Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй

          Хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

          Улсын яллагч Н.Алтантүлхүүр, 

          Иргэдийн төлөөлөгч Б.Билгүүнтуяа,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргал,

          Шүүгдэгч Н.Гомборавжаа, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар шүүгдэгч Н.Гомборавжаад холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031320 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3 дугаар гудамж 78 тоотод оршин суух, урд өмнө 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 8 cap 25 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан гэх Монголжин овогт Нарангийн Гомборавжаа / РД: ТА80051271/

 

          Шүүгдэгч Н.Гомборавжаа нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж 0458 тоот гэрт болон хашаан дотор хохирогч Н.Ганзоригтой хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Н.Ганзоригийг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

          Шүүгдэгч Н.Гомборавжаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Болдбаатар хүүхдийн хамт, талийгаач Н.Ганзориг, Төмөрчөдөр, Лхагвадорж бид нар 7-н буудлын эцсийн Төрийн банкнаас хувьцааны мөнгөө авсан. Тэгсэн Болдбаатар ах хувьцааны мөнгөө авсан юм чинь бүгдээрээ 1-2 шил архи уухуу гэсэн. Тэгээд бүгдээрээ ярилцаж байгаад 2 шил 0.75 литрийн архи аваад Болдбаатар ахын гэрт очиж уусан. Тэгэхэд Төмөрчөдөр буюу Оюунаа эгч намайг хоол хийхэд туслаач гэхээр нь би тэгье гээд ногоо арилгаж байхад Төмөрчөдөр эгч гараад явсан. Тэгсэн үүдны амбаарт Н.Ганзориг, Төмөрчөдөр хоёр маргалдаад Төмөрчөдөр эгчийг цохиж байхаар нь Н.Ганзориг ахыг эв зүйгээр ярилц гэж хэлсэн. Тэгсэн цаанаас Болдбаатар ах та нар гарч маргалдаарай гэж байсан. Тэгээд би ногоогоо арилгаж дуусаад гараа угаах гээд гарахад хажуугаас Ганзориг ах намайг заамдаж аваад чи хажуугаас юу гээд байгаа пизда вэ гээд бариад авахаар нь би Ганзориг ахаа та эв зүйгээр ярихгүй эмэгтэй хүнийг зодож нүдэж болохгүй гэж учирлаж хэлсэн. Тэгсэн намайг заамдаж фудволкоор бооход боолтонд орсон. Мөн би Ганзориг ахыг тавиулах гээд дийлэхгүй байсан. Намайг үүдны амбаарт байсан өндөр ширээ рүү түлхээд хазайлгахад гарт стикан баригдаад далайгаад толгойд нь цохисон нь үнэн. Би талийгаачийг санаатайгаар алах гэж бодоогүй. Тэгээд Лхагвадорж дундуур орж ирээд салгасан. Тэгсэн Ганзориг ах толгойгоо барьж үзээд пизда чинь толгой хагалчихсан юм уу гээд харсан чинь толгойноос нь жоохон цус гарсан. Тэгээд би Ганзориг ахын толгой дээр хүйтэн ус хийж өгч угаагаад 1-2 минут юу ч ярихгүй чимээгүй болсон. Цаанаас Болдбаатар ах эхнэртэйгээ эв зүйгээр ярилц гэж хэлсэн. Тэгээд гэрт бүгдээрээ үлдсэн тал шил архиа тойруулж уухдаа би Ганзориг ахыг та эхнэртэйгээ эв зүйгээр ярихгүй, цохиж заавал маргалдах шаардлага байсан юм уу гэхэд ах нь чамтай маргалдаагүй, эвгүй зан гаргасан бол уучлаарай гэсэн. Тэгээд архиа ууж дууссан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Болдбаатар ах Лхагвадорж бид хоёрыг дуудаад 20.000 төгрөг өгөөд архинд явуулсан. Тэгээд Лхагвадорж бид хоёр архи хайгаад 50 орчим минут яваад 2 шил архи аваад ирэхэд Оюунаа буюу Төмөрчөдөр эгч Ганзориг, Болдбаатар хоёр маргалдаад байна гээд бие биенийгээ заамдсан байсан. Тэгээд юу болсон бэ? гэсэн чинь Төмөрчөдөр эгч Болдбаатартай хардаад байна гэсэн. Тэгээд Лхагвадорж бид хоёр Ганзориг, Болдбаатар хоёрыг салгаад хэсэг чимээгүй болж бие бие рүүгээ муухай хараад байсан. Тэгээд Лхагвадорж авч ирсэн 2 шил 0.75 л архиныхаа нэгийг задлаад тойруулж уугаад сүүлийн архи талдаа ороход бүгдээрээ согтсон байсан. Тэгсэн Ганзориг ах согтоод хөл дээрээ зогсож чадахгүй, шээмээр байна гээд Төмөрчөдөр эгчтэй хамт гарсан. Тэгсэн Төмөрчөдөр эгч Ганзориг ах чинь тасарчихжээ ор засаад хэвтүүлье гээд Төмөрчөдөр эгч бид хоёр Ганзориг ахыг өргөөд орон дээр аваачиж хэвтүүлсэн. Тэгээд үлдсэн тал шил архийг Лхагвадорж, Болдбаатар, Төмөрчөдөр эгч бид нар хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь Төрөө орж ирээд надад 5.000 төгрөг байна, бүгдээрээ шараа тайлаад ганц юм ууя гээд гарч яваад эхлээд 0.5 л архи авчирч уусан. Тэгсэн дахиад нэг юм ууя гээд би гараад 0.75 л архи, нэг ундаатай авчирч уугаад талдаа орж байтал цагдаа орж ирээд Лхагвадорж бид хоёрыг дуудаад эрүүлжүүлнэ гэсэн. Тэгээд хоёр цагийн дараа цагдаа ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиход нөгөө хүн чинь өнгөрчихжээ гэхэд шоконд орсон. Тухайн үед Лхагвадорж бид хоёрын архи бүрэн гараагүй байхад мэдүүлэг авсан гэв. 

          Хохирогч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Гэм буруутай этгээдээс оршуулгын зардал 2.950.000 төгрөг гарсныг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 шил архи аваад манай гэрт ирээд ууцгаасан. Тэгээд нилээд согтсон...тэгээд орондоо ороод хэвтэж байхад Гомборавжаа, тапийгаач Ганзориг нар хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж та хоёр гэрт битгий хэрэлдээд бай гарч хэрүүлээ хий гэж хэлээд унтчихсан...би согтоод унтсан байсан учраас сайн мэдэхгүй байна… гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед би гоймонтой шөл хийгээд идсэн...тэгж байхад талийгаач Ганзориг надтай маргалдчих гээд амандаа үглээд муухай хараад байсан. Тэгэхэд Болдбаатар бид хоёр луу хандаж айлд хэрэлдэхгүй шүү гээд орон дээрээ хэвтэж байсан. Би талийгаач нөхөр лүүгээ хандаж хоёулаа айлд хэрэлдэхгүй шүү гэсэн чинь миний нүүр лүү хоёр удаа алгадчихсан.Тэгсэн Гомборавжаа манай нөхөр Ганзориг луу хандаж чи эмэгтэй хүнийг цохидог хэн бэ алив гарья гэж хэлээд түүнийг аваад гадагшаа гарсан гадаа үүдэн дээр нөхөр Ганзориг, Гомборавжаа нар хэрэлдээд байх шиг байсан. Арай зодолдохгүй байлгүй дээ гэж дотроо бодоод 5 орчим минутын дараагаар гадагшаа гарсан чинь Гомборавжаа нөхөр Ганзоригийг газарт унагачихсан толгой дээр нь дэвсээд байж байсан. Би Гомборавжааг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд салгаад нөхрийгөө босгох гэсэн чинь босохгүй байхаар нь Гомборавжаатай өргөөд Болдбаатарын байшингийн урд талд байдаг граж руу оруулчихаад чи яасан бэ гайгүй юу гэсэн чинь өө пизда, өө пизда гээд байхаар нь архиндаа л тэгж байна гэж бодоод цугтаа гражинд унтаад өглөө босож бие засчихаад...буцаад граж ороход Ганзориг хурхираад унтаад байхаар нь сэрээгээгүй... гэх мэдүүлэг,

 

          Шинжээч эмч Ц.Ганболдын ...талийгаач Н.Ганзориг нь 2016-07-01-ний орой 22 цагийн үед зодуулаад маргааш нь буюу 2016-07-02-ны өглөө 09 цаг 30 минутын орчим ГССҮТ-д очиж эмчилгээ хийлгэж байгаад 30 орчим минутын дараа нас барсан байдаг…эмнэлэгт хандан зөв оношлогдон мэс засалд орсон бол амь насыг аврах боломжтой байсан…духны баруун дээд шарх нь шинэ гэмтэл байсан. Уг шарх нь үхэлд хүргэсэн… тархины цусан хураа үүсгэж нас барахад хүргэжээ...тархины гэмтлээс бусад гэмтэл шархнуудыг авсан тохиолдолд ямар нэгэн үйлдэл хийх боломжтой. Тархины гэмтэл аваад ухаан алдан ухаангүй болох, орчиндоо харьцаагүй үйлдэл хийх боломжгүй байж болно...дүгнэлтэд тусгасан...гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд тархины гэмтэл авах үед болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой…шинжилгээнд ороход нас бараад 3 цаг орчим болж байсныг дүгнэлт хэсэгт тусгахдаа андуураад 13 цагт нас баржээ гэж бичигдсэн байна... гэх мэдүүлэг,

      Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1210 тоот дүгнэлт:

      1.Талийгаач нь баруун зулайн урд хэсэг, духны баруун дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бор эдийн няцралтын улмаас тархи хавагнан нас баржээ.

       2. Шинжилгээгээр талийгаачид толгойн битүү гэмтэл: баруун зулайн урд хэсэг, духны баруун дэпбэнгийн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бор эдийн няцаралт, баруун зулайн урд хэсгийн хуйхны шарх, хамрын нурууны хугарал, дээд уруулын салстын шарх, баруун дээд зовхины цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтлийг мохоо зүйлээр цохиход үүсгэгдэнэ.

      3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

           4.Цус нь 4-р бүлэг байна.

          5.2016-07-02-ны 13 цагт нас баржээ.

          6. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

          Шинжээч  эмч  Ц.Ганболд

          Шинжээчийн 5994 тоот дүгнэлт,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 832 тоот дүгнэлт:

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

  Н.Гомборавжаагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар
өгсөн...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16 цагаас эхлээд...бид нар архи ууж байхад гэнэт Болдбаатар ах миний гар утас алга болчихлоо гэж хэлээд талийгаач Ганзоригийг эхнэр Төмөрчөдөртэй нийлээд гар утсыг авчихлаа гэж хэлсэн тэрнээс болж хэрүүл зодоон болох эх үүсвэр нь тавигдсан. Миний хувьд Ганзоригийг зодох болсон шалтгаан нь тэрээр өмнө нь 2016 оны 06 дугаар сарын З0-ны өдөр намайг зодож миний баруун нүдийг хөхрүүлсэн байсан зодуулснаа бодоод Ганзоригийн толгойн дээд хэсэгт бариултай шаазан аягаар нэг удаа цохьсон. Тэгэхэд аяга хагарсан. Талийгаач Ганзориг газарт унахаар нь би толгой дээр нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн.... тэгээд байж байтал Болдбаатар ахын гар утас нь алга болчихсон гээд бид нар гар утсыг нь хайгаад олоогүй. Ингээд хэсэг байж байгаад Лхагвадорж найз дээрээ очно гээд гараад явсан. Мөн Энхээ яваад өгсөн... дахин архи ууж байтал Ганзориг Оюунаа / Төмөрчөдөр/ хоёр юунаас ч болсон юм хэрэлдээд Ганзориг нь Оюунааг хоёр удаа алгадчихаар нь би Оюунааг өмөөрөөд Ганзоригтой чи эмэгтэй хүн зодлоо гээд маргалдсан. Тэгээд би уурлаад ширээн дээр байсан аяга аваад Ганзоригийн толгой луу нь нэг удаа цохиход аяга хагарсан. Тэгтэл Болдбаатар ах уурлаад та нар битгий айлд хэрэлдэж маргалдаад бай гэхээр нь Ганзориг бид хоёр Болдоо ахын гэрээс нь гараад үүдний таамбарт нь барилцаж аваад би Ганзоригийг унагаагаад толгой дээр нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Урьд нь Ганзориг миний нүүр лүү цохиод нүд хөхрүүлчихсэн байсан болохоор тэрэнд бас байнга агсам тавьдаг гээд уур хүрсэн байсан... гэх мэдүүлэг,

          Хэргийн газар үзлэг болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

          Гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжлэн судлав.

          Шүүгдэгч Н.Гомборавжаа нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж 0458 тоот гэрт болон хашаан дотор хохирогч Н.Ганзоригтой хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Н.Ганзоригийг зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ш.Болдбаатарын ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 шил архи аваад манай гэрт ирээд ууцгаасан. Тэгээд нилээд согтсон...тэгээд орондоо ороод хэвтэж байхад Гомборавжаа, тапийгаач Ганзориг нар хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж та хоёр гэрт битгий хэрэлдээд бай гарч хэрүүлээ хий гэж хэлээд унтчихсан...би согтоод унтсан байсан учраас сайн мэдэхгүй байна… гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Төмөрчөдөрийн ... 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед би гоймонтой шөл хийгээд идсэн... Арай зодолдохгүй байлгүй дээ гэж дотроо бодоод 5 орчим минутын дараагаар гадагшаа гарсан чинь Гомборавжаа нөхөр Ганзоригийг газарт унагачихсан толгой дээр нь дэвсээд байж байсан. Би Гомборавжааг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд салгаад нөхрийгөө босгох гэсэн чинь босохгүй байхаар нь Гомборавжаатай өргөөд Болдбаатарын байшингийн урд талд байдаг граж руу оруулчихаад чи яасан бэ гайгүй юу гэсэн чинь өө пизда, өө пизда гээд байхаар нь архиндаа л тэгж байна гэж бодоод цугтаа гражинд унтаад өглөө босож бие засчихаад...буцаад граж ороход Ганзориг хурхираад унтаад байхаар нь сэрээгээгүй... гэх мэдүүлэг,

          Шинжээч эмч Ц.Ганболдын ...талийгаач Н.Ганзориг нь 2016-07-01-ний орой 22 цагийн үед зодуулаад маргааш нь буюу 2016-07-02-ны өглөө 09 цаг 30 минутын орчим ГССҮТ-д очиж эмчилгээ хийлгэж байгаад 30 орчим минутын дараа нас барсан байдаг…эмнэлэгт хандан зөв оношлогдон мэс засалд орсон бол амь насыг аврах боломжтой байсан…духны баруун дээд шарх нь шинэ гэмтэл байсан. Уг шарх нь үхэлд хүргэсэн… тархины цусан хураа үүсгэж нас барахад хүргэжээ...тархины гэмтлээс бусад гэмтэл шархнуудыг авсан тохиолдолд ямар нэгэн үйлдэл хийх боломжтой. Тархины гэмтэл аваад ухаан алдан ухаангүй болох, орчиндоо харьцаагүй үйлдэл хийх боломжгүй байж болно...дүгнэлтэд тусгасан...гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд тархины гэмтэл авах үед болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой…шинжилгээнд ороход нас бараад 3 цаг орчим болж байсныг дүгнэлт хэсэгт тусгахдаа андуураад 13 цагт нас баржээ гэж бичигдсэн байна... гэх мэдүүлэг,

      Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1210 тоот дүгнэлт:

      1.Талийгаач нь баруун зулайн урд хэсэг, духны баруун дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бор эдийн няцралтын улмаас тархи хавагнан нас баржээ.

       2. Шинжилгээгээр талийгаачид толгойн битүү гэмтэл: баруун зулайн урд хэсэг, духны баруун дэпбэнгийн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бор эдийн няцаралт, баруун зулайн урд хэсгийн хуйхны шарх, хамрын нурууны хугарал, дээд уруулын салстын шарх, баруун дээд зовхины цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтлийг мохоо зүйлээр цохиход үүсгэгдэнэ.

          3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

          4.Цус нь 4-р бүлэг байна.

          5.2016-07-02-ны 13 цагт нас баржээ.

          6. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Шүүгдэгч Н.Гомборавжаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан ял оноов.

          Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх үндэслэлд тооцох нь зүйтэй.