Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн

          Улсын яллагч Ч.******* 

          Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2322000000110 дугаартай хэргийг 2023 оны  06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* 7 дугаар баг ******* хороолол ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт ын ******* /РД:/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл 18 удаагийн гүйлгээгээр нийт 12.807.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

           Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би ******* аймгийн , хэмжил зүйн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд даргын тушаал шийдвэргүй үндэслэлгүйгээр өөрийн цалин дээрээ нэмж цалин олгож улсад 12.807.500 төгрөгийн хохирол учруулсан. Би улсад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй талаараа амлаж байна. Би өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180/

Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай байгууллагын ахлах нягтлан бодогч ******* нь 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хугацаанд өөрийнхөө цалин дээр нэмж цалин бодож нийт 12.807.500 төгрөгийн цалин илүү авсан үйлдэл гаргасан. Ингэхдээ миний цахим гарын үсгийн кодыг ашиглаж гүйлгээ хийсэн. Миний цахим гарын үсгийн кодыг ашиглахдаа надад мэдэгдээгүй гүйлгээ хийсэн байсан. Манай байгууллага дээр төлөвлөгөөт санхүүгийн ын шалгалт 2023 оны 01 дүгээр сард хийгдэхээр болсон. Тухайн үед над руу ын байгууллагаас яриад нягтлан чинь утсаа авахгүй байна. Нэг удаа очиж нягтлантай чинь уулзахад манай дарга эзгүй байгаа гэж хэлсэн. Мөн баримтаа гаргаж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэх байсан ын шалгалт 02 дугаар сарын эхээр эхэлсэн. Удалгүй 02 дугаар сарын 17-ны өдөр над руу шалгалт хийсэн ор ярьж танай байгууллагаас зөрчил дутагдал илэрсэн. Ахлах нягтлан бодогч дээр илүү цалин олгогдсон байна гэж хэлсэн. Тэгээд зөрчил дутагдлын талаар ******* аймаг дахь ын газраас 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг манай байгууллагад ирүүлсэн манай байгууллагад хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтыг “ ” ХХК хийсэн. Тухайн ын компани нь аймгийн төрийн ын газартай гэрээтэй хяналт шалгалт хийдэг байгууллага байсан. Тэгээд албан шаардлагын дагуу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******г ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гаргасан. Мөн тухайн 12.807.500 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны дотор барагдуул гэсэн шаардлага ирсэн. Үүний дагуу ******* 2023 оны 03 сард 10.000.000 сая төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сард 1.800.000 мянган төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 1.000.000 төгрөгийг ын байгууллагаас зөвлөсний дагуу *******д олгогдоогүй байсан амралтын мөнгөнөөс суутгаж манай байгууллагын дансанд хийж төлж барагдуулсан. Манай хэмжил зүйн хэлтэс нь төрийн үйлчилгээний байгууллагад хамаардаг. ******* нь ахлах нягтлан бодогч учир хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг. Ниййн албан тушаалтан мөн гэж бодож байна. ******* нь ТҮ8-8 цалингийн шатлалаар цалинждаг. Албан тушаалын тодорхойлолт дээр нь ерөнхий нягтлан бодогч гэж заасан байдаг. Улаанбаатар хотын стандарт, хэмжил зүйн газрын харьяа орон нутаг бүх аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн нягтлан бодогч нар нэг ажлын байрны тодорхойлолтыг баримталдаг. Манай хэлтэс нэг нягтлан бодогчийн орон тоотой. ******* нийт ажилчдын цалинг бодож олгохдоо надад хянуулдаг байсан. Тухайн нийт ажилчдын цалин дээр нэмж бодогдсон асуудал байдаггүй байсан. ******* нийт ажилчдын цалингаас гадна зөвхөн өөр дээрээ цалин бодож миний цахим гарын үсгээр гүйлгээ хийж авсан үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл ганц хүн дээр цалингийн гүйлгээ хийгдээд яваад байсан гэсэн үг юм. ******* манай байгууллагад 2019 оноос эхлэн ажилласан. Миний бие 30 гаруй жил төрийн албанд ажиллаж байна. Уг хугацаанд ийм асуудалтай тулж байсангүй, манай ахлах нягтлан бодогчийн гаргасан ёс зүйгүй үйлдлээс болж манай байгууллага хохирсон. Ийм ёс зүйгүй үйлдэл манай байгууллагаас гарсанд харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 158/       

        Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт төрийн ын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд хийх чиг үүргээ ын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу ******* аймаг дахь ын газар нь хувийн “ ” ХХХ, “ Пи Ти ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус аймгийн төрийн 58 байгууллагын 2022 оны санхүүгийн тайланд ын хяналт шалгалтын ажлыг хийсэн. Үүнээс “ ” ХХК ******* аймгийн , хэмжил зүйн хэлтсийн 2022 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд ын хяналт шалгалт хийх явцад тус хэлтсийн ерөнхий нягтлан бодогч ******* хэлтсийнхээ санхүүгийн тайланг ирүүлэхгүй удаашралд оруулсан байдаг. Учир нь “ ” ХХК нь Улаанбаатар хотод байрлалтай ба томилолтоор ******* аймагт ирсэн хугацаандаа санхүүгийн материалыг татан авч үзэхэд ерөнхий нягтлан бодогч ******* нь 2022 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд 18 удаагийн гүйлгээгээр улсад 12.807.500 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь тогтоогдсон. Энэ байдлаасаа болоод санхүүгийн материалыг ирүүлэхэд удаашралд оруулж хүндрэл учирсан. Санхүүгийн ын тайланг гаргаад сонсох ажиллагааг явуулахад ******* гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч улсад учирсан хохирлыг 11.800.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Харин 2021 онд ******* ээлжийн амралт аваагүй ба 1.750.000 төгрөгийг байгууллагаас авах байсан тул тус дүнг суутгаж хохирлыг төлүүлсэн. ******* нь , хэмжил зүйн хэлтсийн даргын тушаал шийдвэргүйгээр өөрийн цалин болох сарын эхний болон сүүлийн цалин олголт дээр нэмж авдаг мөн хэлтсийн даргадаа цалинг олгох хүснэгйг үзүүлэхдээ зөв дүнгээр үзүүлж гүйлгээ хийхдээ өөр дээрээ нэмж цалин оруулдаг болох нь тогтоогдож байгаа юм. албан хаагчийн цалингийн систем нь тухайн байгууллагын дарга нь цалингийн хүснэгйг баталсны дараагаар нягтлан бодогч төрийн сангаар төлбөрийн хүсэлйг хянуулдаг ба хянуулсны дараагаар Монгол банк руу төлбөрийн хүсэлйг буюу цалингийн хүсэлт картыг хүргүүлж албан хаагч нарт цалин олгодог байсан. Гэтэл 2022 онд цалингийн системийн программын хөгжүүлэлйн явцад төрийн сангаар хянагдахгүйгээр шууд байгууллагын дарга нь цалингийн хүснэгт төлбөрийн хүсэлйг баталснаар нягтлан бодогч нь Монгол банк руу цалингийн хүсэлт, карт, төлбөрийн хүсэлйн мэдээллийг хүргүүлснээр албан хаагч нарт цалин олгодог байсан. Өөрөөр хэлбэл төрийн сангаар хянагдахгүй цалин олгодог байсан. Энэ байдлыг далимдуулан ******* нь байгууллагын удирдлагадаа цалингийн хүснэгт буюу карт төлбөрийн хүсэлйг хянуулж байгууллагын удирдлага дарга нь “Free OTP” аппликэйшнээр нэг удаагийн баталгаажуулах кодыг авч тус кодыг цалингийн системд оруулж албан хаагч нарт цалин олгох мэдээллийг татан оруулж цалинг олгодог. Байгууллагын дарга ерөнхий нягтлан бодогч *******д тус аппликэйшний кодыг өгсөн бөгөөд цалинг олгохдоо амралт цалингийн урьдчилгаа төлөвт оруулж өөр дээрээ давхар цалинг олгож байсан. Дээрх зөрчил гарснаас болоод одоо төрийн сангаар эргүүлэн хянаж цалин олгодог болсон. Аудитын хяналт шалгалтыг Улаанбаатар хотын “ ” ХХК-аар хийлгүүлсэн ба ын тайланг хянаж гаргасан. Гантуяагаас надад болон тус “ ” ХХК, ор ******* нарт нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэв нөлөөлөх тохиолдолд нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж ерөнхий орт хүргүүлдэг журамтай.” гэх мэдүүлэг /хх-ийн 162-164/

Гэрч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү ******* ******* аймгийн хэмжил зүйн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор 2019 оноос хойш ажиллаж байна. Жил болгоны 02 дугаар сарын 25-ны өдөр төрийн байгууллагын тухайн жилийн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд ын хяналт шалгалт хийдэг. Миний хувьд  2017 онд ******* аймгийн , хэмжил зүйн хэлтсийн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд тайланг хийж байсан. Тэрнээс хойш хийгээгүй. 2019 онд ******* аймгийн , хэмжил зүйн хэлтэс санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд ын тайланд ын менежерээр түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа чанарын хяналтыг хийж байсан. Чанарын хяналт гэдэг нь орын гаргасан санхүүгийн тайланг уншиж танилцан стандарт журмын дагуу шийдэл гаргаж байна уу гэдэг дээр ын ажлыг хянаж байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын сүүлээр төрийн ын газрын дарга Мөнхтогтох намайг өрөөндөө дуудсан ба орж уулзахад танай хүүгийн ажил дээр хийхэд хүү дээр чинь өр төлбөр гарсан байна шүү гэдгийг хэлсэн. Ингээд би өөрийнхөө хүү *******гаас тодруулахад банк бусын зээл, орон сууцны зээл, цалингийн зээлийн мөнгө нэхэгдээд байхаар нь би цалин дээрээ цалингийн урьдчилгаа болгож авчихсан. Тэр мөнгөө би санхүүгийн тайландаа өөрөөр тайлагначихсан, хавар ноолуураа тушаагаад тус мөнгөө төлнө гэх байдлаар тайлбарласан. Ер нь цалингийн урьдчилгаа гэж хийсэн ажлаар нь мөнгийг олгодог байхад хүү маань ирээдүйд хийх ажлын урьдчилгаа гэх байдлаар мөнгөө авсан байсан. Аудитын тайлан гарсны дараагаар 12.807.500 төгрөгийн акт гарсан ба тус мөнгийг төлж барагдуулсан байгаа. Миний зүгээс шалгалтын ажлыг хойшлуулах хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 165-167/

           Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

           ******* аймаг дахь төрийн ын газрын стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ын тайлан /хх-ийн 11-39/

           ******* аймаг дахь ын газрын 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 80 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт /хх-ийн 30/

         ******* аймаг дахь ын газрын 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 153, 154, 155 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага /хх-ийн 31, 32, 33/

          ******* аймаг дахь ын газрын 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 156, 157 дугаартай “Сахилга хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага /хх-ийн 34, 35/

         Шүүгдэгч М.*******гаас 2023 оны 03 сарын 17-ны өдөр  100080009001 дугаартай төрийн сангийн /******* аймгийн хэмжил зүй/ дансанд 10.000.000 төгрөг, 2023 оны  04 сарын 25-ны өдөр 1.800.000 төгрөг тус тус төлсөн талаарх орлогын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36/

            М.*******д илүү олгосон цалингийн жагсаалт, төлбөрийн хүсэлтүүд /хх-ийн 38-58/

           ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай “М.*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-ийн 59/

          Хөрөнгө орлогын мэдүүлэг /хх-ийн 67-69/

           М.*******гийн банк, Хаан банкны харилцах дансны хуулганууд /хх-ийн 72-94/

            Шүүгдэгч М.*******гийн 546606*******09 дугаартай Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1*******/

           ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 126/

           Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 128-*******3/

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч М.******* нь ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2022 оны 06 сарын 07-ны өдөр 692.558 төгрөг, 06 сарын 21-ний өдөр 1.002.793 төгрөг, 07 сарын 19-ний өдөр 1.303.925 төгрөг, 07 сарын 21-ний өдөр 997.095 төгрөг, 08 сарын 16-ны өдөр 1.120.*******2 төгрөг, 09 сарын 09-ний өдөр 1.315.884 төгрөг, 09 сарын 21-ний өдөр 432.453 төгрөг, 10 сарын 06-ны өдөр 812.186 төгрөг,  600.000 төгрөг, 11 сарын 07-ны өдөр 600.000 төгрөг, 600.000 төгрөг, 11 сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, 11 сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 3*******.092 төгрөг, 12 сарын 07-ны өдөр 600.000 төгрөг, 600.000 төгрөг, 12 сарын 08-ны өдөр 600.000 төгрөг, 12 сарын 14-ний өдөр 807.984 төгрөг нийт 18 удаагийн гүйлгээгээр 12.807.500 төгрөгийг амралт, цалингийн урьдчилгаа төлөвт оруулж өөртөө давхар цалин олгож, өөрийн Хаан банкны 546606*******09 тоот харилцах дансанд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутай болох нь:

Гэрч А.гийн: “Манай байгууллагын ахлах нягтлан бодогч ******* нь 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хугацаанд өөрийнхөө цалин дээр нэмж цалин бодож нийт 12.807.500 төгрөгийн цалин илүү авсан үйлдэл гаргасан. Ингэхдээ миний цахим гарын үсгийн кодыг ашиглаж гүйлгээ хийсэн. Миний цахим гарын үсгийн кодыг ашиглахдаа надад мэдэгдээгүй гүйлгээ хийсэн байсан. ... шалгалт хийсэн ор ярьж танай байгууллагаас зөрчил дутагдал илэрсэн. Ахлах нягтлан бодогч дээр илүү цалин олгогдсон байна гэж хэлсэн. ... ******* нийт ажилчдын цалинг бодож олгохдоо надад хянуулдаг байсан. Тухайн нийт ажилчдын цалин дээр нэмж бодогдсон асуудал байдаггүй байсан. ******* нийт ажилчдын цалингаас гадна зөвхөн өөр дээрээ цалин бодож миний цахим гарын үсгээр гүйлгээ хийж авсан үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл ганц хүн дээр цалингийн гүйлгээ хийгдээд яваад байсан гэсэн үг юм.” гэх,

        Гэрч Х.ын: “... “ ” ХХК ******* аймгийн , хэмжил зүйн хэлтсийн 2022 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд ын хяналт шалгалт хийх явцад тус хэлтсийн ерөнхий нягтлан бодогч ******* хэлтсийнхээ санхүүгийн тайланг ирүүлэхгүй удаашралд оруулсан байдаг. ... санхүүгийн материалыг татан үзэхэд ерөнхий нягтлан бодогч ******* нь 2022 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд 18 удаагийн гүйлгээгээр улсад 12.807.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. ...******* нь , хэмжил зүйн хэлтсийн даргын тушаал шийдвэргүйгээр өөрийн цалин болох сарын эхний болон сүүлийн цалин олголт дээр нэмж авдаг мөн хэлтсийн даргадаа цалин олгох хүснэгйг үзүүлэхдээ зөв дүнгээр үзүүлж гүйлгээ хийхдээ өөр дээрээ нэмж цалин оруулдаг болох нь тогтоогдож байгаа юм.” гэх,

Гэрч Б.Гантуяагийн: “Миний хүү ******* ******* аймгийн хэмжил зүйн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор 2019 оноос хойш ажиллаж байна. Жил болгоны 02 дугаар сарын 25-ны өдөр төрийн байгууллагын тухайн жилийн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд ын хяналт шалгалт хийдэг. ... 2023 оны 02 дугаар сарын сүүлээр төрийн ын газрын дарга Мөнхтогтох намайг өрөөндөө дуудсан ба орж уулзахад танай хүүгийн ажил дээр хийхэд хүү дээр чинь өр төлбөр гарсан байна шүү гэдгийг хэлсэн. Ингээд би өөрийнхөө хүү *******гаас тодруулахад банк бусын зээл, орон сууцны зээл, цалингийн зээлийн мөнгө нэхэгдээд байхаар нь би цалин дээрээ цалингийн урьдчилгаа болгож авчихсан. Тэр мөнгөө би санхүүгийн тайландаа өөрөөр тайлагначихсан, хавар ноолуураа тушаагаад тус мөнгөө төлнө гэх байдлаар тайлбарласан. Ер нь цалингийн урьдчилгаа гэж хийсэн ажлаар нь мөнгийг олгодог байхад хүү маань ирээдүйд хийх ажлын урьдчилгаа гэх байдлаар мөнгөө авсан байсан. ...” гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ******* аймаг дахь төрийн ын газрын стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн ын тайлан, М.*******д илүү олгосон цалингийн жагсаалт, төлбөрийн хүсэлтүүд, М.*******гийн Хаан банкны 546606*******09 тоот харилцах дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Мөнгөншайгайгийн ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн цалингийн сангаас 12.807.500 төгрөгийг байгууллагын дарга А.гийн цахим гарын үсгийн кодыг зөвшөөрөлгүйгээр, өөрийн эрхэлж буй албан тушаал болох нягтлан бодогчийн албан тушаалын байдлаа ашиглаж цалин гэх нэрээр банкны харилцах дансандаа авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

           Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажилладаг болох нь ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалууд, албан тушаалын тодорхойлолт, түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Ниййн албанд ниййн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ниййн албан тушаалтан гэж үзнэ. 

           Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж заажээ. Ниййн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ниййн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинж болгон заасан. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн шинж юм.

            Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

 

            Мөн ******* аймгийн хэмжил зүйн хэлтсийн дарга А. гэрчээр “Манай байгууллагын ахлах нягтлан бодогч М.******* нь 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хугацаанд өөрийнхөө цалин дээр нэмж цалин бодож нийт 12.807.500 төгрөгийн цалин илүү авсан үйлдэл гаргасан. Ингэхдээ миний цахим гарын үсгийн кодыг надад мэдэгдэхгүйгээр ашиглаж гүйлгээ хийсэн.” гэж мэдүүлсэн байх хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн 2322000000110 дугаартай хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн болно.

 

           Хохирол төлбөрийн талаар:

 

          Шүүгдэгч М.*******гийн хууль бус үйлдлийн улмаас ******* аймгийн хэмжил зүйн хэлтэс /төр/-т 12.807.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  гэрч А., Х. нарын “2021 онд ******* ээлжийн амралт аваагүй ба 1.750.000 төгрөгийг байгууллагаас авах байсан тул тус дүнг суутгаж хохирлыг төлүүлсэн.” гэх мэдүүлэг болон шүүгдэгч М.*******гаас 2023 оны 03 сарын 17-ны өдөр  100080009001 дугаартай төрийн сангийн /******* аймгийн хэмжил зүй/ дансанд 10.000.000 төгрөг, 2023 оны  04 сарын 25-ны өдөр 1.800.000 төгрөг тус тус төлсөн талаарх орлогын дэлгэрэнгүй хуулга зэргээс дүгнэхэд хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

        Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял болгон хүндрүүлэн өөрчилсөн байна. Шүүгдэгч М.******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний хооронд  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.*******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

        Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

        Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ниййн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарласан хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрх хасах нэмэгдэл ялыг ...зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч М.*******д оногдуулсан ниййн албанд томилогдох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Бусад асуудлын талаар:  

 

        Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.*******, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын *******д ниййн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д зорчих эрхийг хязгаарласан 1 /нэг/ жилийн хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг мэдэгдсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан ниййн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

        6. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.УУГАНБАЯР