Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2022/0020

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс, Баян-Өлгий аймгийн Н.Д холбогдуулан гаргасан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн А.Нын хөдөлмөр чадвар алдалтын хугацааг 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай сунгаж өгөхийг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст даалгахнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би тус шүүхэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн А.Ныг  хөдөлмөр чадвар алдалтын хугацааг 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай сунгаж өгөхийг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст даалгаж  өгөх” тухай нэхэмжлэл гаргасан юм. Одоо тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг үүгээр илэрхийлж байгааг мэдэгдье. А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно. Энэ дашрамд  хөгжлийн бэрхшээлтэй иргэн А.Нын нэхэмжлэлийг шалгах ажиллагаанд цаг хугацаа гарган ажилласан шүүгчид баярлалаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэн А.Нын хөдөлмөр чадвар алдалтын хугацааг 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай сунгаж өгөхийг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн А.Нын хөдөлмөр чадвар алдалтын хугацааг 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай сунгаж өгөхийг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий Н.Д  холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ