Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

  2020             2            18                                        2020/ДШМ/221

 

Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,

шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг,

иргэний хариуцагч С.Отгонцэцэг, Л.Ундрах,

иргэний хариуцагч С.Отгонцэцэгийн өмгөөлөгч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О, Б.Ү, Р.Б, шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Д.Цэрэнханд, иргэний хариуцагч С.Отгонцэцэг, Л.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.О, Б.Ү, Р.Б нарт холбогдох 201701000001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Ж-ын О, 1973 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ... ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотоод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Б овгийн Р-ийн Б, 1972 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эрх зүйч мэргэжилтэй, ... ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

3. Д овгийн Б-ын Ү, 1978 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ... ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /РД:.................../;

1. Шүүгдэгч Ж.О нь ... ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү, “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК, “...” ХХК-ийг шууд шалгаруулж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,

Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Үтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “...” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн;

2. Шүүгдэгч Р.Б нь “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК-ийг шууд шалгаруулж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

3. Шүүгдэгч Б.Ү нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.О, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “...” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК, “...” ХХК-ийг шууд шалгаруулж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр  381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.Отэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Оийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Р.Бгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Б.Үын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ж.От 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Үыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.От 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Үыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Доо овгийн Жадамбын Отгонцэцэгийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

Боржигон овгийн Ренчиндоржийн Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,                                                                                                        

Дууч овгийн Баасанжавын Үыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...” ХХК-ийн бараа материалын тайлан 2015 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, бараа материалын тайлан 2014 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, харилцах гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримтууд, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан “...” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлын зураг, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан халаалт агаар сэлгэлтийн зураг, “Хангайн нар” ХХК-ийн боловсруулсан зураг, “Ленд тест” ХХК-ийн боловсруулсан геологийн судалгааны дүгнэлт, “Кон Инженеринг” ХХК-ийн хэмжилт гүйцэтгэлийг зураг, үйлчилгээний барилгын ажлын төсөв, нэмэлт санхүүжилтийн тайлан, материал гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт, “...” ХХК-ийн халуун усны газартай холбоотой тайлбар баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтас бүхий баримт, “Хүннү Дуурлиг нарс” ТББ, “Залуус сан” ТББ холбоотой баримт гэх бичигтэй бор өнгийн хавтастай баримт, “Бизнест инкубатор” сургалтын төвийн зардлын баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт зэргийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “Хүннү дуурлиг нарс” ТББ дугуй тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг зэргийг холбогдох байгууллагад буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээ бүхий иргэн Ж.Мэд, Ц.Алтанцэцэг, Ж.Энхтулга, В.Отгонцэнд нарын өмчлөлийн хашаанд байгаа “...” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 4 ширхэг халуун усны цэг, “...” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 2 ширхэг халуун усны цэг, “...” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байгаа 3 давхар /зоорийн давхартай/ ахуйн үйлчилгээний төвийн барилга, дээрхи барилгын зүүн талд байрлах дутуу баригдсан барилга, Р.Бгийн өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины граж, Р.Бгийн газар эзэмших эрхийн 000631398 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз19 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 18648312459048 дугаар бүхий 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “...” ХХК-иас 582.000.000 төгрөгийг, шүүгдэгч Р.Бгаас 194.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 90.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О, Б.Ү тус бүрээс 239.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Ж.О, Р.Б, Б.Ү нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг, иргэний нэхэмжлэгч Ч.Тунгалаг, В.Отгонцэнд, Ж.Мэд нар нь гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, иргэний хариуцагч “...” ХХК, “...” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Ж.О, Р.Б, Б.Ү нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга хийж байх хугацаанд Улсын Их Хурлын гишүүн асан талийгаач Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн Санжмятав нарын шахалт дарамтаар 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/168 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг худалдааны төв байгуулах төсөл гэж 1.344.000.000 төгрөгийг төсөл сонгон шалгаруулах журмаар “...” ХХК болон “Баухуас” ХХК-д мөнгө шилжүүлсэн байдаг. Эдгээр мөнгийг шилжүүлэх асуудлыг Төрийн сан бүрэн шалгаж, цаашид шилжүүлэх үгүйг шийддэг. Шүүх, прокурорын байгууллага жирийн иргэдийг хэлмэгдүүлэх, хохироох, сэтгэл санааны гүн дарамтанд оруулж байгаа нь илт байгаа бөгөөд 239.000.000 төгрөгийн хохирол улсад учруулаагүй тул үнэнийг тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Р.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2009 оны 10 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж эхэлсэн. Тухайн үед хашиж байсан референтийн албан үүрэг нь Байнгын хороогоор хэлэлцэгдэх хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хуралдааны бэлтгэлийг хангах, дотоод зохион байгуулалтыг хийх зэрэг чиг үүрэгтэй байсан. Энэ ажил үүргийнхээ хувьд тэр үед Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ү нарт албаны эрх мэдэл болон албан тушаалын хувьд ч нөлөөлөх боломжгүй, хамааралгүй, тэдэнтэй үгсэн хуйвалдах ямар ч шаардлагагүй байсан бөгөөд миний хэлснээр ямар нэгэн асуудлыг тэд шийдвэрлэж өгөх ч боломжгүй юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины өгсөн үүрэг даалгавар, хэлсэн чиглэлийн дагуу сонгогдсон тойргийнх нь хороодод халуун ус, үсчний газар, 19 дүгээр хороонд Худалдаа үйлчилгээний төв барих ажлуудыг хийхэд нь тусалсан бөгөөд санхүүгийн болон барилга угсралтын ажилд талийгаач өөрөө байнга хяналт тавьдаг, үүрэг даалгавар өгч, холбогдох төрийн байгууллагуудаас авах зөвшөөрөл болон барилга барихтай холбоотой бүхий л асуудлыг зохицуулж өгч барилгуудыг ашиглалтад оруулж, ажиллуулж эхэлсэн байдаг.

Дээрх хийж гүйцэтгэсэн барилга байгууламжуудын хувьд Авлигатай тэмцэх газраас “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. Мөн газар эзэмшигч Б.Нямаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдсан Ахуйн үйлчилгээний төвийн газар болох 600 мкв талбай бүхий газрын төлбөрт 150.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Төсөвлөгдсөн хөрөнгийг дээрх барилгуудыг барьж байгуулахад болон газрын төлбөрт зарцуулсан. “...” ХХК-ийн захирал Л.Ундрах ээж Д.Арвины хэлсний дагуу надад итгэмжлэл хийж өгсөн боловч нэг ч төгрөгийг талийгаач гишүүний зөвшөөрөлгүй өөрөө дур мэдэж зарцуулж байгаагүй, мөнгийг зарцуулах талаар надад гишүүний өгсөн үүргийн дагуу зарцуулсан байсан, өөрөө хянаж надтай тооцоо нийлж, дараагийн хийх ажлуудад мөнгө хуваарилдаг байсан. Гэтэл анхан шатны шүүхээс манай гэр бүлийн өмчлөлд байдаг орон сууцны барилга, автомашины зогсоолыг хохиролд тооцохоор шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд миний бие Авлигатай тэмцэх газарт байнга дуудагдаж, айдас түгшүүртэй сэтгэл санааны дарамтанд байснаас болж бамбай булчирхайн хагалгаанд орж, авахуулсан бөгөөд одоо өдөр бүр эм ууж, насан туршдаа эм хэрэглэхээр болж, цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд биеийн байдал маань нөлөөлөхөөр байгаа бөгөөд зүрх байнга чичирч, ойр ойрхон эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэх болсон. Цаашид ажилтай байж гэр бүлдээ тус нэмэр болохгүй бол ам бүл олуулаа, гэр бүлийн хүн энэ оны 10 дугаар сараас эхлэн ажилгүй болсон зэрэг хүндхэн асуудлууд надад тулгарч байна.

Талийгаач гишүүн Д.Арвины хувьд намайг туслахаараа ажиллуулсан 2000 оноос хойш л бүх орж ирэх мөнгөний гуйвуулга шилжүүлгийг миний дансаар хийдэг байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 194.000.000 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохиролд тооцохоор манай гэр бүлийн өмчлөлийн /Ү-22030331714 тоот гэрчилгээтэй/ орон сууц, /Ү-2203027176 тоот гэрчилгээтэй/ автомашины зогсоолыг хураахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид гурав үгсэн тохиролцох ямар ч боломжгүй хүмүүс. Үгсэн тохиролцож дарамт үзүүлсэн хүмүүс нь гэмгүй байна. Байгууллагын нягтлан бодогч төлбөрийн хүсэлтэнд 2 дугаар гарын үсэг зурдаг. Манай байгууллагаас комисс томилогдон хуралдаж, хамтын шийдвэр гаргаж, мөнгө гаргах төсвийн захирагчийн буюу байгууллагын даргын тушаал гарч гүйлгээ хийгддэг. Тухайн комисс Төсвийн тухай хууль, Худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг. Хамтын шийдвэрээр анхан шатны баримтууд бүрдсэн байдаг. Би хамтын шийдвэр, даргын тушаалын хүрээнд гүйлгээ хийсэн. Энэ хэрэгт анхан шатны баримт, төрийн сангийн процессийн үйл ажиллагаа маш дутуу судлагдсан байна гэж үзэж байна. Ямар ч санхүүгийн хамааралгүйгээр өөр хүмүүс болон компаниудын өмнөөс нь 239.000.000 төгрөг төлөхөөр болсон байна. Үүнийг та бүхэн олж харж, шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Ц.Лхамхүү нь хэрэв 3 давхар барилгыг улсын комисс хүлээж аваагүй, авах боломжгүй болсон нөхцөлд “...” ХХК, “...” ХХК тус бүрээс 1.344.000.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна гэдгээ мэдүүлсэн байдаг.

Аудитын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 тоот дүгнэлтээс үзэхэд, Ж.О, Б.Ү нар тухайн үед Хөдөлмөрийн сайд байсан Я.Санжмятавын үүрэг даалгаврын дагуу 1.344.000.000 төгрөгийг “...” ХХК, “...” ХХК нарт тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон Ж.О нарыг улсын төсөвт хохирол учруулж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний гэм хор учруулсан гэж тооцон хохирол төлүүлэх шийдвэр гаргасан нь болсон үйл явдал өөрсдийн хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Бг гэм буруутайд тооцсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг нь тусгай субъекттэй гэмт хэрэг буюу төрийн албан тушаалтан, уг албан тушаал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хуульд заасан эрхээ урвуулан ашигласан, түүний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, энэ нь нотлогдож тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаар Р.Б нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ахлах референтын ажил, албан тушаал, эрх мэдлээ ашигласан, урвуулсан ямар ч үйл баримт тогтоогдоогүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины хувийн ажилд танилын шугамаар тусалж, энэхүү хэрэгт холбогдсон байдаг. Энэ нь шүүгдэгч Д.Арвин, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл түүнийг буруутгасан Төсвийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлэх албан тушаалтан биш, тэрээр “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ч биш, нягтлан ч биш, зөвхөн 25 хувийн хувьцаа эзэмшигч юм. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Р.Б нь Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины өгсөн үүрэг чиглэлээр ажиллаж байгаад уг гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогддог. “...” ХХК-ийн захирал С.Отгонцэцэг нь уг гэмт хэргийн субъект биш бол Р.Б ч энэ гэмт хэргийн субъект биш. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар хэрэгт битүүмжлэгдсэн Р.Бгийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоол, мөн түүний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг үндэслэл болгож байгааг дурдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого хураах, хохирол тооцуулах нь нэгдүгээрт уг хөрөнгө орлого нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого байх ёстой. Гэтэл Р.Бгийн өмчлөлийн дээрх орон сууц, автомашины зогсоол нь Р.Б уг гэмт хэрэг үйлдэхээс өмнө олсон хөрөнгө орлого бөгөөд тэрээр уг гэмт хэргээс олсон орлогоор уг хөрөнгийг бий болгоогүй байхад түүний хувийн өмчлөлийн хөрөнгийг хураасан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шүүгч нь гэм буруугийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шивж бэлтгэсэн шийдвэр уншиж сонсгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэг “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, 36 дугаар бүлэг “Шүүхийн шийдвэр” бүлгүүдийг бүхэлд нь ноцтой зөрчсөн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: “Р.Б нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Д.Үүлэнгийн 41 тоот прокурорын тогтоолоос харахад жинхэнэ төрийн өндөр албан тушаалтан болох Д.Арвинг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад биечлэн оролцоогүй 1.344.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш буюу шийдвэр гаргах албан тушаалтан биш гэж байхад гишүүнийхээ зааварчилгаа үүрэг даалгаврын дагуу хий гэсэн ажлыг нь хийж гүйцэтгэсэн Р.Б нь Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусадтай үгсэн тохиролцон бүлэглэж, улмаар гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцогдсон. Р.Бгаас болж баримтыг улсын комисс хүлээн авахгүй асуудал огт байхгүй, үүнд ямар ч хамааралгүй байхад түүнээс хохирол гаргуулсан нь үндэслэлгүй. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хохирогч болох үндэслэл байна уу, энэ асуудал юунаас болж гарсан гэдэг нь эргэлзээтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Д.Галсанпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Арвин гишүүн болон түүнийг тойрон хүрээлэгчид болох туслах Р.Б, бэр Л.Ундрах нарын мөнгө гаргах үйлдлүүд, бусад идэвхитэй үйлдлийн улмаас 1.3 тэрбум төгрөгийг захиран зарцуулах ажиллагаа явагдсан байдаг. Сайд, Улсын Их Хурлын гишүүний хэлснийг дүүргийн төрийн сангийн албан тушаалтнууд үг дуугүй биелүүлж, тендергүйгээр мөнгө гаргаж байсан үйлдлийг шалгаагүй. Р.Б болон Л.Ундрах нар хамтран ажилладаг байсан. Прокурорын тогтоолын хувьд, Д.Арвин гишүүнд холбогдох хэргийг түүнийг нас барсан өдөр гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Миний бие шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

            Иргэний хариуцагч С.Отгонцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагч миний гэм бурууг тогтоогоогүй, хэрэгт авагдсан баримтаар манай “...” ХХК нь 2014 онд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн захиалгаар 2 ширхэг халуун усны барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж, хүлээлгэн өгсөн. Ийнхүү хүлээлгэн өгснөөр бидний гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж, захиалагч байгууллага барилгыг хүлээн авч 2 жил гаруй халуун ус, ахуйн үйлчилгээний зориулалтаар ажиллуулж байсан нь баримтаар нотлогддог. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бидний барьсан барилгын үнэ цэнийг тогтоолгохоор шинжээч томилсон, томилогдсон шинжээч дүгнэлтээ гаргасан бөгөөд барилгыг захиалагчийн заасан газарт, хугацаанд нь, чанартай барьж үүргээ шударгаар гүйцэтгэсэн, барилгыг захиалагч хүлээн авсан байхад гүйцэтгэгч компанийг буруутай, захиалагчийг хохирсон гэж үзэн хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг илт хохироосон, хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоолын “...” ХХК-иас 90.000.000 төгрөг гаргуулах тухай заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч С.Отгонцэцэгийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч “...” ХХК-ийн захирал С.Отгонцэцэг өөрөө сайн дураараа 2 халуун усны барилгыг бариагүй. Дүүргээс зарласан сонгон шалгаруулалтын дагуу “танай компани тэнцлээ” гэсэн мэдэгдлийн дагуу очиж гэрээ байгуулж, албан ёсны төсвөө батлуулж барилгыг барьсан. Тухайн үед “...” ХХК нь 2 барилгыг төсөвт хугацаагаар бариад, өөрсдийн хөрөнгөөр тоноглож, тог цахилгааныг их зайтай газраас татсан байдаг. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дүгнээгүй. Мөн шийтгэх тогтоолын 26 дугаар талд байх аудитын дүгнэлтээр “...” ХХК-ийн Батхүүд 90.000.000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан. Гэтэл 10.000.000 төгрөгөөр нэг удаа, 50.000.000 төгрөгөөр хоёр удаа өгсөн. Өөрөөр хэлбэл, 110.000.000 төгрөг өгсөн байдаг. 8 дугаар сарын 15-ны өдөр Батхүүд бэлнээр 10.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Батхүүд Хаан банкны тоот дансанд 50.000.000 төгрөг шилжүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 50.000.000 төгрөгийг тус тус өгсөн гэх баримт байсаар байхад 90.000.000 төгрөг гэж алдаатай бичсэн байна. Нэгэнт гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллагаа хийж явсан асуудалд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. “...” ХХК-иас 90.000.000 төгрөг гаргуулах, хэрэгт битүүмжлэгдсэн “...” ХХК-ийн барьсан 2 халуун усны цэгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Иргэний хариуцагч Л.Ундрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2006-2016 оны хооронд талийгаач Д.Арвины бэр байсан. Энэ хугацаанд Д.Арвин нь миний нэр дээрх компанийг ашиглаж тойрогтоо хийх ажлаа хийж гүйцэтгэж байсан нь үнэн болно. Учир нь, Улсын Их Хурлын гишүүн байх хугацаандаа өөрийн нэр дээр ямар ч данс, компани байхгүй байсан учир миний нэр дээрх “...” ХХК-ийн дээр “Ахуйн үйлчилгээний төв” барих болсон. Миний бие энэ ажилд ерөөсөө оролцоогүй. Д.Арвин нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өөрөө намайг дуудаж “...” ХХК-ийг миний нэр лүү шилжүүлж өг гэж хэлсэн тул бид нотариат орж компанийн эрх шилжүүлэх гэрээ хийж “...” ХХК-ийг Д.Арвины нэр дээр шилжүүлж, тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо надад ямар ч хамааралгүй. Тэр барьсан Ахуйн үйлчилгээний төв нь одоо бүрэн бүтэн байхад барилга барихад олгосон мөнгөө нэхэмжилж байгаа нь шударга биш санагдаж байна. Миний бие 2016 онд нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд гаргаж, 2018 оны 10 дугаар сард Д.Арвин гишүүний хүү А.Одоос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж холбоогүй болсон. Мөн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Д.Арвиныг энэ хэргээс хэрэгсэхгүй болгон цагаатгасан байсан тул тэр хүний хийсэн, тэр хүний тойрогтоо хийсэн энэ ажлыг нь хүлээн авч ажиллуулах байх гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд, миний бие “...” ХХК-ийг Д.Арвинд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч, бүх тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо хэрэг надад ямар ч хамаагүй. Энэ бүх ажил Д.Арвины заавраар хийгдсэн нь илт байгаа бөгөөд холбогдох хүмүүсийг зөв шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. “...” ХХК-д хариуцуулсан хариуцлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгон шалгаруулалт зарласан гэж байгаа ч зарлаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Сайд, Улсын Их Хурлын гишүүний оролцооны хувьд, Санжмятав сайд “шүүгдэгч нарыг дуудаж уулзсан нь үнэн. Гэхдээ хуулийн дагуу шийдвэрлэ гэж хэлсэн” гэж мэдүүлснээс уг хэрэгт өөр оролцоо байхгүй. Шүүгдэгч Б.Ү хууль бус гэдгийг зохих байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд “гар утсаараа бичлэг хийсэн, устгасан” гэж ярьдаг ч энэ талаар ямар нэг баримт байдаггүй. Р.Б нь барилгын ажилд хяналт тавих үүрэггүй байтал иргэдтэй уулзаж, мөнгө төгрөгийн асуудалд оролцож, халуун усны газар барина гэх мэтчилэнгээр өөрийн санаачилгаар бүх шийдвэрийг гарган оролцсон. Мөн “...” ХХК-ийн итгэмжлэлийг хүлээн авч, өөрөө гарын үсэг зурж, банк руу явуулсан байдаг. Өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд, шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бус хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс тухайн тендерийг зарлах эрхгүй байгууллага байтал өөрсдөө дур мэдэж сонгон шалгаруулалт зарлаж, хэдэн компанийг сонгож мөнгө шилжүүлсэн байдаг. Уг компаниудын барьсан барилга нь ямар нэг зураг төсөлгүй баригдсан тул мэргэжлийн хяналт хүлээж аваагүй. Шийтгэх тогтоолд дурдсан барилгын асуудлыг барилгын материалын үнэлгээг үндэслэж тогтоосон нь зөв гэж үзэж байна. Иймд, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.О нь ..., “...” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК, “...” ХХК-ийг шууд шалгаруулж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,

Тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Үтай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, “...” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн;

Шүүгдэгч Р.Б нь /”...” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч/ ... шүүгдэгч Ж.О, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Ү нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК-ийг шууд шалгаруулж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.Ү нь ... шүүгдэгч Ж.О, ...“...” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч, шүүгдэгч Р.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөв гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК, “...” ХХК-ийг шууд шалгаруулж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр  381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.Отэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, “...” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лхамхүүгийн “...2014 онд дарга Ж.О нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмуудыг зөрчин тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “...” ХХК, “...” ХХК-уудыг сонгож, батлагдсан барилгын зураг төсөл, төсөвгүй ажилд санхүүжилт олгохоор шийдвэрлэсний улмаас манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан байна. Тухайн компаниуд санхүүжилт аваад барьсан барилгуудаа манай хэлтэст хүлээлгэн өгөхөөр санал, хүсэлт гаргаж байсан удаа байхгүй. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас манай хэлтэст хяналт шалгалт хийж, 1.344.000.000 төгрөгийн санхүүжилт авсан боловч барилгаа хүлээлгэж өгөөгүй, компаниудын зөрчлийг илрүүлж тухайн асуудал хөндөгдөж тавигдсан. Манай хэлтсийн үйл ажиллагаа явуулж байсан байрны дээвэр нь цөмөрснөөс болоод мэргэжлийн хяналтын актаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, одоо сар бүр 7.000.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байранд үйл ажиллагаа явуулж байна. “...” ХХК, “...” ХХК-иудын барьсан халуун усны цэгүүдийг хүлээн авч, халуун усаар иргэдэд үйлчлэх боломжгүй гэж ойлгож байгаа тул дээрх компаниудад олгосон санхүүжилтүүдийг бүхэлд нь буцаан төлүүлэхээр байгууллагаа төлөөлөн нэхэмжилж байна.” /10хх 22-23/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батбаярын “...манай байгууллагад 1.344.000.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн ажлыг хэрэгжүүлэгч компаниуд нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 6 байршилд халуун усны цэг барьсныг би Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтнүүдийн хамт шалгалт хийж явахдаа үзэж байсан. Халуун усны цэгүүдийн хувьд, айл өрхүүдийн хашаанд хөрөнгө гаргаж баригдсан боловч ашиглагдахгүй байгаа. Мөн ахуйн үйлчилгээний төв нэртэй 3 барилга дээр очиж үзэхэд барилга байгууламжийн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй, ашигладаггүй барилга байсан. ...дээрх компаниудад олгосон санхүүжилтүүдийг бүхэлд нь буцаан төлүүлэхээр байгууллагаа төлөөлөн нэхэмжилж байна” /хх 157-158/,

гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...Хөдөлмөрийн сайдын багцад тусгагдсан Төвлөрсөн арга хэмжээний 7.4 тэрбум төгрөгийн төсвийг задалж Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.344.000.000 төгрөг хуваарилагдсан. Санхүүжилтийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлсэн. Би энэхүү тушаалыг боловсруулж батлуулсан юм.” /7хх 160-163/,

гэрч Б.Орхонхүүгийн “...Ж.О дарга намайг өрөөндөө дуудаад “Өү Ти Юу- ХХК, “...” ХХК-иудад мөнгө шилжүүлэх гэж байна, хийсэн ажлыг нь очоод үзээд ир гэж явуулсан. Намайг 6 халуун усны цэг, 1 үйлчилгээний төвийн барилгыг очиж үзэхэд өмнө “...” ХХК, “...” ХХК-иуд руу мөнгө шилжсэн байсан. 2 дахь санхүүжилтийг хийхээс өмнө шалгуулъя гэж шийдээд дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Өрнө бид хоёрыг очиж үзүүлсэн байсан. Бид нарыг очиж үзэхэд 6 халуун усны цэгийн ажил нь бүгд 50-90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсан. Би 2 удаа шалгалтаар явсан талаар тайлангаа Хөдөлмөрийн хэлтсийн даргад гаргаж өгсөн. Ажлын хэсгийн хурал огт болоогүй, тэмдэглэлд тусгагдсан үгнүүдийг би огт хэлээгүй, зохиож бичсэн байна. Даргын туслах С.Оюунтунгалаг нь надад тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан санагдаж байна.” /7хх 164-166/,

гэрч С.Мөнхмандахын “...Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар 1.344.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.От шилжүүлэх тушаал гарсан байсан. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс тухайн мөнгийг хэрхэн, ямар төсөл хөтөлбөрт зарцуулсан талаар шалгалтыг хийх зорилгоор тухайн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Үыг дуудаж уулзан асуудлыг тодруулсан. Гэтэл тэрээр “804.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний зориулалттай төв баригдсан, 540.000.000 төгрөгөөр нэг бүр нь 90.000.000 төгрөгийн үнэтэй 6 халуун усны цэг баригдсан” талаар хэлсэн. Тиймээс хийгдсэн ажлуудыг ямар бичиг баримтуудыг үндэслэн санхүүжүүлсэн талаар тодруулах зорилгоор Б.Үаас холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардахад Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.Оийн “Өү Ти Ю” ХХК, “...” ХХК-иудтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, тухайн компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд зэргээс өөр баримтуудыг үзүүлээгүй. Захиалагч тал буюу Хөдөлмөрийн хэлтсээс баталсан гүйцэтгэл, зураг, төсөвгүйгээр санхүүжилтүүдийг нь олгочихсон байсан. “...” ХХК-ийн захирал гэх Отгонцэцэгтэй шалгалтын явцад уулзахад Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээ, зөөврийн халуун ус хангах албаны даргатай байгуулсан гэрээ, цахилгаан дамжуулах сүлжээ ХК-тай байгуулсан гэрээг тус тус гаргаж өгсөн бөгөөд өөр ямар нэгэн баримт материал гаргаж өгөөгүй. Иймд, барилгын ажлын санхүүжилттэй холбоотой баримтууд дутуу, ямар ажилд санхүүжилт олгосон, хийгдсэн ажил нь хэр үр дүнтэй болсон нь тодорхойгүй байсан.” /хх 173-175/,

гэрч С.Оюунтунгалагийн “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаал гарахаас өмнө нь Б нь даргатай ирж уулзахад би түүнээс ямар асуудлаар уулзах гэж ирсэн талаар асуухад “би төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзахаар явж байгаа” гэж хэлсэн бөгөөд дараа нь ирэх бүртээ “би нөгөө асуудлаараа явж байгаа юм” гэж хэлдэг болсон. 2014 оны 7 дугаар сард Отгонцэцэг дарга өрөөнөөсөө гарч ирээд “хүн ирвэл намайг яам руу явсан гэж хэлээрэй, би Б.Үтай хамт явчихаад ирье” гэж хэлээд явсан бөгөөд буцаж ирээд “сайдад баахан загнуулж байгаад ирлээ” гэж хэлээд өрөө рүүгээ орж байсныг санаж байна. Би түүнийг Д.Арвин гишүүний туслах Р.Бгийн ярьж байсан төсөл хөтөлбөрийн асуудлаар сайдад дуудагдаж байгааг тухайн үед мэдэж байсан.” /7хх 154-156/,

гэрч Н.Цэдэвсүрэнгийн “...би “...” ХХК-ийн талаар огт сонсож байгаагүй, харин “...” ХХК-ийн талаар мэднэ. Энэ компани нь Д.Арвины хүү Одын эхнэр Ундрахын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Гэхдээ Ундрах нь тухай компанийн асуудалд оролцоод байдаггүй, компанийн тамга, тэмдэг, гзрчилгээ ихэнхдээ Арвин гишүүний туслах Р.Бд хадгалагддаг байсан. “...” ХХК-ийн бүх асуудлыг Р.Б хариуцаж хийдэг бөгөөд Л.Ундрах бол гарын үсэг зур гэсэн болгонд зурж өгдөг. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга, 4 халуун усны барилгыг Б нь нөхөртэйгөө нийлж байгаад барьсан.” /7хх 176-178/,

гэрч Б.Одгэрэлийн “...2014 оны 6 дугаар сард Д.Арвин гишүүн над руу өөрөө ярьж утсаар уулзахыг хүсэж дуудсан. Намайг очиход эгч нь “Баянзүрх дүүргийн иргэд, ахмад настангуудад зориулж үйлчилгээний барилга барих гэсэн юм, би чамд 2.000.000 төгрөгийн цалин өгье, миний хувьд хот төлөвлөлтийн их том төсөл авсан, олон барилга барина, чи энэ ажлыг сайн хийгээд өгвөл дараа нь аятайхан ажил өгье” гэж хэлж гуйхад нь би зөвшөөрсөн. Ахуйн үйлчилгээний төв баригдсан газрыг эхнэр маань надад “барилгаа энд барина” гэж зааж өгсөн. Надад тухайн үед ямар барилга барих талаар хийсэн зураг, төсөв байгаагүй учир Бгаас ямар зориулалттай хичнээн давхар байшин барих талаар асууж тодруулж байгаад гараар зураг гаргаж байсан. Би ер нь Д.Арвин гишүүнтэй шууд харьцаж байгаагүй, дандаа Бгаар дамжуулж харьцаж байсан. Би Хаан банкны 5007917900 тоот дансаараа дамжуулж барилгын ажилд шаардлагатай бүтээгдэхүүний төлбөрийг төлдөг байсан. Миний данс руу эхнэр Б мөнгө шилжүүлдэг байсан. ” /8хх 37-39/,

гэрч С.Отгончулууны “...”...” ХХК-ийн захирал Отгонцэцэг нь “Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зарлаж байгаа тендерт манай компани оролцохоор боллоо, бичиг баримтуудыг бүрдүүл” гэсэн. Би эко халуун усны цэг байгуулах тухай 90.000.000 төгрөгийн өртөгтэй төсөл бичиж, Энхбаяр гэдэг хүнээр төсөв хийлгээд төсөлдөө хавсаргаад тендерт оролцох хүсэлт, компанийн танилцуулга зэргийг өгсөн. 2014 оны 7 дугаар сард Наадмын баярын дараа Хөдөлмөрийн хэлтсээс нэг хүн яриад “танай компани тендерт яллаа, Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хороонуудад халуун усны цэг байгуулна” гэж хэлсэн. Би эхлээд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг дарга Ганхуяг, 11 дүгээр хорооны засаг дарга Эрдэнэсайхан гэдэг хүмүүстэй уулзаж “боломжтой газраа үзүүлээч” гэхэд надад газруудыг үзүүлж, чөлөөтэй байгаа газруудын байршлыг зааж өгсөн.” /7хх 210-211/,

гэрч Я.Санжмятавын “...тухайн ажил нь Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины өөрийнх нь санаачлан хэрэгжүүлж буй ажил байсан учраас туслалцаа үзүүл, хуулийн дагуу ажилла гэсэн үүрэг чиглэл өгөөд гаргасан. Миний хувьд “...” ХХК-ийн захирал Р.Б гэдэг хүнтэй уулзаагүй. Би 2014 онд огцорчихсон учраас дараагийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцсан ажил байсан. Ж.Батзандан гишүүн надтай ийм асуудлаар огт яриагүй. Би Ж.От ч энэ талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй.” /11хх 154-156/,

гэрч Н.Батхүүгийн “...Отгонцэцэг нь надад “танай компани тусгай зөвшөөрөлтэй биз дээ, би халуун усны цэг бариулмаар байна” гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. Би халуун усны цэгийг бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьж өгөхөд нийт 120.000.000 төгрөгөөр барихаар тохиролцсон боловч Отгонцэцэг нь тоног төхөөрөмжийг нь өөрсдөө нийлүүлнэ гээд нийт үнийн дүнгээс тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцсон. Батлагдсан зураг төсөв надад огт танилцуулаагүй. “...” ХХК-ийн инженер нь надад гараар зурчихсан зураг өгсөн бөгөөд тэр зургийнх нь дагуу л барьж өгсөн.” /7хх 221-224/,

гэрч Х.Эрдэнэсайханы “...2014 оны 7, 8 дугаар сарын хавьцаа Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн бие төлөөлөгч Амарсайхан над руу утсаар яриад “танай хорооны нутаг дэвсгэрт халуун усны цэг барих гэж байна, болж өгвөл Ногоон зоорины орчим нутаг дэвсгэрт барьчихмаар байна, газар зааж өгөөч” гэж хэлсэн. Тэгээд газрын албанаас боломжтой газрыг нь асуугаад Амарсайхантай халуун усны цэг барих газрыг нь зааж өгөхөөр цаг тохирсон. Би Амарсайханд халуун усны цэг барих газрыг нь зааж өгөөд бусад асуудалд нь оролцоогүй. Тэр үед “...” ХХК-ийн удирдлагуудад “танайх төсвийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн талбай дээр барилга барьж байгаа бол газрын гэрчилгээг дүүргийн нэр дээр гаргуулах ёстой шүү” гэж хэлж засаг даргын хувьд “халуун усны цэг нь Баянзүрх дүүргийн эзэмшлийн газар дээр баригдаж буй тул гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх утгатай тодорхойлолтыг тэдэнд гаргаж өгч байсан. Халуун усны цэгийн байрыг 2014 онд барьж дуусгасан боловч одоог хүртэл дүүрэгт хүлээлгэж өгөөгүй байгаа. Халуун усны цэг нь хэдэн сарын хугацаанд л ажилласан. 2015, 2016 онд огт ажиллаагүй.” /7хх 242-244/,

гэрч Л.Дүүрэнжаргалын “...2014 оны 5 билүү 6 дугаар сард намайг урьд нь таньдаг байсан Эрка ах ажил дээрээ дуудаж ажлын санал тавьсан. Одгэрэл ахын эхнэр Б гэдэг хүн надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 168 дугаар цэцэрлэгийн яг урд талд газар үзүүлсэн. 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс барилгын ажлыг хийж эхэлсэн. Одгэрэл ах эхлээд надад 20.000.000 төгрөг бэлнээр, дараа нь 50.000.000 төгрөгийг дансаар, хамгийн сүүлд 18.000.000-20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн санагдаж байна. Одгэрэл ах бүх санхүүжилтийг өөрөө гаргадаг байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл байхгүй байсан. Одгэрэл ах надтай гэрээ байгуулахдаа “...” ХХК-ийн захирал гэж бичээд гарын үсэг зурж, тамга дарж байсан.” /8хх 6/,

гэрч К.Нурболын “...2014 оны 7 дугаар сард зарын дагуу Одгэрэл гэдэг хүнтэй уулзахад тэрээр “халуун усны цэгийг блокоор барина, блокийг нь захиалчихсан байгаа болохоор удаж байж ирнэ, эхлээд суурийг нь цутгаад араас нь өрлөгийг нь хийгээд явмаар байна” гэж хэлсэн. Тэрээр надад анх ямар ч зураг өгөөгүй бөгөөд нийт 4 халуун усны цэг, 4 бохирын цооногуудыг 42.000.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцсон. Одгэрэл ах надад 37.500.000 төгрөг өгсөн, үлдсэн 4.500.000 төгрөгөө өгөхгүй байгаа. Одгэрэл ах надтай ажил ярихаар ирэхдээ эхнэртэйгээ хамт ирж байсан. Ажлын явцад Б гэдэг хүн бас ирж байсан санагдаж байна.” /8хх 7-8/,

гэрч Ц.Алтанцэцэгийн “...манай хашаанд халуун усны цэг барих асуудлыг Д.Арвин гишүүн иргэдтэй уулзах уулзалтын үеэр ярьдаг бөгөөд тэрээр “хэрвээ та хашаандаа халуун ус бариулахыг зөвшөөрч байгаа бол тухайн ажил нь төрөөс хийгдэж байгаа учраас түншлэлийн гэрээ байгуулна” гэж ярьдаг байсан. Би хашаандаа халуун усны цэг бариулбал манай хорооны иргэд уулын орой дээрээс төв зам руу гүйж халуун усанд орохгүй, амар болох юм байна гэж бодож хашаандаа бариулсан. Ингээд 2014 оны зунаас эхлэн манай хашаанд халуун усны цэг барих ажил хийгдэж эхэлсэн. Энэ үед Д.Арвин гишүүн туслахуудынхаа хамт ирж, тухайн ажлыг хянаж шалгаад явж байсан. Халуун усны цэг барьж байх үед Д.Арвин гишүүний туслах Болороо гэдэг хүн удаа дараа ирж ажлын явцыг хянаж шалгаж байсан. 2014 оны 11 сарын үед барьж дуусгасныхаа дараа хүлээлгэн өгч, акт баримт бичиг үйлдэлгүй яваад өгсөн.” /7хх 205-206/,

гэрч Ж.Энхтулгын “...2014 оны 6 дугаар сард Д Арвин гишүүний туслах Р.Б гэдэг хүн над руу утсаар яриад “би Д.Арвин гишүүний туслах байна, халуун усны байр барьж өгье, танай газрыг очиж үзье, чи хашаагаа заагаад өг” гэж хэлсэн. Би түүнд хашаагаа зааж өгөхөд Р.Б нь нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүнтэй хамт ирээд манай хашааг үзээд явсан. Ингээд “...” ХХК-тай гэрээ байгуулсан гэх 6-7 хүн 2014 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл манай хашаанд халуун усны байрыг барьж дуусгасан. Барилгын ажил хийгдэж байх үед нь би байнга харж ажиглаж, ямар материал ашиглаж байгааг бичиж тэмдэглэж авдаг байсан бөгөөд маш чанар муутай барьж байгаа талаар Р.Бд утсаар ярьж хэлэх гээд удаа дараа залгасан боловч огт утсаа аваагүй.” /7хх 179-180/,

гэрч Т.Нямаагийн “...Д.Арвин гишүүн надтай өөрөө ирж уулзаад “танай энэ газар дээр би барилга барьчихъя, та хажууд нь өөрийнхөө юмыг барь, би танд эхний ээлжинд 30.000.000 төгрөг өгье” гэхэд нь “тэг тэг” гэж хэлсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг байсан учраас өгье гэж шийдсэн. Ингээд 2-3 хоногийн дараа миний “Хаан” банкны данс руу 30.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Барилгын ажлыг 2014 оны 9 дүгээр сараас эхэлж бариад дараа жил нь барьж дуусгасан. Би 660 м.кв талбайтай газраа 150.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, нийт 137.000.000 төгрөгийг Р.Бгаас газрын төлбөрт авсан. Үлдсэн 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” /7хх 189-192/,

гэрч В.Отгонцэндийн “...2014 оны зун Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ажилчид болон Д.Арвин гишүүний туслахууд гэх хүмүүс манай гэрийн гадаа ирээд танай гэр төв зам дагуу байрладаг юм байна, таны хашаанд халуун усны цэг барьж өгвөл хүлээж авах уу" гэж надаас асуусан юм. Би тэдний саналыг сонсоод их баярлаад шууд хүлээж аваад барихаар тохиролцсон. Надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа барилгын ажил эхэлсэн.” /7хх 212-215/,

            гэрч Ж.Мэдийн “...нийтийн эзэмшлийн газар байгаа эсэхийг шүүлгэхэд жалганд байсан болохоор халуун усны цэг бариад хүмүүс үйлчлүүлэхгүй гэж үзээд ер нь өөрийнхөө хашаанд бариулъя гэж шийдсэн. Миний бодлоор халуун усны цэгийн байрыг маш муу барьсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Харин газраа чөлөөлүүлмээр байна.” /7хх 219-221/,

            гэрч Б.Ариунжаргалын “...2014 оны 7 дугаар сарын үеэр Наадмын баярын өмнө нь байсан санагдаж байна. Отгонцэцэг дарга өрөөндөө намайг дуудсан. Намайг түүний өрөө рүү яваад ороход Орхонхүү, Оюунтунгалаг, Аззаяа, Батбуян нар сууж байсан бөгөөд Отгонцэцэг дарга бидэнд хандан “та нарыг сонгож ахуйн үйлчилгээний цэгүүд байгуулах төслийн ажлын хэсгийн гишүүдээр томилсон байгаа, та нар ширээн дээр байгаа төслүүдтэй танилцаарай” гэх утгатай зүйл ярьсан. Наадмын баярын дараа ажилдаа орсны дараа Оюунтунгалаг над дээр ирээд “Наадмын баярын өмнө даргын өрөөнд хуралдсан тэмдэглэл шүү, гарын үсэг зурж өгөөрэй” гэхэд нь түүний тэмдэглэлийг сайн анзаарч харалгүй хальт уншаад гарын үсэг зурсан. Ийм л асуудал болсон.” /7хх 239-241/,

            гэрч Н.Батбуянгийн “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Отгонцэцэгийн өрөөнд Аззаяа, Ариунжаргал, Орхонхүү, Оюунтунгалаг, нягтлан бодогч Ү бид нар дуудагдсан бөгөөд биднийг төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээр томилсон гэж хэлсэн. Миний хувьд ажлын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд Аззаяаг төслүүдийг танилцуулж дууссаны дараа “та нар төслийн материал авах талаараа зар тараасан юм уу, төсөл ирүүлсэн компаниудаа шалгах ёстой шүү” гэж хэлсэн. Тэгэхэд Аззаяа нь “тиймээ, зар тавьж компаниудаас төслийн материал ирүүлсэн” гэж хэлсэн. Миний хувьд хурлаас түрүүлээд гараад явсан. Би тэмдэглэлтэй танилцлаа. Миний гарын үсэг биш байна.” /7хх 245-247/,

            гэрч Л.Ундрахын “...2012 оны 2 дугаар сард компанийхаа хувьцааг Р.Б, Г.Эрдэнэчулуун нарт шилжүүлж өгөөд захирлаар нь хадам ээж Арвины туслахаар ажиллаж байсан Р.Бг томилсон. Үндсэндээ 2012 оноос хойш “...” ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцохгүй явж байгаад 2016 оны 4 сард буцаан “...” ХХК-ийн захирлаар томилогдсон. Би энэ хугацаанд “...” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын дээврийн засварын ажил хийсэн, сургалтын төв барьсан гэдгийг бага сага мэдэж байна. Өөр ямар төрлийн ажил хийснийг нь мэдэхгүй байна.” /8хх 1-2/,  

            гэрч З.Алтанцэцэгийн “...2014 оны 6 дугаар сард Одгэрэл манай компаниар Хятад улсаас ирж байгаа карказыг оруулсан барилгын иж бүрэн ажлын зураг, эскиз зураг зэргийг 10.600.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Одгэрэл гэдэг хүний захиалгаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” 16 дугаар хороололд баригдах зоорин давхартай нийлээд 4 давхар ахуйн үйлчилгээний барилгын иж бүрэн зургийг 1 сарын хугацаанд зурж бэлтгэж өгсөн. Тухайн ажлын хөлс болох 10.600.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн.” /8хх 56-57/,

гэрч Д.Ганхуягийн “...2014 оны 7 дугаар сард байсан санагдаж байна, Батзандан гишүүн нь өөрийн бие төлөөлөгч Амарсайхан, Эрдэнэбат гэдэг хүмүүсээр дамжуулж надад “Хөдөлмөрийн сайдын багцад мөнгө суулгуулсан байгаа, танай хороонд халуун усны цэг бариулах гэж байна, тийм учраас газрын асуудлыг шийд, газраа бэлд” гэж хэлүүлсэн. "Баухаус” ХХК нь тухайн жилдээ халуун усны байрыг барьж дуусгасан бөгөөд захирал Отгонцэцэг нь “халуун усны цэгт суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн хүн ажиллуулахгүй бол болохгүй, бид нар өөрсдөө 3 жилийн хугацаанд хариуцаад явна” гэж хэлж байсан. Дараа нь манай хорооны нэг иргэн 1 жил гаруй хугацаанд халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад зогсоосон. “...” ХХК нь халуун усны цэгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөөгүй.”/7хх 238-239/,

гэрч Б.Аззаяагийн “...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан гэдгээ мэдсэн. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр зурагдсан Аззаяа гэх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байсан. Би яагаад энэхүү хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж өгснөө санахгүй байгаа. Урьд нь яамнаас мөнгө орж ирж байгаа ажлын хэсэг байгуулагдана гэж Хөдөлмөрийн хэлтэс дээр яриа гарч байсан. Би ямар ажлын хэсэг байгуулагдах гэж байгаа юм бэ гэхэд мэдэх хүн байхгүй байсан. Одоо бодоход намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал нь Хөдөлмөрийн яамнаас орж ирсэн мөнгөтэй холбоотой асуудал байсан байна гэдгийг ойлгож байна. Би тухайн үед ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй, санахгүй байна. Даргын туслах, нарийн бичиг Оюунтунгалаг нь аливаа баримт бичгүүд дээр гарын үсэг зуруулдаг. Би түүнийг надаар гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна.” /8хх-159-160/,

            шинжээч Б.Эрдэнэсүрэнгийн “...”...” ХХК, “...” ХХК-иудын барьсан халуун усны цэгүүд, ахуйн үйлчилгээний төвийн барилга, дутуу баригдсан барилга зэрэг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авахгүйгээр аж ахуйн аргаар барьсан учраас улсын комисс тухайн барилгууд дээр ажиллаж, ашиглалтад оруулахаар хүлээж авах ямар ч боломжгүй гэж үзэж байна.” /9хх 118-119/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаалд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.О гэсний урд зурагдсан гарын үсэг нь сэжигтэн Ж.Оийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаалын хавсралтыг хянасан Б.Ү /нягтлан бодогч/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь сэжигтэн Б.Үын гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн “Хурлын тэмдэглэл”-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн ахлагч Г.Батбуян гэсний дунд зурсан гарын үсэг нь гэрч Г.Батбуянгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. Дээрх шинжилж буй уншигдах бүтэцтэй гарын үсэг нь сэжигтэн Ж.О, Б.Ү, Б.Аззаяа, С.Оюунтунгалаг нарын бичгийн хэвийн загвартай тохирохгүй. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн гишүүн Б.Аззаяа гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн Б.Аззаяагийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Б.Ү гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн Б.Үын гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О, "Баухаус" ХХК-ийн захирал С.Отгонцэцэг нарын 2014 оны 7 дугаар сарын 18-ны 12 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"- ний 2 дугаар хуудсанд Ж.О гэсний урд зурсан гарын үсэг сэжигтэн Ж.Оийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О, "Өү Ти Юу" ХХК-ийн захирал Л.Ундрах нарын 2014 оны 7 дугаар сарын 18-ны "Хамтран ажиллах гэрээ"-ний 3 дугаар хуудсанд Ж.О гэсний урд зурсан гарын үсэг нь сэжигтэн Ж.Оийн гарын үсгийн загвартай тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс "Өү Ти Юу" ХХК-д 582.000.000 төгрөг олгуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 17-ны №1, 381.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 15-ны №3, 201.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны №6 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад Ж.О, Б.Ү гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн Ж.О, Б.Ү нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “...” ХХК-д 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 5-ны №2, мөн 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний №5 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад Ж.О, Б.Ү гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн Ж.О, Б.Ү нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно." гэсэн 3433 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-85-104/,

            Аудитын шинжээчийн 35 дугаартай дүгнэлт /9хх 89-93/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх 184-194/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01/2017 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 22-29/, Барилга хөгжлийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /4хх 199-250, 5хх 1-183/, “Олно” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн барилгын хийц эдлэлийн хяналт, шалгалтын дүгнэлт /5хх 192-250, 6хх 1-11/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн  үнэлгээний тайлан /6хх 219-250, 7хх 1-4/, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01/2017 дугаартай дүгнэлт /7хх-22-28/, Н.Батхүүгийн эзэмшлийн “Хаан” банкны 5560026933 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх 225-235/, “...” ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5020689602 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 158-161/, Б.Одгэрэлийн эзэмшлийн “Хаан” банкны 5007917900 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 235-245/, Р.Бгийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 495068232 дугаартай дансны гүйлгээний хуулга /4хх 23-190/, “...” ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5020689602 дугаартай харилцах дансанд орсон санхүүжилтийн тооцоо /9хх 94-117/, “...” ХХК-ийн эзэмшлийн 5020689602 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 148-150/, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтын тэмдэглэл /1хх 17-22/, барилгын зургийн үзүүлэлтүүд /1хх 90-102/, “...” ХХК-ийн барьсан халуун усны цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 103-113/, халуун усны цэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 155-194/, дутуу баригдсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 114-121/, нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл /1хх 125-140/, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай "Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх 152-154/, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх 147-148/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаал /дагалдах материалын 1хх 12/ төлбөрийн хүсэлт /1хх 149/, нэгжлэгийн явцад хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн, хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-195-197, 2хх-18-19, 113/, “...” ХХК-ийн үйлчилгээний барилгын зураг, төсөв /1хх 200-213/, итгэмжлэл /1хх 214-216/, Баянзүрх дүүргийн хороонд баригдах Халуун усны газрын төсөв /2хх 21-39/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Сургалтын төвийн барилгын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, төсөв /2хх 40-78, 80-112/, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад явуулсан албан бичиг /2хх-124/, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт явуулсан албан бичиг /2хх 125-126, 129/, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт явуулсан албан бичиг /2хх 127, 132/, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт явуулсан албан бичиг /2хх 128/, хамтран ажиллах гэрээ, барилгын ажлын зураг боловсруулах гэрээ /2хх 135-154/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгслийн түрээсийн гэрээ /2хх 175-211/,эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 212-224, Зхх 14, 104-111, 9хх 125-142, 10хх 14-21/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 225-229, 239-250, Зхх 15-33/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хувийн хэрэг/Зхх-63-89, 95-102/, Төрийн банкны “...” ХХК-ийн дансны хуулга /Зхх-113-121/, “Кон-Инженерс” ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 12-176/ Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичиг, хавсралт /6хх 209-210/, “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /10хх 123/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ж.О, Р.Б Б.Ү нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэний улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарын хамтран үйлдсэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр байх үед үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.От даалгажээ. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаалаар тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө болох 1.344.000.000 төгрөгийг хэлтсийн нэмэлт санхүүжилтийн данс болох 200337402 тоот данснаас гаргахыг нягтлан бодогч Б.Үад даалгасан байна.

Мөн “...” ХХК-ийн захирал Л.Ундрах нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэр /10хх 123/-ээр Р.Бд тус компанийн 25 хувийн хувьцааг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл /1хх 214/-ээр компанийн эзэмшлийн “Хаан” банкны 5020689602 дугаартай данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг тус тус шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж.О нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “...” ХХК-ийн захирал С.Отгонцэцэг, “...” ХХК-ийн захирал Л.Ундрах нартай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, “...” ХХК-ийн Хаан банк дахь 5020689602 дугаартай харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөг, “...” ХХК-ийн Төрийн банк дахь 346502243407 дугаартай харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн нь хэрэгт авагдсан аудитын шинжээчийн 35 дугаартай дүгнэлт /9хх 89-93/ болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, Баянзүрх дүүрэгт нэр бүхий иргэдийн газар дээр болон нийтийн эзэмшлийн газруудад давхардуулж тус тус 6 халуун усны цэг, ахуйн үйлчилгээний төв болон түүний хажууд дутуу баригдсан барилгуудыг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх талаар зохих газраас зөвшөөрөл аваагүй, зураг төсөвгүй эхлүүлж, санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг үндэслэж олгохгүй шууд нэхэмжлэлийн дагуу олгосныг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч Ж.Оийн “...239.000.000 төгрөгийн хохирол улсад учруулаагүй тул үнэнийг тогтоож өгнө үү...” , шүүгдэгч Б.Үын “...өөр хүмүүс болон компаниудын өмнөөс 239.000.000 төгрөг төлөхөөр болсон тул шударга ёсны зарчимд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү...”, шүүгдэгч Р.Бгийн “...194.000.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд манай гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг хураахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү...”, шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч А.Нацагдоржийн “...Ж.О, Б.Ү нараас тус бүр 239.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү...”, шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн “...Р.Б нь энэ хэргийн субъект биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”, шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”, иргэний хариуцагч С.Отгонцэцэгийн “... “...” ХХК-иас 90.000.000 төгрөг гаргуулах тухай заалтыг хүчингүй болгож өгнө үү...”, иргэний хариуцагч Л.Ундрахын “... “...” ХХК-д оногдуулсан хариуцлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэх гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.  

Мөн дээрх гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинжээр их байдаг болно.

Шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарын хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр сонгож буй нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож, уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн уг төсөл хэрэгжсэн газрын өмчлөгчид, дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Хэрэгт битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц нь Р.Б, Б.Одгэрэл нарын өмчлөлийн /3хх 37/, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины граж нь Р.Б, Б.Одгэрэл, О.Анар-Од, О.Молор-Эрдэнэ нарын өмчлөлд тус тус /3хх 38/ байх тул Р.Бгийн хувьд ногдох хөрөнгөөс хохиролд тооцуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн “...” ХХК нь 1.164.000.000 төгрөгийн, “...” ХХК нь 180.000.000 төгрөгийн санхүүжилт тус тус авсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.О, Б.Ү нар нь энэ гэмт хэргийн улмаас хувьдаа мөнгө авсан нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж заасан байх тул Б.Ү, Ж.О нараас тус бүр 30.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.  

Мөн “...” ХХК нь 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээс 312.548.651 төгрөгийг, “...” ХХК нь 180.000.000 төгрөгийн санхүүжилтээс 90.000.000 төгрөгийг тус тус  уг төсөлд зарцуулсан байх бөгөөд “...” ХХК нь 191.139.451 төгрөгийн буюу 101.139.451 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтаас 34.311.703 төгрөгийн баримт дээр тухайн компанийн нэр бичигдсэн байна. Харин бусад 156.827.748 төгрөгийн баримт дээр “...” ХХК-ийн нэр бичигдээгүй тул компаниас бараа материал худалдан авсан гэж шинжилгээгээр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх тул шүүгдэгч,иргэний хариуцагч нар улсад учруулсан хохирлыг төлүүлэх үндэслэлтэй.

Иймд “...” ХХК-иас буюу иргэний хариуцагч Л.Ундрахаас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Бгаас 25 хувь буюу /1.164.000.000*0.25/=291.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Оээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Үаас 20.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг гаргуулах, “...” ХХК-иас буюу иргэний хариуцагч С.Отгонцэцэгээс 160.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Оээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Үаас 10.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.  

Шүүх, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталсан нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зөвтгөж өөрчлөлт оруулав.

Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, Б.Ү, Р.Б, шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Д.Цэрэнханд, иргэний хариуцагч С.Отгонцэцэг, Л.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1625 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.О, Р.Б, Б.Ү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

- 5 дахь заалтад “...Р.Бгийн өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины граж...” гэснийг “....Р.Б, Б.Одгэрэл нарын өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууцны Р.Бгийн хувьд ногдох хэсгээс, Р.Б, Б.Одгэрэл, О.Анар-Од, О.Молор-Эрдэнэ нарын өмчлөлийн Ү-2203027176 бүхий бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гражийн Р.Бгийн хувьд ногдох хэсгээс...” гэж,

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “...” ХХК-иас 582.000.000 төгрөгийг, шүүгдэгч Р.Бгаас 194.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 90.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.О, Б.Ү тус бүрээс 239.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “...” ХХК-иас буюу иргэний хариуцагч Л.Ундрахаас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Бгаас 25 хувь буюу 291.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Оээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Үаас 20.000.000 төгрөг, бүгд 1.164.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас буюу иргэний хариуцагч С.Отгонцэцэгээс 160.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Оээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Үаас 10.000.000 төгрөг, бүгд 180.000.000 төгрөг буюу нийт 1.344.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О, Б.Ү, Р.Б, өмгөөлөгч А.Нацагдорж, Г.Должинсүрэн, Д.Цэрэнханд, иргэний хариуцагч С.Отгонцэцэг, Л.Ундрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                       ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ