Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

           Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

           Улсын яллагч О.*******

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.*******

           Хохирогч, иргэний хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч С.*******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.*******, Х.*******

            Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2022002080133 дугаартай хэргийг 20 оны  03 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай эмэгтэй, дээд боловсролтой, орчин хяналт үнэлгээ мэргэжилтэй, Говь ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүрэг ын тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт гийн ******* /РД: /.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч М.******* нь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүүр хар” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 92-97 УБВ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас А.-гийн биед хүнд хохирол, Д.*******ын биед хүндэвтэр хохирол тус тус учруулж, Э.ын амь насыг хохироосон гэмт хэрэгт  холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх шүүх хуралдаанд ярьсан зүйл дээр нэмж ярих зүйлгүй, адилхан” гэв.

          Хохирогч, иргэний хариуцагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн орой 11 цаг өнгөрөөгөөд над руу залгасан. -гийн гадаа очиход дөрвүүлээ гарч ирсэн. Машины багажид хувцсаа хийсэн. Нэг найзыгаа ахуйн үйлчилгээнд буулгаад 5 дугаар сургуульд очиж юм аваад Таван богдын тэнд явна, явахгүй талаараа ярилцсан. Бие засмаар байна гэхээр нь хүнгүй газар очиж бие засуулчихаад буцаад машиндаа суугаад ******* машин жолоодсон. Улаанбаатар хотоос гараад би машин жолоодсон. Машин барьж явах хугацаандаа *******тай чаталсан. Тэрэлж орох уу? гэхэд яах юм бэ? нэгэнт гарсан юм чинь явъя гэж хэлсэн. Тэгээд энэ 3 унтаад өгсөн. Замдаа зогсож бие засаж тамхи татсан. Замдаа замын хажуу руу гарах шахаад буцаж ороод *******г дуудаад жолоогоо сольё гэсэн. *******тай жолоо солих үед - сэрээд хаана явна гэсэн. Хаана явж байгааг нь мэдэхгүй байна Улаанбаатар хотоос гараад 175 километр явсан байна. Чи Цэпилмаатай юм яриад яваарай гэж хэлээд унтсан. Сэрэхэд машины гадаа сэрсэн. - хаана байна бэ? гэхэд эмнэлэг ирээд аваад явсан гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд аймаг руу ирсэн. Би шүүхээс тогтоосон хохирлыг хууль ёсны дагуу төлнө” гэв.

 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх шүүх хуралд ярьсан зүйлээ давтмааргүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие болон манай гэр бүл, ах дүү, хамаатан садан үнэхээр их гомдолтой байна. Шүүх хуралдаан эхэлснээс хойш харж байхад миний дүүгийн нас барсан нь *******д хамаагүй юм шиг харагдсан. Хэргийн материалд хохирлын баримт хавсаргасныг олж хараагүй юм уу гэж бодлоо. Ийм найз байдаг юм уу? найзыгаа нас барсан байхад  нэг ч удаа эмгэнэл илэрхийлээгүй. Манай гэрээр хонож өнждөг байсан. Их сургууль төгссөнийхөө дараа талийгаачтай хамт ирдэг байсан. Миний ээж ааваас уучлалт гуйгаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд нийт 28.071.733 төгрөг нэхэмжилж байгаа. Оршуулгын болон хоног хураахтай холбоотой зардал, унааны зардлын  дансны хуулгыг хэрэгт хавсаргаж өгсөн. Талийгаачийн ажил явдлыг Өмнөговь аймагт явуулсан. 2 дугаар хавтаст хэргийн 72-85 дугаар хуудсанд миний бүрдүүлж өгсөн зардал байгаа. Миний цалингийн мэдээлэл мөн байгаа. Шашин, оршуулга, ламаар ном уншуулах зэрэг баримт авч болохгүй зардлууд гарсан. Энэ талаар өөрийн гараар бичиж өгсөн. Мөн хэргийн материалтай танилцах гэж ирсэн бензиний зардал, өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн бензиний зардлын баримтыг өгсөн” гэв.

Хохирогч Д.*******ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орой цагийн үед миний утас руу ******* залгаад Өмнөговь явчихаад ирье хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Цайз 16-аас өөрийн УБВ улсын дугаартай “Приус-20” маркийн машинаа унаад -гийн гадаа очсон. Тэгсэн чинь -, *******, Далайнмягмар, бас нэг танихгүй охин байсан. 4 эмэгтэй гарч ирсэн. Бид нар бүгдээрээ яваад тэр танихгүй охиныг хорооллын ахуйн үйлчилгээний газарт хүргэж өгсөн. Дараа нь талийгаач хувцсаа авна гээд 5 дугаар сургууль орсон. Тэгээд хувцсаа авчихаад нарны гүүр ороод ТҮЦ-нээс ус ундаа авсан. Дараа нь 19-р хорооллын Таванбогд группын хашааны урд зогсоод явна явахгүй талаар ярилцсан. Тэгээд тэндээсээ жаахан яваад *******, -, талийгаач нарыг бие засуулаад тэндээс ******* жолоо бариад хөдөлсөн. т хорооллын пост өнгөрөөд би өөрөө жолоо барья гээд би жолоогоо барьсан. Тэгээд ******* миний хажууд суугаад арын суудал дээр -, нар унтаад явж байсан. Дараа нь би 2 удаа зогсож, тамхи татаж, бие зассан нэг мэдсэн чинь ойролцоогоор нойрмоглоод замаас гарах шиг болохоор нь би сэрээд замдаа орсон. Тэгээд би зогсоод *******д сэрээрэй, би цаашаа явж чадахгүй нь одоо солигдъё гэж хэлсэн. ******* ирээд жолооны ард суусан “чи зүгээр үү” гэхэд ******* “зүгээр ээ” гэж хэлж байсан. - одоо хаана явж байгаа юм гэхэд нь би хотоос гарахдаа нойлолсон байсан тул хянах самбар дээр байх километрээ хараад 175 км явсан байна гэж хэлсэн. Тэгээд би -г чи унтаж болохгүй шүү. Наадахтайгаа юм яриад явж байгаарай гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд сэртэл би гадаа хэвтэж байсан. Хартал миний зүүн гар талд талийгаач хэвтэж байсан. Тэгээд босч суугаад эргэн тойрноо харсан чинь машины хойд 2 шил, арын гупер хагарсан байсан. Хойно цагдаагийн фургон ирээд зогссон байсан. Цагдаа нар хэмжилт хийгээд байх шиг байсан. Намайг фургонд ороод сууж бай гэж хэлсэн. Тэгээд ******* бид 2 машинд суусан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй 2013 оноос жолоодож байгаа, холын замд 2 удаа л жолоо барьж байсан. Өөр явж байгаагүй. Ихэвчлэн хот дотор л машин барьдаг. Миний зүүн талын мөр, зүүн талын ташаа зулгарсан, зүүн сүүж цууралттай, зүүн талын хөлийн шилбэний булчингийн шөрмөс тасарсан. ******* өөрөө би жолоо барья гээд суусан. Машин замын ертөнцийн зүгээр баруун талд засмал зам руугаа харсан байдалтай байсан. Би анх сэрэхдээ машины жолооч талд байсан. Тэгээд миний хажууд талийгаачийг юмаар бүтээсэн байсан.”гэх мэдүүлэг /1хх 63-64/

         Хохирогч Д.*******ын 2021 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн: “2019 оны дундуур ******* “Говь” ХХК-д ажилд орсон. Бид 2 тэр цагаас хойш хамт ажиллаж байгаа. *******г манай ажилд орсноос хойш таньдаг болсон. *******тай 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэл үерхсэн. Мэдээж энэ хугацаанд дотно харьцаатай байсан. Би тухайн үед 1 дүгээрт шоконд орсон байсан,  2 дугаарт *******тай өмнө үерхдэг байсан эмэгтэй хүнийг хэрэгт оруулаад яах юм гэж бодоод анх өгсөн мэдүүлэгтээ машин жолоодсон гэж худлаа мэдүүлсэн юм. Мөн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ******* бид 2 аймгийн Цагдаагийн газарт дахиж мэдүүлэг өгөхөөр ирсэн. Энэ үед ******* хоёулаа мэдүүлгээсээ буцахгүй байя хэн, хэнд нь ашигтай хоёулаа хамт торгуулсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд бид 2 ярилцаж тохиролцоод тухайн үедээ хоёулаа мэдүүлэг өгөлгүй буцаад хот орсон. Хотод очоод ******* надтай холбоо барихаа болиод таг болсон. Тэгэхээр нь би 2020 оны 10 дугаар сард мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Би -гийн эмчилгээний төлбөрт хэдэн төгрөг зарцуулсан талаар сайн мэдэхгүй байна. Энэ талаар манай ээж Цэцэгээ сайн мэдэж байгаа. Хэдийгээр би жолоо барьж осол гаргаагүй ч - бид нар найзууд учраас эмчилгээний төлбөр мөнгө тодорхой хэмжээгээр барагдуулж байсан. Би *******г цүнхтэй байсан эсэхийг анзаарч хараагүй. Ямар ч байсан Өмнөговь аймаг руу гарахаас өмнө буюу Улаанбаатар хотод хороололд байхад -, ******* 2 машины ард юм хийж байсан. ******* ямар нэгэн цүнх үүрээгүй байсан санагдаж байна. Өөрт нь байсан эд зүйлээ машины хойно хийсэн. Тухайн автомашин миний эзэмшлийн машин байгаа юм. 2020 оны 07 дугаар сард “ ” ББСБ-д барьцаалж авсан юм. Би 2021 оны 03 дугаар сард авсан зээлээ төлөөд машинаа чөлөөлчихсөн байгаа. Одоо Улаанбаатар хотод очихоороо машинаа өөрийнхөө нэр рүү шилжүүлнэ.” гэх мэдүүлэг /1хх 67/   

Хохирогч Д.*******ын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Би *******тай бэлгийн харьцаанд орж байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говь ХХК-д ажилд орж байсан. ******* надаас сүүлд буюу 2020 оны эхээр манайд ажилд орж байсан. Ингээд *******тай хамт ажилладаг болоод танилцсан бөгөөд бид 2 танилцаад 3-4 сарын хугацаа өнгөрсний дараа дотно харилцаатай болоод анх хороололд Өргөөгийн замын хойд талд байдаг 2 давхар “Өгөөмөр” билүү тийм нэртэй буудалд бэлгийн харьцаанд орж байсан. Түүнээс хойш хорооллын буудлуудаар хэд, хэдэн удаа орж байсан. Тухайн үед ******* гэр нь хорооллын баярын замын зүүн талд байдаг байсан. Гэрийнх нь ойролцоо л буудалд ордог байсан. Одоо би орж байсан буудлуудынхаа нэрийг нь мэдэхгүй байна. Мөн -гийн гэр болох модны 2-ын дунд замаар яваад “Алтан төгрөг” дэлгүүрийн орчимд байдаг гэрт нь - ах эгчтэйгээ хамт байдаг байсан бөгөөд ах эгч нь хөдөө явчихдаг, - ихэвчлэн ганцаараа байдаг байхад ******* бид 2 очиж хонодог байсан. Хонохдоо бэлгийн харьцаанд ордог байсан. ******* бид хоёрыг -гийнд хонодог байх үед -тай хамт Говь ХХК-ийн цех дээр ажилладаг байсан Алтансүх түүний эхнэр Дэлгэрцэцэг гэдэг эмэгтэй ирдэг байсан. Энэ 2 хүн намайг *******тай бэлгийн харьцаатай байдаг талаар мэддэг байсан. Одоо энэ хүн цомхотгол хийгдээд халагдсан байгаа. Өөр намайг бэлгийн харьцаатай үерхдэг байсан талаар Говь ХХК-д дээр ажилладаг , - нар мэднэ. Би *******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр жолоо барьсан гэж мэдүүлсэн. Энэ яриа ******* бид хоёрын хооронд өрнөсөн. ******* бид хоёр 2 дахь удаагаа аймагт ирж мэдүүлэг өгөх гэж байсан үе байгаа юм би жолоо бариагүй гэдгээ хэлэх гэж байтал анх хэргийг шалгаж байсан эмэгтэй байцаагч бид хоёрт хуулийн заалт уншиж өгсөн. Тэр заалт дээр нь хэдэн нэгжээс хэдэн нэгж хүртэл билээ торгоно гэж уншиж өгсөн. Тэгээд байцаагчийг өрөөнөөсөө хальт гарах хооронд ******* надад чи мэдүүлгээсээ битгий буцах гээд бай л даа. Хоёулаа энэ торгуулийн мөнгийг нь аргалаад төлчихөж болно. Өмнөх мэдүүлгээрээ явчих гэхээр нь би мэдүүлэг өгөхгүй гээд ******* бид 2 мэдүүлэг өгөхгүй явсан. Тэгээд хот орсноос хойш ******* алга болоод би ******* руу залгаж ярьдаг байсан. Осол болсноос хойш ерөнхийдөө ******* надаас хөндийрөөд байсан. Тэгээд би хэрэгт мэдүүлэг өгөхгүй явсан нь ******* бид хоёрын харилцаа эргээд сайжрах байх гэж бодсон юм. Анх жолоо барьсан гэж мэдүүлэг өгөхдөө *******тай ярилцаж тохиролцоогүй байсан. Тухайн үед *******г хамгаалаад миний өөрийн машин байсан, тэгээд дээрээс нь сандарсан учраас би жолоо барьж явсан гэж хэлсэн. Би тухайн үед хар шаргал өнгийн пүүзтэй байсан. -, ******* хоёртой уулзахдаа шөнө очсон болохоор ямар өнгийн гуталтай байсныг хараагүй. Хэн цагаан өнгийн пүүз өмсөж байсан талаар би мэдэхгүй байна. Би 175-178 см-ийн өндөртэй, 60 кг жинтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”гэх мэдүүлэг /2хх-ийн 225/

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2020 оны 07 сарын 24-ний өдөр ажлаасаа тараад гэртээ 22 цаг 15 минутад ирэхэд дүү талийгаач усанд орж байсан. Тэр хойгуур утас нь байнга дуугараад байсан. Тэгээд уснаас гарч ирчихээд найзтайгаа ярьсан чинь цаанаас нь гадаа чинь байна гараад ир гэхээр нь би сонсчихоод өрөөнөөсөө гараад иртэл талийгаач манай найз ирчихсэн байна гарчихаад ирье гэж хэлээд хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд шөнийн 02 цаг 40 минутад над руу залгасан байхаар нь эргүүлээд залгатал өөдөөс хаалга нээгээд ороод ирсэн. - гэх найзтайгаа хамт орж ирээд “эгээ би одоо Өмнөговь явлаа манай нэг найз нас барсан” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? ийм орой гарч яваад болж байгаа юм уу? ээж, аавд хэлсэн юм уу гэхэд “найзууд хүлээгээд байна, би яараад байна санаа зоволтгүй” гэж хэлээд хувцсаа аваад гараад явсан. Тухайн үед шөнийн 02 цаг 40 минут болж байсан. Би араас нь залгаж хэдүүлээ явж байгаа юм гэж асуухад талийгаач -, *******, бид 3 жолоочтой явж байна гэж хэлсэн. Хэн гэдгийг нь хэлээгүй би болгоомжтой яваарай, жолооч чинь үүрэглэвэл замдаа зогсоод унтаарай, хоорондоо ангалзаж байж янз бүрийн юм болов гэхэд талийгаач за гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Өнөөдөр өглөө болсон хэргийн талаар мэдлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 5 толгой тосгонд ээж , аав баяр нарын хамт амьдардаг. Тэндээ хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Хүнтэй сууж гэр бүлтэй болоогүй эрүүл саруул байсан дүүгээ алдсан учир гомдолтой. Бид нарт үнэхээр хүнд байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  “Би талийгаач ын төрсөн эгч нь байгаа юм. Талийгаач 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгал төлж явсан учраас нийгмийн даатгалаас оршуулгын зардлыг гаргаж авмаар байна. Би өөрийн ажилладаг “ ХХК”-д  2020 оны 07 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй. Ямар шалтгаанаар ажиллаагүй вэ? гэхээр талийгаачийн ажил явдалтай холбоотой асуудлаас болоод ажиллаагүй юм. Тэр хугацааны мөнгө болох 2 сарын цалин нийт 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай нөхөр Ц.Мөнхтогоо тухайн асуудлаас болоод 2020 оны 07 сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд ажил хийгээгүй тул тухайн хугацааны 2 сарын цалин болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаач ын ажил явдал буян үйлдсэн буяны ажил 49 хоног хураах ажил явдалд баримтаар нийт 8.973.550 төгрөг болсон. Тухайн үед ажил явдалд зориулж, ах , түүний эхнэр Уранчимэгийн данс руу мөнгө шилжүүлж байсан. Тэр мөнгө нь 8.973.555 төгрөг орсон байгаа. Мөн шүүх шинжилгээний төлбөр 60.000 мянган төгрөг, ХХК дээр хайрцаг чулуу, хайрцаг дотор хийдэг эд зүйл нийт 2.000.000 гаруй төгрөг болсон баримтыг авч өгнө. Би бэлэн мөнгөөр эд зүйл авсан. Түүний жагсаалтыг гаргаж өгнө. Талийгаач дүүгийн зорчиж явсан машины жолооч огт уулзахгүй байгаа. Ямар ч мөнгө төгрөгийн төлбөр төлөөгүй гомдолтой байна. Би дээр дурдсан мөнгийг нэхэмжилж авна.”гэх мэдүүлэг /1хх- 45-46/

          Хохирогч Э.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 08 сарын 11-ний өдөр гэмтлийн эмнэлгээс гарсан. Одоогоор ослын талаар юу ч санахгүй байна. Осол болохоос өмнөх зүйлийг зарим нэгийг нь санахгүй байгаа. шээ нь би төрсөн эгчийнхээ 8 сартай хүүхдийг төрсөн талаар нь санахгүй байгаа. Ослоос өмнө онцгой зарим нэг зүйлийг л санаж байгаа. Би 2020 оны 08 сарын 5,6-ны үед ухаан орсон. Тэгээд би хаана яагаад байж байгаа талаараа юу ч санахгүй байсан. Ааваасаа би хаана байна? өнөөдөр хэд дэх өдөр вэ? би яагаад энд байгаа юм гэж асуусан. Аав хөдөө явж байгаад осолд орсон тухай хэлсэн. Би бол өөрөө тухайн үеийн нөхцөл байдлын талаар юу ч санахгүй, мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа болохоор надад тэр тухай хэлэх зүйл байхгүй. ч хэлэхдээ намайг тархины эсийн гэмтэлтэй, энэ нь ой санамжид нөлөөлдөг гэж хэлсэн. Миний ой санамж хэвийн байдалд ороход 6 сар орчим хугацаа шаардлагатай гэж хэлсэн. Гэхдээ яг осол болсон тухай болон ослын үеийн нөхцөл байдлыг санахгүй байх магадлалтай гэж хэлсэн. Манай найз ******* нэг удаа гэрт, эмнэлэгт хэд, хэдэн удаа ирсэн гэсэн. Гэрт ирэхэд би нэг л удаа уулзсан. Ээж, аав, эгч тай утсаар ярьдаг гэсэн. ******* хамт ажилладаг хүн болохоор түүний аав, ээж 2 эмнэлэгт намайг эргэж ирсэн гэсэн. Манай эгчтэй уулздаг байсан гэсэн. Миний биеийг байнга асуудаг гэсэн. Би уулзаагүй,  үнэхээр юу ч санахгүй мэдэхгүй. Хөдөө явж байснаа ч санахгүй байна. Дагзны яс цууралттай, тархины цус харвалттай, эсийн гэмтэлтэй, 10 хавирга хугарсан, тал уушги бяцарсан, аарцаг яс цууралттай гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52/

          Хохирогч Э.-гийн 2021 оны 09 сарын 25-ны өдөр өгсөн: “Би тухайн осол аваар болон осол аваар болохоос хэд хоногийн өмнөх зүйлс мөн бүр урьд өмнө нь болж байсан зарим нэг зүйлийг санахгүй байгаа. Тухайн аваарын улмаас хөл гар зулгарсан, уушги толгой гэмтсэн байсан. Одоо бол миний биед учирсан гэмтэл шарх бүгд эдгэрсэн. Осол аваар болсноос хойш толгой хааяа, хааяа их хүчтэй өвддөг болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх 54-55/

          Хохирогч Э.-гийн 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр өгсөн: “Би Цээпилмаа, ******* нартай Говь ХХК-д ажиллаж байсан. *******тай бол МҮИС-д нэг ангид суралцдаг байсан. 2013 онд оюутан болоод *******тай найзалж эхэлсэн. *******тай арай илүү дотно харьцаатай байдаг. ******* ******* 2 Говь ХХК-д ажилладаг байхдаа нэг албанд ажилладаг байсан. Би *******, ******* нарыг дотно харьцаатай байсан гэж бодохгүй байна. Хэрэв дотно харьцаатай байсан бол ******* надад хэлэх байсан байх. ******* ерөнхийдөө миний дотнын найз учраас иймэрхүү асуудлыг нууж хаалгүй ярьдаг юм. Би осол болсон үйл явдлын талаар огт санахгүй байгаа. Ослоос өмнөх зарим асуудлуудыг ч мэдэхгүй байгаа. Манай эгчийн хүүхэд одоо 2 ой гарантай, эгчийнхээ хэзээ жирэмсэн болсныг мэдэхгүй. Би ямар нэгэн зүйл санахгүй байгаа талаараа мэдүүлэг өгөх болгондоо хэлдэг. Хэрэв надад эргэлзэж байвал би дахиад сэтгэцийн ЭМТ-д үзүүлж оношлуулахад бэлэн байна. Хамгийн анх би эмнэлэгт хэвтээд гарахад надаас эмэгтэй байцаагч ирж мэдүүлэг авч байсан. Тэгээд надаас гомдол санал байна уу гэж асуусан. Тэр үед манайхан гэр бүлээрээ ярилцаж байгаад амьд үлдсэн нь их юм, айлын хүүхдүүдийг хэрэг төвөгт оруулаад яах вэ? гээд би гомдол саналгүй гэж мэдүүлж байсан. Би он сарыг нь санахгүй байна. Би ослын дараа эмнэлгээс гарчихаад хэсэг хугацаанд нутагтаа байж байгаад намар нь буцаж хотод ирсэн. Ингээд 2020 оны 10 сарын -ны өдөр “Говь ХХК-д ажилдаа буцаж орсон. Ажилд ороод *******тай тааралдсан. Тэр үед ******* надад ослын талаар хэлэхдээ бид нар найзуудаараа уулзаад байж байгаад гэв гэнэт хөдөө явъя гэж ярилцаад *******ыг дуудаад *******тай хамт хөдөө явсан гэж ярьж байсан. Жолоог хэн барьсан талаар хэлэхдээ ******* хотоос гарахдаа машинаа бариад хотоос гарсан хойно ******* өөрөө жолоо барьсан гэж хэлсэн. Ингээд би ажлаасаа 2021 оны 02 дугаар сард гарсан. Үүнээс хойш *******тай 2 удаа дайралдсан.  2 дахь удаагаа хаана хэзээ дайралдсанаа санахгүй байна. Сүүлд 2022 оны цагаан сарын дараа Говь компанид ажиллаж байсан. Таньдаг эгчийн гэрт дайралдсан. Тухайн үед ******* ослын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. *******тай болохоор би ажилдаа дөнгөж ороод дайралдсан. ******* тухайн үед надтай мэнд мэдээд зөрсөн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Манай талаас *******аас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. ******* хэдэн төгрөг хэзээ хэнд өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /2хх 203-204/

            Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 07 сарын 25-ны өглөө 07 цаг 40 минутад хойшоо ойрхон осол гарсан байна 2 хүний бие муу байх шиг байна гэж хүн ирж мэдээлсэн. Үүний дагуу би дуудлагаар очиход саарал өнгийн машин доошоо харсан байдалтай, машины хойно эмэгтэй хүн хэвтэж байхаар нь очиход зүрхний цохилт байхгүй нас барсан байсан. Машины урд хэсэгт нэг эмэгтэй байсан нь орчиндоо харьцаагүй өвдөлтөд хариу үйлдэл үзүүлэн татвалзаж байсан. 2 чихнээс нь цус гарсан даралт нь 90/60, зүрхний цохилтын тоо 115, сатурац 89 байсан тул яаралтай өвчин намдаах тармадол тархины хаван хөөх манитол дусал залгаад эмнэлгийн машинаар тээвэрлэн Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Тэгээд эмчилгээгээ үргэлжлүүлэн хийсэн. Тархины хаван хөөх зүрхний үйл ажиллагааг дэмжих, өвчин намдаах, цус тогтоох, үрэвслийн эсрэг, антибиотик, шингэн сэлбэх зэрэг эмчилгээнүүдийг хийсэн. чилгээ хийх явцад Аймгийн Эрүүл мэндийн төв рүү холбогдон гэмтлийн эмчээс зөвлөгөө авч, дуудсан. Эрүүл мэндийн төвийн Батбилэг эмч ирж эмчилгээ бичиж биеийн байдлыг тогтворжихоор нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэнэ гэсэн тул өвчтөний биеийн байдлыг харж байгаад 13 цагийн үед тээвэрлэн, аймгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/

            Шинжээч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******гийн биед хүзүү, эгэмд зулгаралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Автомашины аль хэсгийн суудалд сууж явсныг нарийвчлан тогтоох боломжгүй ба суугаа байрлалд үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Урд талын баруун зүүн талын суудалд сууж явсныг тогтоох боломжгүй. Автомашин нь аль тал руугаа яаж онхолдсоноос хамаарч биеийн аль ч хэсэгт гэмтэл учирч болно.”гэх мэдүүлэг /1хх-73/

         Шинжээч Ц.ийн 2022 оны 05 сарын 02-ны өдөр өгсөн: “2020 оны 07 сарын 28-ны өдөр М.*******гийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд тусгагдсан хүзүүний баруун хажуу хэсгээс баруун эгэмний доод хэсэг хүртэл 12х5 см улаан хүрэн зулгаралт байгаа талаар шинжээчийн 1124 дугаартай дүгнэлтэд тусгасан. Уг гэмтэл нь авто машины бүс үйлчилсний улмаас үүсэх боломжтой. Авто машины хаана сууснаас үл хамааран бүс баруун хүзүү эгэм орчимд үйлчилж болох байрлалд байна гэсэн үг. М.******* авто машины хаана сууж явсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Тухайн хүний арьсны шинж чанар болон эдгэрэх цаг хугацаанаас хамаарч тухайн гэмтэл үүсэх объектын хэмжээ нь адил ч байж болно, арай том, эсхүл арай жижиг ч байж болно.” гэх мэдүүлэг /2хх 24/

               Шинжээч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 07 сарын 26-ны өдөр Д.*******ын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Д.*******ын баруун мөрөнд 18х2 см, зүүн мөрөнд 22х5 см, 15х4 см тархмал зулгаралттай байсан. Баруун мөр гэж мөрний үе, дал сэрвээ хэсгийг бүхэлд нь мөр гэж хэлж байгаа юм. Д.*******ын баруун мөрөнд үүссэн 18х2 см зулгаралт надад үзүүлсэн зураг дээр харагдаж байна. Уг учирсан гэмтлийг нарийвчилж хэлбэл баруун мөрний хажуу хэсэгт учирсан зулгаралт байна. Энэ зулгаралт нь арагш үргэлжилсэн байсан.  *******ын зүүн мөрөнд байх тархмал зулгаралт нь авто машины бүсний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Авто машины хаана сууж явсныг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд зүүн талын мөрөнд нь бүс үйлчилж болох боломжтой газар буюу бүс нь хаанаас хэрхэн зүүн мөрөнд нөлөөлж болохуйц байдалтай байна тэр байрлалд суусан байх боломжтой байна.” гэх мэдүүлэг /3хх 26/

              Шинжээч С.ийн 20 оны 05 сарын 17-ны өдөр өгсөн: “Д.*******ын биед баруун мөрөнд үүссэн 18х2 см хэмжээтэй зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт хавтгай гадаргуутай ир, ирмэггүй зүйлийг хэлж байгаа юм. Мөр гэдэг нь мөрний үе үүсгэгч бугалганы дээд хэсэг, дал, эгэм, цээжний дээд хэсгийг хэлдэг. Д.*******ын бугалганд үүссэн 18х2 см хэмжээтэй зулгаралтыг мөрөнд үүссэн гэж ойлгож болно. Д.*******ын баруун мөрөнд үүссэн 18х2 см зулгаралт нь суудлын хамгаалах бүс болон онхолдох үед машины бүхээгний эд зүйлд цохигдох, нидрэгдэх, үрэгдэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг

           Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу 60 тонны ачааны авто машинтай нүүрс тээвэрлээд ганцаараа явж байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн үед аймгийн сумын нутаг дэвсгэрт замын баруун гар талд замын хажууд “Тоёота Приус-20” маркийн автомашин олон өнхөрсөн байдалтай 4 дугуй нь дээшээ харсан байсан. Тэнд нэг эмэгтэй хүн замын хажууд гар өргөөд зогсож байсан. Би тухай үед ард явж байсан өөр ачааны машины жолооч Доржоогийн гар утсаар 102 дугаарт дуудлага өгсөн. Ингээд сумын хүн эмнэлгээс фургонтой эмч нар ирээд тэнд байсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн. Ингээд би болон миний ард хамт явсан Доржоо бид 2 өөрсдийн авто машинаа жолоодоод тэндээс явсан. Тухайн ослын газарт 3 эмэгтэй нэг залуу байсан бөгөөд нэг эмэгтэй нь машинаас хол шидэгдсэн нас барсан байдалтай, нэг нь машины ойролцоо газарт бие нь татсан байдалтай. Харин зам дээр гараа өргөөд зогсож байсан эмэгтэй нь “Би одоо яана аа” гээд орилоод байсан. Харин эрэгтэй нь биеийн байдал нь хэвийн машины ойр орчимд алхаад байсан. Доржоо бид хоёртой ямар нэгэн зүйл яриагүй. Тэр хүмүүсийн хэн нь жолоо барьж явсан талаар мэдэхгүй байна. Тухайн осолдсон хүмүүсийг харахад архи уусан уугаагүй нь мэдэгдэхгүй байсан. Онхолдсон машины ойр орчимд олон тооны пивоны лааз байсан. Би эдгээр хүмүүсийг архи ууж аваад осол гаргасан байна даа гэж бодож байсан. Зам дээр гараараа даллаж байсан эмэгтэй осолдсон машины ойролцоо “би яах юм бэ” гэсэн утгатай зүйл олон дахин давтан хэлээд орилоод явж байгаад ухаан алдаад унахаар нь манай нөгөө машины жолооч Доржоо тэр эмэгтэйд амаараа хиймэл амьсгаа хийгээд сэргээд босоод ирсэн.” гэх мэдүүлэг /2хх 208-209/

          Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би осол болсныг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг орчимд мэдээд гэр бүлийнхээ хамт аймагт 11-12 цагийн орчимд ирсэн. Ингээд цагдаагийн хэлтэст очиход манай талийгаач дүү ын хамт явсан эмэгтэй, эрэгтэй 2 хүн цагдаагийн үүдэнд сууж байсан. Залуугийнх нь ар гэрээс хүн ирсэн байсан. Тэгээд би цагдаагийн үүдээр ороод эдгээр хүмүүсээс хэн нь машин барьж байсан бэ гэхэд хүүхэн залуу 2 дуугараагүй. Тэгэхээр нь хэн машин барьж байсан хэлээч гэж ширүүхэн дуугарахад залуу нь би барьж явсан гэж хэлсэн. Тэгээд чи хурдтай явсан юм уу гэж асуусан. Тухайн үед би сэтгэл санаа хямарсан эдгээр хүмүүс рүү ерөнхийдөө уурласан бухимдсан өнгө аясаар харьцсан. Тэгтэл тэр залуу би нойр хүрээд замдаа зогсоод тамхи татаад байсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. эгтэй нь болохоор юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Тэгээд намайг бухимдалтай байсан болохоор манай гэрийнхэн гадаа гаргаад машинд суулгасан. Би буцаж цагдаагийн газар руу ороогүй. Тэр 2 хүнтэй дахиж уулзаагүй. Ерөнхийдөө шоконд орсон байдалтай байх шиг байсан. эгтэй нь дуугараагүй эрэгтэй нь болохоор чичирсэн шокын байдалд ороод гөлийсөн яг юу болоод байгааг ойлгохгүй ч байгаа юм шиг байдалтай байсан. Айж сандарсан байдал бол ажиглагдаагүй. эгтэйг сайн анзаарч хараагүй. Сүүд нь сонсоход *******, - хоёр нь оюутан ангийнх нь найзууд гэсэн. Урд өмнө дүүгээсээ нэрийг нь сонсож байсан. Нүүр тулж харж байгаагүй. Нүдэнд ил харагдах гэмтэл, шарх ажиглагдаагүй.”гэх мэдүүлэг /2хх-210-211/

Гэрч Ч.Доржбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн үед Таван толгой түлшид шакмены жолооч хийдэг байсан. Хотоос ажилд нэг явахад 2 хоночихоод буцаад хот ордог байсан. Тэгээд 2020 оны 07 сарын 22 билүү -ны өдөр хотоос шакмен /нүүрс тээврийн том оврын машин улсын дугаарыг нь санахгүй байна/-ы тээврийн хэрэгслийг унаад Өмнөговь аймагт байдаг Энержи ресурс гэдэг газар очиж нүүрсээ аччихаад 2020 оны 07 сарын 24-ний өглөө буцаж хот руу гараад замдаа нэг хоночихоод маргааш нь буюу 2021 оны 07 сарын 25-ны өдөр аймгийн сумын нутагт явж байхад замын зүүн талд /саарал өнгийн байхаа/ Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 4 дугуй нь дээшээ хараад онхолдчихсон хажууд нь 2 хүн газарт хэвтчихсэн, тэр 2 хүний нэг нь хөдөлгөөнгүй нөгөөх нь бага зэргийн хөдөлгөөнтэй байсан. Тэр 2 хүний хажууд өөр 2 хүн зогсчихсон. эгтэй нь “туслаарай манай найзыг авраач гээд” орилоод байхаар нь яваад очтол орилоод байсан эмэгтэй нь ухаан алдаад уначихсан юм. Тэр эмэгтэйг ухаан алдаад уначихаар нь үхчихэж магадгүй гэж бодоод цээжин дээр нь давтамжтай дарж хиймэл амьсгал хийсэн чинь ухаан ороод босоод ирсэн. Тэгээд түргэний эмч нарт дуудлага өгөөд 30 орчим минутын дараа түргэний эмч нар ирээд тэр хүмүүсийг үзэж шалгаж байгаад газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан хүнийг үзээд толгойгоо сэгсэртэл ухаан алдсан эмэгтэй нь уйлж орилоод “миний найз яачихсан юм бэ” гээд байсан. Тэгээд тэр хүмүүсийг эмч нарт хүлээлгэж өгөөд машиндаа суугаад цаашаа явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед би цувааны урд явж байсан. Тэгээд миний дугаараас миний ард явж байсан жолооч дуудлага өгсөн юм. Дуудлага өгөхдөө миний нэрээр биш өөрийнхөө нэрээр өгсөн. Би яг яаж байгаад тэр хүнд утсаа өгснөө тодорхой санахгүй байна. тухайн үед гар утас нь сүлжээ орохгүй эсвэл цэнэггүй байсан болохоор миний гар утсаар дуудлага өгсөн байх. Би тухайн үед сандарчихсан, яаралтай дуудлага өгөөд, тэр хүмүүсийг юу гэж ярьж байсныг анзаарах сөхөө байгаагүй. Хоорондоо яг юу ярьж байсныг мэдэхгүй байна. эгтэй нь ямар ч байсан “туслаарай миний найз яачихсан юм бэ? миний найзад туслаач ээ” гээд байсан. Нөгөө эрэгтэй надаас нэг тамхи асуухаар нь өгсөн. Өөр зүйл яриагүй. Тухайн зам нь газраас өндөрлөсөн асфальтан зам байсан. Тээврийн хэрэгсэл нь замын зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр баруун зүгт шороон дээр 4 дугуй нь дээшээ харчихсан, хэд хэдэн удаа хөрвөж өнхөрсөн байдалтай харагдаж байсан. Хэн жолоо барьж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Онхолдсон машины хажууд 3-4 ширхэг пивоны лааз харагдаж байсан. эгтэй хүн ухаан алдчихаар нь цээжин дээр дараад анхны тусламж үзүүлж байхад архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Яг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсвэл согтуу байсан үгүйг мэдэхгүй байна. Би эрэгтэй хүнийг бага зэрэг согтуу байгаа юм болов уу гэж бодож байсан. Түүнээс яг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх2-124-125/

Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед би мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр ажиллаж байсан. 2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө эрт 7-8 цагийн орчимд болов уу гэж бодож байна. жүүрээс надад замаас хойш автомашин онхолдсон талаар мэдэгдсэн. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнийг ахлан сум руу явсан. Замаараа сумын эмнэлгээс осолд орсон *******, - гэх 2 эмэгтэй дээр очсон. - нь ухаангүй байсан. *******гийн биеийн байдал арай гайгүй байхаар нь би *******г эмнэлгээс дагуулан сумаас хойш ойролцоогоор 10 километрт ослын газарт очсон. Замдаа *******гаас юу болсон талаар асуухад “Одоо яана аа манай эрэгтэй найз хаана байна, манай эрэгтэй найз зүгээр үү” гэх мэтчилэн орилж хашхираад хэргийн талаар ач холбогдолтой юм ярихгүй байсан. Ингээд хэргийн газарт очиход саарал өнгийн Приус-20 маркийн автомашин ертөнцийн зүгээр замын баруун талд авто машины дөрвөн дугуй дээшээ харсан урд хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байдалтай байсан. Хэргийн газарт ******* гэх эрэгтэй мөн нэг эмэгтэй нас барсан байдалтай байсан бөгөөд *******аас юу болсон талаар тодруулахад ******* панигт орсон байдалтай “би хаана, юу болсон” гэх зэргээр болж буй үйл явдлыг ойлгохгүй цочролд орсон байсан. Ингээд хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэг хийхэд жолооны хүрд гадуураа бүрээстэй учраас гарын мөр илрээгүй. Мөн повер товч дохионы болон арааны ричакны жолоочийн талын хаалган дээр бариулын гадна тал, гадна, дотор талын бариул дээрээс мөр илрүүлэх гэсэн боловч шороо тоосоор бохирлогдсон тул /тухайн үед бороо шивэрч байсан учир/ мөр илрүүлж чадаагүй. Ингээд үзлэгийг дуусгаж *******, ******* нарыг цагдаагийн газарт авч ирсэн. Юу болсон талаар тодруулж хэн жолоо барьж явсан талаар асуухад ******* Улаанбаатар хотод байхдаа үйлдвэрээс т хороолол хүртэл ******* барьж т хорооллоос машинаа унаад хөдөө явж байхдаа нойр хүрээд *******д шилжүүлсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа гэж ярьсан юм. ******* болохоор үйлдвэрээс т хороолол хүртэл машин барьж яваад т хороололд *******т жолоогоо шилжүүлээд дахиж жолоо бариагүй гэж ярьсан. Ерөнхийдөө хоёулаа осол болох үед жолоо бариагүй гэж ярьж байсан учраас Цэвэлмаагаас би, *******аас хошууч Лхагважав мэдүүлэг авсан. Тэгтэл ******* нь мэдүүлэг өгөхдөө би жолоо барьж яваад осол болсон гэж мэдүүлэг өгсөн. Тэр хоёрыг нүүрэлдүүлэн байцаасан асуудал огт байхгүй. Би хэргийг шалгаж байхдаа нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй. Тухайн 2 хүнийг хоорондоо ярилцах талаар хэлж ярьж үлдээсэн зүйл огт байхгүй. Харин дуудлагаас ирээд ариун цэврийн өрөө орох зэрэг асуудал байсан байж магадгүй. Энэ хооронд *******, ******* нар юу ярьсныг би мэдэхгүй. ******* ******* нар нь Говь үйлдвэрт хамт ажилладаг найзууд гэж байсан.” гэх мэдүүлэг /2хх-213/

         Гэрч Б.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Д.*******, М.******* нарыг танина. Нэг газар хамт ажилладаг. 2019 юм уу 2020 оноос хойш  *******, ******* 2 үерхэж эхэлсэн. Өглөө ажилдаа хамт ирээд орой хамт явдаг байсан.  2022 оны 1-3 сард хөл хорио тогтоосон үеэр манай компани ажиллаагүй. Тэгээд хөл хорио цуцлагдаад эргээд ажилдаа орж ирэхэд салсан байсан. Хөл хорионы үеэр хуучин нөхөртэйгөө нийлсэн байсан. ******* хөл хорио дуусаад орж ирээд 5 сард декретээ аваад ажлаасаа гарсан. Манайд одоо ажилладаггүй.” гэх мэдүүлэг /хх 2-1/

          Гэрч М.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ийн *******, гийн ******* нарыг танина Говь ХХК-д ажилладаг байсан. ийн *******, гийн ******* нартай найзууд байсан. ******* болон ******* нар нь хоорондоо үерхэж нөхөрлөдөг хосын харилцаатай байсан. Нүдээрээ хараагүй ч *******ын ярианаас бэлгийн харьцаатай байсан юм шиг байна лээ. аймагт Д.*******, М.******* нар зам тээврийн осолд орсны дараа хоорондын харилцаагаа тасалсан. Өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх2-4/

         Гэрч Л.чимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сургууль төгссөнөөс хойш тасралтгүй 20 жил физикийн багшаар ажиллаж байна. Энерци гэдэг нь ямар нэгэн биет шулуун тайван байдлаа хадгалах эсхүл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хүсэх процесс. Авто машинд цүнх үүрсэн хүн явж байгаа тохиолдолд осол боллоо гэхэд тэр машин хаашаа чиглэлтэй явж байснаас шалтгаалан тэр зүг рүү эзэнтэйгээ хамт хөдөлнө гэсэн үг. Цүнх эзний эсрэг тал руу хөдөлнө гэж байхгүй. Авто машины хамгаалах бүс энерцийн хуулийнхаа дагуу авто машин хаашаа чиглэлтэй явж байсан зүг рүүгээ хүн байраа хадгалж шидэгдэх учраас тэрхүү аюулыг хамгаалж эсрэг чиглэлд хүч үйлчлэх зорилгоор л хамгаалах бүс байгаа юм. Цүнх үүрсэн хүн давхар хамгаалах бүстэй байлаа гэхэд авто машин хаашаа чиглэлтэй явж байснаас шалтгаалан хүн энерцийнхээ дагуу машин явж байсан чиглэл рүү хөдөлнө. Хамгаалах бүс таталцах хүч үйлчлээд шидэгдэхээс хамгаална. Цүнх ямар нэгэн зүйлд татагдаагүй, тээглээгүй байгаа тохиолдолд эхний байрлалаа хадгалахын тулд буюу авто машины анхны явсан чиглэлд эсхүл онхолдож байгаа чиглэл рүү хөдөлнө гэсэн үг.” гэх мэдүүлэг /3хх 103/

         2022 оны 09 сарын 22-ны өдрийн 2022002080133 дугаартай прокурорын овогт ийн *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /3хх 134-135/

         2022 оны 09 сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Эрүүгийн 2022002080133 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Д.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” тухай прокурорын тогтоол /3хх153-155/

         Иргэний хариуцагч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын орчимд хүнээс 8.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машинаа 2020 оны 03 сар орчимд ББСБ-д 1.500.000 төгрөгийн барьцаанд тавиад 2021 оны 01 сард төлбөрөө төлж дуусгасан. Зээл дуусах үед авто машин маань осолд орчихсон
Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл саатуулах газрын хашаанд байсан учраас ББСБ-аас өөрийн нэр рүү шилжүүлээгүй. Ингээд 2021 оны 07 дугаар сард ББСБ-аас бичиг авч хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Осол болох үед буюу 2020 оны 07 сарын 25-ны үүрээр миний нойр хүрээд цааш явах боломжгүй байсан бөгөөд ******* жолоочийн хажуугийн суудал дээр унтаад явж байхаар нь сэрээгээд миний нойр хүрээд байна. Чи жолоо барь гээд би өөрөө жолоогоо *******д шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3хх 145/

          Шинжээч Ц.гийн 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 05 дугаартай: “Жолооч М.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ийг зөрсөн байна. Жолооч М.******* нь дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /2хх45/

           Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 8710 дугаартай: “ Д.*******ын зүүн сүүжний тогооны өмнөд эврийн далд хугарал, зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай,  зүүн шилбэнд цус хуралт, 2 мөр, зүүн ташаа, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.             Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 94-95/

           аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 25 дугаартай: “Ирүүлсэн материалаар Э.-гийн биед баруун чамархайн яснаас хөхлөг сэртэн суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, цээжний баруун 1,2,3,4,5,6,7 зүүн  2,3,4 дүгээр хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хий шингэн хуралдалт, нүүр, баруун зүүн шуу, нуруу, баруун зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Учрах үедээ амь насанд аюултай шинжээрээ 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чамархай яснаас хөхлөг сэртэн суурийн хөндийрүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь 3.1.2, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл нь 3.1.3, цээжний баруун 1,2,3,4,5,6,7 зүүн 2,3,4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь 3.1.10,  уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, гэмтэл нь 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, баруун, зүүн шуу, нуруу, баруун зүүн гуянд зулгаралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт 1хх 98-99/

            аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 40 дугаартай: “Амь хохирогч Э.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавал ясны бутарсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсны урагдал, гол судасны урагдсан шарх, уушгины хатгагдсан шарх, 2 талын олон хавирганы хугарал, элэг, дэлүүний урагдал, өрцний булчингийн урагдал шарх, цээж хэвлийн хөндийн дотуур цус алдалт 2500 мл, ууц, сүүжний олон уулзах хэсгийн хугарал, дух, чамархай мөр, бугалга, шуу, цээж, хэвлий, нуруу, хонго, гуя, өвдөгний зулгаралт, бугалга, аюулхай, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чих шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч Э. нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.  Амь хохирогч нь А /II/ дугаар бүлгийн цустай байсан байна. нь гавал тархи, цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1хх125-128/

           Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 04 сарын 13-ны өдрийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 263 дугаартай: “Э.- нь F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэлтэй байна. Э.- нь өмнөх-хойтох ойгүйдэлтэй байгаа тул хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна. Э.- нь 2020 оны 07 сарын 25-ны өдөр авто осолд орсноос шалтгаалан F07.2 тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэлтэй болсон байх боломжтой байна. Э.-гийн өмнөх-хойтох ойгүйдэл бүрэн сэргэх эсэх, хэдий хугацаанд үргэлжлэх талаар урьдчилан тогтоох боломжгүй. Э.- нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 179-180/

       Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 20 оны 02 сарын 17-ны өдрийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 142 дугаартай: “Э.-гийн “өмнөх-хойтох ойгүйтэл” нь эмнэл зүйн хувьд өөрчлөгдөн сэргэсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Э.- нь сэтгэцийн хувьд F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, өмнөх-хойтох ойгүйдэлтэй байна. Э.- нь өмнөх-хойтох ойгүйдэлтэй байгаа тул мэдүүлэг өгөх чадваргүй байна” гэх дүгнэлт /3хх-ийн 216-217/

        Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 14/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-25/

        Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэт /1хх-ийн 26-31/

        Д.*******, М.******* нарын согтуурлыг шалгасан магадалгаа /1хх-ийн 35/

        Хохирогч Э.-гийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-41/

        Эстимэйт ХХК-ийн  2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8899 дугаартай “ УБВ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлийн хохирлын үнэлгээ 6.293.000 төгрөг” гэх авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 140-141/

        Монгол Улсын шүүхийн Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.гийн  2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3362 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius-20”  маркийн NHW20-3553935 тоот арлын дугаартай, 92-97 УБВ улсын дугаартай авто машины урд бамбай, зүүн их гэрэл, капот, салхины шил, баруун, зүүн талын гадна толь, баруун, зүүн урд, хойд далбаа, зүүн талын урд, хойд 2 хаалга, 2 хаалганы шилнүүд, зүүн хойд хаалга, буудаг шил, арын шил, тээшний хаалга, арын бамбай, зүүн хойд гэрэл, дугаарын гэрэл, баруун урд, хойд дугуй, зүүн хойд дугуй, баруун урд амартизатор зэрэг эд ангиуд ослын үед үүссэн шинэ эвдрэл, гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй.  Автомашинд үүссэн эвдрэл гэмтэлд үндэслэн зүүн хойноос баруун урагш чиглэлтэй өнхөрч онхолдсон байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 145-175/

        Монгол Улсын шүүхийн Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.гийн  2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал болон 3362 дугаартай шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан Toyota Prius-20 маркийн УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын үеийн зураглалыг гэрэл зургийн үзүүлэлтийн 19, 20-д харуулав. Toyota Prius-20 маркийн УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйн хээ стандарт шаардлага хангахгүй, зүүн хойд тоормосны накладка нимгэрсэн, хойд тэнхлэгийн амартизатор, пүршийг өндөрлөсөн зэрэг нь ослын үед зам дугуйн барьцалтыг муутгаж, тоормосны идэвхжилтийг бууруулж, автомашины хүндийн төвийг дээшлүүлснээр шарваж онхолдох нөхцөлийг нэмэгдүүлсэн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургууд /2хх7-247/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 2/

        Хохирлын баримтууд /2хх-ийн 13-25, 30-35, 72-88, 128/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

        Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

          Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нүүр хар” гэх газарт УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол болсон үйл баримт тогтоогдож байна. Уг ослын улмаас УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Э. гавал тархи, цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан, Д.*******ын эрүүл мэндэд “зүүн сүүжний тогооны өмнөд эврийн далд хугарал, зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн шилбэнд цус хуралт, 2 мөр, зүүн ташаа, нуруу, зүүн шилбэнд зулгаралт бүхий” хүндэвтэр,  Э.-гийн эрүүл мэндэд “баруун чамархайн яснаас хөхлөг сэртэн суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархай хэсгийн тархины эдийн няцрал, цээжний баруун 1,2,3,4,5,6,7 зүүн  2,3,4 дүгээр хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хий шингэн хуралдалт, нүүр, баруун зүүн шуу, нуруу, баруун зүүн гуянд зулгарал” бүхий хүнд зэргийн гэмтэл тус тус үүссэн болох нь Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 8710 дугаартай, аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 25 дугаартай, 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 40 дугаартай

дүгнэлтүүдээр нотлогдож байна.

       Уг зам тээврийн осол УБВ улсын дугаартай /Тоёота приус-20/, маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас гарсан болох нь шинжээч Ц.гийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 05 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч М.******* нь “мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд осол болох үед жижиг цүнх үүрсэн байсан, машин жолоодоогүй” гэж мэдүүлж байна. Мөн түүний өмгөөлөгч нар “хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй М.******* машин жолоодож байсан нь нотлогдохгүй байна, М.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцэж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 8615 дугаартай М.*******гийн биед үзлэг хийсэн  хүзүү, эгэмд зулгаралт /Хүзүүний баруун хажуу хэсгээс баруун эгэмний доод хэсэг хүртэл 12х5 см улаан хүрэн зулгаралттай/ үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч Ц.ийн “М.*******гийн биед үүссэн зулгаралт гэмтэл нь авто машины бүс үйлчилсний улмаас үүсэх боломжтой” гэх, шинжээч С.ийн “*******ын бугалганд үүссэн 18х2 хэмжээтэй зулгаралтыг мөрөнд үүссэн гэж ойлгож болно...., *******ын мөрөнд үүссэн зулгаралт нь суудлын хамгаалах бүс болон онхолдох үед машины бүхээгний эд зүйлд цохигдох, нидрэгдэх, үрэгдэх үед үүсэх боломжтой” гэх, гэрч А.гийн “Осол болох үед жолоо хэн барьж байсан талаар тодруулахад Улаанбаатараас т хороолол хүртэл ******* жолоо барьсан. т хорооллоос машинаа аваад хөдөө явж байхдаа нойр хүрээд *******д жолоогоо шилжүүлсэн түүнээс хойш юу болсныг санахгүй байна, ерөнхийдөө хоёулаа осол болох үед жолоо бариагүй гэж ярьж байсан” гэх, гэрч Л.чимэгийн “Авто машинд цүнх үүрсэн хүн явж байгаа тохиолдолд осол боллоо гэхэд тэр машин хаашаа чиглэлтэй явж байснаас шалтгаалан тэр зүг рүү эзэнтэйгээ хөдөлнө. Цүнх эзний эсрэг тал руу хөдөлнө гэж байхгүй. Авто машины хамгаалах бүс инерцийн хуулийнхаа дагуу авто машин хаашаа явж байсан тэр зүг рүүгээ хүн байраа хадгалж шидэгдэх учраас тэрхүү аюулыг хамгаалж эсрэг чиглэлд хүч үйлчлэх зорилгоор хамгаалах бүс байгаа юм. ...Цүнх ямар нэгэн зүйлд татагдаагүй, тээглээгүй байгаа тохиолдолд эхний байрлалаа хадгалахын тулд буюу авто машины анхны явсан чиглэлд эсхүл онхолдож байгаа чиглэл рүү хөдөлнө гэсэн үг.” гэх, гэрч Д.ын “2020 оны 07 сарын 25-ны өглөө 6 цагт аймгийн сумын нутаг дэвсгэрт замын баруун гар талд замын хажууд “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. ... Зам дээр даллаад зогсож байсан эмэгтэй нь осолдсон машины ойролцоо “Би яах юм бэ?” гэсэн утгатай зүйл олон дахин давтан хэлээд орилж байгаад ухаан алдаад унасан” гэх, хохирогч Д.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******д би цаашаа явж чадахгүй нь солигдъё гэхэд ******* жолооны ард суусан. - одоо хаана явж байна гэхэд нь би хотоос гарахдаа нойлолсон байсан тул хянах самбар дээрх милээ хараад 175 километр явсан байна гэж хэлсэн. Машинд суухдаа бүгд ачаа бараагаа машины ард хийсэн. *******д цүнх байгаагүй” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Иймд өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

             Дээрх баримтуудыг үндэслэн 2020 оны 07 сарын 25-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нүүр хар” гэх газарт УБВ улсын дугаартай /Тоёота приус-20/ маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон осол нь тус тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч М.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч М.*******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний амь нас хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч М.*******г аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         

           Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн үйлчлэлд хамаарч байх ба өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлд заасан “ялаас өршөөн хасах” нөхцөл, шаардлагыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д оногдуулсан 2 /хоёр/  жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэв.

 

        Шүүгдэгчид холбогдох хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 12.12 дахь хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн болно.

           Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлд зааснаар үндсэн ялаас өршөөн хасч байгаа тохиолдолд шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ялыг өршөөх талаар зохицуулаагүй байх тул шүүгдэгч М.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.   

 

          Хохирол, төлбөрийн талаар:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан /хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд оролцох/ зардал нийт 28.071.733 төгрөгийг,

      хохирогч Д.******* авто машинд учирсан хохирол 6.293.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

          Хохирогч Д.******* нь өөрийн өмчлөлийн УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /жолоо/-г сайн дурын үндсэн дээр зөвшөөрч  шүүгдэгч М.*******д шилжүүлсэн болох нь түүний  шүүх хуралдаанд өгсөн “Замдаа замын хажуу руу гарах шахаад буцаж ороод *******г дуудаад жолоогоо сольё гэсэн.” гэх мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******аас ирүүлсэн талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан /хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд оролцох/ зардал болох 28.071.733 төгрөгт холбогдох баримтыг судалж үзэхэд 14.264.679 төгрөгт холбогдох хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, талийгаачийг оршуулах, хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд ирж оролцохтой холбогдон гарсан зардал байх тул шүүгдэгч М.*******, иргэний хариуцагч Д.******* нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах үндэслэлтэй байна.

          Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5.418.875 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй /318.875 рестораны хоолны баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын өөрийн данс хооронд хийсэн шилжүүлэг, түүний дансанд орсон орлого 2.700.000 төгрөг, ээж маань хүнд бэртэлтэй өдөр болгон тариа хийлгэдэг хажууд нь заавал байх шаардлагатай гэж байсан тул 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг гаргуулна гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх байдал тогтоогдоогүй/ тул хэрэгсэхгүй болгож, 8.388.179 төгрөгийг  оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг бүрдүүлж чадаагүй гэж мэдүүлж байх тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэсэн болно.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын авто машинд учирсан хохирол 6.293.000 төгрөгийг шүүгдэгч М.*******гаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Хохирогч Д.*******, Э.- нар өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.*******, Э.- нар өөрт учирсан хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт заахаар шийдвэрлэлээ.

 

         Бусад асуудлын талаар:

 

        Шүүгдэгч М.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92-97 УБВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Д.*******т буцаан олгохоор шийдвэрлэлээ.

       Улсын яллагч шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /3хх 13-17/”-ийг нотлох баримтаар судалсан боловч хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 9/-д М.*******гийн өндрийг гуталтай үед хэмжиж үзэхэд 169 см гэж бичигдсэн байх ба тэмдэглэлд хавсаргасан гэрэл зурагт өндөр нь 165 см,  мөрдөгчийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд М.******* нь туршилтад оролцохгүй талаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж шийдвэрлэсэн тул *******тай ойролцоо 170 см өндөртэй Ц.Долгорсүрэнг оролцуулав гэж тус тус тэмдэглэсэн байна.

      Мөн /1хх229/ мөрдөгчийн УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд суудлын бүсийг масштабын шугамаар хэмжихэд 4.9 мм хэмжээтэй байв гэж дурдсан байх бөгөөд 20 оны 05 сарын 11-ны өдөр хийсэн шүүх хуралдааны явцад оролцогчдын хамт аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд очиж эд мөрийн баримтыг / УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ шинжлэн судлах явцад улсын яллагчийн зүгээс уг тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудлын бүсийг хэмжихэд 4.5 см өргөнтэй байв. Түүнчлэн 20 оны 05 сарын 29-ний өдөр УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “масштабын шугамаар бүсний өргөний хэмжээг үзэхэд 4.7 см байв” гэж тусгагдсан нь мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд эд мөрийн баримтыг  шинжлэн судлахад зөрүүтэй байдал тогтоогдож байх тул шүүх мөрдөгчийн туршилт хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

        Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4,  36.6, 36.7,  36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           6.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.*******, иргэний хариуцагч Д.******* нараас 14.264.679 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д,

        -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******гаас 6.293.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.*******т тус тус олгосугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын нэхэмжлэлээс 5.418.875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 8.388.179 төгрөгт холбогдох хэсгийг  хэлэлцэхгүй орхисугай.

         8. Хохирогч Д.*******, Э.- нар өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.*******, Э.- нар өөрт учирсан хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

        9. Шүүгдэгч М.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УБВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Д.*******т буцаан олгосугай.

       11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       12. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР