| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0073/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-10-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2333000460079 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 04 сарын 26-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* Өртөө гэх газарт оршин суух хаягтай ******* ургийн овогт ******* ******* (РД:*****)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг *******-Өртөө гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******гийн зүүн гарыг мушгиж зүүн шуу ба богтосны далд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг *******-Өртөө гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******гийн зүүн гарыг мушгиж зүүн шуу ба богтосны далд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...******* аймгийн ******* сумын овоо 3 дугаар багийн нутаг ******* өртөө гэх газарт манай найз ын 60 насны төрсөн өдөр болж байна гээд намайг урьсан юм. Би тухайн өдөр ажилтай байсан болохоор орой 19 цагийн орчимд очсон. ын гэрт ороод удаагүй байтал Күбей буюу ******* гэх залуу нэлээн согтсон байсан. Тэгтэл ******* нь эхнэр г цохиод унагаачихсан. Би аваад гэрээс гарсан. Тэгээд гацаа гарч тайвшруулаад хамт тамхи татсан. Тэгээд тайвшраад гайгүй болчихоор нь за за эгч нь гэртээ орлоо гэж хэлээд цаашаа гэр лүүгээ алхаж явтал ******* араас ирээд миний зүүн гарын сарвуунаас атгаад мушгичихсан чинь гар нужигнаад тас гээд явчихсан. Миний гар өвдөөд шууд газарт унасан. Гар хугалчихлаа шүү дээ тавиач гэж хэлээд байхад ******* тавихгүй гартай зууралдаад байсан. Тэгтэл дэлгүүрийн гадаа байсан , эхнэр нар ирээд цохиж байж гар тавиулсан. Тэгээд би шууд гэртээ орсон.
...Гар өвдөөд байхаар нь хар цайгаар шавшаад гараа боогоод унтаж амарсан. Маргааш нь гар хавдаад зүгээр болохгүй байхаар нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймаг орж нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг хугарсан байна гэж хэлсэн...
...Би ын гэрт ороод дөнгөж цай уугаад ойр зуур юм идээд сууж байтал асуудал гарсан би архи уугаагүй. Харин ******* их согтуу байсан. Маргааш нь ******* эхнэр тай хамт орж ирээд өчигдөр болсон асуудлыг юу ч мэдэхгүй байна уучлаарай цагдаа сэргийлэх гээд яах вэ дүү нь дахиж уулзана гэж хэлээд явсан юм...
...миний гарыг мушгих үед Дэлгүүрийн үүдэн дээр өртөөний жижүүр Эрдэнэтуяа, хамт ажилладаг жижигхэн охин, бас хөдөө гадааны хүмүүс байсан. Таньдаг нь гэх хоёр хүн байсан Тэр хоёр ирж салгаж өгсөн. Миний зүүн гарын шууны яс хугарсан байна гэж хэлсэн. Би *******тэй ямар нэгэн маргалдсан таагүй харилцаа үүсгэсэн асуудал огт байхгүй. Би явлаа гээд явсан чинь эгчээ байж бай гээд араас дуудаад байсан. Би шууд гэр лүү явсан чинь араас ирээд гар мушгичихсан. Би гар хугарч эд эрхтэн эдийн засгаараа хохирсон. Тиймээс би гомдолтой байна хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 14, 16-р хуудас),
2.Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр нөхөр гийн хамт ******* Өртөөний дэлгүүр ороод гарахад нэлээн орой болсон байсан. Дэлгүүрийн гадаа эгч Пубей буюу ******* 2 байсан. ******* эгчийн гарыг ард нь дарчихсан зогсож байсан. Манай нөхөр энэ эгчийн гарыг мушгиад хугалах нээ гээд "Хөгшин хүний гар дараад яаж байгаа юм" гээд очоод салгасан. Тэгээд тэр 2 хоёр тийшээ салаад явсан. Бид 2 машиндаа суугаад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
3.Гэрч жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 29 ний тухай өдөр би гэртээ юм хийж байгаад дэлгүүрээс архи эвах гээд очтол дэлгүүрийн гадна *******, эгч 2 зогсож байсан. ******* нь эгчийн гарыг ард нь өчөөд дарчихсан эгч гар хугаллаа гээд зогсож байхаар нь би очоод болиоч хүний гар хугаллаа. Хөгшин хүнийг яаж байгаа юм гээд хэлээд гарыг нь тавиулсан. Тэгээд би дэлгүүрээс юмаа аваад явсан. Тэр 2 хоёр тийшээ салаад явсан. Тэр 2 согтуу байсан. Дэлгүүрийн худалдагч эгчийн төрсөн өдөр гээд хүмүүс тэр хавиар согтуу явцгаагаад л байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
4.******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******гаас гаргасан гомдол мэдээллийг №163 /1100-3066/ дугаарт хүлээн авч бүртгэсэн тухай тэмдэглэл (хх-ийн 1-3-р хуудас),
5. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №580 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.*******гийн биед зүүн шуу ба богтосны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Зүүн шуу ба богтосны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 7-8-р хуудас),
6.Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхнэрийн хамт Өртөө орж ус авах гээд худаг орсон юм. Тухайн өдөр эгчийн төрсөн гэхээр нь усаа авчаад эхнэртэйгээ хамт очсон. Тэнд очоод эхнэртэйгээ жаахан ам зөрөлдөөд байж байтал эгч боль гээд гарсан. Гадаа эгчтэй хамт зогсож байгаад тоглоод гарыг нь бариад авсан. Гэхдээ яг сайн санахгүй байгаа юм. Тэгсэн ёоое. гэх шиг болсон. Тэгээд бид 2 хоёр тийшээ салаад явсан. Би эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Дараа нь эгч "чи миний гар хугалсан байна' гэж хэлж байсан. Тэр өдөр эгчтэй маргалдаж, муудалцаагүй. Хөгшин хүний яс хэврэг болчихдог юм шиг байна лээ. Би уг нь гэмтээе гэж бодоогүй. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, (хх-ийн 46-р хуудас)
7.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Мэдүүлэг өгөхгүй, болсон зүйл үнэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн зүүн гарыг мушгисны улмаас хохирогч *******гийн биед зүүн шуу ба богтосны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох үйлдэл юм.
Шүүгдэгч хохирогчийн зүүн гарыг мушгисан үйлдэл нь түүний зүүн шуу болон богтосны далд хугаралтай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Прокуророос үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Иймд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000.000 (хоёр сая )төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч орлого олох боломжийг харгалзан торгох ялын 2,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт ******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялын 2,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.