Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн

Улсын яллагч Ч.*******

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2*******22000000112 дугаартай хэргийг 202******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1995 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүдийн хамт  ******* аймаг ******* сум ******* дугаар баг “Хаалгын Хад” гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт *******, Регистрийн дугаар:

 

 Шүүгдэгч Б.******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 202******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр зүс үл таних Ч.тай үл ялих зүйлээс маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ч.ыг шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй талаар тайлбар гаргасан байх тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч овогт Булганы ******* нь 202******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “-” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулах үед бусдын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж улмаар үүнээс болж нэр бүхий хэд хэдэн этгээдүүдтэй маргалдаж дээрх маргаанд оролцсон иргэн Ч.ын нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “Тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Б.*******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ч.ын “202******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Тэвшийн уулын хажуу талд байдаг хөдөө гэрээсээ эхнэр , 1 хүүхдийн хамт ирсэн. Өдөр гэрт байж байгаад орой 19 цагийн үед ийн гэрт эхнэр , бага хүүхэд Нандинсор нарын хамт очоод түүний эхнэр нарын хамт 2 литрийн пиво 2 ширхэгийг хувааж уугаад ийн машинтай дэлгүүр орж тамхи авах гээд эхнэр , , , манай ******* хүүхдийн хамт дэлгүүр рүү явсан. Тэгээд дэлгүүрт очоод манай эхнэр болон хоёр дэлгүүр ороод гарч ирэхээр нь суулгаад машин барьж байгаад хөдлөх гээд арагшаа ухартал хүний машин зогсож байсныг хараагүй машиныхаа хойд талын гуперээрээ Приус-20 маркийн цагаан өнгийн машины урд талын гуперийг шүргэчихсэн. Тэгтэл буугаад очсон, нөгөө машинаас нь 50 орчим насны эмэгтэй гарч ирээд юм яриад байсан, би машин дотор сууж байсан. Тэгээд удалгүй намайг гараад очтол нөгөө эмэгтэйтэй засвар ороод машиныг нь янзлуулаад өгье гэж яриад байж байсан. Тэгээд удалгүй дэлгүүрээс тухайн шүргэсэн машины жолооч гэх *******0 орчим насны залуу гарч ирээд дэлгүүрээс авсан юм аа машиндаа тавьчхаад “Яаж байгаа пизда вэ” гээд байсан. Би яав л гэж дээ гэж бодоод машиндаа суух гээд эргээд явж байтал манай баз ийг тухайн танихгүй залуу цохих шиг болсон тэгэхээр нь би эргээд хартал зүүн нүд нь улайчихсан байсан. Тэгээд би тухайн танихгүй залууд яаж байгаа юм гээд тэр залууг хаана нь билээ гээд нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл тухайн залуу зөрүүлээд миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон, тэгээд муудалцаад хэрэлдээд байсан... Би хүүхдээ машинд үлдээчихээд гараад очтол эхнэр яах гээд байгаа юм гээд намайг татсан. Тэгтэл тухайн танихгүй залуу миний нүүр нүд хэсэг рүү 2 удаа цохисон, тэгээд намайг үсдээд доошоо тонгойлгож байгаад өвдгөөрөө нүүр рүү 2-******* удаа өвдгөлсөн. Тэр үед миний хамар дух хэсгийг оносон, тэгээд би өөрийнхөө үсийг тэр залуугийн гараас салгахын тулд нөгөө гараараа тухайн залуугийн үснээс барьж аваад чи тавь би тавина гэж байж салцгаасан, тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тухайн залуу миний нүд рүү гараараа 2 удаа цохисон, нүүр хамар хэсэг рүү үсдэж байгаад 2-******* удаа өвдгөлсөн. Би тухайн залууг нэг удаа гараараа цохисон, хаана нь цохисныг мэдэхгүй. бид хоёр болон , нарын хамт 2 литрийн пиво 2 ширхгийг уусан. Тухайн үед , манай эхнэр , , манай ******* хүүхэд, ийн нэг хүүхэд нар явж байсан. Миний нүд хөхөрсөн, хамар хөндүүр байна, эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. ... Миний биед үүссэн тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл зэрэг гэмтлийг бүгдийг нь ******* миний биед учруулсан юм. Одоо миний биеийн байдал зүгээр байна. ******* нь хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй, *******тай ахиж уулзаагүй. Би эм тариа авсан, түүний баримтыг гаргаж өгч нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдүүлье...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7, 9-р хуудас/

Гэрч М.ийн “202******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10 цагийн үед гэрээсээ өөрийн Кроун маркийн машинтай эхнэр хүүхдүүдээ авч гараад Тэвшийн говь уурхай руу явчихаад 19 цаг өнгөрөөгөөд гэртээ буцаад эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн, гэртээ байж бай******* манай баз хүргэн , түүний эхнэр нар манай гэрт ирсэн, тэгээд гэртээ машинаа үлдээчхээд миний машинтай дэлгүүр орж тамхи авъя гээд миний машинтай би, , , манай эхнэр бид дөрөв явсан. Дэлгүүр дээр очоод манай эхнэр бууж надад тамхи авчихаад гараад ирсэн, тэгээд би харих гээд машиндаа суугаад машинаа хөдөлгөх гээд ухартал миний ард машин байсныг нь харалгүй шүргэчихсэн. Тэгээд би буугаад очтол миний шүргэсэн машинаас 50 орчим насны эмэгтэй гарч ирээд “Машин мөргөчихлөө шүү дээ” гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би “Наадах чинь гайгүй юм байна засвар дээр очоод янзлуулаад өгье. Гайгүй юм байна” гэж хэлээд байж байтал дэлгүүрээс хоёр ширхэг 2 литрийн том пиво, нэг шил архи барьж гарч ирсэн залуу машин миний шүргэсэн машин дотор авсан юм аа тавиад тэр хөгшин эмэгтэйгээс “Яасан юм” гэж асуусан, тэгтэл хөгшин эмэгтэй “Мөргөчихсөн” гэж хэлтэл тэр танихгүй залуу “Яадаг муу пизда вэ” гэсэн, тэгэхээр нь би “Чи юун сүртэй юм бэ. Би наадахыг чинь засвар дээр янзлуулаад өгье гэж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн танихгүй залуу ирээд намайг шууд гараараа миний зүүн нүд хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Тэгтэл манай машинаас буугаад ирсэн, бууж ирээд нөгөө залуу руу “Чи наад хөл муутай хүн яаж байгаа юм бэ” гэтэл нөгөө залуу ыг нүд рүү нь гараараа цохиж аваад, үсдэж аваад доошоо дараад өвдөглөөд байсан. Тэгтэл ын эхнэр машинаас бууж ирээд ыг холдуулаад нөгөө танихгүй залууг хөгшин эмэгтэй татаж салгаад “Ярилцъя” гээд дэлгүүрийн урд руу явсан. Тэр үед машинаас манай эхнэр бууж ирээд ыг хамт тэй бариад байж бай******* нөгөө танихгүй залуу гэнэт гүйж ирээд манай эхнэрийг түлхэж унагаагаад ыг зодох гээд дайраад байхаар нь нөгөө хөгшин эмэгтэй буцаад танихгүй залууг аваад явсан. Тэгээд нөгөө залуутай ярилцаад байж байтал замын цагдаа ирсэн. Тэр танихгүй залуу миний зүүн нүд хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэр залуу ыг нүд хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод доошоо үсдэж тонгойлгож байгаад өвдгөлсөн. Тэнд бужигнаад л байсан, би машины хажууд сууж байсан. бид хоёр тэр залуугийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй,тийм зүйл болоогүй. бид хоёр 2 ширхэг 2 литрийн пиво хувааж уусан байсан. Тэр залуу согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Миний толгойны зүүн хэсгээр чинэрч өвдөөд зүүн талын нүд улайж зовхи нь хавдсан, толгой өвдөөд байгаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/

Гэрч Д.ы “202******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед ******* сумын дугаар баг “Ухаа овоот” гэх хөдөө гэрээсээ ирээд манай бэр төрөх дөхөөд дуншиж өвдөөд байхаар нь ирж эмнэлэгт үзүүлээд дэлгүүр ороод буцаад хөдөө гэр рүүгээ явах гэж байтал манай ойр байдаг айлын хүн дэлгүүрээс юм захихаар нь манай хүү “” дэлгүүрийн үүдэнд очиж жишүүдүү машинаа байрлуулаад зогсоогоод дэлгүүр рүү орсон. Тэр үед 20 цаг болж байсан байх. Тэгээд манай бэр машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан, би ар талын суудал дээр сууж байсан, тэгтэл хажуу талд зогсож байсан саарал өнгийн жижиг тэрэг ухарсан, тэгтэл ухарч ирээд жолоочийн эсрэг талын урд талын куперийн өнцгийг мөргөчихсөн, тэгэхээр нь би буугаад хартал манай машин хонхойсон, будаг нь унасан байсан. Тэгтэл нөгөө машины жолооч нэг залуутай гарч ирэхээр нь би “Чи араа харж ухарвал яадаг юм бэ” гэтэл нөгөө машины жолооч надад хандан “Юун сүртэй юм бэ, хойд засвар дээр очоод янзлуулчихъя Дундговийн ганц будаг хийдэг хүн миний найз байгаа” гээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь “Чи хүний машин мөргөсөн юм бол уучлалт гуйж болдоггүй юм уу” гэж хэлсэн, тэгтэл миний өөдөөс “Юун сүртэй юм бэ” гээд маргалдсан, тэр үед миний хүү ******* дэлгүүрээс гарч ирсэн, би хүүдээ хандан “Энэ хүмүүс машин мөргөчихлөө” гэж хэлсэн, тэгтэл манай хүү жолоочид нь “Тэнэг юм уу, араа харж ухарвал яадаг юм” гэж хэлсэн, тэгтэл манай хүүг нөгөө машины жолооч “Чи муу яасан том муу баас вэ” гэж хэлсэн, тэгэхээр нь манай хүү уурлаад нөгөө машины жолоочийг нь очоод толгой хавьд нь цохисон. Тэгтэл жолооч нь намайг доромжлоод “Зөнөг авгай минь хоноцынхоо шээсийг аваад зайл” гэж хэлсэн, тэгээд миний хүү рүү дайраад “Чи ямар эхийнхээ суганаас салаагүй бацаан бэ” гэж хэлсэн, тэгэхээр нь би хүүгээ аваад урд хашааны араад түлхээд явсан. Тэгтэл араас нөгөө машины жолооч бас нэг эрэгтэй, 2 согтуу хүүхэн нар араас яваад ирсэн, тэгээд бүгдээрээ манай хүү рүү дайраад байсан. Жолоочийн нөгөө залуу нь миний бөөр рүү хөлөөрөө нэг удаа тийрсэн, тэгээд нөгөө машины жолооч нь миний хацар руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгтэл гэх залуу миний хүүгийн нүүрэнд очиж нүүрээ наалдуулаад шүлсээ үсчүүлээд намайг цохичих гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Э.ийн “... Тухайн ард байсан машинаас нэг настай эмэгтэй гарч ирээд юм яриад байх шиг байсан, сайн сонсоогүй. Тэгтэл тэр үед дэлгүүрээс өндөр, бор царайтай залуу гарч иртэл хажууд байсан эмэгтэй нь “Машин мөргөчихлөө” гээд хэлж байгаа харагдсан, тэгтэл нөгөө өндөр залуу “Яадаг пизда вэ” гэж хэлээд манай хүргэнийг цохиж авч байгаа харагдсан. Тэгтэл би т хандан “Хөөе хөл нуруугүй хүнийг зодчих юм биш үү” гэтэл манай хүн машинаас буугаад очсон, буугаад тухайн залуу хоёрыг хооронд нь салгасан. Тэгтэл нөгөө настай эмэгтэй манай нөхөр дээр хүрээд очсон, тэгтэл би машинаас буугаад очоод “Яагаад байгаа юм та нар чинь боль” гэтэл нөгөө өндөр бор залуу манай нөхөр ыг гараараа толгой нүүр хэсэгт нь нэг удаа цохисон, тэгээд манай нөхөр зөрөөд далайхаар нь би гарыг нь бариад авсан, тэгтэл манай нөхрийн хамраас цус гараад, нүүрний хажуугаас нь цус гараад байсан. Тэгээд би болон эгч тухайн хүмүүсийг хоёр тийш нь салгасан. Тэр үед манай нөхөр ын подволк нь урагдчихсан байсан, тэгээд хашааны цаана настай эмэгтэй нөгөө бор хүүгээ аваад явсан, тэгээд тэрний араас нь манай эгч очоод юм яриад байгаа харагдахаар нь “Хөөе эгээ наашаа бай” гээд эгээг авах гээд очиж байтал өндөр бор залуу эгчийг бага 6 сартай хүүхэдтэй нь хамт түлхээд унагаачихсан. Тэгээд эгээ “Ёооё” гээд би эгээг аваад машин дээр ирсэн, тэгтэл нөгөө өндөр залуу машиныхаа хажуу талд ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай нөхөр нөгөө өндөр залуутай барилцаад авсан, тэгээд өндөр залуу манай нөхрийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон, манай нөхөр зөрүүлээд тухайн өндөр залууг нэг газарт нь цохиод авах шиг болсон, тэгээд дахиж би салгаад “Та нар наадхаа боль цагдаа дуудсан” гээд салгачхаад байж байтал манай нөхөр нүд нь хөхөрч хавдсан, хувцас нь урагдсан байсан харагдсан. Тэгээд машиныхаа дэргэд зогсож байтал нөгөө залуу бид нарт хандан “Та нарыг би ёстой мэдэхгүй юм байна, би том арын хаалгатай шүү” гэж хэлээд нэг шингэн юм араас аваад шидчихсэн, тэгтэл миний ард тал нороод явчихсан. Тэр залуу ыг нүүр хэсэгт нь 2-******* удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/

 

 

.

 

 

Гэрч Э.ийн “... нь манай нөхөр байгаа юм, нь төрсөн дүү ийн нөхөр байгаа юм. ... Бид нар бөөнөөрөө машинд орж суугаад хөдлөөд хойшоо зогсоолоос гарах гээд манай нөхөр хойшоо ухарсан... Тэгээд зохицож байгаа юм байх гээд байж байтал дэлгүүрээс нэг туранхай өндөр эрэгтэй гарч ирээд манай нөхөртэй муудалцаад манай нөхрийг цохиод авлаа гэж хэлээд хүргэн буугаад очсон, би тэр хэсгийг нь хараагүй, тэгээд бас тэр хүүтэй муудалцаад байх шиг байсан. Тэгээд дүү охин бид хоёр машинаас бууж очтол болон нөгөө танихгүй эрэгтэй хоёр заамдалцаад авсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад гайгүй болоод хоорондоо ярилцаж байтал нөгөө танихгүй хүү настай эмэгтэй хоёр дэлгүүрийн үүдэнд байж бай******* хэрэлдэж байгаад манай хүргэн тэр танихгүй залуу дээр очоод муудалцаад тэр хоёр заамдалцаад тэр залуу ыг гараараа үсдээд толгойг нь тонгойлгоод нүүр хэсэг рүү нь нэг өвдөглөж байгаа харагдсан... Тэгтэл хажуугаас нь нөгөө залуу үсэрч ирээд манай нөхрийг гэдэс цээж хавь руу нь өшиглөөд унагаачихсан, тэгэхээр нь би очоод тэр настай эмэгтэйд хандан “Та настай хүн байж хүүтэйгээ нийлээд хүн зодоод байх юм, анхнаасаа зохицъё гэж ярьсан биздээ” гээд хэлээд 7 сартай нялх хүүгээ тэврээд зогсоод байж байтал нөгөө өндөр залуу ирээд намайг заамдаж аваад өөдөөсөө татаад дэгээдээд арагшаа түлхчихсэн. Тэгээд би хүүгийнхээ толгойг гэмтээх вий гэж бодоод би тохойгоороо тулж унаад би өөрөө дагзаараа арагшаа шороон дээр уначихсан. Тэгээд ойчсоны дараа толгой дүүрээд байсан, тэр ойчих үед миний карманд байсан утас шил нь хагарчихсан байсан, тэгээд би “Нялх хүүхэд унагачихлаа шүү дээ ямар сонин бэ” гээд байж байтал манай нөхөр ирээд бид хоёрыг босгосон... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 202******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай “Ч.ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 46-47-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1******* дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр халда******* түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.ын нүүрэн тус газар нь гараараа цохисон, нүүрэн тус газар хөлөөрөө өвдөглөсөн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1******* дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ******* дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон, өвдөглөсөн буюу өшиглөсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчид хохирол төлөөгүй, хохирогч нь хохирлын талаархи баримтууд хэрэгт хавсарган ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

  Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд малчин этгээд байх ба, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ч. нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ТӨРБОЛД