| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2020/00492/и |
| Дугаар | 135/ШШ2020/00443 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2020/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00492/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, .. баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух Б овгийн Ш-ын М /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух Б овгийн С-ын Э /РД: ..., утас:.../-д холбогдох
“Гэрлэлт сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч С.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:
“... Миний бие нь С-ын Э-тай 2008 онд гэр бүл болж 10 жил амьдарсан. Би 2011 онд Франц улсад биеэ эмчлүүлэх гэж очоод 5 жил болсон. Эмчилгээ хийлгэх хугацаанд асран хамгаалагч хэрэгтэй болж тэр орны иргэнтэй гэр бүл болж амьдарч байгаад 2019 онд гэртээ ирсэн. Бид 1998 оны 2 сарын 10-нд гэр бүл болж ... тоот гэр бүлийн батлах авч байсан, цаашид энэ гэр бүлийн батлахаа сэргээлгэх хүсэлтэй тул сэргээж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч С.Э нар нь шүүхэд гэрлэлтээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудааар дараах байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч С.Э нар 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлжээ.
Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч С.Э нар нь тусдаа амьдрах шаардлага бий болж 2018 оны 02 сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт болох ДУАСДИХАШШ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот шийдвэр, ... дугаартай гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээ, ДУАУБХ-ийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн ... дугаартай албан тоот, түүний хавсралтаар “С-ын Э /РД:.../, Ш-ын М /РД:/ нар нь гэрлэлтээ цуцлуулсныг 2018 оны 02 сарын 15-ны өдрийн ...-рт бүртгүүлсэн, гэрлэлтээ цуцлуулснаас хойш гэрлэлт бүртгэлгүй” болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ” гэснээр Б овгийн Ш-ын М /РД:/, Боржигон овгийн С-ын Э /РД: .../ нарын гэрлэлтийг сэргээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ