| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2322000500083 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт /Төв аймгийн сумын 3 дугаар баг ******* Чулуут гэх газар оршин суух хаягтай/, Дундговь аймгийн Сайн сумын 6 дугаар баг ******* 3-2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ******* овоо овогт ын ******* /РД:/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайн сумын 5 дугаар баг дугаар байрны тоотод хамтран амьдрагч М.тай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гаран тус газарт нь сэрээгээр хатгаж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн сарвууны алганд хатгагдсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бууз хийнэ гэж дуудахаар нь найз болон найзын эхнэртэй хамт очоод 1 шил архи хувааж уусан. Тэгээд муудалцсан. 11 сард модонд явж байхад араар нэг хүнтэй утсаар яриад байдаг байсан. Би тэсэж байгаад энд ирээд уураа гаргасан. Өөр уурлах зүйл байгаагүй.” гэв.
Шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна. Манай эхнэрийн найз найз залуугийнхаа хамт ирээд бууз хийлцээд өг гэсэн. Тэгээд бууз хийхээр явсан. хувцсаа солино гээд гэрийнх нь гадаа очоод манай найз , ийн найз бид 3 нэг шил архи хувааж ууж дуусаад нэмж 2 шил архи аваад үргэлжлүүлж ийн гэрт нь орж уусан. Архиа шөнө л ууж дуусгасан. Тэгээд Oтгонтуяа өмнө нь өөр хүнтэй хайраа гээд мессеж бичсэн байсан нөгөө хүн нь д ******* ямар хамаатай юм би хүүхдийг нь тэжээнэ гэх мэтчилэн чат бичээд 2022 оны 11 дүгээр сараас хойш харьцсан байсан. Тэгээд ийн гэрт ууж идэж хоносон байсан. Би тийм асуудлыг нь мэдчихээд мэдээгүй юм шиг байлтай биш тэрнээс болж хэрүүл үүсээд бууз идээд сууж байхдаа барьж байсан сэрээгээрээ өөрийгөө хатгасан чинь гар барьж байгаад сэрээгээр хатгуулсан. Тэгээд цагдаа ирсэн. Хэн цагдаа дуудсан юм мэдэхгүй. Би тухайн үед нэлээд согтсон байсан. бид 2 муудалцаж байгаад намайг маажсан. Би цохисон юм шиг байна лээ. надад тэгж хэлсэн. Түүнээс хойш би өөрөө сайн санахгүй байгаа. Одноо, өө 2 тусдаа өрөөнд ороод унтаж байсан гэсэн. бид хоёрын хажууд байсан гэсэн. Тэдгээр хүмүүс яг юу хийж байсан талаар санахгүй байгаа. ийн гэрийн эд зүйлийг ямар шалтгааны улмаас эвдэж гэмтээсэн талаараа сайн санахгүй байгаа. Би 1991 оны 05 сарын 17-ны өдөр ******* суманд 5 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд нь болж төрсөн. Багаасаа сургууль соёлд суралгүй хөдөө мал малладаг байсан. Яг тогтсон ажил гэвэл 2018 оноос 2020 оны хооронд “ ”-нд жолоочоор ажиллаж байсан. Хувиараа барилгын ажил хийдэг. Би урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Зан байдлын хувьд би өөрийгөө тогтуун яриа хөөрөө сайтай гэж боддог.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
Хохирогч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд би малчны 3-2 тоот гэртээ байж байтал найз гэрт ирээд манай ахынх бууз хийх гэж байна гээд намайг туслаач гэж гуйсан. Өөр нэмэгдэх хүн байна уу? гэхээр нь би нөхөр *******, *******ийн найз -Орших нарыг дагуулан ийн гэр болох Сайн сумын 5 дугаар баг 7 дугаар цэцэрлэгийн урд байх дугаар байрны 4 давхрын тоотод очсон. гэртээ хувцсаа солих зорилгоор очсон бөгөөд *******, -Орших, ийн хуучин нөхөр Отгонтөгс нарыг гэрийн гадаа үлдээсэн. Тэгээд ийн хувцсыг солиулаад гэрээс нь гарах гэтэл ийн эгч нь яриад бууз хийхээ больчихлоо гэсэн. Тэгэхээр нь байрнаас гараад очиход тэр гурав 0.5 литрийн архи уугаад сууж байсан. Тэгээд бид 2 гадаа уулгаад яах вэ? гэрт ор гэсэн. Тэгээд тэр 3 архиа ууж дуусаад нэмж 2 шил 0.5 литрийн “*******аа” архи авч ирсэн. Ингээд тэр архиа шөнийн 2-3 цагийн орчимд ууж дууссан. Одоогоос 4-5 хоногийн өмнө нь манай нөхөр ******* чиний талаар байрны гадаа хар машинд сууж явсан бичлэг ирсэн гэж хэлж байсан. Тийм асуудал байхгүй тэр зураг бичлэгийг чинь үзье гэхэд устгачихсан гээд байсан. Өчигдөр тэр асуудлаа яриад ******* хэрүүл нэхээд байхаар нь би уурлаад өөдөөс нь үг сөрчихөөд буруу хараад ийн урд өрөөний орон дээр хэвтсэн. Тэгтэл -Орших би орон дээр унтъя чи газар унт гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Энэ үед ******* юм яриад байхаар нь би дуугарахгүй байсан чинь ******* хүн уучлал гуйгаад байхад нь гээд намайг цээжээрээ дарсан. Тэгээд би амьсгаа авч чадахгүй байхаар нь нүүрийг нь хальт маажсан төдий болсон. Тэгтэл ******* пизда минь чи намайг маажчихлаа гээд эрүүний орчимд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд гараа зангидаад нүүр толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгээд өөрийгөө хамгаалж *******тэй зууралдаад авсан. Тэгтэл ******* улам уурлаад ийн гэрийнх нь эд хогшлыг эвдэж эхэлсэн. Миний мэдэж байгаагаар аяга, халбага, сандал авч чулуудаад байсан. Тухайн үед нөхөр Отгонтөгсийн хамтаар хойд өрөөндөө унтаж байсан. Тэр хоёрыг сэрээсэн. Тэгээд босч ирээд хамаг юм эвдэлчихлээ гээд уурлаж хашхирсан. Энэ үед би орон дээр сууж байтал ******* миний урд сэрээ барьчихсан ирээд өвдөглөж суусан. Тэгээд би тоогоогүй байж байтал ******* сэрээгээрээ шаачих уу гэснээ шууд зүүн гарын эрхий хурууны ард хэсэгт сэрээгээрээ хатгасан. Тэгснээ өөрийнхөө баруун өвдөг орчимд 2 удаа хатгачихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд гараа хатгуулчихаад босоод явсан учраас *******ийг яг өөрийнхөө хөлийг сэрээгээр хатгасныг хараагүй. Сүүлд эмнэлэг дээр ирээд хатгасан мөрийг нь харсан. Би *******тэй хамт амьдраад 5,6 жил болж байна. Гэхдээ бид хоёр 6 жилийн хугацаанд байнга хамт амьдраагүй ирж очин байдаг юм. ******* Улаанбаатар хотод барилгын мужаанаар ажилладаг. Энд 2023 оны 02 дугаар сарын 10-нд ажлаасаа буугаад ирсэн. Иймэрхүү байдлаар ирэн очин 6 жил амьдарч байна. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 4 нас, 5 настай хоёр хүүхэдтэй. Би Дундговь аймагт хүүхдээ хардаг юм. ******* Улаанбаатар хотод барилгын ажил олдсон үед л хаана ч хамаагүй ажилладаг юм. ******* өмнө нь намайг зодож гэмтээж байгаагүй. Яг нийгмийн харилцаанаас тусгаарлах нь ч хаашаа юм гэхдээ сүүлийн хэд хоногийн хугацаанд миний фэйсбүүк чат, утас, эд зүйлсийг шалгаад байгаа. Миний зүүн гар руу сэрээгээр хатгасан, зүүн нүдний орчимд хөхөрсөн, эрүү хөдөлж чадахгүй хөндүүлээд хавдсан байна. Манай нөхөр ын ******* 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, хаана ямар сургууль төгссөн талаар нь мэдэхгүй байна 3 хүүхэдтэй айлын дунд хүүхэд нь байгаа юм. Эзэмшсэн мэргэжил байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Анх надтай суухдаа ******* сумын “ ”-нд ажиллаж байгаад аймаг руу явж том тэрэг 5 сарын хугацаанд барьсан. Тэрнээс хойш дандаа барилга дээр ажиллаж байгаа. Аав нь нас барсан ээж Оюунбилэг нь Төв аймгийн суманд том охин хүргэн, бага хүү, бэрийнхээ хамт мал маллан амьдардаг. ******* Улаанбаатар хотод хорооллын “ ”-н урд байранд - гэх хүний гэрт амьдардаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-/
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн 22 цагийн орчимд гийн гэрт очсон. Очиход , түүний нөхөр *******, гэдэг залуу байсан. Тэгээд би тэдний гэрт очиж хоол идчихээд г бууз хийлцээд өг гэж гуйсан. Тэгээд манай нөхөр Отгонтөгс ирж бид нарыг авсан. Ингээд би гэртээ харьж хувцсаа сольсон. Гэрт орохдоо бид 2 орсон, 3 эрэгтэй машинд суугаад архи уугаад үлдсэн. Тухайн үед ******* архи авсан. Ингээд гэрт орж хувцсаа солиод гарах гэж байтал бууз хийхээ больчихлоо яах юм гэсэн. Тэгээд 3 эрэгтэйг оруулаад гэрт архиа уугаад сууж байгаад архиа дуусахаар нь нэмж 2 шил 0.75 литрийн архи авч тэр 3 уусан. Тухайн үед 03 цаг болж байсан. Ингээд би нөхөр Отгонтөгстэй хамт хойд жижиг өрөөнд унтсан. , *******, 3 урд том өрөөнд үлдсэн. Ингээд 05 цагийн орчимд түс тас хийгээд өрөөний хаалга нэг нь нүдэхээр нь босч очоод ОО руу ортол ******* нойлийн өрөөний суултуур почки шал арчигч нойлийн хаалганы шил хагалсан байсан. Том өрөө рүү ортол аяга таваг угаалтуурын орчимд бөөгнүүлээд тавьчихсан хажууд нь ус буцалгагч эвдэлчихсэн, халбага, сэрээ газар унагачихсан савнаасаа гарчихсан том өрөөний хөшиг унагачихсан байсан. Тэгээд матрас дээр суучихсан. ******* урьд нь сууж байснаа гартаа юм атгаад г цохих шиг болсон. “яа яа” гээд босоод иртэл зүүн гараас нь цус гарч байсан. Тэгээд гарыг нь лавшруулаад хартал ******* гартаа сэрээ барьчихсан байсан. Тэгснээ босч ирээд өөрийнхөө баруун талын гуя руу нэг хатгачихсан. Тэгснээ г ална гээд байсан. Ингээд Отгонтөгс 2 хориглосон. Тэгээд намайг хойд өрөөнд г нойлийн өрөөнд байх хооронд ******* хутга авчихсан байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд *******ийг дагуулаад явсан. Би унтаж байсан болохоор ямар шалтгааны улмаас маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй байна. Би тай найз нөхдийн харилцаатай болоод 3-4 жил болж байна. Өмнө нь ******* г зодож цохиж байсан гэж хэлж байгаагүй. Миний амьдарч байсан байр түрээсийн байр түрээсийн гэрээтэй учраас би тухайн байрны бүрэн бүтэн байдлыг хариуцдаг. ******* манай нойлийн хаалганд байдаг нарийн шилийг хагалсан .Тэр нь хэчнээн ийн үнэтэйг би мэдэхгүй байна. Шал угаагч хагарсан анх байранд орохдоо авсан үнийг нь хэлж мэдэхгүй байна. Жижиг суурьтай ус буцалгагч байсан хэдэн өөр үнэлэхээ мэдэхгүй байна. Халбага сэрээний сав хагарсан 5000-6000 байх” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эвдэрсэн зүйлсээс гэрт порчик нааж тавьсан байгаа. Шал угаагч, ус буцалгагч, халбага сэрээний сав, хаалганы хагарсан шил, болканы вакум хаалганд хийх гэж байсан шил нойлийн хаалганы ард тавьсан байсныг гаргаад хаясан. ******* намайг гэрчээр мэдүүлэг өгөхөд янзалж өгнө гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байсан боловч одоо хүртэл янзалж өгөхгүй байна. Нойлийн арын ус хийдэг почки нь хагарсан аймагт 200.000 ийн үнэтэй байна лээ. Нэг талдаа угаагчтай нэг талдаа мушгигчтэй дархаар эргэдэг шал угаагч аймагт 75.000 ийн үнэтэй, нойлийн модон хаалганы 20х50-ийн хэмжээтэй нэг давхар шил хагарсан. Шилний үнэлгээг мэдэхгүй байна. Вакум хаалганы 2 давхар шилний нэг нь солих зорилгоор шил зүсүүлээд нойлийн хаалганы ард тавьсан байсан шил хагарсан үнэлгээг нь мэдэхгүй байна. 2 литрийн багтаамжтай төмөр ус буцалгагчны тусдаа байдаг суурь нь бутарч хагарсан, залгуурыг нь тасалсан байсан. Ус буцалгагч хэдэн ийн үнэтэй байгааг нь судалж үзээгүй. Халбага сэрээ хийдэг тагалдаг сав хагарч ашиглах боломжгүй болсон. Халбага сэрээний сав хэдэн ийн үнэ ханштай байгааг мэдэхгүй. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө болконы хаалганы шил хагалсан талаар хэлж байсан шиг санаж байна. Ямар ч байсан шилийг хагалсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч Б.-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* сумаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Тэгээд найз *******ийн гэрт машин янзлаад байж байтал гийн найз ирээд бууз хийх ажилд туслаач гээд *******, түүний эхнэр , , ийн нөхөр өө бид нар ийн гэрт очсон. Тэгээд Одонтуяа, Отгончимэг 2 байр руугаа орсон. Бид нар машинд сууж байгаад ******* ганц юм уучихъя гээд бид гурав нэг шил 0.75 литрийн “*******аа” архи уусан. Тэгээд нөгөө архинаас ууж байтал бууз хийхээ больчихлоо гээд гэр рүү ороод ир гээд дуудсан. Ингээд ийн гэрт ороод архиа ууж дуусаад нэмж 2 шил 0.75 литрийн “*******аа” архи авч *******, өө бид 3 уусан. Эмэгтэйчүүд архи уугаагүй. Тэгээд тэр архиа шөнө бараг 2-3 цагийн орчимд ууж дууссан байх. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Ингээд өө, 2 сүүлийн архи дөнгөж эхэлж байхад унтлаа гээд арын өрөө рүү орж байсан. Тэгээд ******* эхнэрээ хардаад маргалдаад байх шиг яг юу яриад байсныг нь сайн санахгүй байгаа. Би тэр хоёрыг муудалцахгүй боль гээд байсан. Тэгээд нэг мэдэхэд ******* ОО руу ороод хамаг юмыг нь хэмхчээд байсан. Тэгээд , , өө хоёрын унтаж байсан өрөөний хаалгыг нүдээд дуудаж байсан. ******* хаанаас сэрээ авсныг нь мэдэхгүй г хатгасан юм шиг байна лээ. Яг яаж, хэрхэн сэрээгээр хатгасныг би хэлж мэдэхгүй байна. Тэгээд би болиоч гээд дундуур нь ороод *******тэй зууралдсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ******* өөрийгөө сэргээгээр хатгасан эсэхийг би мэдэхгүй. *******ин цагдаа дээр ирсний дараа ******* мань нь өөрийгөө хатгачихсан шүү дээ гээд үзүүлэхэд баруун гуяндаа сэрээгээр 2 удаа хатгасан байсан. Би *******тэй 2007 оноос хойш найзалж байна. *******, тай хамт амьдраад 5,6 жил болчихсон. ******* урьд өмнө нь г зодож цохисон асуудал байхгүй. *******ийн хувьд ер нь их гайгүй. Архи дарс их уугаад байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай:
1. М.гийн биед зүүн сарвууны алганд хатгагдсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Сарвуунд үүссэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.
5. Шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
Аюулын зэргийн үнэлгээ “бага”-ний тэмдэглэл /хх-ийн 4-6/
Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 8/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/
Ашид билгүүн ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 932/6253 дугаартай: “ОО-н суултуурын почки 110.000, шал угаагч 35.000, 70х10 см хэмжээтэй шил 18.000, 2л багтаамжтай төмөр ус буцалгагч 20.000, халбага сэрээний сав 5.000, тагтны вакум хаалганы 130х60 см хэмжээтэй дан шил 110.000 нийт үнэ 298.000 ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53/
Түрээсийн гэрээний хуулбар /хх-ийн 71/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Хэрэгт цугларсан дээрх баримтуудыг шинжлэн судлахад 2023 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Дундговь аймгийн Сайн сумын 5 дугаар баг дугаар байрны тоотод хохирогч М. бусдад зодуулсан улмаар дугаар байрны тоотод амьдардаг Б.ийн гэрийн ОО-н суултуурын почки, шал угаагч 70х10 см хэмжээтэй шил, 2л багтаамжтай төмөр ус буцалгагч, халбага сэрээний сав, тагтны вакум хаалганы 130х60 см хэмжээтэй шил зэрэг эд зүйлийг хагалж, эвдэлсэн үйл явдал болсон байна.
Уг үйл явдлын улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд “зүүн сарвууны алганд хатгагдсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, иргэн Б.Одонтуяагийн гэрийн эд зүйлийг хагалж, эвдэлсний улмаас 298.000 ийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч М.гийн эрүүл мэндэд учирсан “зүүн сарвууны алганд хатгагдсан шарх, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч М.******* 2023 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Дундговь аймгийн Сайн сумын 5 дугаар баг дугаар байрны тоот иргэн Б.ийн гэрт байхдаа хохирогч М.гийн гар руу сэрээгээр хатгах, нүүр хэсэгт нь цохих байдлаар учруулсан болох нь хохирогч М.гийн “...эрүүний орчимд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд гараа зангидаад нүүр толгой хэсэг рүү цохиод байсан. ... би орон дээр сууж байтал ******* миний урд сэрээ барьчихсан ирээд өвдөглөж суусан. ... ******* сэрээгээрээ шаачих уу гэснээ шууд зүүн гарын эрхий хурууны ард хэсэгт сэрээгээрээ хатгасан.” гэх, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугийн хувьд маргахгүй” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.*******ийн хамтран амьдрагч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тэрээр гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоохоор хүч хэрэглэн хохирогчийн биед нь халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн гар руу сэргээгээр хатгах, толгой хэсэгт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.*******ийн хохирогч /хамтран амьдрагч/ М.гийн зүүн гарын алганд сэрээгээр хатгаж, нүүр толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэж, шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.*******ийн үйлдлийн улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.т 298.000 ийн эд хөрөнгийн хохирол тус тус учирчээ.
Хохирогч М., иргэний нэхэмжлэгч Б. нарт шүүхээс шүүх хурлаан тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй талаар”-аа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч М.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М., иргэний нэхэмжлэгч Б. нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овоо овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овоо овогт ын *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ өөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М., иргэний нэхэмжлэгч Б. нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР