, өөрийн компанийн 2-3 хүнтэй хамт ДаланЖан сумын 25-р зөрлөг, 14-р зам буюу А ХХК-ийн гаалийн талбай руу явцгаасан. Тэгээд ачилт буулгалтын талбай дээр ирсэн. Тухайн үед объект руу ороход А гэх захирал нь тухайн байсан хүмүүст мэдэгдлээ үзүүлээд гэрээгээ цуцлаад өөрийн харуул хамгаалалтын компанийг авчирлаа гэж хэлсэн. Тэгээд ямар нэгэн хэрүүл тэмцэлгүй тухайн объектыг хүлээж авсан. Тэгээд байж байсан чинь тухайн компанийн захирал Н гэх хүн Улаанбаатар хотоос ирж байгаа хүлээж бай гэж хэлсэн. ...17 цаг өнгөрч байхад Н гэх захирал, бас нэг хятад хүн ДаланЖан сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт ирсэн. Тэд нарыг ирэхэд нь А захирал уулзах гээд хүлээж байсан чинь тэр Н гэх хүн "Та нар юугаа хийж яваа гуйлгачингууд вэ, миний газар дээрээс зайлцгаа" гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй ковшоо асаагаад тухайн хаалгыг дайрч ор гээд орилоод байсан. Тэр үед ДаланЖан сумын хэсгийн төлөөлөгч байсан учраас манай талаас ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгээд байж байтал тэр эмэгтэй Аийн хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүст нь хэлээд тэр эмэгтэйг холдуулсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч тухайн А, Н болон миний биеийг дагуулан кабин руугаа орсон. Тэгээд өрөө рүү нь ороход хэсгийн төлөөлөгч нь "Энэ асуудал 2 компанийн хоорондын асуудал байна. Энийг Иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх ёстой" гэж хэлсэн. ...С бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явцгаасан. Тэгээд Улаанбаатар хот руу явж байхад харуул С над руу залгаад 20 гаруй хүн орж ирээд хашааны хаалга гинжийг тастагчаар тастаад, харуулууд болон А ХХК-ийн ажилтан нарыг хашаанаас гаргасан талаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би захирал болох Өтай холбогдсон. Тэгсэн чинь Ө манайд ажилд орох гээд байгаа нэг залуу байгаа гээд А гэх залууг авчих гэсэн. Тэгээд ажилд орох гээд хүсэлт өгсөн байсан 3 залууг авсан. Тэгээд манай машинаас гадна 1 машинтай 10 орчим Улаанбаатар хотоос ДаланЖан сум руу явцгаасан. ...Манай захирал Ө нь тухайн хүмүүсийг авчих гэж хэлсэн. ...Тэгээд би тэр хүмүүс дээр очоод өөрсдийгөө танилцуулаад ямар харуул хамгаалалтын алба байгааг тэр хүмүүс асуугаад яагаад энэ газар руу хүч хэрэглэж орсон талаар нь асуухад Н гэх хүн ор гэж хэлсэн талаар бидэнд хэлсэн. ...Би тэр өдөр тухайн талбайдаа л байсан. Тэгсэн чинь үдээс хойш Улсын начин Б, Г, Ж гэх хүмүүс тухайн газарт ирсэн. Тэгээд тэр хүмүүс А захиралтай уулзаад байсан. Юу ярьсан талаар нь мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Г гэх хун, Б начин хоёр нь ганц улирал гэрээгээ сунгаад өгөөч гээд гуйгаад байсан. Ер нь А гэх хүн Өвөрхангай аймгийн хүн, Б гэх хүн нь Өвөрхангай аймгийнх бөгөөд Б нь хятад компанийн зүгээс ирж уулзаж байсан. Тэр хүмүүс Аийг гуйгаад дагаад яваад байсан. Тэгээд тэр өдрөө би тухайн объект дээрээ хоносон. Тэгээд маргааш нь 15 цагийн орчимд Улаанбаатар хот руу С хамт явсан. Тэр хүмүүс хашааны гадна ирчихээд Г нь архи барьчихсан Атай уулзах гэсэн юм гээд ирсэн. Тэгээд би Tyxaйн үeд нь хашаа руу оруулахгүй гээд буцаасан. Тэгээд тэд нар хөдлөөд зүүн урд байрлах толгой дээр очсон. Тэгсэн чинь А над руу залгаад "Энэ хүмүүс явуулахгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Стай хамт очсон. Тэгээд очоод уулзахад Г нь урд өдөр нь Нтай ирсэн хятад хүнтэй утсаараа дүрс харуулж яриад өөрөө орчуулж өгөөд байсан. Тэнд бас л А гэх хунд 1 улирал сунгаад өг гээд гуйгаад л байсан. Надад хэлэхдээ Бгэх хүн нь "Энд байгаа ковшийг оруулчихъя, та хоёр 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг кофены мөнгө өгье гэж хэлж байсан. Тэгэхэд би доромжлоод байгаарай ахаа, би энд ажлаа хийж байна ш дээ хэлээд буцаад орсон. ...Тэгээд удаагүй байтал А захирал нүүрсний эзэнтэй гэрээ хийчихлээ, нүүрсийг ачуулчих гэж хэлсэн. Тэгээд ковшнууд нь ачуулчих гээд оруулсан. Тэгээд өглөө нь ... Прадо 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ж гэх Өвөрмонгол, Нгийн нөхөр гэх хятад хүмүүс ирсэн. Тэр хүмүүс Атэй хуурай ах дүүгийн холбоотой юм гээд жигтэйхэн уулзсан. Тэгээд үүдэн дээр А тухайн хүнийг хэлээд "манай Ж гээд ах ирчихлээ, би одоо явлаа" гээд тухайн хүмүүстэй хамт явчихсан. ...А гэх хүн тухайн үед 10.000.000 төгрөг авсан талаар мэдээгүй... хутга байсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /2хх 78-83 ху/,
-Гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай компани "А" ХХК-тай гэрээ байгуулан ДаланЖан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ачилт буулгалтын 14-р талбайд харуул хамгаалалтын чиглэлээр ажиллаж байгаа. Манай компанид А гэх хүн ажилладаггүй. Б.С нь миний төрсөн дүү. Би А гэх хүнийг ерөнхийдөө танина... А өөрөө эхлээд "ажилгүй байна, саяхан шоронгоос гарч ирлээ, эхнэр Солонгост байна, амьдрал хэцүү, ажил хиймээр байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил гарвал хэлнэ гээд орхичихсон байсан. Тэгээд дараа нь фейсбүүкээр холбогдоод манай харуул хамгаалалтын албаны дарга байгаа, түүнтэй ДаланЖан руу яваад хараадах, ажиллаж болохоор байгаа эсэхийг нь гэж хэлсэн. Надтай видео калаар ярихын хувьд ярьсан. Гэхдээ ийм зүйл яриагүй над руу зөвхөн харуулууд ярьсан. Хоёр гурван удаа ярьсан. Яг аль нь юм бол гэдгийг нь мэдэхгүй. Надтай ярьж байхдаа хүн рүү хутга чичээд, хүний нvvр харуулсан асуудал байхгүй. Тэр үед холбогдсон. Тэр үед над руу видео кал хийгээд нүдээ ирмээд байсан. Энд чинь яах юм бэ Би ирчихсэн байна. Хүмүүстэй муудах юм уу. Хэнтэй нь муудах юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би "Юу яриад байгаа юм бэ хэнтэй нь муудах гээд байгаа юм бэ” гэж асуусан. Би хувьдаа бодохдоо хүмүүсийн хажууд надтай видео калл хийгээд томрох гээд байгаа юм байна гэж бодсон. Тэгээд наанаасаа холдооч, юу яриад байгаа юм бэ" гэж хэлсэн ...Аг Дорноговь руу явуулах болсон шалтгаан гэхээр зүйл байхгүй, зүгээр хамт яваад очоодох гэж л хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн баримт бичиг байхгүй. М.Аг Дорноговь аймаг руу явсан гэж ямар нэгэн урамшуулал, цалин өгөөгүй. М.Ад Дорноговь аймагт очоод хэн нэгнийг айлгачих, дарамталчих, сүрдүүлчих гэж захиалга өгсөн асуудал байхгүй. ...Тухайн үед шөнө байсан учраас санаанд орж ирсэн хүн нь Aмартүвшин л байсан. М.А нь Дорноговь аймаг очоод "Ю" ХХК-ийн ажилтнаас 10.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан талаар би тухайн үедээ огт мэдээгүй. Харин Дорноговь аймгийн цагдаагаас яриад "А хутга тулгаж мөнгө дээрэмдсэн байна, мэдүүлэг авах шаардлагатай" гэхээр нь яг юу болсон талаар асууж мэдсэн. Би утсаар Атэй ярих үедээ над руу цагдаагаас яриад байна, чи Дорноговь аймаг руу явах үедээ хүнээс мөнгө авсан юм уу гэж асуухад хятад компанид нь миний таньдаг Ж гээд Өвөрмонгол байсан, тэр надад 5.000.000 төгрөг өгсөн. Танай ажилтай хамаагүй, бид хоёрын хоорондын асуудал гэж хэлж байсан. Яг 10.000.000 төгрөг авсан гэж хэлээгүй гэсэн мэдүүлэг /2хх 86-88, 91-92 ху/,
-Яллагдагч М.А, гэрч Ж нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх 120-124/,
- "А" ХХК-ийн ... регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 43 ху/,
- "А" ХХК-д Дорноговь аймгийн ДаланЖан суманд байрлах нэгж талбарын 4413004555 дугаар бүхий 10000 м.кв /га/ газрыг Ачилт буулгалтын талбайн зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн улсын бүртгэлийн э-0703000019 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх 45-46 ху/,
- "Ю" ХХК-ийн .... регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 24 ху/,
- "А" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.А болон "Ю" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ХАГ/2021-21/005 дугаартай "Талбай түрээслэх гэрээ"-ний хуулбар /1хх 87-92 ху/,
- "А "ХХК болон Т ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан "Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний хуулбар /1хх 54-58 ху/,
-Хаан банк дахь Ц.Нгийн нэрээр эзэмшдэг ... тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг 14-r talbai haasan asuudal shiideh zardal гэсэн утгаар ... дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 147 ху/,
-Хаан банк дахь М.Агийн нэрээр эзэмшдэг ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 214 ху/,
-М.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 204 ху/,
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 232-234 ху/,
-М.Аг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 105-112, 118 ху/,
-Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /2хх 195-204 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 193 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.А нь Дорноговь аймгийн ДаланЖан сумын нутаг дэвсгэр Олон овоот гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “А" ХХК-ийн эзэмшлийн талбайд “Ю" ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Нгаас Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг ... дугаартай дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрхи үйл бармт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Гын “...нөгөө кепкэн малгайтай залуу Альфардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод энд нь алаад хаячихъя гэж хэлээд заамдаад байхаар нь Б дүү нар больцгоо больцгоо гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад шагай руу ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Б хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад А гэх хутга бариад яваад байсан залуу энэ хоёрыг алаад хаячихъя гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. А гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео калл хийгээд Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь алах юм гэж яриад Ө гэх хүндээ бид хоёрын нүүрийг харуулаад хутгаараа чичээд байсан. Ө нь чи наанаасаа холдоод яриадах гэж хэлэхэд хуцаад байгаарай пизда минь, ажлаа алдаад энд ирчихлээ гэж хэлэхэд Бахын дүү наад Өтэй чинь би ярья, утсаа өгчих гэхэд А нь чи хэзээ миний ах болчихсон юм, ална шүү чамайг гэж хэлсэн. Бхариу юу ч хэлээгүй бөгөөд А нь утсаа аваад цаашаа явсан. Тухайн үед А гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа биед хүргэхгүйгээр чичээд байсан. ... Би Жд хэлэхдээ хутга шөвөг тулгаад байна. Энэ хүмүүс мөнгөний сонирхолтой хүмүүс байна гэж утсаар ярьж байсан. Тэрнээс биш яг 10.000.000 төгрөг Агийн дансанд хийчих гэж хэлээгүй. ...М.А 2022 оны намар он, сарыг нь мэдэхгүй байна надтай 3 дугаар эмнэлгийн урд талын зочид буудал дээр манай ажил дээр ирж уулзаад өөрийгөө танилцуулаад би өмнө хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол ял шийтгэл нь хүндэрнэ, би эхнэр хүүхэдтэй хүн, би таны мөнгийг буцаагаад өгье, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм аа алдаа гаргасан байна гэж хэлсэн гэсэн, хохирогч Ц.Бын “......Тухайн үед хажуугаар А гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. ...кепкэн малгайтай залуу Алфардын хаалгыг онгойлгоод ард нь сууж байсан нэг нөхрийг заамдаж боогоод энд нь алаад хаячихъя гэж хэлээд заамдаад байхаар нь би дүү нар больцгоо гэж хэлээд салгах гэж ороход хойноос нэг хүн хоолой боогоод угз татаад ажлын хар бараан гуталтай хүн хөл рүү өшиглөсөн. Би хойшоо бөгс нуруугаараа унасан. Уначихсан байж байхад А гэх хутга бариад яваад байсан залуу энэ хоёрыг алаад хаячихъя гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. ...Тухайн үед А гэгч нь намайг тойрч алхаж байхдаа хутгаараа нэг удаа миний гэдэсний баруун хэсэг рүү хатгах шиг болсон ба хутганыхаа кнопыг дарсан байсан тул цаашаа хураагдсан. ...Удалгүй А ороод ирсэн. Тэгээд А орж ирэхээр нь чи чинь миний эргэн тойрны хүмүүсээр яриулаад байх юм аа гэж хэлсэн чинь өөрийгөө саяхан гарч ирсэн өргөдлөө татчих гэж хэлсэн гэсэн, гэрч О.Жгийн “...А.Г нь миний ... дугаарын утас руу 18, 19 цагийн алдад өөрийнхөө гар утаснаас залгаад Б бид хоёр алуулах шахлаа. Эдгээр хүмүүс мөнгө төгрөгийн сонирхолтой байна. 5, 10 цаасны хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд утсаа тасалсан. Би гаалийн талбайн хяналтын камерыг өөрийн гар утаснаасаа харахад А гэх таньдаг царай харагдсан. А pyy we chat-aap залгаад чи наанаа юу хийж яваа юм бэ, хэрэг төвөгт орооцолдож болохгүй шүү, маргааш би захиралтайгаа яваад очъё гэж хэлсэн. Улаанбаатар хотоос 2021 оны 11 сарын 16-ны өглөө 6-7 цагийн хооронд захирал Ж гэх хүний хамт гарсан. 10 цаг 30 минутын орчим талбай дээр ирээд А гэх хүнтэй машиндаа дуудаж уулзсан. Би Ад хандаж та нар яах гээд байгаа юм бэ гэж асуухад тантай хамааралтай юм байсан бол би ирэхгүй байсан. 5, 10 төгрөг өгчихөө, бид нар хүмүүсээ аваад буцъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь дансны дугаараа өгчих гэж хэлээд дансны ... дугаарыг нь аваад Ж захирал руу явуулсан. Ж захиралд би Агийн ярьсан байдлаар нь ярьсан. Дараа нь захирал мөнгө хийчихлээ гэж хэлсэн. ...Тэгээд манайх вагоноо оруулаад ажлаа хийсэн. Бид нар ажлаа амжуулах гээд талбай хаагаад оруулахгүй, дээрээс нь мөнгөний сонирхолтой хүмүүс байгаад байсан учир 10.000.000 төгрөг шилжүүлж нөгөө хүмүүсийг явуулсан. Захирал Жы эзэмшлийн ... дугаартай Прадо маркийн машинаар Ж захирал, А бид гурав хамт явсан” гэсэн, гэрч Б.Аын “...нэг залуу хүзүүвч зүүчхээд эвгүй үйлдэл хийх юм бол ална шүү гээд кноптой хутга барьчихсан А гээд залуу биед хүргэхгүй чичээд сүрдүүлээд шоронд байсан чам шиг гарууд инээдгүй байгаа шүү л гээд байсан” гэсэн, гэрч Ж Яны “А ХХК нь түрээсийн гэрээ дуусаагүй байх хугацаанд манай түрээсэлж байгаа талбайг биднээс булаан авч, бидний хийж гүйцэтгэсэн ажлыг алдагдуулсан. ...Тухайн үед Жтай хамт тухайн 14-р талбай руу очоод талбайд байгаа Монгол хүмүүстэй уулзсан. Би ердөөсөө Монгол хэл ойлгохгүй. Тэгээд Ж бид хоёр тэр хүмүүстэй эхлээд байшин дотор орж ярилцаад, дараа нь машинд орж ярилцсан. Тэгээд тэр нэг Монгол хүн Жд данс өгөөд би тэрийг нь Нд өгсөн... Тэгээд тэнд ярилцаж дуусаад мөнгө авсан хүн нь Ж бид хоёртой, нөгөө хоёр нь Ланд-100 машинтай Улаанбаатар хот руу явцгаасан. Тэгээд Улаанбаатар хот руу орчихоод тэр хүмүүс саун орох шаардлагатай гээд Соёл СПА саун орсон. Би тэр Сауны мөнгийг нь төлсөн” гэсэн мэдүүлгүүд, яллагдагч М.А, гэрч Ж нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Хаан банк дахь Ц.Нгийн нэрээр эзэмшдэг ... тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг 14-r talbai haasan asuudal shiideh zardal гэсэн утгаар ... дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь М.Агийн нэрээр эзэмшдэг ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, М.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн талаар хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол” гэж үндсэн шинжийг тодорхойлсон.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь өмчийн шинж чанартай шаардлага тавих, тавьсан шаардлагатай уялдаа бүхий заналхийллийг өөрт нь болон ойр дотын хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүнд рүү халдсан заналхийлэл, сүрдүүлгээр илэрнэ.
Өөрөөр хэлбэл тодорхой шаардлага хохирогчид тулгах, амаар болон бичгээр, шуудангаар гэх зэргээр шаардлагыг хэрэгжүүлэхээр шаардах, улмаар эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардах зэрэг шинжтэй байдаг.
Түүнчлэн гэмт этгээд нь ямар ч зардалгүйгээр өөрт ашиг олох шинжтэй шаардлагыг тавих, мөн хохирогчийн ойр дотны хүмүүст нь хүч хэрэглэх, эсхүл нэр хүндийг нь гутаасан мэдээлэл тараана гэж сүрдүүлж өмчлөх эрхэд нь халдах, хувийн нууц мэдээллийг тарахаар сүрдүүлэх, заналхийлэх зэрэг идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бөгөөд тус гэмт хэрэг нь эд хөрөнгийг шилжүүлэн авсан эсэхээс үл хамааран бусдаас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, хохирогчоос эд хөрөнгө өгөхийг шаардаж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.
Тодруулбал шүүгдэгч М.А нь хохирогч А.Г, Ц.Б нарыг хутгаар чичих, хатгах зэргээр айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Ц.Нгаас 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хувьд Жг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Г, Б нарыг таньдаггүй байсан. Б, Г нараас мөнгө нэхсэн, мөнгөний асуудал яриагүй, тулсан ямар ч харьцаа гаргаагүй. ...Ж, Н нараас мөнгө төгрөг нэхэж, айлгаж сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Ж, Н нарын мэдүүлэг дээр дурдаад байгаа ковшийг гаргаж өгсөн. ...Хохирогч Бтай оффист уулзсан. Энэ үед Аийг хэрэг хамаар татаад өгөөч гэж Б нь хэлсэн. Б өөрөө уулзъя гэсэн санал тавьсан. П бас өвөр монгол хүмүүсээр дуудуулж авчирсан. Н гэдэг хүн дээр бичлэгийг барьж очоод Ж бидний дунд үл ойлголцол үүсгэсэн байна гээд 10 сая төгрөгийг нь буцааж өгсөн. ...Б, Г хоёрыг гүтгэж байна гэж 100 хувь үзэж байна. Ийм зүйл болоогүй. Ж надад ажил хийх санал тавиад байгаа. Энэ 10 сая төгрөгийг вагон ачуулахаар ковш оруулах, ажилтан бол, урьдчилгаа цалин гэсэн 3 үндэслэлээр өгсөн. Надад гэм буруу байхгүй. Нд 10 сая төгрөгийг буцааж өгөхдөө “өмнө нь ял эдэлж байсан, асуудал хүндрэх гээд байна” гэж огт яриагүй. ...Дансны дугаараа Жд өгсөн. Энэ мөнгийг Ж өгсөн гэж бодсон. Жгаас өөр хүнтэй харьцаагүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан, хохирогч нарын өгсөн анхны мэдүүлгүүд үг үсгийн зөрүүгүй ижил, мөн хохирогч нарын мэдүүлгүүд өөрчлөгдсөн, Жирригалаг 2 талд ажилласан” гэж тайлбарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж мэтгэлцэж, М.Аг цагаатгах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж өгсөн хохирогч А.Гын “...Тухайн үед хажуугаар А гэгч жижиг кноптой хутга гаргаж ирээд тойроод алхаад байсан. ...А гэх хутга бариад яваад байсан залуу энэ хоёрыг алаад хаячихъя гэж хэлээд хутгаа гаргачихсан явж байсан. А гэгч нь утсаараа Ө гэгч хүнтэй видео калл хийгээд "Ө, А та хоёр арыг нь даана гэж хэлээ биз дээ, энэ хоёрын хэнийг нь алах юм" гэж яриад Ө гэх хүндээ бид хоёрын нүүрийг харуулаад хутгаараа чичээд байсан” гэсэн /1хх 238-241, 243-244 ху/, хохирогч Ц.Нгийн “... Ж гээд манай нөхөр над руу залгаад энэ талбай дээр байгаа хамгаалалтын албыг буулгах гэж байна, тухайн данс руу 10 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн юм. Манай нөхөрт Ж нь Агийн яриаг орчуулж хэлсэн юм байна лээ. Тэгээд 10 сая төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. ...М.А ...манай ажил дээр ирж уулзаад өөрийгөө танилцуулаад би өмнө хэрэгт холбогдож байсан, одоо дахиад хэрэгт холбогдох юм бол ял шийтгэл нь хүндэрнэ, би эхнэр хүүхэдтэй хүн, би таны мөнгийг буцаагаад өгье, тухайн үед хүмүүсийг дагаж яваад саагаад онгирчихсон юм аа алдаа гаргасан байна гэж хэлсэн” гэсэн /3хх 114-115, 2хх 61-63 ху/, хохирогч Ц.Бын “... Миний биед халдаж хоолой боож, хөл рүү өшиглөж, хутга гаргаж ирж хэл амаар доромжилсонд гомдолтой байна ...Өвөрмонгол дүү Т гэх залуу байдаг. Мөн П гэх танил дүү байдаг. П над руу залгаад та оффис дээр хүрээд ирээч, энэ А гээд Т ахын дүү нь шдээ гээд дуудсан. Тэгээд тэр оффис байрлах Зайсангийн Анома гэх хотхонд очсон. ...Тэгээд сууж байсан чинь Т надад А гэх залуу чинь манай дүү, та гомдол өгсөн юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би тийм гэж хэлсэн. ...Тэгсэн чинь П надад Атай уулзах санал тавьсан. ...Тэгээд А орж ирэхээр нь би чи чинь миний эргэн тойрны хүмүүсээр яриулаад байх юм аа гэж хэлсэн чинь өөрийгөө саяхан гарч ирсэн өргөдлөө татчих гэж хэлсэн. Тэгээд баахан зовлон яриад 2 жилийн тэнсэнтэй байгаа, одоо яг орох гээд байна гэж хэлсэн. Тэгээд Атэй ярьж байсан чинь А тухайн мөнгийг ганцаараа авсан талаараа хэлсэн. ...над руу хутга тулгаад, айлган сүрдүүлсэн талаар нь хэлэхэд надаас уучлалт гуйгаад найзтайгаа яриад өгчих гээд гуйгаад байсан” гэсэн /2хх 25-28, 31-32, 3хх 37-38 ху/, гэрч О.Жгийн “...дэд захирал А.Г нь миний ... дугаарын утас руу 18, 19 цагийн алдад өөрийнхөө гар утаснаас залгаад Б бид хоёр алуулах шахлаа. Эдгээр хүмүүс мөнгө төгрөгийн сонирхолтой байна. 5, 10 цаасны хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд утсаа тасалсан. ...10 цаг 30 минутын орчим талбай дээр ирээд А гэх хүнтэй машиндаа дуудаж уулзсан. Би Ад хандаж та нар яах гээд байгаа юм бэ гэж асуухад тантай хамааралтай юм байсан бол би ирэхгүй байсан. 5, 10 төгрөг өгчихөө, бид нар хүмүүсээ аваад буцъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь дансны дугаараа өгчих гэж хэлээд дансны ... дугаарыг нь аваад Ж захирал руу явуулсан. Ж захиралд би Агийн ярьсан байдлаар нь ярьсан. Дараа нь захирал мөнгө хийчихлээ гэж хэлсэн. ...Тэрнээс биш урьдчилаад тэгж хэлээгүй. ...Намайг очихоос өмнө Г надад хандаж хүнд алуулах нээ, хутга шөвөг тулгаад байна, тав арван цаас өгөхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд л би уг хэлсэн зүйлийг нь Ж захиралд орчуулж өгсөн юм. Тэгээд Ж талбайгаа алдахгүй гээд л 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд А хэлэхдээ би хүмүүсээ аваад явчихъя гэж хэлж байсан” гэсэн /2хх 16-17, 20-22, 3хх 45-46 ху/, гэрч Б.Аын “... би захирал Н руу залгаад болсон асуудлыг хэлэхэд одоо эгч нь хотоос гарч байна, ямар ч байсан өөрийнхөө биеийг хамгаалаад байж бай гэж хэлсэн. Тэгээд оройхон захирал Н, Ж гээд хятад хүнтэйгээ ирээд Атай машин дотроо уулзаад байсан. Тэгээд би тэр хооронд өөрийнхөө ковшийг айлын хашаанд тавьчихаад ирэхэд нүүрсний уурхай дээр бөөн маргаан болчихсон олон хүмүүс бужигнаад хэрэлдээд маргалдаад байж байсан. ...тэр дунд нэг залуу хүзүүвч зүүчихээд эвгүй үйлдэл хийх юм бол ална шүү гээд кноптой хутга барьчихсан А гээд залуу биед хүргэхгүй чичээд сүрдүүлээд шоронд байсан чам шиг гарууд инээдгүй байгаа шүү гээд байсан. ...ямар ч байсан А гэх залуу хутга бариад явж байсан. ...Би Аг одоо харвал танина. Малигар шар дуу царайтай, их дээрэнгүй харьцаатай, ковшоо асаагаад хурдан гар, чам шиг пиздакууд инээдгүй байгаа шүү гэх мэтээр ярьж байсан” гэсэн /3хх 61-62 ху/ мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирогч А.Г, гэрч Ц.Б нарын 2021 оны 11 сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлгүүдийг “...үг үсгийн зөрүүгүй ижил, хуулбарласан” гэж тайлбарлан нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, хохирогч А.Гаас 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 18:00 цагт, гэрч Ц.Баас 19:10 цагт тус тус мэдүүлэг авсан байх бөгөөд мэдүүлгүүдийг үг үсгийн зөрүүгүй гэж үзэх боломжгүй, асуултууд нь давхардаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч М.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн шинжүүдийг агуулж байна гэж дүгнэлээ.
Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч М.Агийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын гаргасан ялын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.А урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, эдгээр ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 жилийн хугацаагаар тогтоосон байх ба Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.
Гэвч М.А нь хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил, 4 сар, 21 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.А нь төлж барагдуулсан, хохирогч А.Г, Ц.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт хавсаргаж ирсэн 3 ширхэг сидиг /эд мөрийн баримтаар тооцогдоогүй/ хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 3 жил 4 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт хавсаргаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА