| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2020/00491/и |
| Дугаар | 135/ШШ2020/00479 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2020/00479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00491/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум ... баг, ... тоотод оршин суух Б овгийн Г-гийн Ц /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум ... баг, ... тоотод оршин суух Б овгийн П-ын Н /РД:..., утас:.../-д холбогдох
“Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, байшин газраа өөрийн нэр дээр авах, З.Л-аас авсан 1,435,100 төгрөгийг төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
“... Миний бие нөхөр Н-тэй 2008 онд танилцаж, 2008 оны 7 сард гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болохдоо хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй сууж байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010.11.21-нд хүү Н.Б, 2014.03.24-нд хүү Н.Ба, 2016.01.19-нд охин Н.А нар төрсөн. Бидний хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил амар тайван сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд Н архи ууж, агсам согтуу тавьж, сүүлдээ гар хүрч зоддог болсон. Иймээс эвлэрүүлэн зуучлалаар орж байсан.. Эвлэрүүлэн зуучлалаар орсны дараа 1 жил орчим гайгүй байсан ч дахин архи ууж зоддог болсон. Сүүлдээ эрүүл үедээ хүртэл согтуу хүн шиг авирлаж зодох, элдэв муу үгээр харааж зүхэх, үр хүүхдүүдийнхээ өмнө элдэв муу муухай үгээр доромжилдог болсон. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авна. Мөн 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хамтын амьдралын хугацаанд байшин газартай болсон. Байшин газар маань нөхөр Нийн нэр дээр байдаг тул байшин газраа өөрийн нэрлүү авах хүсэлтэй байна. “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч П.Н нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрэлдээ:
“... Хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулж байна. А.Б, А.Б, Н.А 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод байрлах байшин 6x8 0,7 га газрыг П.Н нь улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж Г.Ц-гийн нэр дээр шилжүүлнэ. Нэхэмжлэгч Г.Ц “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч П.Н-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нарын асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах, ... сум ... дугаар ... дугаар гудамж ... тоот 54,0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... нэгж талбарын дугаартай 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудааар дараах байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч П.Н нар 2008 онд танилцан 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин Н.А нар төрсөн, эхийн асрамжид сурч, хүмүүжиж байгаа гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хамтын амьдралыг цаашид үргэлжүүлэх нь өөрсдийх нь болон гэр бүлийн гишүүдийн бие махбодь, сэтгэл санааны байдалд нөлөөлөх учраас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байна.
Зохигчид тусдаа амьдран, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар маргаангүй, гэр бүлийн цаашдын хамтын амьдралыг үргэжлүүлэх талаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч П.Н нарын гэрлэлтийг цуцлав.
2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нар гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эх Г.Цтай хамт амьдарч, дунд боловсрол эзэмшиж байгаа болон амьдрах орчинг өөрчлөх шаардлагагүй, хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар болон эх Г.Цгийн хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх зэрэгт харш зан үйлийн талаар хариуцагч П.Н маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, талаар тохиролцож болно гэснээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.
2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нарыг эх Г.Ц-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар насанд хүрээгүй Н.Б, Н.Ба, ******* нарыг эцэг П.Нээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Г.Ц “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах, Дархан сум ****** дугаар ******* 5 дугаар гудамж 10-б тоот 54,0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч П.Н хамтын амьдралтай байх үедээ ХААН банкнаас авсан хэрэглээний зээлийг, нэхэмжлэгч Г.Ц “Т.К” ББСБ-аас авсан зээлийг хариуцан төлж байгаа тул шүүх хуралдаанд харилцан тохирч “хариуцагч П.Н-ийн өмчлөлийн ... сум ... гудамж ... тоот 54,0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... нэгж талбарын дугаартай 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг П.Н улсын бүртгэлд мэдүүлэг гарган Г.Ц-гийн нэр дээр шилжүүлэээр эвлэрч, нэхэмжлэгч Г.Ц “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигч маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулах, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч Г.Цгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Нээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цд, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 72,060 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б овгийн Г-гийн Ц /РД:.../, Б овгийн П-ын Н /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нарыг эх Г-гийн Ц-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нарт 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ын Нээс тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар тохирч зохигчид “Хариуцагч П.Нийн өмчлөлийн Дархан сум, ... баг, ... гудамж, ... тоот 54,0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... нэгж талбарын дугаартай 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг П.Н улсын бүртгэлд мэдүүлэг гарган Г.Цгийн нэр дээр шилжүүлэхээр эвлэрч, нэхэмжлэгч Г.Ц “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсан болохыг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2., 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Нээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цд, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 72,060 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ