Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1082

 

 

 

 

 

 

 

 

     2023        08          10                                     2023/ШЦТ/1082

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Очбадрах,

хохирогч О.М,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Сд холбогдох эрүүгийн 2306000002195 хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан амаржих” эмнэлгийн урд шинээр баригдаж буй барилгын гадна “цалингаа авъя” гэх шалтгааны улмаас иргэн О.Мтой маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, язрал, үүдэн баруун дээд 3, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамар баруун хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хүн буруу хүнээ цохисон. Намайг биш М гэдэг хүнийг цохих байсан. Цалингийн маргаан биш. Хоолны маргаан байсан. М гэдэг хүн энэ хүмүүсийг ажилд авч би хариуцаж ажиллаж байсан. Хоёр хүн гарнаас барьж байгаад намайг цохисон. Надаас ирж нэг удаа уучлалт гуйсан. Би ах нь гомдлоо буцаагаад авна. Чи багаж авч ирээд өгчих гэж хэлсэн. Гэтэл таг болсон. Хэлсэн үг нь зөрөөд байна. Намайг ганцаараа биш хоёр хүн барьж байгаад энэ намайг цохисон. Нөгөө хоёр хүн гар барьсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Амгалан амаржихын урд баригдаж байгаа барилгын карказын ажлын бригад бүрдүүлээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр авсан. 2023 оны 05 дугаар сарын 01-нд ажил эхэлнэ гээд хүмүүсээ дуудсан. Эхний 1 өдөр газар шорооны ажил хийсэн. 2 дахь өдөр автор нь ирээд газар нь хазгай байна шаварлаг хөрстэй байна гээд доош ухуулахаар болсон боловч компани нь хөрөнгө мөнгөө шийдэж чадаагүй учраас би ажилчдаа 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байлгасан. Өнөөдрөөс гүйцэтгэгч компани газраа доош ухаж байгаа бөгөөд захиалагч компани над руу яриад ажилчдаасаа 5 хүн аваад ир газар тэгшилгээ хийлгэе гээд дуудсан тул 5 хүн дуудахад долуулаа ирсэн боловч ажлын хувцас багажгүй ирсэн. Ирчихээд 2 хоног хоол идсэнгүй гээд үг хаяад байхаар нь би ажиллаж чадахгүй бол боль гэтэл С гэх залуу босож ирээд “пизда минь чи юу хуцаад байгаа юм” гээд намайг заамдсан. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь доош татах үед чихэндээ ээмэгтэй залуу намайг урдаас гар барьж авах үед С миний баруун нүдний орчимд гараараа нэг удаа цохиод татаад духны орчимд 2 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд хацарных нь орчимд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд боль тавь гээд болиулаад байж байх үед ээмэгтэй залуу нэмээд алаад хаячихъя л даа гэж хэлээд босоод ирэхээр нь би бүгдэд нь тамхи өгсөн. Тамхи татаад байж байхдаа С намайг элдвээр хэлээд ирээд намайг бариад авах үед ээмэгтэй залуу хүрч ирээд намайг бариад Стэй давхар заамдалцсан байх үед С миний зүүн нүдний орчимд дахин гараараа нэг удаа цохьсон. Би цохиулаад унах үед ээмэгтэй, хар хувцастай залуу ирээд миний бөөрний орчимд 2-3 өшиглөсөн. Өшиглөсний улмаас одоо зовиур байхгүй. Цохиулсны улмаас баруун нүд хөхөрсөн, уруул язарч, шүд хөдөлсөн байна. Намайг зодуулах үед манай ажлын бригадын 7 хүн л байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6302 дугаар: “1. О.Мын биед баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, язрал, үүдэн баруун дээд 3, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамар, баруун хацарт цус зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/, Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан 6302 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Уг шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний хувьд тухайн хүний биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй хоорондоо учир зүйгээ олж хурдан шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. Би өөрийн гэм буруутай байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, Шүүгдэгч Д.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1169 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 19-22/, шүүгдэгч Д.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 27/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан амаржих” эмнэлгийн урд шинээр баригдаж буй барилгын гадна “цалингаа авъя” гэх шалтгааны улмаас иргэн О.Мтой маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, язрал, үүдэн баруун дээд 3, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамар баруун хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ажилчдаа 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байлгасан. Өнөөдрөөс гүйцэтгэгч компани газраа доош ухаж байгаа бөгөөд захиалагч компани над руу яриад ажилчдаасаа 5 хүн аваад ир газар тэгшилгээ хийлгэе гээд дуудсан тул 5 хүн дуудахад долуулаа ирсэн боловч ажлын хувцас багажгүй ирсэн. Ирчихээд 2 хоног хоол идсэнгүй гээд үг хаяад байхаар нь би ажиллаж чадахгүй бол боль гэтэл С гэх залуу босож ирээд “пизда минь чи юу хуцаад байгаа юм” гээд намайг заамдсан. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь доош татах үед чихэндээ ээмэгтэй залуу намайг урдаас гар барьж авах үед С миний баруун нүдний орчимд гараараа нэг удаа цохиод татаад духны орчимд 2 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд хацарных нь орчимд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд боль тавь гээд болиулаад байж байх үед ээмэгтэй залуу нэмээд алаад хаячихъя л даа гэж хэлээд босоод ирэхээр нь би бүгдэд нь тамхи өгсөн. Тамхи татаад байж байхдаа С намайг элдвээр хэлээд ирээд намайг бариад авах үед ээмэгтэй залуу хүрч ирээд намайг бариад Стэй давхар заамдалцсан байх үед С миний зүүн нүдний орчимд дахин гараараа нэг удаа цохьсон. Би цохиулаад унах үед ээмэгтэй, хар хувцастай залуу ирээд миний бөөрний орчимд 2-3 өшиглөсөн. Өшиглөсний улмаас одоо зовиур байхгүй. Цохиулсны улмаас баруун нүд хөхөрсөн, уруул язарч, шүд хөдөлсөн байна. Намайг зодуулах үед манай ажлын бригадын 7 хүн л байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6302 дугаар: “1. О.Мын биед баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, язрал, үүдэн баруун дээд 3, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хамар, баруун хацарт цус зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/, Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд тухайн хүний биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруутай байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.С “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч О.М нь шүүгдэгч Д.Сэс хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Дн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч О.М нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Д.Сэс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО