Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

          Хохирогч *******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгч П. нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн П.т холбогдох эрүүгийн 22322000000104 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1979 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум 2 дугаар баг *******ын 2-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ийн /РД:/.

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч П. нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг “ хошуу” гэх газар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны үсний зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч П. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 04 сарын 14-ний өдөр “ хошуу” гэх газар манай 2 малаа хамт усалдаг, манай мал өвөл төллөсөн төлтэй байсан. Намхан онгоц байсан ба тэр нь дүү бид 2-ын дундаасаа хийсэн онгоц юм. Нэг удаа малаа услах гээд очсон чинь байхгүй байсан. Хаана байгаа талаар асуухад гэрийн гадаа аваачсан гэж байсан. Яагаад аваачсан юм бэ? гэсэн чинь манай онгоц гэж байсан. Тэгэхээр нь би танай ч юм байгаа, манай ч юм байгаа өөр өөрийнхөө юмыг авъя гэхэд энэ хоёр тэг, тэг гэж хэлсэн. Би гэртээ хариад онгоцыг цохих юм аваад онгоцноос өөрийнхөө төмрөө авч байхад Буянхишиг ирсэн. Чи өөрийнхөө төмрийг балбахгүй манай төмрийг балбаад байна гэхээр нь би чи өөрөө цохь гэсэн чинь 1,2 удаа цохиод дахиж цохиогүй. Хөл нь салсан байсан. Тохой хэрийн турба байсан. Тэрүүгээр миний дагзан дундуур цохисон. Үүнээс болж энэ хэрэг үүссэн. Шилбүүр хийдэг цагаан шаланк байсан. Тэрийг тавиулах гээд гар руу нь цохиход тавихгүй байхаар нь үсдэж байж тавиулсан” гэв.

           Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ 04 сарын 14-ний өдөр худаг дээр малаа услаад зогсож байхад ирсэн. Онгоцоо яагаад аваад явсан бэ? гэхээр гадаа малаа услах гээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхэд 2 хажуу талынхаа төмрийг авна гэхээр нь бид 2 ав гэж хэлсэн. Гэрээсээ лантуугаа аваад манай гэрт ирсэн. Гэрт очоод онгоцны 2 төмрөө авах гээд байж байсан. Нэг талын төмрөө салгаж аваагүй онгоцыг нь балбаад байхаар нь яагаад салгаж авах юмаа салгахгүй өөр юм балбаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгсэн намайг чамд хоосон төмөр олдоно биз гэж элдэв бусаар хэлээд байсан. Үүнээс болоод намайг зодсон. Намайг үсдээд цохиод байсан. Шүүгдэгч нь миний үр хүүхэд, нөхрийг зоддог бид нарыг байнга дарамталдаг. Энэ хүний дарамтад байдаг, надтай таарах болгондоо хоосон гуйлгачин гэдэг. Манай нөхрийн толгойг санаатай хагалсан байсан. Манайд 2 настай хүүхэд байдаг энэ хүнээс айгаад унтаж чадахаа байсан. Шүүгдэгч ална, цусаар чинь гараа угаана гэж дарамталдаг. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

           Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр ын хамт худаг дээр малаа услаад байж байхад нөхрийн ах ирсэн. нөхөр бид хоёрт хандаж та 2 яагаад мал усалдаг онгоцоо аваад явсан юм бэ? гэсэн. Тэгэхээр нь бид гэрийн гадаа тэжээдэг муу малаа услах санаатай аваад явсан гэж хэлсэн. Гэтэл тэр онгоцны 2 хажуу талын төмөр нь миний төмөр байгаа би тэр төмрөө авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ав гэж хэлсэн. Би ын араас яваад гэрийнхээ гадаа ирсэн. өөрийнхөө төмрийг салгаж авах гээд манай онгоцыг лантуугаар балбаад байсан. Тэгэхээр нь би наад төмрөө салгах гэж байгаа бол төмрөө балба, битгий онгоц балбаад бай гэсэн. Гэтэл чиний юм гэж юу байдаг юм, муу гуйлгачин минь гэж загнасан. Тэгэхээр нь би хэдий гуйлгачин ч гэсэн хүний сэтэртэй мал авахгүй гэж хэлсэн. Тэгтэл чи муу харсан юм уу гээд намайг үсдээд газар чирсэн. Мөн намайг малын шилбүүр хийдэг цагаан өнгийн шланкаар толгойны ар дагз хэсэгт 4-5 удаа цохисон. Мөн зүүн гарын шуу хэсэг, харьтанд шилбүүрийн цагаан шланкаар нэлээн хэдэн удаа цохисон. Зүүн хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Намайг үсдээд газар чирч байхдаа миний нүүрийг шороогоор үрсэн. Би өөрийгөө хамгаалах гээд газар байсан төмрөөр ыг цохисон. ын дух орчмоос цус гарсан. чи муу пизда толгой хагалчихлаа гээд улам уурласан. Би газраас босоход толгой эргээд явж болохгүй байсан. Хэсэг байж байгаад буцаад худаг руу очоод нөхөртөө ахад зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний толгой өвдөж байна. Шилэн хүзүү их хөшнө. Үсдүүлсэн болохоор хуйх тэр чигтээ өвчтэй байна. Зүүн талын гар шуу, харьт хөндүүр, цээж өвчтэй байна. Би гомдолтой байна, энэ хүнд байнга дээрэлхүүлж, дарамтлуулж чадахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

 

          Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “ бид хоёрын мэдүүлгийн зөрүүний хувьд миний ярьж байгаа зөв. уурлаж намайг үсдэж чирч байх үед газар нэг юм харагдахаар нь би тэрийг аваад ыг цохисон. Тухайн үед би санаатайгаар цохиогүй. намайг үсдээд дараад байхаар нь өөрийгөө хамгаалах гээд цохисон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг миний биед учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд гарсан мөнгийг төлүүлмээр байна. манай гэр бүлийнхнийг байнга дарамталж айлгадаг. Манайхныг “ална, цусаар чинь гараа угаана, цусанд чинь будна, цусаар уйлуулна” гэж хэлдэг. 2022 оны 05 сард намайг зодож байсан. Тэгэхдээ энэ бол эхлэл, та нарын яс маханд мэдрүүлнэ гэж хэлж байсан. Тухайн үед би ах дүү хамаатан садан улсууд байна гэж бодоод цагдаад хэлээгүй. Сая намайг зодож байхдаа “алаад хаячихъя, чи л үхээд зайлаад өгвөл болох гээд байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

        Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би эхнэр 2 хүүхдийнхээ хамт худаг дээр малаа услаад байж байхад манай ах П. ирээд худаг дээр байсан онгоц яагаад аваад явчихав гэсэн. Тэгэхээр нь би гэрийн гадаа мал усалж байх гээд аваад явсан гэж хэлсэн. Тэр онгоцыг би уг нь мөнгийг нь өгч хүнээр хийлгэсэн юм. Онгоц хийлгэсэн хүн маань онгоцны 2 захын төмрийг манай ахаас авсан юм шиг байна лээ. Ах би 2 захын төмрөө лантуугаар балбаж байгаад авна гээд худаг дээрээс мотоциклтойгоо явсан. Эхнэр бид 2 худаг дээр ахын араас хэн нь явах вэ? гэж ярилцаж байгаад эхнэр мотоциклтой явсан. Нэлээн байж байтал ах худгийн хажуугаар мотоциклтой явсан. Араас нь манай эхнэр Буянхишиг үс нь сэгсийсэн, нүүр ам нь шороо бууц болсон, нүүр нь зулгарсан байдалтай худаг дээр ирсэн. Тэгэхээр нь би чи чинь яачих ваа, юу болов оо гэж асуухад эхнэр ах намайг зодсон. Онгоцны төмрөө салгах гэж байхдаа манай онгоцыг цөм балбаад байхаар нь манай хүн наад төмрөө салгаад авахгүй, онгоц битгий балбаад бай гэж хэлсэн гэсэн. Түүнээс болоод манай эхнэрийг зодсон гэсэн. Би хог шороог нь гөвөөд үсийг нь янзлахад үс нь толгойны ар хэсгээс бөөн бөөнөөрөө зулгарч унасан. Эхнэр цагдаагийн байгууллагад хандсан. Өнгөрсөн оны 03 сард бэлчээр хашаанаас болж намайг зодож байсан. Мөн өнгөрсөн оны 10 сард намайг зодоод чулуугаар толгой хагалж байсан. 06 сард манай эхнэр, том хүү хоёрыг малаа услах гээд явж байхад нь зодсон байсан. Манай эхнэрийг хоосон гуйлагчингаар нь дуудна, бид нарыг элдвээр хараадаг. Та муу хоёрыг хоёуланг чинь ална шүү, цусаар чинь гараа угаана гэх зэргээр дарамталдаг. ах өнгөрсөн намар миний толгойг чулуугаар цохиж хагалахад бага охин надтай явсан. Хүүхдийн хажууд намайг цустай хутгаж, хүүхэд сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Миний охин тухайн үед ой гарантай байсан. Намайг яах вэ гэж бодоход миний эхнэр хүүхдийг зодож дээрэлхээд байхад гомдолгүй яахав дээ. Намайг эзгүй хугацаанд манай эхнэрийг энэ асуудалтай нийлээд 3 дахь удаагаа, том хүүг маань 2 дахь удаагаа зодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

       Гэрч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед манай нөхөр П. над руу залгаад “Буянхишиг бид хоёр мал усалдаг онгоцноос болоод миний толгой руу 1 удаа, нүүр рүү 1 удаа цохилоо. Тэрнээс болж миний толгой хагарсан гээд чатаар толгой болон нүүр хэсгийн зургаа” явуулсан. Дахин залгаад сумын цагдаа намайг дуудлаа “Буянхишиг шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна гэж байна, сумын цагдаа та ч бас шүүх эмнэлэгт үзүүл гэж байна яах уу” гэж асуухад нь би “мал дээрээ хүнгүй, бас ах дүү нар юм чинь яах вэ? чи гомдолгүй гээд бичээд өгчих” гэж хэлээд утсаа тасалсан. Нөхөр цагдаагаас гараад явж байна, миний толгой өвдөөд байна гэхээр нь сумын гэдэг бариач дээр очоод толгойгоо бариулчих гэж хэлсэн. Тэгэхэд бариач шархтай толгой барихгүй 6-7 хоногийн дараа ирж бариул гэж хэлсэн байсан. Тэгээд 2023 оны 04 сарын 20-ноос 23-ны хооронд манай нөхөр толгойгоо бариулсан. Тухайн үед зурган дээр толгойн зүүн дээд хэсэгт язарсан шархтай, зүүн талын хацар хэсэгт 2 газар урагдсан шархтай байсан. 2023 оны 04 сарын 16-ны өдөр нөхрийг харахад толгойн зүүн дээд хэсэгт ангайж хагарсан, зүүн хацарт 2 хэсэг газар урагдсан байсан. Буянхишигийг 2022 оны 05 сард халдаж зодож байсан талаар мэдээгүй. Сүүлд нь Буянхишигээс сонссон. Ганбаа ах бид 2  малаас болж муудлаа гэж хэлж байсан санаж байна. Манай нөхөр 1979 оны 03 сарын 12-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. 7 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд юм. Аав, ээж нь мал маллаж амьдардаг байсан. Багадаа ******* сумын сургуульд 1-6 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гарч аав, ээжийн хамт мал малладаг байсан. 1999 онд Өмнөговь аймгийн 167 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэрэгт байх хугацаандаа онц байлдагч болж байсан. бид хоёр 2000 онд гэр бүл болж 2001 онд гэрлэлтээ батлуулж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Дундаасаа 4 хүүхэдтэй. Манай нөхөр төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, нэг дуугарвал дорвитой үг хэлдэг. Анги хамт олон нутагтаа нэр хүндтэй хүн байгаа юм. 2017-2018 оны хооронд ******* сумын ЕБС-д жижүүр, жолоочийн ажил хийж байсан. 2007 оноос эхлэн говь ХХК, тур ХХК жуулчны компаниудад жолоочийн ажил хийдэг байсан. Манайх 2015 оноос ******* аймгийн ******* сумын төвд “-” ХХК нэртэй 8 нэрийн дэлгүүр ажиллуулж эхэлсэн ба манай нөхөр гүйцэтгэх захирал гэж явдаг. Манай нөхөр хөдөлмөрч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тул хаа ч явсан хүмүүст нэр хүндтэй байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

           Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ П. *******ын 6-4 тоотод манай гэрт ирж бариулсан. ын толгой хэсэгт хагарсан боодолтой ирэхээр нь би барихгүй эдгээж байж ир гээд явуулсан. 7 хоногийн дараа ирж бариулсан. Тархи нь хөдөлсөн байсан. Шалтгаанаа надад хэлээгүй. Толгойг нь барьж үзэхэд тархи нь хөдөлсөн байсан. Толгойны хажуу талын 2 судасны цохилтоор нь барьж мэдсэн. 2006 оноос эхэлж хүний толгой барьдаг болсон. Миний аав бариач хүн байсан. Би удам дамжсан бариач хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

          Шүүх шинжилгээний ерөнхий газар ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаартай:

 

           1. *******ийн биед тархи доргилт, дагзны үсний зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

           3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

           4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32/

        Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34/  

        Шинжээч М.Баттүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******ийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52/

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад зодуулсны  улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны үсний зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт” гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

      Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, дагзны үсний зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт” гэмтлийг шүүгдэгч П. 2023 оны 04 сарын 14-ний өдөр  ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг хошуу гэх газар байх өөрийн төрсөн дүү П.ын гэрийн гадаа хохирогчийг үсдэж чирэх, ороолгох, өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн: “ чи муу харсан юм уу гээд намайг үсдээд газар чирсэн. Мөн намайг малын шилбүүр хийдэг цагаан өнгийн шланкаар толгойны ар дагз хэсэгт 4-5 удаа цохисон. Зүүн гарын шуу хэсэг, харьтанд шилбүүрийн цагаан шланкаар нэлээн хэдэн удаа цохисон. Зүүн хөл рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн. Намайг үсдээд газар чирч байхдаа миний нүүрийг шороогоор үрсэн.” гэх,

        гэрч П.ын:  “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр,  ...манай эхнэр Буянхишиг үс нь сэгсийсэн, нүүр ам нь шороо бууц болсон, нүүр нь зулгарсан байдалтай худаг дээр ирсэн. Тэгэхээр нь би чи чинь яачих ваа, юу болов оо гэж асуухад эхнэр ах намайг зодсон гэсэн. .... Би хог шороог нь гөвөөд үсийг нь янзлахад үс нь толгойны ар хэсгээс бөөн бөөнөөрөө зулгарч унасан. Эхнэр цагдаагийн байгууллагад хандсан.” гэх,

       гэрч Л.ийн: “ 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед манай нөхөр П. над руу залгаад “Буянхишиг бид хоёр мал усалдаг онгоцноос болоод миний толгой руу 1 удаа, нүүр рүү 1 удаа цохилоо. Тэрнээс болж миний толгой хагарсан гээд чатаар толгой болон нүүр хэсгийн зургаа” явуулсан. Дахин залгаад сумын цагдаа намайг дуудлаа “Буянхишиг шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулна гэж байна, сумын цагдаа та ч бас шүүх эмнэлэгт үзүүл гэж байна яах уу” гэж асуухад нь би “мал дээрээ хүнгүй, бас ах дүү нар юм чинь яах вэ? чи гомдолгүй гээд бичээд өгчих” гэж хэлээд утсаа тасалсан” гэх,

      шинжээч М.Баттүвшингийн: “*******ийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлгүүд болон хохирогч *******ийн эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны үсний зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

        Шүүгдэгч П.ын хохирогч *******ийн биед үсдэж чирэх, ороолгох, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны үсний зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Иймд шүүгдэгч П.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

  Хохирол төлбөрийн талаар:

 

 Шүүгдэгч П.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирчээ. Хохирогч ******* шүүх хуралдаанд “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч П. хохирогч *******т  түүний нэхэмжилсэн хохирол 469.400 төгрөгийг төлсөн талаарх баримт /хх105/ хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгч П.ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч П.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Иймд шүүгдэгч П.т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 469.400 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.т урд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Түүнчлэн шүүгдэгч П. мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “******* миний толгой руу төмрөөр цохисон” гэж мэдүүлсэн байх бөгөөд П.ын “Миний бие шүүхийн шинжилгээнд үзүүлэх шаардлагагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй” гэх агуулга бүхий ******* сумын цагдаагийн хэсэгт гаргасан хүсэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 84 дугаартай  “П.ын биед духанд гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /44-45/ зэрэг баримт хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч П. “П. ах өнгөрсөн намар миний толгойг чулуугаар цохиж хагалахад бага охин надтай явсан. Хүүхдийн хажууд намайг цустай хутгаж, хүүхэд сэтгэл санааны дарамтад оруулж байсан. ...Намайг эзгүй хугацаанд манай эхнэрийг энэ асуудалтай нийлээд 3 дахь удаагаа, том хүүг маань 2 дахь удаагаа зодож байна” гэж, хохирогч ******* шүүх хуралдаанд “Манай нөхрийн толгойг санаатай хагалсан байсан. ... Шүүгдэгч ална, цусаар чинь гараа угаана гэж дарамталдаг.” гэж тус тус мэдүүлсэн байх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул шүүгдэгч П.т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн 22322000000104 дугаартай хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн болно.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ******* овогт ийн ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ийн т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П. нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

         5. Шүүгдэгч П. энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 469.400 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

        6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.т урд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.УУГАНБАЯР