Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2022/0016

 

Баян-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, Т.Е ын нэхэмжлэлтэй, Ө сумын Засаг дарга Д.Е, Ө сумын 12 дугаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга,  багийн Засаг даргыг сонгох хуралдааны даргалагч Х.Н нарт холбогдох, “Ө сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  “Ө сумын 12 дугаар багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Еаас  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Т.Е тус шүүхэд Ө сумын Засаг дарга Д.Е, Өсумын 12 дугаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга,  багийн Засаг даргыг сонгох хуралдааны даргалагч Х.Н нарт холбогдуулан, “Өсумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  “Өсумын 12 дугаар багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Өсумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэл гаргасан. Би одоо тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.  

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Е аас “Ө сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  “Өсумын 12 дугаар багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Еын “Ө сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  “Ө сумын 12 дугаар багийн Засаг даргыг томилуулах тухай” тогтоол,  Ө сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  “Ажилд томилох тухай”  Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Т.Е ын нэхэмжлэлтэй, Ө сумын Засаг дарга Д.Е, Ө сумын 12 дугаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга,  багийн Засаг даргыг сонгох хуралдааны даргалагч Х.Н нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ