| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 135/2020/01033/и |
| Дугаар | 429 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 429
| 2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2020/00429 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01033/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1*-р хороо, Рашаан 10 гудамж, 607а тоот хаягт бүртгэлтэй, БНСУ, Гённам муж, Гимхэй хот, Пён Жон Ву дүүрэг, Ү Гун гудамж, 112-р байр, ** тоот хаягт оршин суугаа, ******* овогт *******ын ******* /рд:**3/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, *-р хороолол, *7-р байр, * тоот хаягт оршин суугаа, ******* овогт *******ын ******* /рд:**/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын ******* /рд:**/, ******* овогт *******ын ******* /рд:**/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын ******* /рд:*/, 2012 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын ******* /рд:**/ нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.*******, Б.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.*******аас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар 2007 онд үйлдвэрлэгдсэн, * ДАР улсын дугаартай, Хьюндай Портер-2 /HYUNDAI PORTER-2/ маркийн тээврийн хэрэгсэл, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, 17-р байр, 39 тоот хаягт байршилтай 64.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг Б.*******ын өмчлөлд үлдээж, хариуцагч Б.*******аас 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 458,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч Б.*******д олгож, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 340,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т буцаан олгож, нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 635,850 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.*******д буцаан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР