Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2022/0014

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Гүлбарша би, Б.Тийн нэхэмжлэлтэй, Ө сумын Засаг дарга Д.Е, Ө сумын 1 дүгээр багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга,  багийн Засаг даргыг сонгох хуралдааны даргалагч Х.Б нарт холбогдох, “Ө сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/14 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай”  нэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Тээс  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Б.Т тус шүүхэд Ө сумын Засаг дарга Д.Е, Ө сумын 1 дүгээр багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга,  багийн Засаг даргыг сонгох хуралдааны даргалагч Х.Б нарт холбогдуулан, “Ө сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/14 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэл гаргасан. Би одоо тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Т- ээс  Ө сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/14 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тийн “Ө сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/14 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Тийн нэхэмжлэлтэй, Ө сумын Засаг дарга Д.Е, Ө сумын 1 дүгээр багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга,  багийн Засаг даргыг сонгох хуралдааны даргалагч Х.Б нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША