Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0071/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч Э.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 216 дугаар зүйлийн 216.2-т гэмт хэрэгт Зурхайч овогт Эрдэнэжаргалын Төгөлдөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000693 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 4-48 дугаар байр 24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Зурхайч овогт Эрдэнэжаргалын Төгөлдөр /регистрийн дугаар: ШУ88052731/, Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Э.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Сондор зоогийн газрын урд талын асфальтан зам дээр 4953 УНТ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчиж жолооч Б.Батбаярын жолоодож явсан 5085 ДАР улсын дугаар Приус-10 маркийн автомашин болон Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын эзэмшлийн замын голд байрлуулсан гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан, улмаар мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 а, в-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд : Шүүгдэгч Э.Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 цагт Улаанбаатар хотоос Дархан руу гараад 8 цагт Дарханд ирсэн. Дарханд ирээд Гомбо гэдэг найзтайгаа үйлчилгээ дээр уулзаж архи уучхаад 3-80-ын тэнд нэг караокед сууж байгаад буцаж үйлчилгээ рүү явахдаа зам тээврийн осол гаргасан. Осол гаргачхаад ослын газраас зугтаасан...” гэх мэдүүлэг, “...өөрийн машиныг согтуугаар жолоодоод найз Гомбогүрийг өөрийн арын суудал дээр суулаад хуучин хороолол үйлчилгээний төв рүү явах гээд консулын уулзвараар зүүн гар тийш эргээд чигээрээ явж байсан. Би хажуугаар гүйцэж түрүүлэх гэж байгаад купер рүү нь мөргөсөн. Би сандраад зүүн гар тал руугаа жолоогоо дарахад замын хажуугийн гэрлийн шон мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-73/, Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын орчим гэрээсээ ганцаараа өөрийн эзэмшлийн 5085 ДАР улсын дугаартай хар хөх өнгийн приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Шинэ Дархан үйлчилгээний төв орох гээд явж байсан. Би Дархан сумын 12-р баг, Сондор зоогийн газрын урд талын зам дээр үйлчилгээний төв чиглээд 1-р эгнээл явж байхад саарал өнгийн сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хойд гэрэл, купер лүү мөргөсөн. Би тээврийн хэрэгслийн хурдыг сааруулаад зогсоох арга хэмжээ авч байхад машины араас мөргөсөн тээврийн хэрэгсэл зүүн хажуугаар гарсан. Миний машины урдуур гараад зорчих хэсгийн баруун талын хашлага дээгүүр гарсан. Тэгээд эргээд зүүн гар тал руу огцом дараад зүүн талын хашлага дээгүүр даваад зорчих хэсгийн шолд барлах гэрлийн шон мөргөөд зогссон. Жолооч нь эргэж машиндаа суугад үйлчилгээний төвийн чиглэл рүү яваад өгсөн. Шөнө байсан болохоор осол гаргасан жолооч нь зугтаагаад алга болчих юм болов уу гэж бодоод араас нь явсан. Тэгэхэд нөгөө жолооч хуучин хороололын 15 дугаар байрны гадна очоод зогссон. Би тэр залуугийн хажууд очоод яагаад мөргөчихөөд зугтаагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд осол гаргасан 28 орчим насны согтуу залуу уучлаарай таны машины эд ангийг төлөөд өгье гэсэн. Би цагдаагийн газарт дуудлага өгөхөд удаагүй цагдаагийн алаг машинтай 2 цагдаа ирээд согтуу залууг эрүүлжүүлэх рүү явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хохиролоо бүрэн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/, “...Б.Батбаяр миний бие Төгөлдөрөөс хохиролоо барагдуулж авсан учир гомдолгүй. Тийм болохоор шүүх хуралд оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт, Л.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний өглөө Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажил дээрээ очоод хоногийн мэдээ танилцуулахад Дархан-Уул аймийн Дахан сумын 12-р багийн нутаг дэвсгэр буюу Сондор зоогийн газрын харалдаах гэрлйн шонг машин мөргөж эвдсэн гэж тэмдэглэгдсэн байсан. Би хуулийн зөвлөх Сүрэнжавыг шонгийн эвдрэлийг талаар шалаад акт гарга гэж хэлсэн. Манай байгууллага1,384,900 төгрөгний хохиролоо бүрэн авсан болохоор санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/, “...Э.Төгөлдөр нь Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн тулгуурыг мөргөж НААҮГ-т хохирол учруулсан. Э.Төгөлдөр нь учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан тул тус байгааллагын зүгээс гомдол санал байхгүй болно...” гэх хүсэлт, Гэрч О.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төгөлдөр машиныхаа гадна нилээн согтуу зогсон байсан. Мөн хажуу талд нь хоёр цагдаа ирээд зогсож байсан. Намайг Төгөлдөрийн хажууд очиход хоёр цагдаа энэ хүнийг таних уу? гэж асуусан. Би танин миний найз байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Төгөлдөрийн хажууд байсан хоёр цагдаа найз чинь зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан байна гэсэн. Би Төгөлдөрийн автомашиныг харахад урд купер нэг талын урд гэрэл зэрэг нь хагараад хонхойсон байсан. Надад тэр 2 цагдаагийн нэг нь Төгөлдөрийн гар утас, автомашины түлхүүр, түрүүвч зэргийг үлдээгээд энэ машин нь явахгүй юм байна. Маргааш өглөө ирээд авч явна. Харин Төгөлдөрийг саатуулах байранд хүргэж өгнө гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/, Гэрч Ө.Гомбогүр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 00 цаг дөхөж ирээд караоке үйл ажиллагаагаа зогсоогоод бид хоёрыг гаргасан. Манай найз өөрийн 4953 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодоод би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Бид хоёр 380 айлын урдаас хөдлөөд консулын уулзвараар зүүн гар тийшээ эргээд холбооны урл Сондор зоогийн газрын хажуу зам дээр явж байгаад урдаас явж байсан приус-10 маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад араас мөргөсөн. Тэгээд зүүн гар тийшээ огцом дараад замын тусгаарлах зурвас дээр барлах гэрлийн шонг хашлага даваад мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/, -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хавтаст хэргийн 1/, -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-11/, -Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 12/, -Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 13-14/, -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16/, -Тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаарх шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-45/, -Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-50/, -Хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-57/, -Хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-64/, -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 85\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Э.Төгөлдөр нь согтуургаар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Сондор зоогийн газрын урд талын асфальтан зам дээр 4953 УНТ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7а:д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно”/ гэх, мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.5а:д заасан “жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” 2.5в-д заасан “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгааллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.Төгөлдөрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Төгөлдөр нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 85/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.Төгөлдөр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Батбаяр, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Ж.Дорждэрэм нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбар, мөн шүүгдэгч Э.Төгөлдөр нь үйлдсэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Төгөлдөр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй , хохирогч нарт нийт 1 814 900 төгрөг төлж, нөхөн төлөх төлбөргүй болсон зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний эзэмшлийн 49-53 УНТ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй