| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00103/и |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-03-10 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Ш.Нгийн нэхэмжлэлтэй Ж.А, Ё.Энарт холбогдох үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н, нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт зээнцэр А.Эгийн хамт амьдарч байна. Миний зээ охин Б.Н-э нь 2013 оны 11 сарын 04 өдөр Эг төрүүлээд ..хүүхдээ танихгүй хүмүүс болох Ж.А, Ё.Энарт үрчлүүлсэн байдаг. Бид тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаж байж хүүхдээ олж авсан юм. ..Н-э нь хүүхдээ төрсөн цагаас хойш өсгөж тэжээн тэтгээгүй бөгөөд заримдаа ... алга болдог. ... Миний зээнцэр охин одоо сургуульд орсон ... хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул А.Эг Ж.А, Ё.Энарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эмээ Ш.Н миний асрамжинд үлдээж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ж.А, Ё.Энар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Үрчлэлтийг цуцлуулахад бид нарт татгалзах зүйлгүй. Бид хоёр шүүх хуралдаанд очиж боломжгүй болсон тул бид нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Н-Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие шүүх хуралдаанд очих боломжгүй болсон тул миний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Н нь А.Энхжинг Ж.А, Ё.Энарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эмэг эх Ш.Насрамжинд үлдээх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2013 оны 11 сарын 04 өдөр төрсөн А.Эг 2016 оны 11 сарын 15 өдөр Боржигон овогт Ж.А, Ш овогт Ё.Энарт үрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/
А овогтой Э нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт эмэг эх Ш.Нхамтаар амьдардаг болох нь тогтоогдож байна. /хэргийн 4-р хуудас/
Үрчлэгч тал болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд эцэг эх хүүхдийн гэр бүлийн харилцаа үүсээгүй, талуудын хэн аль нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байх тул хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас А.Эгийн төрүүлсэн эх болох Бын Н-эийг үр хүүхдээ тэжээн тэтгэдэггүй, өөрийн гэсэн гэр оронгүй, цаашид хүүхдээ хүмүүжүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч дээрхи тайлбарыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Мөн Б.Н-эийн эрх байх эрхийг хязгаарласан болон хассан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь өөрийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд эцэг эх байх эрхийг хязгаарласан, хассан тохиолдолд хүүхдийн асрамжийн асуудлыг бусад этгээд болон эрх бүхий байгууллагад шилжүүлдэг журамтай тул А.Эг төрүүлсэн эх Б.Н-эийн асрамжинд үлдээж, эмэг эх Ш.Нд шилжүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д зааснаар Б овогт Аийн Эг Ж.А, Ё.Энарт үрлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрүүлсэн эх Б.Н-Эийн асрамжид шилжүүлсүгэй.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас А.Эг эмэг эх Ш.Нд шилжүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б