Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1097

 

 

 

 

 

 

 

 

2023        08          16                                     2023/ШЦТ/1097

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Цд холбогдох эрүүгийн 2321 00047 0119 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19-20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 35-06 тоотод оршин суух иргэн М.Ш гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Монел маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 140,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Э.Ц нь Дорнод аймгийн Хэрлэн 11 дүгээр баг 13-01 тоотоос 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн орчим хохирогч Ц.Э эзэмшлийн Самсунг Ж-3 , Самсунг А-7, Самсунг Эс-7 маркийн 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 432,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Саруул хотхоны 116 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр түр байрлуулсан байсан хохирогч Б.Бын эзэмшлийн 82-74 УБЯ улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7,60, 152/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 154-155/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 156-163/, хохирогч М.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 35-06 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ 11 цагийн үед гараад Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр зах руу явсан Шүр зах дээр очоод найз болох Б, Ц нартай 0,75 л нэг шил архи хувааж уугаад салсан. Тэгээд Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 35-06 тоотод гэртээ ирсэн гэрт ирэх үед гэрт манай охин Б байсан гэртээ ирээд би унтаж байтал 17 цаг өнгөрч байхад манай гэрт манай хүргэн Ун найз Э овогтой Ц гэх залуу манай гэрт орж ирэхээр нь “чи яаж гэрт орж ирсэн юм” гэж асуутал “танай хажуу талын айлаас чинь танай түлхүүрийг аваад гаднаас чинь онгойлгоод орж ирлээ” гэж хэлсэн тэгээд би гарлаа гээд хамт гарсан хамт гарахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ би аваад явсан. Ц манай гэрт ирэхдээ хүрэн өнгийн дээлтэй архи уусан байдалтай байсан тэгээд гарч яваад Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баарны гаднаас 18 цагийн үед салсан тэгээд би гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн байхаар нь гэртээ ортол гэрт тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн Монел маркийн зурагт алга болсон байсан. Би өөрийн зурагтаа бүрэн бүтэн олж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-19/, Иргэний нэхэмжлэгч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарч байсан байх би яг он сарыг нь бол яг тодорхой санахгүй байна тэр өдөр Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-31 тоотод гэртээ байж байтал орой 00 цагийн үед шиг санаж байна зах дээр л хаяа таардаг байсан Ц гэх залуу манай гэрт хар өнгийн Монел маркийн зурагт аваад бага зэрэг архи уусан байдалтай орж ирсэн орж ирээд “та Хн Г гэх хүнийг таних уу, тэр чинь манай хамаатан байгаа юм” гэхээр нь би “тэр чинь манай төрсөн дүү шүү дээ” гэж хэлтэл ахаа би эхнэртэйгээ муудаад явж байна, та энэ зурагт авах уу” гэхээр би “ах нь зурагттай” гэтэл “та авчих л даа, мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь “наадах чинь янз бүрийн юм болох юм биш биз” гэж хэлтэл “асуудал байхгүй ээ, миний” гэхээр нь 35,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө нэг хүний данс өгөөд дансаар авсан тэгээд танайд ахаа нэг шил архи авч ирээд уучих уу гэтэл тэр үед манай хүү байсан тул уурлаад архи уулгаагүй ээ Ц нь ирэхдээ ганцаараа ирсэн ба ашин бариад явж байгаа талаараа хэлж байсан...Би зурагт худалдаж авсан 35,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22/, Насанд хүрээгүй гэрч У.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай ээж Ун дүү Ун нөхөр болох Ур танихгүй 2 залуугийн хамт орж ирсэн. ..тэр хэд манайд унтсан....арай залуу нь П гэж өөрийгөө танилцуулсан залуу нь улаан хүрэн дээлтэй нохой арьсан гуталтай байсан. Тэр П гэх залуу нь гэрт газар миний хажууд унтсан. Хажууд хэвтэж байх үед нь өвөрт нь 2 ширхэг удирдлага байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23/, гэрч Т.Өн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хн сумын 6 дугаар баг СМУ-гийн 35-09 тоотод нөхөр Бн хамт оршин суудаг. Манай хөрш болох Ш нь гэрээс гадагш гарахдаа манай гэрт түлхүүрээ үлдээдэг юм. 2022 оны 12 сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед хүрэн дээлтэй 30 гаран насны архи үнэртүүлчихсэн залуу ..Шн гэрийн түлхүүрийг авах гэсэн юм гэхээр нь би яах гэж байгаа талаар нь асуутал Шинээтэй уулзах гэсэн юм. Би Шн найз байгаа юм гээд 35-06 тоотын түлхүүрийг аваад гарсан. Орой 19 цагт тэр залуу мөн манай гэрт орж ирээд тамхи асаах гэсэн юм гал байна уу гээд орж ирсэн...тамхи асаагаад гарсан” гэх мэдүүлэг/1хх-ийн 26/, гэрч Г.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн гэрээс 32 инчийн хар өнгийн монел маркийн зурагтаа хулгайд алдсан тухайн үед манай нөхөр Шр энэ талаар цагдаад хандаж мэдүүлэг өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29/, хулгайд алдагдсан гэх 32 инчийн Монел маркийн зурагтыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 34-37/, зурагт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 40-41/, Э.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-н 35-06 тоотод орой очиход найз Шн гэртээ ганцаараа байсан. Тэгээд би гаднаас авч орсон нэг шил Хараа 0,5 граммтай архийг хамт ууж дуусгасан. Ингээд Шр архи ууж дуусгасан хойноо намайг чи яв одоо эхнэр ирлээ гээд намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь уурандаа унтлагын өрөөний ширээн дээр нь тавиатай байсан Монел маркийн хар өнгийн зурагтыг нь аваад гарч явсан. Ингээд би зурагтыг ялалт хороололд байрлах Л ахын гэрт нь аваачиж орхисон. Тэгээд ойролцоогоор 3 орчим хоногийн дараа Ш СМУ хороололд явж байгаад тааралдахад чи манай гэрээс зурагт авч байна гэхээр нь би авдаг юм аваагүй цагдаад өгвөл өг гэж хэлсэн. Би цоож эвдэж зурагт аваагүй. Хамт архи ууж дуусгаад Ш намайг хөөгөөд байхаар нь уурандаа зурагтыг нь аваад гарч явсан. Тэрнээс биш цоожийг нь эвдсэн зүйл хулгайлсан зүйл байхгүй. Монел маркийн 32 инчийн хар өнгийн зурагт байсан ба би удирдлагатай нь хамт явсан. Л ахын гэрт очоод зурагтыг асаахад зүгээр гарч байсан боловч дундуураа зураастай байсан. Ш зурагт байдаг өрөөндөө буюу унтлагын өрөөнд цаашаа хараад хэвтэж байсан. Намайг зурагт авч байхыг анзаарч хараагүй байх гэж бодож байна...Би зурагтыг цагдаагийн алба хаагчид хаана байгаа газрыг нь зааж өгөөд буцаагаад Ш хүлээлгэж өгсөн...харин гэрийн эзэн Ч 00 орох гээд гарсан байсан байна лээ. Ингээд би ширээн дээр нь байсан 3 ширхэг гар утсыг аваад гарч явсан. Тэгээд утсаа Шүр захын гар лангууны утас засварын газарт 3 ширхэг гар утсыг нийлүүлээд 50.000 төгрөгт зараад мөнгөөр нь архи уугаад дуусгасан. Самсунгийн утаснууд байсан санагдаж байна. Яг маркийн нь сайн санахгүй байна хуучны утаснууд байсан. Би Чн гэрээс гараад Ломбордад тавих гэсэн боловч авахгүй болохоор нь Шүр зах дээр очиж зарсан. Би 3 ширхэг гар утас ширээн дээрээ зарим нь орон дээр байхаар нь би авч гарч явсан. Би учруулсан хохирлоо удахгүй нөхөн төлнө...Би хохирогч Б хохирол болох машин болон түүний 4 дугуйг нь хуучин байдлаар нь буцааж өгч хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49, 89-90, 209-210/, хохирогч Ц.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүрээр гэртээ унтаж байхад 04 цагийн орчим манай нөхөр П найз Ууганаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг найз нь “дүүтэйгээ хамт явж байна” гэж хаалга тогшиж орж ирсэн. Гэрт орж ирэхдээ Ууганаа хамт явж байгаа дүүтэйгээ хоёулаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу орж ирсэн. ...Ууганаа өглөө 07 цаг өнгөрч байхад хөдөө “Чойбалсан сум руу явлаа, энэ манай дүү унтаж байгаад явчих байхаа” гэж хэлсэн. Ингээд унтаж байгаад 09 цаг өнгөрч байхад би босоод гэрээсээ гараад нойл орж бие засахаар гарсан юм. Энэ үед гэрт нөгөө танихгүй залуу газарт унтаж байсан, том хүү Ан, Б хоёр унтаж байсан. Тэгээд нойл орчхоод буцаад гэртээ орсон чинь нөгөө унтаж байсан залуу байхгүй гэрээс гараад явчихсан, гэрт байсан утаснууд байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63/, гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П гэр буюу 11 дүгээр баг Хивс 13-01 тоотод очиход манай найз байхгүй, эхнэр Эг байсан. Тэгээд Ц бид 2 хамт пиво ууж байгаад унтаад өгөхөөр нь 06 цаг орчим гарч явсан. Тэгээд маргааш сум руугаа яваад байж байтал Эг надтай утсаар яриад “манай гэрт авч ирсэн танай дүү Ц чинь манай 3 ширхэг утсыг хулгайлаад аваад явсан байна” гэж хэлэхээр нь би Цийн ээж Эй ярихад “гэртээ ирэхгүй олон хонож байгаа гадуур архи уугаад явж байгаа биз” гэж надад хэлсэн. Үүнээс хойш Цтой уулзаагүй холбогдох гэсэн боловч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны едрийн ДЦ-23-56 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 432,000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 74-77/, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн 82-74 УБЯ улсын дугаартай Hondo insight тээврийн хэрэгслээ Баянзүрх 36 дугаар хороо Саруул хот хотын I зогсоол дээр 2023 оны 01 сарын 15-ны өдөр асаалттай орхиод гарч ирэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж машинаа олж авсан ба хулгайч нь баригдаад би өөрийн тээврийн хэрэгслээ бүрэн хүлээж авсан. Би өөрийн гар дрилль багаж зэрэг эд зүйл машинд байсан ба бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Харин миний машины 4 дугуй байхгүй зарсан байсан бөгөөд хулгайлсан хүн нь өөрөө 4 дугуй зарсан хүнээ зааж өгөөд авч өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Учир нь би өөрийн машинаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185/, Гэрч С.Он мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 22 цаг болох гээд манай засварын газар хаах гэж байхад 82-74 УБЯ улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда инсайт автомашиныг нэг эрэгтэй хүн ганцаараа хүрч ирсэн юм. Тэгэхээр нь би “манайх хаах гээд байна” гэсэн чинь надаас гуйгаад “миний машины 4 дугуйг тайлаад өгөөч” гээд би энэ дугуйгаа ..хүнд өгчхөөд өөр 4 дугуй аваад ирнэ, удахгүй 30 минут л болно” гэж хэлээд машинаа үлдээсэн. ..Тэгээд маргааш нь үдээс хойш цагдаа нартай хамт ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 07-ны едрийн Б31-23-244 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 5,455,000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 194-196/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 156-163/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 91, 180/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 92/, шийтгэх тогтоолууд /1хх-ийн 93-96, 97-101, 107-117/, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /1хх-ийн 102-104, 105-106/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Э.Ц нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй мөн шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19-20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 35-06 тоотод оршин суух иргэн М.Ш гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Монел маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 140,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Дорнод аймгийн Хэрлэн 11 дүгээр баг 13-01 тоотоос 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн орчим хохирогч Ц.Ээзэмшлийн Самсунг Ж-3, Самсунг А-7, Самсунг Эс-7 маркийн 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 432,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Саруул хотхоны 116 дугаар байрны гадна автомашины ил зогсоол дээр түр байрлуулсан байсан хохирогч Б.Бын эзэмшлийн 82-74 УБЯ улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7,60, 152/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 154-155/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 156-163/, хохирогч М.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 35-06 тоотод гэртээ унтаж байтал 17 цаг өнгөрч байхад манай гэрт манай хүргэн Ун найз Э овогтой Ц гэх залуу манай гэрт орж ирэхээр нь “чи яаж гэрт орж ирсэн юм” гэж асуутал “танай хажуу талын айлаас чинь танай түлхүүрийг аваад гаднаас чинь онгойлгоод орж ирлээ” гэж хэлсэн тэгээд би гарлаа гээд хамт гарсан хамт гарахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ би аваад явсан. Ц манай гэрт ирэхдээ хүрэн өнгийн дээлтэй архи уусан байдалтай байсан тэгээд гарч яваад Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баарны гаднаас 18 цагийн үед салсан тэгээд би гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн байхаар нь гэртээ ортол гэрт тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн Монел маркийн зурагт алга болсон байсан. Би өөрийн зурагтаа бүрэн бүтэн олж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-19/, Иргэний нэхэмжлэгч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарч байсан байх би яг он сарыг нь бол яг тодорхой санахгүй байна тэр өдөр Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 9-31 тоотод гэртээ байж байтал орой 00 цагийн үед шиг санаж байна зах дээр л хаяа таардаг байсан Ц гэх залуу манай гэрт хар өнгийн Монел маркийн зурагт аваад бага зэрэг архи уусан байдалтай орж ирсэн орж ирээд “та ХГ гэх хүнийг таних уу, тэр чинь манай хамаатан байгаа юм” гэхээр нь би “тэр чинь манай төрсөн дүү шүү дээ” гэж хэлтэл ахаа би эхнэртэйгээ муудаад явж байна, та энэ зурагт авах уу” гэхээр би “ах нь зурагттай” гэтэл “та авчих л даа, мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь “наадах чинь янз бүрийн юм болох юм биш биз” гэж хэлтэл “асуудал байхгүй ээ, минийх” гэхээр нь 35,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би зурагт худалдаж авсан 35,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22/, Насанд хүрээгүй гэрч У.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай ээж Ун дүү Ун нөхөр болох Ууганбаатар танихгүй 2 залуугийн хамт орж ирсэн. ..тэр хэд манайд унтсан....арай залуу нь П гэж өөрийгөө танилцуулсан залуу нь улаан хүрэн дээлтэй нохой арьсан гуталтай байсан. Тэр П гэх залуу нь гэрт газар миний хажууд унтсан. Хажууд хэвтэж байх үед нь өвөрт нь 2 ширхэг удирдлага байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23/, гэрч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хөрш болох Шр нь гэрээс гадагш гарахдаа манай гэрт түлхүүрээ үлдээдэг юм. 2022 оны 12 сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед хүрэн дээлтэй 30 гаран насны архи үнэртүүлчихсэн залуу ..Шн гэрийн түлхүүрийг авах гэсэн юм гэхээр нь би яах гэж байгаа талаар нь асуутал Ш уулзах гэсэн юм. Би Шн найз байгаа юм гээд 35-06 тоотын түлхүүрийг аваад гарсан. Орой 19 цагт тэр залуу мөн манай гэрт орж ирээд тамхи асаах гэсэн юм гал байна уу гээд орж ирсэн...тамхи асаагаад гарсан” гэх мэдүүлэг/1хх-ийн 26/, гэрч Г.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн гэрээс 32 инчийн хар өнгийн монел маркийн зурагтаа хулгайд алдсан тухайн үед манай нөхөр Шр энэ талаар цагдаад хандаж мэдүүлэг өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29/, хулгайд алдагдсан гэх 32 инчийн Монел маркийн зурагтыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 34-37/, зурагт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 40-41/, Э.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-н 35-06 тоотод орой очиход найз Шн гэртээ ганцаараа байсан. Тэгээд би гаднаас авч орсон нэг шил Хараа 0,5 граммтай архийг хамт ууж дуусгасан. Ингээд Ш архи ууж дуусгасан хойноо намайг чи яв одоо эхнэр ирлээ гээд намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь уурандаа унтлагын өрөөний ширээн дээр нь тавиатай байсан Монел маркийн хар өнгийн зурагтыг нь аваад гарч явсан. Ингээд би зурагтыг ялалт хороололд байрлах Лхагва ахын гэрт нь аваачиж орхисон. Тэгээд ойролцоогоор 3 орчим хоногийн дараа Шай СМУ хороололд явж байгаад тааралдахад чи манай гэрээс зурагт авч байна гэхээр нь би авдаг юм аваагүй цагдаад өгвөл өг гэж хэлсэн. Би цоож эвдэж зурагт аваагүй. Хамт архи ууж дуусгаад Ш намайг хөөгөөд байхаар нь уурандаа зурагтыг нь аваад гарч явсан. Тэрнээс биш цоожийг нь эвдсэн зүйл хулгайлсан зүйл байхгүй. Монел маркийн 32 инчийн хар өнгийн зурагт байсан ба би удирдлагатай нь хамт авсан. Л ахын гэрт очоод зурагтыг асаахад зүгээр гарч байсан боловч дундуураа зураастай байсан. Ш зурагт байдаг өрөөндөө буюу унтлагын өрөөнд цаашаа хараад хэвтэж байсан. Намайг зурагт авч байхыг анзаарч хараагүй байх гэж бодож байна...Би зурагтыг цагдаагийн алба хаагчид хаана байгаа газрыг нь зааж өгөөд буцаагаад Ш хүлээлгэж өгсөн...харин гэрийн эзэн Ч 00 орох гээд гарсан байсан байна лээ. Ингээд би ширээн дээр зарим нь орон дээр байсан 3 ширхэг гар утсыг аваад гарч явсан. Тэгээд утсаа Шүр захын гар лангууны утас засварын газарт 3 ширхэг гар утсыг нийлүүлээд 50,000 төгрөгт зараад мөнгөөр нь архи уугаад дуусгасан. Самсунгийн утаснууд байсан санагдаж байна. ...Би учруулсан хохирлоо удахгүй нөхөн төлнө...Би хохирогч Б хохирол болох машин болон түүний 4 дугуйг нь хуучин байдлаар нь буцааж өгч хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49, 89-90, 209-210/, хохирогч Ц.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүрээр гэртээ унтаж байхад 04 цагийн орчим манай нөхөр П найз Ууганаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг найз нь “дүүтэйгээ хамт явж байна” гэж хаалга тогшиж орж ирсэн. Гэрт орж ирэхдээ Ууганаа хамт явж байгаа дүүтэйгээ хоёулаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу орж ирсэн. ...Ууганаа өглөө 07 цаг өнгөрч байхад хөдөө “Чойбалсан сум руу явлаа, энэ манай дүү унтаж байгаад явчих байхаа” гэж хэлсэн. Ингээд унтаж байгаад 09 цаг өнгөрч байхад би босоод гэрээсээ гараад нойл орж бие засахаар гарсан юм. Энэ үед гэрт нөгөө танихгүй залуу газарт унтаж байсан, том хүү А, Б хоёр унтаж байсан. Тэгээд нойл орчихоод буцаад гэртээ орсон чинь нөгөө унтаж байсан залуу байхгүй гэрээс гараад явчихсан, гэрт байсан утаснууд байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63/, гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П гэр буюу 11 дүгээр баг Хивс 13-01 тоотод очиход манай найз байхгүй, эхнэр Э байсан. Тэгээд Ц бид 2 хамт пиво ууж байгаад унтаад өгөхөөр нь 06 цаг орчим гарч явсан. Тэгээд маргааш сум руугаа яваад байж байтал Энхчимэг надтай утсаар яриад “манай гэрт авч ирсэн танай дүү Ц чинь манай 3 ширхэг утсыг хулгайлаад аваад явсан байна” гэж хэлэхээр нь би Цийн ээж Э ярихад “гэртээ ирэхгүй олон хонож байгаа гадуур архи уугаад явж байгаа биз” гэж надад хэлсэн. Үүнээс хойш Цтой уулзаагүй холбогдох гэсэн боловч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДЦ-23-56 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 432,000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 74-77/, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн 82-74 УБЯ улсын дугаартай Hondo insight тээврийн хэрэгслээ Баянзүрх 36 дугаар хороо Саруул хотхоны зогсоол дээр 2023 оны 01 сарын 15-ны өдөр асаалтай орхиод гарч ирэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж машинаа олж авсан ба хулгайч нь баригдаад би өөрийн тээврийн хэрэгслээ бүрэн хүлээж авсан. Би өөрийн гар дрилль багаж зэрэг эд зүйл машинд байсан ба бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Харин миний машины 4 дугуй байхгүй зарсан байсан бөгөөд хулгайлсан хүн нь өөрөө 4 дугуй зарсан хүнээ зааж өгөөд авч өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Учир нь би өөрийн машинаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185/, Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 22 цаг болох гээд манай засварын газар хаах гэж байхад 82-74 УБЯ улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда инсайт автомашиныг нэг эрэгтэй хүн ганцаараа хүрч ирсэн юм. Тэгэхээр нь би “ манайх хаах гээд байна” гэсэн чинь надаас гуйгаад “ миний машины 4 дугуйг тайлаад өгөөч” гээд би энэ дугуйгаа ..хүнд өгчхөөд өөр 4 дугуй аваад ирнэ, удахгүй 30 минут л болно” гэж хэлээд машинаа үлдээсэн. ..Тэгээд маргааш нь үдээс хойш цагдаа нартай хамт ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 07-ны едрийн Б31-23-244 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 5,455,000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 194-196/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /XX- ийн 156-163/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь 3 удаагийн давтамжтай бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул энэ хэсгийг журамлах нь зүйтэй байна. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Үүнд:

1. Хохирогч М.Шт зурагтыг буцааж өгсөн болох нь хохирогч М.Ш “...би өөрийн зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр /1хх-ийн 19/,

2. Хохирогч С.Бт машиныг нь буцааж өгсөн болох нь “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Учир нь би өөрийн машинаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлгээр /1хх-ийн 184-185/,   

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Хаан банкны баримтаар хохирогч Ц.Эт 432,200 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч Т.Лд 35,200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Э.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Өмнө нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 30 хоногийн хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоног дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил 7 сар 11 хоногоор хорих ял оногдуулах саналтай байна. Нийт 40 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч хулгайн 3 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Э.Ц нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Цид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Э.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Э.Цид энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Цид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгтээ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 40 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Эн Цийг үргэлжилсэн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цид 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Цид энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Цийн цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО