| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-05-08 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж, шүүгч Г.*******, Б.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч Ч.Отгонбаатар Иргэдийн төлөөлөгч Ч.******* Шинжээч Б., Ц.- /цахим/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.******* /цахим/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******од холбогдох эрүүгийн 2022002570001 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 42 настай эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөг угсралт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг ы - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт *******ын ******* /РД:/.
Шүүгдэгч О.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг ы дугаар гудамжны тоотод хойд эцэг Т.-тай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын дугаар багийн ы дугаар гудамжны тоотод хойд эцэг Т.-тай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 09 сарын 28-ны өдөр болсон явдлыг анхнаас нь үнэн зөвөөр ярьдаг. Талийгаачийн машиныг унаад явж ирэхэд машиных нь тос дундраагүй байсан. Би өдөр 2 цагаас гараад орой 20 цагт ажил тарсан. Ажлаас тарж ирээд гэрт орж хүүхдээ авч байж байгаад айлд орсон. Тос нь дундарсан байсан, үзэж явсан гэхэд талийгаач босч ирсэн. Дүү нялх хүүхэдтэй байсан учраас гарч хэрэлд гээд намайг гаргасан. Талийгаач араас гарч ирээд шар сав шидээд барилцаад авсан. Талийгаач 187 см орчим өндөр, би 10 см өндөр учраас зууралдахад миний гар талийгаачийн тохой хэсэгт хүрсэн. Зууралдахад манай хүү гэрээс гарч ирээд намайг татаж аваад гэрт орсон. Намайг гэрт орсны дараа нэлээд хугацаанд талийгаач гадаа харааж зүхэж байсан. Талийгаач гэртээ ороод, нэлээн удаан хугацаанд байж байгаад, ээжтэй хэрэлдэж байгаад, хүүхдийн памперс аваад эхний хаалгаар гараад тамбарны хаалганы хажуугийн босго мөргөж ойчоод нас барсан гэсэн. Надад хүний аминд хүрэх зүйл болоогүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх өгсөн мэдүүлэгтэй адилхан байгаа. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Иргэдийн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэм буруугүй” гэжээ.
Шинжээч эмч Б. шүүх хуралдаанд “Үндсэн нас барсан шалтгаан нь амьсгал бүтэлтэд буюу механик амьсгалын дутагдалд орж нас барсан. Архаг хууч өвчин нь үхлийн үе шатыг түргэсгэсэн. Өөрөөр хэлбэл энгийн хүн 5- минутад амьсгал бүтэлтэд ордог бол амь хохирогч архаг хууч өвчтэй байсан учраас үүнээс бага хугацаанд нас барсан гэсэн үг. Фото зургаар баталгаажуулсан баримт болон өмнөх шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргасан. Нүдний алимны болон уруулын дотор салст, хэлний угийн хэсгүүдэд их хэмжээний, дотор талаасаа уушги зүрхний, амьсгалын хөндийд болон тархины 4-р ховдолд цус харвалт үүссэн байсан учраас эдгээр шинжүүдээр нь амьсгалын механик дутагдалд орсон гэж дүгнэсэн. Мөн эд эсийн шинжилгээг үндэслэсэн. Багалзуурдалт гэж хоёр гарын хуруу, гарын аль нэг хэсгээр хоолойг шахахыг хамааруулж ойлгоно. Хумсны ором, хурууны ором, гадна талдаа ил харагдах шинж тэмдэг илрэхгүйгээр бүтэлтэд орж болно. Амьсгал бүтэлт нь богино хугацаанд явагддаг. Амьсгал бүтэлтэд орсон хүн онолын хувьд үйлдэл хийх боломжгүй. Шинжилгээнүүдээ онолын мэдээллийг үнэлж байж дүгнэлт гаргадаг. Зөвхөн гэрчийн мэдүүлгээр дүгнэх боломжгүй. Онолын мэдээллийн хувьд механик амьсгал бүтэлтэд орсон хүн идэвхтэй үйлдэл хийдэггүй. Амьсгал бүтэлтэд орсон үед ямар нэгэн үйлдэл хийхгүй. 3-аас 4 шинж хавсарч байж механик амьсгал бүтэлт гэсэн үг. Ганцхан өтгөн шингэн гарснаар амьсгал бүтэлт гэж ойлгож болохгүй. Энгийн нас барсан хүнээс ч гэсэн өтгөн шингэн гардаг. Гадна талдаа шинж тэмдэг илрэхгүйгээр амьсгал бүтэлтийн шинж илэрч болно. Үйлчлэх хүчний хэмжээ, хурууны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Гадаад шинж нь нүдний амины уруулын салст, зовхины салстад маш олон тооны, дотоод шинж нь тархины 4-р ховдолд цус харвасан. Дотор эрхтнүүд цус дүүргэлттэй. Элэг уушги зүрх, хүзүү хоолой дээд хэсгийн салстад цус хуралт, зүрхний тосгуурын ар хананд цус хуралт, эд эсийн шинжилгээгээр уушги, судас тэгш бус тэлсэн, артерийн судас харвалттай, венийн судас тэлсэн зэргийг харгалзсан. Амьсгал бүтэлт нь бүтэлтийн өмнөх үе, бүтэлтийн үе гэсэн 2 үе шаттай. Өвчний улмаас амьсгал бүтэлт үүсэхгүй. Архаг хууч өвчин нь үхэлд хүргэх хугацааг хурдасгасан. Амьсгал бүтэлтээс нас барсан” гэв.
Шинжээч эмч Ц.- шүүх хуралдаанд “ шинжээчийн тайлбартай адилхан тайлбар өгнө. Багалзуурдалтын улмаас гадна талд ихэвчлэн зулгаралт, цус хуралт үүсдэг. Хүзүүнд зулгаралт үүсээгүй бол энэ багалзуурдалт биш гэж үзэх боломжгүй. Нүдний алиманд нэлэнхүйдээ цус хурах бол даралтаас үүссэн байдаг. Амьсгал бүтэлт нь өөрөө өргөн ойлголт. Механик амьсгал бүтэлт үүсээд нас барах хугацаанд энэ хүний суурь өвчин нөлөөлж байна гэсэн үг. Энэ үед онолын хувьд идэвхитэй үйлдэл хийх боломжгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би амь хохирогч Т.-ы төрсөн охин нь байна. Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө байх гэрээсээ ирээд өглөө эрт аймгийн төвд байх талийгаач аавынхаа гэрт ирэхэд аав хөдөө ахынд мал харж байгаа гэсэн. Тэгээд би гадуур гарчихаад иртэл өдөр 15 цагийн үед аав хөдөөгөөс ирсэн, 7-7 ДУА улсын дугаартай машиныхаа хамрыг сөхчихсөн байсан. Аавын тэр машиныг ах *******, ээж ******* 2 унаад хот орж манай гэрийн зурагт, антен, хэвийн боов зэргийг авахаар яваад ирсэн юм билээ. Ирэхдээ машиных нь тосол нь гойжсон байсныг мэдээгүй юм билээ. Тэгээд аав машины тосол гойжуулчихсан байна гээд жаахан бухимдсан... Орой 20 цаг 30 минутын үед би урд орон дээр хүүхдээ хөхүүлээд сууж байсан, ээж хойд орон дээр сууж байсан. Тэгээд аав орж ирж ээжийн хажууд сууж байгаад эргээд гарах гээд үүдний амбаараас гарах хаалган дээр урагшаа хараад босгон дээр цээжээрээ тэгнээд доошоо хараад унасан. Шууд л урагшаа саваад унасан. Тэгээд ээж бид 2 гүйж очоод дээшээ харуулсан чинь хөмсөг нь шалбарсан байсан. Тэгээд үнэртэй ус үнэртүүлсэн. Ээж цээжин дээр нь дарсан чинь цаашаа нэг удаа амьсгаа авсан. Ээж бид 2 гайгүй болчихлоо гэж бодсон. Тэгээд би түргэн дуудсан чинь эмч ирээд үзлэг хийгээд нас барсан байна гэсэн. Орон дээр гаргая гээд бид нар өргөөд гэрийн хойд талын орон дээр хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “Би хөндөөнөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 08 цаг өнгөрч байхад аймгийн төв дээр шинэ барих гэж байгаа гэрийнхээ дутуу зүйл, хогийн сав, хогийн шүүр, угаалтуур, жижиг сажиг зүйлс авах гэж ирсэн. Шууд аавынд ирсэн. Тэгэхэд аав хөдөөгөөс ирээгүй байсан. Өглөө ирэхэд ээж ганцаараа байсан. Гадуур явж байгаад 15 цаг өнгөрөөгөөд ирэхэд аав ирчихсэн байсан. Аав Булювэрд маркийн суудлын машиныхаа хамрыг сөхчихсөн зогсож байсан. Тэгчихээд гаднаас ороод ирсэн чинь над руу уурлаад “чи машин унасан юм уу” гэсэн. Би машин унаагүй, ******* /Тоогий/ ах унасан гэдгийг хэлсэн... Тэгээд байцгааж байтал Тоогий ах гаднаас халамцуу орж ирсэн. Орой нь Өмнөговь руу хүн гаргаж өгөх гээд уучихсан байсан гэсэн. Тэгэхэд 20 цаг 20 минут болж байсан. Би 20 цаг 20 минутад хүүхдийнхээ эмийг өгөөд сууж байсан. Аав чи яагаад тосол асгаад хаячихаж байгаа юм гэсэн чинь агаа “би ямар асгасан юм уу, асгарсан нь мэдэгдэхгүй байсан ш дээ” гэсэн. Тэгэнгүүт аав “чи тэгвэл гараад хар” гэсэн чинь ах аавыг “хуц пизда минь” гэсэн. Манай ах чинь бас түргэн ууртай хүн байгаа юм. Тэгээд би Тоогий ахыг гар, битгий хэрүүл хийгээд бай гээд ахыг байшингаас гаргаад гэрээ дотроос нь цоожилсон. Тэгсэн агаа хаалга балбаад байсан. Тэгсэн аав хаалга нээгээд шар усны саваа аваад гарсан, агаагийн өөдөөс шидсэн. Шидсэн чинь тэр хоёр байшингийн үүдэнд гадаа барьцалдаад авсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд цаг 20:30 хавьцаа болж байсан. Цагдаад би өөрийнхөө 952845 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө гэрийнхээ хаягийг хэлээд аав, ах хоёрыгоо хоорондоо ноцолдоод байна гэж дуудлага өгсөн. Би гэрийнхээ гадна дуудлага өгсөн. Тэр үед ээж, эгч хоёр дэргэд байсан. Эгч ахыг аваад өөрийнхөө гэр рүүгээ орсон. Би аавынхаа байшин руу орсон. Тэгээд хойд орон дээр суусан. Би аавын нурууг илээд “та даралтны эмээ уух уу” гэсэн чинь “би уучихсан” гэж хэлсэн. 10 цагт уудаг гэсэн. Тэгээд аав эхний хаалгаар зүгээр алхаж гараад дараагийн хаалганы цементэн дээр доошоо хараад ойччихсон. Би тэр үед аавын нурууг илчихээд хүүхэд орилоод байхаар нь хөхүүлээд сууж байсан. Сууж байхад юу болов гэмээр унаж байгаа түчигнэсэн чимээ гарахаар нь би хүүхдээ хөхүүлэхээ болиод шууд яваад очсон. Тэгэхэд доошоо харсан байдалтай цээж хэсэг нь гадна талд цээжнээс хойшхи хэсэг нь байшингийн тамбар хэсэгт ойчсон байсан. Би байшингийн үүднээс “ээжээ, аав ухаан алдаад ойччихлоо” гэж хэлсэн. Тэгээд ээж ирэнгүүтээ эгчтэй цугтаа дээшээ харсан байрлалтайгаар хэвтүүлсэн.... Үнэртэй ус үнэртүүлсэн чинь аав гүнзгий нэг амьсгаа авсан. Би ээжийг гэрийн үүднээс дуудахдаа түргэн дуудсан. Би эхэлж түргэн дуудчихаад дахиад 1, 2 минутын зайтайгаар хэд хэдэн удаа дуудсан. Түргэн дуудсанаас хойш 10 минутын дараа ирсэн. Түргэний эмч ирж үзээд хүүе сэргээрэй ахаа гэж байсан. Чихээрээ амьсгалыг нь сонсож байснаа эмч аавыг нас барсан байна гэж хэлсэн... Аавтай Тоогий ах муудалцаад салаад, гарчихаад хаалга нүдээд байхад нь аав шар усны сав аваад гарсан. Би араас нь гарахад шар усны саваа аав Тоогий ах руу шидсэн. Тэгээд барьцалдаад авсан. Аав тэгэнгүүтээ Тоогий ахтай маргалдаад зууралдсан. Өөд өөдөөсөө хараад зууралдсан байсан. Гэрээсээ саарал фудволктойгоо гарсан байсан. Хувцасныхаа энгэр хэсгээс зууралдсан байсан. Зууралдсан байхдаа цохилцсон эсэхийг нь би анзаараагүй . Би тэр үед утсаар цагдаад дуудлага өгч байсан юм... ******* ах, эрүүлдээ бол хэрүүл маргаан аавтай хийж байгаагүй. Архи уучихаараа агсам зантай. Хүн болгон руу агсраад байдаг. Бид нар бичлэгийг нь хийгээд үзүүлэхээр битгий худлаа яриад бай гээд байдаг. Согтохоороо “-, ******* хоёрыг ална аа” гээд байдаг. Би өмнө нь 2019 онд агсам тавиад байхаар нь 1 удаа дуудлага өгч байсан...Баруун хөмсөг нь гэрээс гарч ойчихдоо зулгарсан байсан. Тэрнээс бага зэрэг цус шүүрсэн байсныг ээж ханцуйгаараа арчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх1-19/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Т.- миний төрсөн аав байгаа юм. Манай аав Т.- сайхан сэтгэлтэй, миний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байсан. Миний өмнөөс бүх ажлыг хөөцөлдөж бүтээж өгдөг хүн байсан. Манай аав Т.- намайг 9 дүгээр ангид байхад загнаж байгаад миний төмөр пиналыг 1 удаа авч шидээд, цохиж байсан. Өөрөөр надад гар хүрч зодож байгаагүй. Аав бид хоёр огт хэрэлдэж маргадаггүй байсан. Миний аав их сайхан сэтгэлтэй хүн байсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны ... орой ах ******* ажлаасаа тараад гаднаас орж иртэл аав ахад хандан “чи машин унаж мэднэ биз дээ, яахаараа машины тосол цацаад хаячихсан юм бэ” гэж хэлтэл хариуд нь ******* ах аавд хандан “хуц пизда минь, үзсэн шүү дээ” гэж хэлээд барилцаж авах гээд байх шиг байхаар нь би *******ыг “жаахан хүүхэд байна, та гар” гэж түлхэж гаргаад хаалгаа цоожилсон. Гэтэл манай аав гэнэт босоод хаалганы хажууд байсан шар сав аваад хаалга нээгээд гараад явчихсан. Тэгтэл гадаа аав болон ******* нар хашхиралдаад байхаар нь гараад очтол ах ******* аавын багалзуурыг фудволкоор шахчихсан, аавын багалзуур шахсанаас болоод дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Мөн аав ахыг заамнаас нь барьсан байгаа харагдсан. Тэгтэл *******ын хүү - аавыгаа араас нь татаад, салгаад гэр рүүгээ оруулсан. Би очоод түшээд “та гэр рүү ор” гэж хэлтэл аавын хоолой нь бүдэгхэн гараад надад “зүгээр зүгээр” гэж хэлээд өөрөө их хүчлээд, гүнзгий амьсгаа авч, нэг удаа гаргасан. Тэгээд би аавыг түшээд гэрийн хойд орон дээр суулгаад хүүхдээ урд орон дээрээс авч хөхүүлж байгаад аавыг хартал орон дээр сууж байснаа байшингийн зүүн урд буланд байх өлгүүр рүү алхаж хар цамцаа авах үед аавын зүүн хөл чичрээд байгаа юм шиг их сонин харагдсан. Тэгээд аав цамцаа өмсчихөөд гэрийн хаалгаар үүдний тамбар хэсэг рүү гарахад тар түр гэх чимээ гарахаар нь очоод үзтэл аав үүдний тамбараас цээж хэсэг нь гадагшаа гарсан байдалтай, хөл хэсэг нь тамбар дотор доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би гэрт байсан ээжид хандан “ээжээ аав ухаан алдаад уначихлаа” гэж хашхирсан. Тэгээд ээж гарч ирээд “яасан бэ” гээд үүдний тамбар хэсэг рүү оруулаад, би эгч ийг хашхирч дуудсан. Тэгээд эгч гарч ирсэн. Үнэртэй ус авч ирээд үнэрлүүлж байсан, би эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирж үзээд аавыг нас барсан байна гэж хэлсэн. Эмнэлэг ирж үзэхэд аавыг үүдний тамбарт хөдөлгөөнгүй байлгаж байсан. Ах ******* талийгаач аав -ыг фудволкоор нь шахаж, боож байхыг надаас өөр хүн хараагүй. Тухайн үед ах ******* аавыг боогоод, амьсгал нь тасалдаад юм хэлээд байвч дуу нь бүдэгхэн сонсогдоод байсан учир 7059102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Би хоолойг боосон хугацааг тооцоолж мэдэхгүй байна. Би гэрээс гарч ирээд боолгоод зогсож байхыг хараад буцаж орж, утсаа аваад цагдаа руу залгаад дуудлага өгөөд, ******* ахын хүү гарч ирж салгатал боож байсан. Тухайн хугацаанд хэр зэрэг удсаныг тооцоолж мэдэхгүй байна. Аав боолгосныхоо дараа ямар ч уургүй, их тайван болчихсон юм шиг санагдсан. Тухайн үед *******, талийгаач аав - нар барилцаж аваад аавын хоолойг шахаад тавихгүй болохоор нь би хүн аллаа гэж цагдаа дуудсан. Аав унахдаа гадаа цементэн довжоон дээр толгойгоороо уначихсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх 20-/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед аавыг өвөө гэртээ ор гэж хэлээд оруулсан. Тэгээд аав гэрийнхээ хойд орон дээр суусан, би урд орон дээр хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Би урд мэдүүлэг өгөхдөө юу өгснөө ч мэдэхгүй байна. Гэнэтийн асуудал болохоор цочролд орсон байна. Аавыг үүдний тамбарын босго даваад унасан байхад нь би ээжийг дуудсан. Тэгээд ээж хүрч ирээд аавыг дээш нь харуулаад толгойг нь гэрийн хаалганы зүг харуулаад ээж өвөр дээрээ тавьсан байсан. Тэр 2-ыг яг маргалдаж байхад нь би гарсан. Тэгээд тэр 2-ыг барилцаад авсан байхад нь - гарч ирээд аавыгаа аваад явсан. -Эрдэнийг аваад явж байхад нь гарч ирээд аавыг оруулсан. Ээж гэр дотор байсан. Гарч ирээгүй. Тэгээд аав гэрт ороод Дөлгөөн гээд хамаатныхаа дүүгийн дугаар руу залгасан боловч дүү нь утсаа аваагүй юм. Тэгээд босоод ээж рүү чи байшингийнхаа талыг аваарай, би байшингийнхаа талыг авна гэж хэлчихээд өлгүүрээс цамцаа авч өмсчхөөд за за чи бүгдийг нь ав гэж хэлчихээд доошоо тонгойж миний охины памперсыг аваад гарсан. Тэгээд цаад хаалган дээр түр тар гэх чимээ гарахаар нь би гараад хартал аав унасан байсан. Ээж гал тогооны өрөөнд байсан, унахыг нь хараагүй. Би ч аавыг унахыг нь хараагүй. Би аав ах 2-ыг гэнэт барилцаад авахаар нь айгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би яг гэрээс гарч тэр 2-ыг барилцаад авсан байхад нь дуудлага өгсөн. Би тухайн үед цагдаа руу нэг удаа залгасан. Өөрийнхөө 952845 дугаарын утсаар өгсөн. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож чадна. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Д - гэх хүнд мэдүүлэг өгсөн. Тухайн үед би болсон асуудлын талаар мэдүүлсэн. Тэр үед цочролд орсон байсан болохоор юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Болсон асуудлынхаа талаар ярьсан. Аав тухайн үед ******* ахтай муудалцсаны дараа гэртэй нь шатаана, хараана, би лам хүүтэй гэх мэтээр хашаан дотор муухай харааж байгаад эргээд гэртээ орсон юм. Манай аав ааш муутай жоохон ууртай хүн. Тэрнээс бол архи уудаггүй, тамхи татдаггүй. Урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ******* ах зан байдлын хувьд ааштай, архи хааяа баяр ёслолын үеэр уудаг. Байнга уугаад байдаггүй. Гэмт хэрэг зөрчилд урьд нь холбогдож байгаагүй. ******* ах аавыг өмнө нь зодож цохиж байгаагүй. Аав өөрөө ааш муутай болохоор ахын дургүйг хөдөлгөөд хэрэлдээд л гайгүй болчихдог байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 12-13/
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаачийн эхнэр нь байгаа юм. Бид хоёр 1991 онд гэр бүл болж байсан, гэрлэлтийн баталгаа байхгүй, бид хоёр дундаа 1 охинтой, бусад 4 хүүхдүүд миний дагавар хүүхэд байгаа юм. 1999 онд манай бага охин ******* төрсөн. 2000 оноос Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын -р баг ы 1-1 тоотод амьдарч байгаад 2001 онд мандал өрхийн эмнэлэгт талийгаач манаачаар ажилд орсон. Тэр эмнэлгийн хашаанд байж байгаад 2011 онд ы - тоотод хашаа худалдаж аваад амьдарч байгаа. 2018 онд тухайн хашаанд манай хүү Энхсайхан талийгаач бид хоёрт байшин барьж өгсөн. Тэгээд одоог хүртэл тэр газраа амьдарч байна. Талийгаач Өрхийн эмнэлэгт манаач, жолооч зэрэг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. Талийгаач 7 хоногийн өмнө хөдөө Энхсайханы малыг нь харж өгөх гээд явсан байсан. Талийгаачийг хөдөө явсан хойгуур 2020 оны 09 сарын 2-ны амралтын өдөр тааруулаад манай хүү *******, охин , бэр бид нар Улаанбаатар хот руу талийгаачийн машиныг аваад явчихаад 2020 оны 09 сарын 2-ны орой гэртээ ирээд гэр гэртээ хоносон. Талийгаач 2020 оны 09 сарын 28-ны өдөр хөдөөгөөс ирээд машинаа тойрч үзээд “машины тос цацчихсан байна, машин яагаад ийм болгочихсон юм” гээд уурлангуй гэртээ орж ирсэн. Тэгээд охин *******г загнах гээд байхаар нь *******д хамаагүй бид нар унаж яваад ирсэн юм гэж хэлсэн чинь, талийгаач машины тос хийж явахгүй, асууж яваад ирэхгүй яасан юм гэсэн. Тэгээд би бензин хийгээд явчихаад ирсэн, тосыг нь мартсан байсан гэж хэлсэн. Талийгаач бухимдуу гэртээ сууж байгаад байшингаасаа гарсан, нээх удалгүй араас нь ******* хараад “аав яачихваа” гээд очсон чинь тамбарын /үүдний амбаар/ босгон дээр цээж хэсэг нь гарсан байдалтай ойччихсон байсан. Тэгэхээр нь би очоод *******г ийг дууд гэж хэлээд, ирээд, бид хоёр талийгаачийг тамбар дотроо эргүүлээд дээш нь харуулсан. /тухайн үед ******* түргэн дуудсан байсан/ Тэгээд харсан чинь талийгаачийн баруун хөмсөг орчимд язраад цус шүүрчихсэн байсан. талийгаачийн цээжин дээр массаж хийгээд, би гарыг нь базалсан, тэгэхэд талийгаач урт амьсгаа аваад бие нь суларчихсан. Удалгүй түргэний эмч ирээд үзлэг хийгээд нас барчихсан байна гэж хэлсэн...Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Босгон дээр ойчсон байхад нь дээш нь харуулж хэвтүүлэхэд хөмсөг нь язарчихсан байсан. Өөрөөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Надад санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-2/
Гэрч Г.*******ын 2020 оны 09 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “2020 оны 09 сарын 28-ны өдөр талийгаач 12 цаг өнгөрч байх үед хөдөөгөөс гэртээ ирсэн. Талийгаач гаднаас орж ирээд “машины тос цацчихсан байна, моторыг нь цохиулчих шахсан байна, асахдаа зүгээр асаж байна” гэж хэлээд орж гараад байсан. 15 цагийн үед *******г ирэхэд талийгаач ******* руу “чи яагаад машин унаж яваад тосыг нь цацаад хаячихсан юм” гэж хэлэхэд ******* “би машиныг чинь унаагүй” гэж хэлсэн. Би талийгаачид “******* унаагүй, *******оор унуулаад Улаанбаатар явчихаад ирсэн юм, зүгээр л байсан ш дээ” гэж хэлэхэд ******* руу уурлахаа болиод талийгаач хүнээс гар утсаараа машиныхаа талаар асууж байсан, би талийгаачид “эвдэрчихсэн бол авч өгье” гэж хэлсэн. Тэгээд байж байтал ******* /Тоогий/ манайд орж ирэхэд талийгаач “тосоо цацуулчихсан байна, тосоо хийхгүй яасан юм” гэсэн чинь Тоогий “тос хийсэн шүү дээ” гэж хэлээд өөд өөдөөсөө хараал хэлэлцээд байсан. Тэгээд Тоогийг ******* гаргаад хаалгаа түгжсэн, Тоогий хаалга үүд нүдээд байсан. Тэгээд би “хаалга нээ нээ” гэж хэлсэн. Тэгэхэд хэн хаалга нээсэн гэдгийг нь мэдээгүй, хаалга нээсэн би гэртээ байсан. Тоогийгийн араас талийгаач гарсан, тэр хоёр гадаа маргалдаад чанга, чанга дуу гараад байсан. Би гэрээсээ гарсан чинь талийгаачийг ийн охин Пагмадулам гэр рүү оруулсан. Тухайн үед гадаа *******, , оо /1 настай/, *******, Пагмадулам нар байсан. байсан гэдгийг хараагүй. Би гэрээсээ гарахад Тоогийг , оо хоёр гэр рүүгээ аваад явж байсан. Тэгээд ******* “цагдаа дуудна” гээд би “цагдаа гэр бүлийн асуудал гээд авч хэлэлцэхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд ******* дуудна гэж хэлээд дуудсан байх... Талийгаач гэрээсээ гарахаар эхний босгыг даваад тамбар /үүдний амбаар/-ын босгоны хэсэгт доош хараад ойчсон. Тэгэхэд нь ******* бид хоёр очоод *******г эгчийгээ дууд гээд дуудуулаад бид хоёр тамбар дотроо байшингийнхаа хаалга руу толгойг нь дээш нь харуулаад хэвтүүлсэн. массаж хийгээд, би үнэртэй ус аваад ир гээд үнэртүүлээд, гарыг нь базлахад талийгаач нэг амьсгаа аваад бие нь суларчихсан, тэгээд эмч ирсэн. Талийгаач *******д уурласан. Тэгээд *******той дараа нь муудалцсан, би талийгаачийг *******той цохилцож, зодолдсон талаар хараагүй. Талийгаач ******* хоёр дунд зэргийн харьцаатай байдаг байсан. Сайн ч биш муу ч биш харьцаатай байсан. ******* согтуу үедээ талийгаачтай муудалцаж байсан удаа байгаа. Надад санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 28/
Гэрч Г.*******ын 2020 оны 12 сарын -ны өдөр 3 дахь удаагаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгээд тэр хоёр машины талаар маргалдаад бие, биеэ муу муухай үгээр хэлээд гэрийнхээ үүд рүү гарсан. Тэгээд хойноос нь ******* гараад явсан. Би тухайн үед гэртээ байж байсан. Тэгээд *******, - нар бие, биеэ муухайгаар хэлээд байх шиг байсан. Ингээд би 2-3 минут болоод тэд нарын хойноос нь гарсан чинь манай зээ охин “өвөө одоо яах юм” гэж хэлээд гэр рүү нь оруулсан. *******ыг болохоор том хүү - нь аваад гэр рүүгээ орсон. ******* надтай зэрэгцэж зогсож байгаад цуг гэр рүү орсон. Гэрт ороод ******* хүүхдээ хөхүүлээд суусан. - хойд орон дээрээ суусан. Тэгтэл - орноос босоод миний хажуугаар гарахдаа чи ч гэсэн зайлаарай гэж хэлээд үүд рүү гарсан. Тэгээд ******* аав яачихваа гээд хашхирахаар нь би “яав” гээд үүд рүү харсан чинь тамбарын гарах хаалганы босго даваад уначихсан байсан. Тэгээд би -ыг эргүүлэхэд царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би эгчийгээ дуудаадах гээд ийг дуудуулсан. ирээд цээжин дээр нь массаж хийсэн. Би -ы гарыг барьж байсан. ******* эмч дуудаад яаж ч чадахгүй орилоод зогсож байсан. Удалгүй түргэний эмч ирсэн. Түргэний эмч ирээд ахаа сэргээрэй, сэргээрэй гэж хэлээд амьсгал хураачихсан юм биш үү гэсэн. Тэгээд энд байлгаад яахав гэр рүү нь оруулъя гээд гэрт оруулж хойд орон дээр тавьсан. Тэгээд сүрэн эмч “цагдаа дуудлаа, ийм асуудал дээр цагдаа дууддаг юм” гэж хэлэхээр нь “дууд” гээд дуудуулсан... Нүүрэн дээр нь тийм гэмтэл байгаагүй юм, унахдаа л цохьсон байх гэж бодож байна. Биеийг нь эргүүлэхэд л дөнгөж цус шүүрч байсан. Би талийгаачтайгаа амьдраад 30 жил болж байна. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй, -ы төрсөн хүүхэд нь ******* л байна. , ******* нар нь миний өөрийн хүүхдүүд байгаа юм. Би 4 хүүхэдтэй байхдаа -тай амьдралаа холбосон юм. ...- бол зан байдлын хувьд ширүүн, догшин харилцаатай. Хүний хажууд бол ширүүн догшин зан авир огт гаргахгүй зөвхөн гэр бүлдээ тэр хатуу ширүүн зангаа гаргадаг юм. Бичиг үсэг мэддэггүй. Авах юм нь тамхи татахгүй, архи баяр ёслолын үеэр л амсана. Барагтай бол уухгүй ажил төрөлд их сайн хүн байсан. Авир араншин л муутай, охиныгоо авирлаад зодож цохино, намайг үг хэлбэл пизда минь чи наадхаа аваад далд ор гэнэ. Эсхүл янз янзаар хэлнэ. Би занг нь мэддэг болохоор их тэвчдэг байсан. Би өмнө нь өөрт нь зодуулж цохиулж ч үзэж байсан. Өөдөөс нь юм хэлчихвэл юм л бол оволзоод л босоод ирнэ. Их л ширүүн догшин хүн байсан даа. Талийгаачийн олон дүү нар нь байдаг, нэг нь ч тоодоггүй юм. Өөрөө ч нэг их ах дүү нар гээд байдаггүй байсан. Базарханд гээд эгчийнх нь хүүхэд байдаг юм. Тэр л хүн л бага зэрэг ойр дотно байсан. Ялгаварладаг асуудал бол байгаагүй. Өөрийнх нь ааш араншин л хэцүү, гадна хүнд бол хэзээ ч мэдэгддэггүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30/
Гэрч Г.*******ын 2021 оны 01 сарын 14-ний өдөр 4 дэх удаагаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач -, ******* нарыг гэр дотор маргалдах үед бол байсан. Харин тэр хоёрыг гэрээс гараад явах үед нь хажууд нь байгаагүй. - яагаад тэгж мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. - *******ыг цаашаа аваад явж байхыг нь гадаа гарч харсан. -ыг болохоор зээ охин “өвөө одоо ор ор” гээд түлхээд оруулсан. Би довжоон дээр зогсож байгаад тэр хоёрыг хоёр тийшээ салахад нь буцаад орсон. Тэрнээс биш яг гэрээс гараад маргалдаж байхад нь байгаагүй. Үүдэнд л -, ******* нар чанга, чанга дуугараад байсан юм. Талийгаач - хана мөргөсөн үү цементэн довжоо мөргөсөн үү ямар ч байсан баруун талын хөмсөгт нь гэмтэл учирсан байсан. Би *******од -ыг хана мөргөж унасан байж магадгүй гэж хэлж байсан. Би хана мөргөсөн юм болов уу гэж бодсон. -ыг гэр рүү нь оруулах гэж байхад *******ыг -
аваад гэрийнхээ хажуугаар нь явж байхад талийгаач *******ыг би лам хүүтэй хүн цагдаа дүүтэй хүн буйраар чинь байхгүй болгоно гээд сүрхий хараасан юм. Ингэж хараасныг нь би өмнө нь мэдүүлж байгаагүй. Ингээд хэлбэл хүн үнэмшихгүй байлгүй гэж бодоод би өмнө нь хэлж байгаагүй юм” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31/
Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр /оршин суух хаяг/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р баг ы - тоотод ээжийнхтэйгээ хамт нэг хашаанд байдаг юм... Би гэртээ байж байгаад орой 18 цагийн үед ээжийндээ орсон. Намайг ороход тэдний гэрт хойд аав - болон манай төрсөн ээж ******* мөн манай дүү *******гийн хоёр хүүхэд байсан. Хойд аав - гэрт машины тосол гоожсон, машинд эвдрэл гарсан байна гээд ярьж байгаа харагдсан, жаахан ууртай байна уу гэж би бодсон юм. Тэгээд би гэрээс нь гараад өөрийнхөө гэрт орсон. Тэгээд орой 20 цагийн орчимд намайг гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байхад гэнэт л ээжийн гэрт манай дүү охин ******* хашгирах чимээ гарсан. Тэгэхээр нь би юу болов гээд гэрээсээ гараад ээжийндээ ортол манай дүү ******* “аав уначихлаа” гэж хэлсэн. Намайг ороход манай хойд аав - гэрийн хаалганы босго даваад үүдний амбаар дотор газар ойчсон, толгой нь доошоо харсан байсан. Ээж ******* бид хоёр толгойг нь эргүүлтэл баруун талын хөмсөг нь язарсан хавдсан цус гарсан гэмээр харагдсан, би нүүрээрээ газар ойчиж гэж бодсон. Тэгээд ээж ******* цээжин дээр нь гараараа иллэг, массаж хийсэн, хойд аав - ямар нэгэн зүйл хэлээгүй, нэг амьсгаа аваад юм дуугараагүй, царай нь хөхөрөөд нэг сонин болчихсон. Би өөрийнхөө карманд байсан жижиг савтай үнэртэй усыг гаргаж ирээд аавынхаа хамарт нь үнэрлүүлээд ухаан орох болов уу гээд үзсэн. Харин манай төрсөн дүү ******* /нэгдсэн эмнэлэг рүү/ 7059103 дугаар руу өөрийнхөө утсаар ярьж түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний машин их хурдан ирсэн. Түргэний их эмч нь сүрэн гэх хүн ирээд манай хойд аавын хоёр нүд болон амьсгааг нь үзсэн, энэ хүн амьсгал хураасан, зүрх нь цохилохгүй байна, нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар талийгаачийг өргөөд гэрийн хойд талд байх диван орон дээр тавьсан. Удалгүй цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ээжийн гэрт ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-3/
Насанд хүрээгүй гэрч Б.ын 2020 оны 09 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 28-ны ...орой 20 цагийн үед байх, би цаг сайн хараагүй. Намайг гэртээ ээж болон дүү нартайгаа хамт байхад манай гэрээс зүүн хойд талд байх манай өвөө эмээ хоёрын гэрт эгч ******* хашхирах чимээ гарсан. Манай ээж гэрээс гараад эмээгийн гэр рүү орсон. Би юу болов гээд араас нь гэрт нь очтол манай өвөө - гэрийн хаалганы босго даваад газар дээшээ харсан ухаан алдсан харагдсан, хөмсөг нь язарсан хавдсан харагдсан. Эмээ ******* ээж О. нар өвөөг сэрээх гээд л гараараа иллэг хийж массаж хийсэн өвөө ерөөсөө сэрээгүй, ямар нэгэн дуу гаргаагүй, чимээгүй байсан. Удалгүй түргэн тусламжийн машин, эмч нар ирээд өвөөг үзэж байгаа харагдсан, би тэгээд дүүгээ гэрт ганцаараа байгаа гээд тэр гэрээс гэр рүүгээ харьсан. Тэнд байсан хүмүүсийг сонсоход манай өвөө нас барсан юм шиг байсан. Надад өөр мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38-39/
Насанд хүрээгүй гэрч Б.ын 2020 оны 12 сарын -ны өдөр 2 дахь удаагаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нагац ах ******* манай өвөө - нар огт маргалдаж муудалцаагүй. Би тухайн үед гэртээ байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би өвөөг оруулсан. Өвөөгийн бие зүгээр байсан. Тэгэхэд өвөө ухаан алдчихсан байшингийн коридорт хэвтэж байсан. Өргөж оруулсан байх, мэдэхгүй байна мартчихсан байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40/
Насанд хүрээгүй гэрч Э.-Эрдэний 2020 оны 09 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би дүүгээ аваад байж байтал аав гараад явсан. Би жаахан байж байгаад гарсан чинь аав хойно байх өвөө эмээгийн байшингаас гарч ирсэн. Араас нь өвөө гараад ирсэн, тэр хоёр хэрэлдээд байсан. Өвөө “машин хар, тосыг нь тургиулсан байна” гээд байсан. Гэтэл аав “зүгээр яваад ирсэн ш дээ” гэж хэлсэн. Тэр 2 нэлээн чанга дуугаар ярьсан. ******* эгч цагдаа дуудсан. Тухайн үед гадаа ээж , ******* эгч, эмээ *******, эгчийн охин Пагмадулам нар байсан. Тэгээд би аавыг “боль, боль” гээд гэр рүү аваад орсон. Өвөө шар өнгийн канистр бариад аавыг цохих гээд байсан юм. Тэгээд гэрт ороод дүү Тамирыг аавд бариулсан. Тэгээд байж байтал 10-аад минутын дараа ******* эгч “ааваа” гээд хашхирсан. Би гараад хартал өвөө байшингийнхаа үүдний тамбарт дээшээ хараад хэвтчихсэн, эмээ цээжин дээр нь гараараа дараад байж байсан. эгч судсыг нь барьж байсан. Тэгээд цохилохгүй байна гэж хэлсэн. Тэгээд үүдэнд нь байлгаж байтал эмч ирээд цээжин дээр нь дараад, чагнуураараа дараад “нас барсан байна” гэж хэлээд гэр рүү нь оруулсан юм. Тэр 2 миний харснаар хоорондоо зодолдоогүй. Аавыг гэртээ орсны дараа өвөө унасан байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43/
Насанд хүрээгүй гэрч Э.-Эрдэний 2020 оны 10 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны 20 цаг өнгөрөөгөөд манай аав ******* ажлаасаа ирсэн юм. Аавыг ажлаасаа ирэхээр нь би дүү Тамирыг өвөр дээрээ аваад дүүгээ саатуулж байх хооронд аав гадагшаа гараад нэг хашаанд байдаг манай өвөө -ы гэр рүү орсон. Тэгээд би дүүгээ унтуулчихаад өвөөгийнхөө гэр рүү орох гээд гарсан. Би өвөөгийнх рүү орох гэхэд аав өөдөөс гараад ирсэн. Тэгтэл өвөө хойноос нь гарч ирээд шар сав бариад “тэр машины тос хараадах, тургичихсан байгаа биз дээ” гэсэн чинь аав “наадхыг чинь харсан, зүв зүгээр яваад ирсэн” гэж хэлсэн. Тэгтэл өвөө аавын өмсөж явсан ажлынх нь цамц байсан шиг санагдаж байна тэр цамцнаас нь зуураад татаад байсан. Тэгтэл аав “чи тавиадах” гээд өвөөгийн өмсөж байсан фудволкноос нь заамдаад авсан. Тэгээд ******* эгч сандраад цагдаа дуудсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод аавын гарыг нь доошлуулаад салгасан. Тэгээд би аавыг тэврээд гэр рүү орсон. Өвөөг Пагмаа гэр рүү нь аваад орсон. Тэгээд би Тамирааг сэрчихсэн байхаар нь аавд өгчихөөд гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгтэл төд удалгүй ******* эгч “ааваа битгий л дээ” гээд орилоод байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг нээгээд очоод харсан чинь өвөө гэрийнхээ тамбар дотор дээшээ хараад хэвтчихсэн, ******* эмээ болохоор цээжин дээр нь дарж байсан. Тухайн үед өвөөгийн баруун талын дух нь булдруу болчихсон байсан. Аав өвөөгийн хоолойг боогоогүй заамдсан байсан. Өвөөгийн нүүр нь улайж хөхрөөгүй зүгээр байсан. Тухайн үед би аавыг тэврээд гэр рүү орсон болохоор өвөөг гэр рүүгээ яг яаж орсныг хараагүй. Гэртээ орчихоод эргэж гарч ирээд гаднаас орилоод байсан юм. Гэрийг чинь шатаана гэх мэтээр харааж байгаад буцаад орчих шиг болсон. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад ******* аниа хашхирахаар нь гарсан. Тэгж удаан бие биеэ заамдаагүй. Ойролцоогоор минут орчим болсон байх гэж бодож байна. Өвөө аав хоёр барьцалдсан байхад өвөө ярьж байсан, тос үзээдэх гээд байсан. Аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өвөөгийн дух тухайн үед зүгээр байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 4/
Насанд хүрээгүй гэрч Э.-Эрдэний 2020 оны 12 сарын -ны өдөр мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “Аав өвөөг заамдахдаа ойролцоогоор 1 минут, түүнээс бага хугацаанд л заамдсан юм. Аав, өвөө хоёр маргалдаад салсны дараа өвөөгийн духан дээр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Аав өвөө хоёрыг маргалдаж байхад хажууд нь би, , эмээ *******, эгч ******* нар байсан. Аав, өвөө хоёр яг манай гэр болон байшин хоёрын голд, байшингийн үүднээс 3-4 метр орчим зайд болсон. Өвөөг , ******* эгч хоёр салгаад гэр рүү нь оруулж байсан. Би хойшоо эргэж хараагүй болохоор хэрхэн яаж оруулсныг хараагүй. Аав хөлөөрөө алхаад, би тэврээд гэрт оруулсан” гэх мэдүүлэг /1-р хх-44/
Гэрч Г.ын 2020 оны 09 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад нөхөр ******* ирээд ав гээд залгахаар нь би машинтайгаа очиж авсан. Тэгээд гэртээ ирээд нөхөр орон дээр хэвтэж байгаад гараад явсан. Гэтэл хүү “аав яачив” гээд гараад явсан. Удалгүй аавыгаа дагуулаад ороод ирэхээр нь би “яасан” гэтэл хүү - “өвөө аавын араас гарч ирээд машины тос асгарчихсан байна, хар” гэж байна. Аав “зүгээр байгаа наадах чинь” гэсэн. Тэгээд би аавыг аваад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй ******* учиргүй муухай хашхирахаар нь би гараад очтол хадам аав - байшингийнхаа үүдний тамбарт ойччихсон хадам ээж *******, хадам дүү , ******* нар хажууд нь байж байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48/
Гэрч Г.ын 2020 оны 12 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *******ыг 20 цаг өнгөрөөгөөд мэргэжлийн хяналтын газрын гаднаас буюу ажлынх нь үүднээс очиж авсан. Тэгээд ******* гэртээ ирээд орон дээр сууж байсан. Тухайн үед би хоол хийгээд байж байтал ******* гараад явсан. Тэгээд ******* гарч яваад 10-аад минут болсон. Хүү - “аав яачихваа” гээд гараад явсан. Талийгаачийн байшингийнх нь хаалга түчигнэх чимээ гарсан. Тэгтэл манай хүү - аавыгаа тэврээд ороод ирсэн. - гарч яваад ерөнхийдөө удаагүй ойролцоогоор хэдэн минут болсныг нь мэдээгүй. Тэгээд *******ыг - оруулж ирэхээр нь “яасан юм” гэхэд - “өвөө аав хоёр маргалдаад байна” гэж хэлсэн. Тэгээд ******* буцаад гарч явах гээд байхаар нь би хаалга түгжээд *******ыг гаргаагүй. Тэгээд энэнээс хойш 10-20 минутын дараа ******* “ааваа” гээд орилоод байсан. Удалгүй түргэн ирсэн. Түргэний эмч ирж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 49/
Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагт 88257392 гэсэн дугаараас “ы - тоотод хүн алах гээд байна гэлүү, алалцаад байна гэсэн үү” тиймэрхүү утгатай дуудлага ирэхээр нь “та тайвшраад мэдээллээ өгөөч ээ” гэсэн чинь гар утсаа тасалчихсан. Тэгээд явган эргүүлийн цагдаа т “ы - тоотод “хүн зодолдоод байна гэх дуудлага ирсэн” гэж хэлэхэд дуудлагыг хүлээн авлаа гэсэн. 10 гаран минутын дараа эмнэлгээс “ы - тоотод хүн нас барчихсан байна” гэсэн дуудлага ирээд цагдаагийн бүрэлдэхүүн тухайн дуудлагад явсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53/
Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 сарын 28-ны өдөр би орой 1 цагт хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр үүрэг аван ажилдаа гарсан. Тэгээд дэд ахлагч ын хамт орой Мандал хороололд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 04 минутад Цагдаагийн газрын жижүүрийн 70194450 дугаарын утаснаас дэд ахлагч Б. залгаад “ы -0 тоотод дуудлага гарсан, хурдан очоорой гэж хэлсэн. Лавлаж асуухад “дуудлага өгсөн хүн нь тодорхой мэдээлэл өгсөнгүй, ямар ч байсан яваад оч” гэж хэлсэн. Тэгээд дэд ахлагч Д.ын хамт Мандал хорооллоос алхаад төвд байх плазагийн гаднаас Д.ын машиныг нь аваад цаашаа ы -0 тоотод очиход түргэн тусламжийн машин ирсэн байсан. Орж байдлыг тодруулахад 5 настай иргэн - нас барсан байдалтай, байшингийнхаа хойно байх орон дээр бүтээлгээр бүтээсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан. Тухайн үед Мандал хороололд явган эргүүл хийж байсан тул алхаж төв ороод төвөөс машинтай цааш яваад хэргийн газарт очсон. Энэ хооронд 15-20 орчим минут болсон байх” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54/
Гэрч Х.-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 сарын 28-ны өдөр би өглөө гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад орой 18 цагийн үед зээ хүү Мягмарбаярын /7 настай/ хамт ирээд гэртээ байсан. Ер нь бие засахаас өөрөөр гэрээсээ гараагүй. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд хүүгээ унтуулах гээд зурагтаа унтраагаад, ороо засаад хэвтсэн чинь зүүн талын хашаанд байх Т.- гэх айлд бөөн хашхиралдаан болоод байсан. Нэг эрэгтэй хүн “ална шүү пизда нараа” гэж хашхирсан. Охид хүүхнүүд бол орилолдоод хашхиралдаад байсан. Яг юу гэж байгаа нь мэдэгдэхгүй, нохой нь хуцаад байсан юм. Тэгж байтал нэг охин их чанга, маш аймар чарласан. Би бодохдоо өвгөн -ы төрсөн охин ******* гэж бодсон. Тэгээд удалгүй зүүн хашаанаас нэг машин гараад явсан. Түүний дараа жоохон байж байгаад бас нэг машин гарах шиг болсон. Тэр хооронд охид, хүүхнүүд орилолдоод л байсан юм. Тэгээд байж байгаад нэг эрэгтэй хүүхэд зүүн хашааны улаан тоосгон байшингийн цонхыг гурван удаа тогшиж, гурван удаа эмээ, эмээ, эмээ гэж дуудсан. Их чанга биш, сулавтар дуугарч байсан. Тэгээд ерөнхийдөө орилоон майлаан арай намдсан. Тэгээд машин ирээд байх шиг байсан. Удалгүй би унтаад өгсөн байсан. Нэг охин өглөө болтол орилсон. Бодвол ******* л байх. Би ер нь Т.-ыг 2003 оноос хойш мэднэ. 2012 оноос манай зүүн талд айл буусан юм. Талийгаач ер нь их төлөв даруу, архи дарс уудаггүй, хүнд ямар ч гэмгүй хүн байсан. Манай өвгөнтэй хааяа юм ярина. Голдуу машин тэрэг л асууж ярина. Машинаа манай өвгөнөөр янзлуулдаг байсан. Би согтуу байхыг нь нэг ч удаа харж байгаагүй, инээгээд л явж байдаг байсан. Талийгаач - 5 хүүхэдтэй хүнтэй суусан. Эхнэрийг нь ******* гэдэг. *******тай суугаад дундаас нь ******* төрсөн. *******ын хүү Тоогий гэгч нь талийгаачийг их зодож дарамталдаг байсан байх. Байж байгаад л нүүр ам нь хөх эрээн болсон байдаг байсан. Нэг удаа хөл нь доголсон байсан. Архи ууж, агсам тавьж зодоон хийдэг хүн нь тэр Тоогий гэх хүн л байна. Өөр хүн байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-5/
Гэрч Х.-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “2012 онд шиг санаж байна. Талийгаач - тухайн үед Мандал өрхийн эмнэлэгт ажилладаг байсан. Их сайхан тогтуун зантай хүн байсан. ...Би зээгээ унтуулах гээд зурагтаа унтраасан чинь -ы хашаанд бөөн чимээ болсон байсан. Тоогий /*******/ муухай сөөнгө хоолойгоор бахирч байх шиг байсан. Юу гэж хэлж байгааг нь би ойлгоогүй. Харин ******* нэг нь хэний хоолой байсныг мэдэхгүй, байсан уу, ийн охин байсан уу, тэр хоёрын нэгнийх нь хоолой байсан. “алчихлаа шүү дээ” гэж муухай орилж байсан. ...Ингээд алчихлаа ш дээ гээд охидууд нь орилоод 10 орчим минут чимээгүй болсон. ...Тэгээд удалгүй ******* орилоод уйлаад эхэлсэн. Тухайн үед би нэг л биш боллоо энэ муу өвгөнийг алчихаж байгаа юм биш биз дээ гэж бодсон. ...Би Тоогийг хашаандаа агсам согтуу тавьж байгааг нь 7, 8 удаа харж байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-1/
Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дэд ахлагч ын хамт явган 3, 5-р чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20-21 цагийн орчимд шиг санагдаж байна, цагийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна. Ерөнхий жижүүрээс “ы -0 тоотод хүн маргалдаад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд тухайн хаяг руу очиж байхад “уг хаягт хүн нас барлаа” гэж дуудлага ирсэн. бид хоёрыг очиход түргэний эмч ирчихсэн үзлэгээ хийчихсэн байсан. Тэгээд түргэний эмч хүн нь нас барсан байна, гэрийнхээ үүдний таамбарт амьсгал хураасан байсныг нь гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн байгаа. Нүүрэн дээр нь шалбарсан байна, унахдаа духныхаа орчимд шалбалсан байж магадгүй, танайханд мэдэгдсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэргийн газрын хамгаалалт аваад бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57/
Гэрч Б.сүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ээлжтэй байсан. Тухайн үед намайг ээлжид ажиллаж байхад 103-н утас дээр суудаг сувилагчаас орой 21 цагийн орчимд шиг санагдаж байна, гэхдээ цагийг нь яг сайн санахгүй байна, “хүн ухаан алдаад уначихлаа, цаана нь орилолдоод байна, яаралтай очоорой” гэсэн. Тухайн үед би ы гудамжны урд хэсэгт үзлэгтэй явж байсан. Ингээд дуудлага мэдээлэл аваад яаралтай дуудлага өгөгдсөн ы -0 тоот хаягт очсон. Намайг очоод хашаагаар нь ороход 1 байшин 2 монгол гэр байсан бөгөөд байшингийн үүдний тамбар хэсэгт 0 орчим насны эрэгтэй хүн хөл нь тамбарынхаа үүд рүү чиглэлтэй толгой нь гэрийнхээ хаалга тал руу чиглэж, дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгээд би үзлэг хийхэд зүрх нь цохилохгүй, амьсгал байхгүй амин үзүүлэлт байхгүй, хүүхэн хараа нь өргөссөн байсан. Тэгээд би нас барсан байна гээд ар гэрт нь хэлээд, ингээд байлгаад байлтай нь биш гээд жолоочтойгоо нийлээд гэр рүү нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн. Намайг дуудлагаар очиход талийгаачийн эхнэр нь гэх эмэгтэй болон талийгаачийн охид нь байсан, юу болсон талаар асуухад талийгаачийн эхнэр нь “талийгаачийг хөдөөгөөс ирсэн, хүүхдүүддээ уурлаад байсан, тэгээд гэрийнхээ хаалгаар гарах гэж яваад үүдэндээ ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн. Ингээд би үзлэгээ хийж дуусаад өөрийнхөө дугаарын утаснаас 102 дугаар руу ярьж хүн нас барсан талаар мэдэгдсэн. Талийгаачийн биед үзлэг хийхэд духны баруун хэсэгт хавдаад халцарчихсан байсан. Эхнэр нь сая ойчихдоо хана мөргөөд халцарчихсан юм шиг байна гэж байсан. Тэр хавиар нь миний харснаар шинэ шарх байсан. Бага зэрэг цус шүүрсэн, цус нь хатаагүй байсан. Шарх нь шороо тоос болсон зүйл байгаагүй...Би цагдаагийн алба хаагч нарыг ирсний дараа явсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нарт нөхцөл байдлыг нь хэлж өгчихөөд явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59/
Гэрч Ц.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Мандал өрхийн эмнэлэгт 2002 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. - болон түүний эхнэр ******* нартай хамтран ажиллаж байсан. Анх ажилд орж байхад - сахиул айл байж байгаад галчаар ажилд орж байсан санагдаж байна. Эхнэр нь арай аажуу л цэвэрлэгчээр орж байсан санагдаж байна. Би энэ хоёр хүнтэй ах дүү садан төрлийн харилцаа байхгүй. Ерөнхийдөө энэ хүмүүсийг нэг ажлын хамт олон гэдгээрээ сайн танина. Ахуй амьдралын хувьд бидний адил дундаж амьдралтай. Хүүхдүүд нь малчин Урнаа гээд охин нь энд тэнд хувийн хоол цайны газарт ажиллаж байсан байх. ******* гээд нэг охинтой тэр нь ээж, аавтайгаа л хамт байдаг байсан. *******тай аажуу суусан гэдэг юм. Хэсэгтээ эмнэлгийн хашаанд байж байгаад одоогоос нэлээд олон жилийн өмнө ы - тоот хашаа аваад нүүж байсан, одоо ч тэр хаягтаа амьдарч байгаа. Ар гэрийн таарамжгүй харилцаа байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Тоогий гээд хүүтэй, Урнаа гээд охинтой эд нар нь -ы төрсөн хүүхдүүд нь биш. Тоогийгийн дээр дахиад хоёр хүү байдаг юм. - байшин барихад Тоогийгийн гэр байдаг байсан. Урнаа нь хэзээ тусдаа гэр барьсан юм сайн мэдэхгүй байна. -тай яг тийм дотно гэхээр хүн байхгүй, бид нартай бүгдтэй нь жигд гайгүй харилцаатай байсан. Зан байдлын хувьд цагаан сэтгэлтэй их төлөв энгийн хүн байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 180-181/
Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *******гийн ах *******ыг танина. Гэхдээ харьцаж байгаагүй. ******* нь нэлээд агсам, танхай байрын хүн байдаг юм. Би өмнө жил энд ирэн очин байдаг байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна...Архи дарс уусан үедээ аав, ******* хоёртоо их халтай юм шиг байдаг. Аав нь хашаан дээгүүрээ манай ааваас юм гуйна. Өөрөө их сайхан ааштай ах байдаг байсан. Тэгээд нүүрийг нь харахаар нэг нүд нь хөх, заримдаа нөгөө нүд нь хөхөрч барьсан байдаг. Гэртээ байж байхад л ******* нь агсам тавиад аавыг нь зодоод байх шиг байдаг юм. Хашаа хорооноос яв гэхээр ******* явахгүй, хашааг чинь авна, барина гэх мэт хэрүүл хийж байгаа нь сонсогддог байсан. Энэ байдал их олон удаа давтагдсан болохоор бид нар бүр дөжирчихсөн юм. Миний мэдэхээр 3 удаа *******д ******* агсам тавиад ******* манайд орж ирж байсан. Тэгээд аав нь өмөөрөөд аавтайгаа муудалцаад зодчихдог юм шиг байгаа юм. Нэг удаа *******г ах нь хайч барьж хөөгөөд ******* зугтаж манайд орж ирж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19/
Гэрч Х.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ы -р гудамж буюу энэ хашаандаа амьдраад 20 гаруй жил болж байна. Би ы - тоотод оршин суудаг Т.- гуайг танина. Эртнээс мэддэг байсан. Манай гудамжинд ирэхээс өмнө би таньдаг байсан. Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг. Манай гудамжинд ирээд 4-5 жил элбэг болсон. Зан байдлын хувьд сайхан ааш араншинтай, яриа хөөрөө сайтай хүн байсан. 2019 оны 10 дугаар сард надад манай ажил дээр орон тоо байгаа, даргатай уулзаад үз гээд мандал өрхийн эмнэлэгт намайг ажилд зуучилж өгч байсан. Намайг ажилд ороод удаагүй байхад тэтгэвэртээ гарч байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 171/
Гэрч Ө.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би мандал өрхийн эмнэлэгт 2010 оноос хойш ажиллаж байна. Даргаар нь 8 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх ажилд ороход - гэдэг хүн галч жижүүрээр ажилладаг байсан. Түүний эхнэр ******* намайг 2010 онд ажилд ороход гарчихсан байсан. - гуай зан байдлын хувьд огцом ууртай л хүн байсан. Зүрх муутай, даралт ихтэй хүн байдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байсан. Ар гэрийнх нь хувьд ******* гуайтай суугаад нэг охин гаргасан, ******* гэдэг юм. Хашаандаа дагавар хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан. Ар гэрийнхэнтэйгээ таарамж муутай байдаг байсан. Гэрийнхэнтэйгээ муудалцсан гээд 2-3 хоног дараалж жижүүрлээд биеэ өвтгөчихсөн байдаг. Ерөнхийдөө ******* гээд хүүтэйгээ таарамж муутай байдаг, хүү нь чулуунд явдаг, ээжийгээ өмгөөлж хамгаалдаг, таарамжгүй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 173/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаартай “Амь хохирогч Т.-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Т.- нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. Т.- нь В(III) бүлгийн цустай байсан байна. Т.- нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1 хх-ийн 94-98/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 72 дугаартай: “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 59 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Т.-ы цогцост механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтлүүд учирчээ. Духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач Т.- нь хэрлэгийн гаралтай зүрхний өвдөлт, дахилтат хэлбэр, зүрх судасны дутагдал “В” цусны даралт ихсэх эмгэг 2 үе шат, 2 зэрэг өндөр эрсдэлтэй хэлбэр, элэгний архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчтэй байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 188-195/
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 02 дугаартай “О.******* нь одоогоор сэтгэцийн өвчин эмгэггүй байна. О.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. О.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ” гэх дүгнэлт /1 хх-ийн 249-250, 2 хх-ийн 01/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дугаартай: “1.7. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №59 тоот дүгнэлтийн 7-р хариулт үндэслэлгүй, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №72 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2.Талийгаач Д.- нь амьсгал бүтэлтийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ.
3.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан үхэлд хүргэхэд нөлөөлжээ.
4. Талийгаачид духанд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, үрэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ.
5. Эдгээр гэмтэл нь амьдад нь үүссэн шинэ гэмтэл байна. Духанд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
.7 Талийгаач амьсгал бүтэлтэнд орвол идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 8-245/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр 09-ний өдрийн 93 дугаартай:
1.Талийгаач Т.-ы биед тухайн үед механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал, улаан хоолойн дээд 3/1 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт духны зулгаралт цус хуралт гэмтлүүд учирчээ.
2.Духны цус хуралт зулгаралт, гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал улаан хоолойн дээд 3/1 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.
3. Духны зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, үрэх, шүргэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал улаан хоолойн 3/1 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь хүзүү хоолойг дарах шахах үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
4.Учирсан гэмтэл нь амьддаа үүссэн шинэ гэмтэл байна.
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2021.11.19-ний өдрийн 71 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
.Талийгаач нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан ба зүрхний булчингийн эмгэгшил, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлжээ.
7.Талийгаач нь механик амьсгал бүтэлтэнд орсон даруйдаа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 152-10/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “- гээд энгийн хувцастай цагдаа байсан. Би мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн чинь яагаад мэдүүлэг өгдөггүй юм гэж хэлсэн. Тэгээд би мэдүүлэг өгөхгүй сууж байтал “чи хэдэн хүүхэдтэй вэ” гэж асуухаар нь би “1, 3 ойтой хүүхэдтэй” гэж хэлтэл “тэр хүүхдийг чинь харах хүн бий юу” одоо чамайг цааш нь хийнэ гэсэн гээд байсан. Цаашаа хийнэ гэдгийг би шоронд хийнэ гэж ойлгосон. Тухайн үед мэдүүлэг өгөхөөс өмнө нэг дарга намайг өрөөндөө дуудсан. Тэгээд надаас талийгаачийн 49 хоног өнгөрсөн үү, мэдүүлэг өгөх үү гэж асуухаар нь мэдүүлэг өгөхгүй гэтэл “аан за чи мэдүүлэг өгөхгүй байж болно” гэсэн. Тэгээд би тэр даргатай уулзчихаад - цагдаа руу орсон, - байцаагч 2 хүүхдээ харах хүн олоорой цааш нь хийнэ гэж дарамталсан. Намайг - цагдаагаас өөр дарамталсан албан хаагч байхгүй. - байцаагч намайг дарамталсан байсан. Би цочролд орсон нэгнийгээ алдчихаад хэцүү байдалтай байхад мэдүүлэг авсан учраас талийгаачийг *******той барилцсан талаар мэдүүлсэн. Тухайн үед аавын минь 49 хоног дуусаагүй байсан учраас сэтгэл санаа хэцүү байдалтай мэдүүлэг өгсөн бөгөөд юу гэж ярьснаа санахгүй байна. - цагдаа намайг зодож цохисон хорьж цагдсан асуудал байхгүй. Дарга нь гэх хүн 2 давхрын баруун талд мөрдөн байцаах чиг үүрэгтэй хүн гэж байсан. Махлаг хүн байсан. Би яг 2 давхар уу 3 давхарт байсан уу гэдгийг нь сайн санахгүй байна. Би -т мэдүүлэг өгснийхөө дараа өргөдөл гаргаж өгье гэж бодож байсан боловч хаана ямар газар өгөхөө мэдэхгүй байсан. -т яаж гомдол гаргахаа мэдэхгүй байсан. Тэр өдөр талийгаач -, ах ******* нар хоорондоо барилцаагүй, Баясгалан гэдэг хүн надаас анхны мэдүүлэг авч байсан. Тэр хүн намайг дарамталсан асуудал байхгүй. ... - цагдаа компьютер дээрээ юм хийгээд байж байсан. Тэгээд “чи хэдэн хүүхэдтэй вэ” гэж асууж эхэлсэн. Би бүрэн дунд боловсролтой уншиж бичиж, уншсан зүйлээ ойлгоно. Гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар хэлсэн. Тэгээд би мэдүүлэг өгөхгүй гэхэд - байцаагч яагаад мэдүүлэг өгдөггүй юм бэ гээд дарамталсан. Би -т өгсөн мэдүүлгээ нэг бүрчлэн уншсан. Тэгээд манай эгчийг дуудсан. Тэгээд миний өгсөн мэдүүлгийг үсэг алдаатай байна гээд дахиад хэвлэж байсан. Намайг за байж байгаарай. Чиний хэлсэн үгнүүд бүгд байгаа шүү, одоо гарын үсгээ зурчих гэхээр нь би уншаагүй зурсан.....” гэх мэдүүлэг /3 хх-ийн 139-140/
Шинжээч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Зүрхний булчингийн эмгэгшил буюу ерөнхий судас хатуурах нь бие даасан өвчин бөгөөд ийм өвчтэй хүмүүс механик амьсгал бүтэлтэд ороход хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барна. Тухайлбал зүрхэнд очих цус багадсанаас хүчилтөрөгчийн эзлэхүүн багасч зүрх судасны дутагдалд оруулдаг. Амьсгал бүтэлтэд орсон тохиолдолд ямар нэг зайнд явж, гэрт ороод гарах гэх мэт үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй. Амьсгал бүтэлтэд орох үеийн хугацаа нь 5- минут үргэлжилдэг гэж үздэг. Энэ үе шат нь 5 үе шатаар явна. Үүнд: -Амьсгал авах гарах үеийн , - Амьсгаадалт, - Түр зуурын амьсгал зогсох, -Эцсийн амьсгаа авах, -Амьсгал бүтэн зогсох иймээс механик амьсгал бүтэлтийн үед рефлексээр зүрх гэнэт зогсох, амьсгал бүтэлтийн улмаас тархи зүрхэнд очих хүчилтөрөгчийн цочмог дутагдал үүсч тэр дороо нас барна.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 143-144/
Гэрч Д.-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022002570001 тоот хэрэгт 2020 оны 10 сарын 12-ны өдөр талийгаач -ы хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон *******гаас мэдүүлэг авсан асуудал болоод 2 жил болсон. Миний хувьд Э.*******гаас 2 дахь удаагийн билүү 3 дахь удаагийн мэдүүлгийг авч байсан. Тухайн үед Э.******* болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгч байсан, аав ах хоёрыгоо муудалцаад заамдалцаад боосон гэж ярьж байсан. Би *******г эрүүдэн шүүгээд айлган сүрдүүлээд байсан асуудал огт байхгүй. Энэ талаар би гэрчээр мэдүүлэг өгч шүүх хуралд ч биечлэн оролцож байсан. Харин ч *******г тэр ах, ээж, бэр эгч нь талийгаач -ыг *******той маргалдсан гэдгийг хэлчихлээ гээд загнаж дарамталж байхыг нь би цагдаагийн газраас гарч байхдаа сонсож байсан. Хэрэв би *******г дарамталж эрүүдэн шүүж байгаад мэдүүлэг, авсан бол тухайн үеийн мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан Баясгалан гэх хүн хүртэл мэдүүлэг авсан байсан. Тэр мэдүүлэг дээр ч гэсэн ******* аав ах хоёрыгоо муудалцаж зодолдсон талаар мэдүүлсэн байдаг. Тэр хүн ч гэсэн *******г эрүүдэн шүүж байгаад мэдүүлэг авсан гэсэн үг үү би үнэхээр энэ асуудлыг ойлгохгүй байна. Тийм асуудал огт байхгүй өөрөө танилцаад гарын үсгээ зурсан.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 14-147/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн -11/
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 101-10/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 127-130/
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх-ийн 133-134/
Монголын Цахилгаан холбоо ХК-ийн 7059103 дугаарын утас болон үүрэн холбооны 88257392 дугаарын утасны орсон гарсан дуудлагын лавлагаа /1 хх 13-142/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг, ы дугаар гудамжны тоотод Т.- нас барсан үйл явдал болсон байна.
Амь хохирогч Т.- нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд буюу амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан, түүний цогцост “духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 59 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 72 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 71 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 93 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүгдэгч О.******* нь талийгаачийг багалзуурдаагүй /боогоогүй/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гаас мөрдөгч Д.- 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг авахдаа дарамталж мэдүүлэг авсан гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад амь хохирогч Т.- нь нас барахын өмнө шүүгдэгч О.*******той маргалдаж, улмаар бие биеэ заамдсан талаар насанд хүрээгүй гэрч Э.-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нар мэдүүлсэн байна. Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...гадаа аав болон ******* ах нар хашхиралдаад байхаар нь гараад очтол ах ******* аавын багалзуурыг фудволкоор шахчихсан, аавын багалзуур шахсанаас болоод дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Мөн аав ахыг заамнаас нь барьсан байгаа харагдсан. Тэгээд *******ын хүү - аавыгаа араас татаад, салгаад гэр рүүгээ оруулсан. Би очоод түшээд “та гэр рүү ор” гэж хэлтэл аавын хоолой нь бүдэгхэн гараад надад “зүгээр, зүгээр” гэж хэлсэн... Ах ******* талийгаач аав -ыг фудволкоор нь шахаж боож байхыг надаас өөр хүн хараагүй. Тухайн үед ах ******* аавыг боогоод амьсгал нь тасалдаад юм хэлээд байвч дуу нь бүдэгхэн сонсогдоод байсан учир 7059102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Би хоолойг боосон хугацааг тооцоолж мэдэхгүй байна. Би гэрээс гарч ирээд боолгоод зогсож байхыг хараад буцаж орж, утсаа аваад цагдаа руу залгаад дуудлага өгөөд, ******* ахын хүү гарч ирж салгатал боож байсан. Тухайн хугацаанд хэр зэрэг удсаныг тооцоолж мэдэхгүй байна...” гэж, насанд хүрээгүй гэрч Э.- 2020 оны 12 дугаар сарын -ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “ ...Аав өвөөг заамдахдаа ойролцоогоор 1 минут, түүнээс бага хугацаанд л заамдсан юм. Аав, өвөө хоёр маргалдаад салсны дараа өвөөгийн духан дээр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Аав өвөө хоёрыг маргалдаж байхад хажууд нь би, , эмээ *******, эгч ******* нар байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлгийг мөрдөгч Д.- дарамталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан гэж маргаж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “ах ******* аавын багалзуурыг фудволкоор шахчихсан, багалзуур шахсанаас болоод аавын дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Ах ******* талийгаач аав -ыг фудволкоор нь шахаж боож байхыг надаас өөр хүн хараагүй” гэх, насанд хүрээгүй гэрч Э.-Эрдэнийн 2020 оны 12 дугаар сарын -ны өдөр өгсөн “...Аав өвөөг заамдахдаа ойролцоогоор 1 минут, түүнээс бага хугацаанд л заамдсан юм. Аав, өвөө хоёр маргалдаад салсны дараа өвөөгийн духан дээр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Аав өвөө хоёрыг маргалдаж байхад хажууд нь би, , эмээ *******, эгч ******* нар байсан. ...” гэх мэдүүлгүүд нь нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 72 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 71 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаартай “амь хохирогч Т.- нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан” гэх дүгнэлтүүдээр давхар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нийт 7 удаа мэдүүлэг өгсөн, түүний мэдүүлэг нь утга агуулгын хувьд эрс өөрчлөгдөж байсан бөгөөд Э.******* нь шүүгдэгч О.*******ын төрсөн дүү буюу хамаарал бүхий харилцаатай этгээд байна.
Иймд хохирогч Э.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “гадаа аав болон ******* ах нар хашхиралдаад байхаар нь гараад очтол ах ******* аавын багалзуурыг фудволкоор шахчихсан, аавын багалзуур шахсанаас болоод дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Мөн аав ахыг заамнаас нь барьсан байгаа харагдсан. ... Би очоод түшээд “та гэр рүү ор” гэж хэлтэл аавын хоолой нь бүдэгхэн гараад надад “зүгээр, зүгээр” гэж хэлсэн... Ах ******* талийгаач аав -ыг фудволкоор нь шахаж боож байхыг надаас өөр хүн хараагүй. Тухайн үед ах ******* аавыг боогоод амьсгал нь тасалдаад юм хэлээд байвч дуу нь бүдэгхэн сонсогдоод байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн бөгөөд уг мэдүүлгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг зөрчиж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Э.- нарын мэдүүлгээр шүүгдэгч О.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг, ы -0 тоотод амь хохирогч Т.-ыг боох /фудволкны захаар/ үйлдлийг хийсэн болох нь нотлогдож байна.
Шинжээч нар дүгнэлтдээ амьсгалын механик дутагдалд орсон тохиолдолд үйлдэл хийх боломжгүй гэж дүгнэсэн боловч энэ нь онолын хувьд боломжгүй гэж үздэг талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б., Ц.- нар мэдүүлж байх тул 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч О.******* нь амь хохирогч Т.-ыг боосон үйлдэл, амь хохирогч Т.- багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Өөрөөр хэлбэл амь хохирогч Т.-ы бие махбодод 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч О.*******оос өөр хүн халдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.*******ын өөрийн хойд аав буюу амь хохирогч Т.-тай маргалдсаны улмаас өмсөж байсан фудволкны захаар нь боож байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүгдэгч О.*******ыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Амь хохирогчид учирсан “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл нь амьд үед үүсгэгдсэн гэсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч О.******* учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайлбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, насанд хүрээгүй гэрч Э.- нар амь хохирогч болон шүүгдэгч нарыг салгах үед талийгаачийн духанд гэмтэл үүссэн байсан талаар мэдүүлээгүй, гэрч Г.******* болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нар амь хохирогчийг ухаан алдаж доошоо харан унасны дараа эргүүлэхэд духанд гэмтэл үүссэн байсан талаар удаа дараа мэдүүлжээ.
Шүүгдэгч О.******* нь амь хохирогч буюу өөрийн хойд эцэг Т.-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч О.*******од холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч О.*******ыг “гэм буруугүй” гэсэн дүгнэлт гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтад нийцээгүй байх ба шүүгдэгч О.******* нь амь хохирогч Т.-ыг өмсөж байсан фудволкны захаар нь боож, үхэлд хүргэсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч О.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас нийт 152 /нэг зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн турсик /тус бүр 1 ширхэг/, хар өнгийн оймс 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, металл бөгж 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д буцаан олгож, СД 1 ширхгийг О.*******од холбогдох эрүүгийн 2022002570001 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч О.*******од хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 3., 3.7, 3.8, 3.10, 3.12, 3.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.*******од холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ын *******од 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хассугай.
. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн турсик, хар өнгийн оймс 1 хосыг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, металл бөгж 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д буцаан олгож, Сиди 1 ширхгийг О.*******од холбогдох эрүүгийн 2022002570001 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Б.ТӨРБОЛД