Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/424

 

 

 

 

 

 

 

    2023         04         18                                  2023/ШЦТ/424

 

                        

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке

Улсын яллагч: Г.Б

Шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Ц.Э, Н.М,

Хохирогч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа, хохирогч Г.Г, Н.Б, Д.О, С.А, Г.Б, Г.Г, Б.Б,

Шинжээч Б.О, гэрч Ч.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Ө-д холбогдох эрүүгийн “2009000001136” дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам 4 хүүхдүүдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн М.Ө

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  М.Ө нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖТЛ” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 500.000 юанийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч 1 юанийг 415 төгрөгөөр сольж өгөхөөр шилжүүлэн авч нийт 124.455.000 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” банкны салбараас иргэн Х.М нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 23.480.800 төгрөгийг өөрийн “Х” банкны .... тоот дансаар шилжүүлэн авч 23.480.800 төгрөгийн,

Баянзүрх дүүргийн нутаг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г нь Япон Улс руу гуйвуулга хийлгэхээр интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч тухайн өдрийн ханшаар сольж өгөхөөр шилжүүлэн авч 27.000.000 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Б.Б нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шилжүүлсэн 135.237.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар шилжүүлэн авч 36.759.000 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, 98.478.000 төгрөгийн,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НШ” валют арилжааны төвийн гаднаас иргэн Д.О нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн 38.135.000 төгрөгийг еврийн Х банкны .... тоот дансаар авч нийт 38.135.000 төгрөгийн,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХБ-ы” салбараас иргэн Б.Ш нь 2020 оны 08 дугаар сарын 13- -ы өдөр Монгол төгрөгөөр солиулахаар шилжүүлсэн 10.000 еврог иргэн Баатаржавын нэр дээрх ХХБ-ы .... тоот дансаар авч 33.691.500 төгрөгийн,

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн  Н.Б нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар 26.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч 26.200.000 төгрөгийн,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар тойрог, Авто худалдааны эвийн зогсоолоос иргэн Н.Э нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 129.000.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ....., Г.Б эзэмшигчтэй “ХБ”ны 502070 081 9 тоот дансаар тус тус авч 129.000.000 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн 903 тоот ажлын өрөөнөөсөө иргэн П.П  нь интернет банк ашиглан 2020 оны 37 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 456.656.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 373.568.695 төгрөгтэй дүйцэх иенийн гуйвуулгыг хийж, 83.087.305 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Т.Г нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 4З.400.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 20.365.098 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж  23.034.902 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн 903 тоот ажлын өрөөнөөсөө иргэн Б.Б нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 119.262.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 100.031.793 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж 19.230.207 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Б.М нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.162.500 төгрөгийг төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 8.510.230 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж 34.652.270 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн С.А нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар зарын 04-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 118.737.500 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 5.722.500 төгрөгтэй тэнцэх иений гуйвуулгыг хийж 113.015.000 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Б.Д нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 514.254.360 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 509.321.388 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж 4.932.972 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Р.Д нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 52.800.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 44.929.885 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж 7.870.115 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Г.Б нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 197.900.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 154.397.010 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, 43.502.990 төгрөгийн буюу бусдад 529.766.061 төгрөгийн хохирол учруулан бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би “НШ” дээр валют арилжаа эрхэлдэг. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын сүүл хүртэл “....” гэх машин оруулж ирдэг компанитай юаний гүйлгээг нэг жилийн турш хийсэн. Ингэхдээ нэр бүхий 25 менежертэй би Япон улс руу болон “М” банк руу юанийг гадаад гуйвуулгаар “Голомт” болон ““ХБ””-аар дамжуулан явуулдаг байсан. Нэр бүхий 25 менежер мөнгөө дутуу хийснээс, мөн зарим нь дундаас нь мөнгө завшсанаас нь болоод одоо ингээд асуудал үүсээд байгаа. Энэ талаар гэрчийн мэдүүлэг, аудитаар тодруулна. “....” компаниас болоод энэ асуудал үүссэн. Юаний мөнгүүдийг 25 менежер бүхий хүмүүсийн хэний мөнгийг над руу шилжүүлдэгийг нь мэддэггүй. 25 менежерийн шилжүүлсэн мөнгийг гадаад гуйвуулгаар “М” банк руу шилжүүлсэн. Энэ асуудал энэ хүмүүсийн буруутай үйлдлээс үүдсэн. 25 хүнээс мөнгө авсан. Гэхдээ хэний мөнгө гэдгийг нь мэддэггүй, энэ хүмүүсийн өөрийн мөнгө эсэх, ченжийн мөнгө эсэхийг нь мэддэггүй. Мөнгө хийсэн, за шилжүүлээрэй гэдэг. Өглөө 12 цагаас өмнө шилжүүлдэг болохоор 50-100 баримт буюу 10.000.000-аас дээш гүйлгээгээр Японы “М” банк руу шилжүүлдэг. Ингэх явцад хүмүүс намайг шилжүүлдгийг мэдээд 2019 оноос гүйлгээгээ эхнээсээ дутуу хийж эхэлсэн. Энэ байдлаас болоод одоогийн энэ асуудал үүсээд байгаа. “....” ХХК-ийн нэр бүхий хүмүүс буюу хохирогч гэж тогтоосон хүмүүсээс “....” ХХК иргэний журмаар мөнгө нэхэмжлээд ороод ирдэг. Аудитын шинжээчийн дүгнэлт хийж байх явцад Д, П гэдэг хохирогч нар “Ө, “....” ХХК-аас надаас мөнгө нэхээд байна, энэ мөнгийг чи манай компани руу шилжүүлсэн гэж хэргээ нэгтгэж, хүмүүсээс авч төлбөрөө төлсөн байдаг. Д 170.000.000 төгрөг нэхэмжилсэн хэрнээ “....” ХХК надаас машины мөнгө нэхэмжлээд байна, үүнийг би ингээд чамд өгсөн гэдгээр хэлсэн гэж худал хэлээд хэрэгт холбоотой гэдэг материал хүртэл авсан байдаг. Одоо Сонгинохайрхан дүүрэг дээр нэр бүхий 25 менежерээс машины хэрэг төвөг бас үүссэн байгаа. Хэрвээ тэр хэрэг гараад ирэх юм бол намайг “бид нарын өгсөн мөнгийг Япон руу хийсэн гэдгээрээ бид нараас мөнгө нэхээд байна” гэсэн. Түүнтэй холбоотой хэрэг үүссэн байгаа. Хэрэгт холбогдох материал аваад өрөө тэр төлбөрөө төлсөн байдаг. Иргэн Д юаний мөнгө шилжүүлсэн. Би 70.000.000 төгрөгийг өгсөн данс руу нь хийсэн. Мөнгөн дээр маргалдаад энэ хүн зодоон хийгээд хүмүүс явуулаад 10.000.000 төгрөгийг хүү гэх мөнгөнд авсан байдаг. Үүнийг “....” гэх компанийн менежерүүд ч гэрчилж өгнө. Манай гэрт орж ирээд сүрдүүлж өгсөн. Иргэн Д-ын 70.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгө дээр нь хүү тохирсон. Нийт 500 юань. 80.500.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгө нь 124.455.000 төгрөг үлдэж байгаа. Тэрнээс 70.000.000 төгрөгийг нь юанийн мөнгө гэж өгөөд 10.500.000 төгрөгийг нь хүүний мөнгөнд авсан. Мөнхзул болохоор харилцан тохиролцож төлбөр тооцоог нь төлсөн. Энэ талаар баримтаа өгсөн. Би иргэн Г-тэй өгье, авалцъя гэж яриагүй, мессэж бичиж байгаагүй. Ганцэцэгийн нөхөр болох Намун-Эрдэнэ гэж хүн байсан. Энэ хүн болохооро 17.000.000 төгрөгийг юань авна гэж өгсөн. Сүүлд “чи юаний мөнгийг өгөөч, юанийн мөнгөнд би гуйвуулга хийгээд өгье, чи ингээд дансны мэдээллээ явуулаач” гэхэд явуулаагүй. Дансны мэдээллээ явуулаарай гэхэд явуулаагүй. 10.000.000 төгрөгийг түүний найз Ч-с залилж аваагүй. Өөрөө надаас мөнгө зээлж аваад Өын 10.000.000 төгрөгийг чи ав гэж өгсөн мөнгө юм. Ганцэцэг гэдэг хүнЧтой хамаагүй. 17.000.000 төгрөгийг өгнө, өгөх мөнгө. 10.000.000 төгрөг ньЧийн мөнгө. Би энэ хүнээс мөнгийг нь аваагүй. Б нь Мийн ченж гэж явдаг хүн. Б нэг ч удаа утсаа ярьж, мессэж бичиж байгаагүй. Мөнгө авъя гэж би аваагүй. Энэ мөнгөн дээр “....” компанийн менежер болох М нь ченжийн мөнгийг өгөөд зөрүү мөнгө авч явдаг байсан. 135.237.000 төгрөгийг шилжүүлж авсан. 98.478.000 төгрөг үлдсэн. Энэ нь дансаараа ороод ирсэн байгаа. Гэхдээ би энэ хүнээс би өгье гэж аваагүй. Дунд нь М гэдэг хүн зөрүү мөнгийг аваад миний данс руу хийсэн. Юаний ашиг гээд зөрүү мөнгийг би Мэд өгсөн. М б-н мөнгөнөөс дандаа зөрүү авдаг. Өөр ханш хэлж, надаас доогуур авдаг. Би энэ хүнийг танихгүй. О миний харилцагч байсан. “....” компанийн харилцагч байгаа. 38.135.000 төгрөг нэхэмжилдэг. Би нэг машиныг өрөнд төлсөн байгаа. 580.000 төгрөг төлсөн тул хохирлоос Хуулж тооцно. Авсан машиныг нь би нэр дээр нь шилжүүлсэн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь би төлнө. Ш гэж байгаа хүн бол гэрээ хийж иргэний журмаар шийдсэн. Гэрээ хийж, бэлэн 5.000.000 төгрөг болон “Приус-30” маркийн машин өгсөн байгаа. “Приус-30” маркийн машиныг 25.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Үлдэгдэл 3.000.000 төгрөг үлдсэн. Тэрийг нь хугацаа заагаад тохирсон байдаг. 8.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. 3.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар аваад үүнийг иргэний журмаар шийдсэн буюу хоорондоо гэрээ хийж тохирсон. Б гэдэг хүнтэй харьцаж байгаагүй, танихгүй. Гэхдээ 26.200.000 төгрөг хийсэн гэдэг. Б “....” компанийн менежер болох Мөнхжаргалын хүн байсан. Аудитын дүгнэлтээр тодруулсан. Шилжүүлсэн мөнгө нь 26.200.000 төгрөг үнэн. Үүнээс төлсөн мөнгө, төгрөг байхгүй. Энэ дүнгээ зөвшөөрч байгаа. 300.000 төгрөгийг ханшийн зөрүү мөнгөнд өгсөн. Хохирлоос Хаж тооцно. Эийг бас танихгүй, мэдэхгүй, утсаар ярьж байгаагүй, мессэж бичиж байгаагүй. Тухайн харилцагч нь “....” компанийн менежер болох Бий ченж гэж явдаг юм байна. Менежер болох Б зөрүү мөнгө авч явдаг. Тэр хүнд өөр ханш хэлээд надаас өөр ханшаар мөнгийг нь хийлгээд энэ хүн тэр хүний мөнгөнөөс ханшийн зөрүүг авч явдаг. Сүүлийн байдлаар 8 дугаар сарын 14-ний өдөр гэхэд би энэ мөнгөний зөрүү дээр 4.000.000 төгрөг өгсөн байгаа. 129.000.000 төгрөг дээр маргаж байгаа зүйл байхгүй. Б 8 дугаар сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг, 7 дугаар сарын 24-ний өдөр 4.100.000 төгрөг өгсөн. Энэ хүний мөнгөн дээр байна зөрүү авдаг. 7 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3.368.000 төгрөг, нийт 23.239.960 төгрөгийг Б ханшийн зөрүүнд өгсөн. Эөд өгсөн мөнгө байхгүй. Пий тухайд “....” компаниас мөнгө нэхэмжлээд энэ мөнгийг Ө Япон руу хийсэн гэдгээрээ надад хохирол төлөх байсан гэж хэргээс гарсан байгаа. 83.000.000 төгрөгийг “....” компаниас машины мөнгийг нэхэмжилж орж ирээд Аудитын дүгнэлтээр гарснаар өглөгтэй хүнээс 3 хүний мөнгөнөөс төлөгдсөн. Аудитын дүгнэлтээр надад өглөгтэй гарсан 3 хүн энэ мөнгийг төлсөн. Өглөгтэй гарсан хүний мөнгөөр төлөгдсөн. Гт өгөх 23.034.902 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ хүнд 2.340.000 төгрөгийг зөрүүнд өгсөн. Энэ мөнгийг хохирлын мөнгөнөөс Хаж тооцуулахаар өгсөн. Ашгийн зөрүү гэж өгдөг байсан. Батболд нь 19.240.207 төгрөгөөс 398.000 төгрөг өгсөн. 18.842.207 төгрөг үлдсэн. Батболдод 100.000.000 төгрөгийн 4.000.000 юань нь тодорхой болоогүй. Орж ирээгүй юаний гүйлгээ бас байгаа. Аудитаас тодруулж өгнө. Б.Мийн тухайд 34.652.270 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнээс харилцах дансаар зөрүү мөнгө авч байсан. 42.472.781 төгрөг зөрүү, ашигтай нь өгсөн. Би илүү мөнгө өгсөн гэсэн үг. Би 18.520.511 төгрөгийг илүү өгсөн. 10.700.000 төгрөг өмнө төлөгдсөн байсан тул үүнийг Хна. С.А 113.019.015 төгрөгийн тухайд би энэ хүнээс авъя, өгье гэх яриа байдаггүй. Энэ мөнгийг хамтран ажиллагч Төгөлдөр гэдэг хүн надад өгсөн. Бид хоёр дансаасаа хувааж хийсэн. Төгөлдөр энэ мөнгийн ашгийг дансандаа авч үлдээд үлдсэн мөнгийг над руу шилжүүлсэн байдаг. С.Агийн мөнгийг Төгөлдөрөөр дамжуулан ханш тохирч зөрүү авдаг байсан. Энэ мөнгөнөөс 44.205.420 төгрөгийг тухайн үед ахлах менежер авсан. Тооцоо хийхэд 200.000.000 төгрөг “....” компани дээр би ахлах юм чинь өөрийнхөө доор ажилладаг хүмүүсийн мөнгийг нь авна гэж 44.205.420 төгрөгийг энэ хүн авч байсан. Гэхдээ төлөгдсөн эсэхийг нь мэдэхгүй. 113.019.015 төгрөгөөс 44.205.420 төгрөг Хагдана гэж үзэж байгаа. 68.809.580 төгрөг үлдсэн. Энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Төгөлдөрт өгсөн зөрүү мөнгө Хуулна. Б.Д 4.932.972 төгрөг нэхэмжилж байгаа. Анх надаас 170.000.000 төгрөг нэхэмжилсэн. Б.Д 2019-2020 он хүртэл энэ мөнгийг өөрөө надаас завшсан байж таараад 4.932.972 төгрөг дээр унасан. Би зөрүү мөнгөний тооцоог бодож үзэхээр би 24.492.011 төгрөгийг өгсөн. Үүнийг Хуулахаар энэ хүн надад 22.936.039 төгрөгийг буюу би илүү мөнгө өгсөн. Би Д-д зөрүү мөнгө өгсөн. 4.932.972 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр дансаар мөнгө авсан юм байна, тэрийг тооцоондоо оруулаагүй. Энэ бүгдийг шалгаж харахаар би 26.492.011 төгрөг өгөөд энэ хүн зөрүүлээд надад 22.936.039 төгрөг өгөхөөр байгаа. 500 долларыг тухайн үед надаас бэлэн авсан. Үүнийг тооцоондоо оруулахгүйгээр маргаж явсаар байгаад “чи өөрөө очиж хэл” гэж хэлүүлээд 1.377.000 төгрөгийг очиж Хуулсан байгаа. 4.932.972 төгрөг үлдсэнээс 500 доллар бэлэн авсныхаа 1.377.000 төгрөгийг Хуулаад зөрүү өгсөн, буцааж авсан мөнгөө тооцоондоо оруулаагүй байсан. Тэгэхээр би 4.932.972 төгрөгийг өгөхгүй. Д 7.870.115 төгрөгийг нэхэмжилдэг. Анх надаас 52.800.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөө мөнгөө дутуу хийж явсаар байгаад 7.870.115 төгрөг дээр унасан. Би буцаагаад ашиг гэх мөнгийг өөр дансаараа мөнгө авсан. Энэ нь 11.739.900 төгрөг болоод 3.869.785 төгрөгийг Д-д илүү өгсөн байна. Б.Б 43.502.990 төгрөгийг нэхэмжилдэг. Э гэх ченжийнхээ мөнгөн дээр зөрүү мөнгө авдаг, бас интернэт банкаар мөнгө авсан байна. Эдгээрийг ингэж тооцоод 23.239.860 төгрөгийг буцааж өгсөн. Энэ мөнгийг Хуулах юм бол 20.263.130 төгрөг төлөхөөр байгаа...” гэв.

Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...10 гаруй хоногт нийт 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ болохоор миний ажил хийх, ажлын мөнгө орж ирсэн байсан. Миний ажил алдагдсан. Манай компани маш их хохирсон. Хүүтэй өгсөн гээд намайг яриад байгаа. Манай ажил нэг өдөр зогсоход хэдэн төгрөгийн хүү байсан ч гэсэн тэрнээс илүү зардал гардаг. Тэгэхээр энд хүү гэсэн ойлголт байхгүй. Сүүлд “илүү өгье, би нөхөртээ ч хэлэхгүй, хоёулаа уулзъя” гэж над руу ярьж байсан. “Тэр хамаагүй, манай ажил болохоо байлаа, би ажлаа явуулахын тулд чи надад миний мөнгийг яаралтай өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн боловч огт мөнгө өгөөгүй. Одоо өглөө гээд байхаар нь “чи надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд би уурласан. Сүүлд банкан дээр очоод “АТМ дээр зогсож байна” гэж ярьсан. АТМ дээр зогсож байгаад хоёр хүний дараа гэж надад нэг тийм зураг явуулдаг юм. “Одоо ингээд явуулах гээд байна” гэж хэлдэг. Тэгээд явуулахгүй байж байтал ажлын цаг тараад 17 цаг болчингуут “банк хаачихлаа, өнөөдөр ингээд явуулах гээд байна” гэж хэлдэг. АТМ-ээс явуулах гэхээр болсонгүй, банк ороод шилжүүлнэ гэж хэлдэг. Тэгээд шилжүүлэхгүй. Болохгүй болохоор би өөрийнхөө ажлаа явуулахын тулд хүнээс хүүтэй зээл авч ажлаа явуулж байгаа. 10.500.000 төгрөгийг хүүгийн мөнгөнд өгсөн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Нийт 80.500.000 төгрөгийг надад өгсөн. Түүнээс 205.750.000 төгрөг өгөх ёстой. Тэгвэл би 10.500.000 төгрөгийг хүү нь байсан байна гэж бодъё. Гэтэл үндсэн мөнгөө өгөөгүй хүн надад юун мөнгө өгөх вэ. Хүүгийн тухай ямар ч ойлголт байхгүй. Хэрвээ 10.500.000 төгрөгийг хүүнд төлсөн байх юм бол надад 124.550.000 төгрөг биш, 10.000.000 төгрөг нь хүү юм бол үндсэн төлбөрөө надад төлөхийн тулд 134.550.000 төгрөг өгөх ёстой. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт М.Ө “10.500.000 төгрөгийг хүүнд төлсөн” гэж байна. Үлдсэн мөнгийг хэзээ төлөх юм бэ гэж асуухаар 120.000.000 төгрөгөө л ярьж байна. Хүү гэж тохирсон бол шүүгдэгч нь ял нь хөнгөрнө гэж ойлгоод байгаа юм байна гэж ойлголоо. Энэ нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл болохгүй. 500 юань солиулахаар өгсөн байгаа. Сар хөөцөлдаж 80.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгө болох бид хоёрын тохирсноор бол 411.5 төгрөг буюу 207.550.000 төгрөг, тухайн үеийн МБны ханшаар 204.955.000 төгрөг орчим болж байгаа. 124.455.000 төгрөгийг төлөхгүй байгаа учраас үүнийг гаргуулах хүсэлттэй байна. Юанийг 411.50 төгрөгийг ханшаар тохирсон. Тэр нь 207.550.000 төгрөг болж байгаа. Надтай гэрээ хийсэн гэж яриад байгаа, хүүтэй тооцно гэх гэрээ огт хийгээгүй. Өмнө нь очихдоо мөнгө төл гэхээр төлөхгүй, удаад байдаг. Тэр бичгийг өмнөх шүүх хурал дээр өгсөн. 124.550.000 төгрөг нь МБны ханшаар тооцож гарсан мөнгөн дүн. Миний тооцсоноор 127.000.000 гаруй төгрөг болсон. Би харин одоогийн ханшаар нэхэмжилж авмаар байна. Одоогийн ханшийг би мэдэхгүй байна. 411 төгрөг 50 мөнгөөр тохирч өгсөн. 415 гэж алдаатай бичсэн байна. 80.500.000 төгрөг авсан дээр маргах зүйлгүй. Үлдсэн мөнгийг одоогийн ханшаар тооцоод юаниар авах хүсэлттэй байна...” гэв.

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...М.Ө мэдүүлэг өгөхдөө “надаас авсан 17.000.000 төгрөгийн нэг нь манай нөхрийн дансаас шилжсэн, нэг нь миний дансаас шилжсэн. Нэг ньЧ-ийн дансаас шилжсэн. Гэхдээ 10.000.000 төгрөг нь болохоорЧ М.Ө-д зүгээр хэрэглэж бай” гэж мэдүүллээ. Гэтэл одоо Ч-той одоо ч яриулах боломжтой. 27.000.000 төгрөгийг өөр 3 данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг нэхэмжилж байгаа. Номун-Эрдэнэ нь манай нөхөр. 10.000.000 төгрөгийг өөрийнх нь дансаас шилжүүлсэн.Чийн дансаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 7.000.000 төгрөгийг нөхрийнхөө дансаас шилжүүлсэн.Чийн данснаас шилжүүлсэн 10.000.000 төгрөг манай гэр бүлийн мөнгө. Ямар ч хүн 10.000.000 төгрөгийг хүнд зүгээр хэрэглэж бай гэж өгдөггүй. Дээрх мөнгөнөөс авсан мөнгө байхгүй...” гэв.

Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би М.Ө-тай 2016 оноос хойш харилцаж эхэлсэн. Рубль авч байсан. Дандаа бэлнээр авдаг байсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө бол 1.450.000 юань. “....” компани яригдаад байгаа, энэ компанитай ямар ч холбоогүй. “Неко” гэдэг автомашин борлуулдаг компанид шилжих ёстой мөнгө байсан. 2020 онд “А” маркийн ачааны машиныг нь нөхрөөс нь авч байсан. Тэр нь өөрсдийнх нь нэр дээр байгаагүй. Найзынхаа нэр дээр авсан. Гэхдээ ББСБ-д байсан. Тэр машиныг 3 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн нэр дээр шилжүүлж авсан. М.Ө-тай удаа дараа ярьж байсан. Тухайн үед нөхөртэй нь ярихдаа 15.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшийг ярилцаж байгаад тооцоод авъя гэж ярьсан. Үлдэгдэл төлбөрийг цувуулаад өгчих гэж хэлсэн. Би өргөдлөө буцааж авахад бэлэн байна гэж хэлсэн. Тухайн үед ББСБ-ын нэр дээр байсан болохоор ямар ч боломжгүй байсан. 2007 оны “А” маркийн машин байсан. 15.000.000 төгрөгөнд тооцож авсан. Би дансаа шүүж үзлээ. 580.000 төгрөг биш, 500.000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн байна.  2020 оны 7 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд хоёр удаа мөнгө шилжүүлж авсан. Тэр үед мөнгө шилжүүлээгүй учраас ханшийн зөрүүг шилжүүлнэ гэж 500.000 төгрөг шилжүүлнэ гэж ярьж байсан. Нийт тухайн үеийн ханшаар 35.150.000 төгрөгийг нэхэмжилж байна. 15.550.000 төгрөгийг авсан. 537.000 төгрөгийг Уянга руу шилжүүлсэн. Бүх татварыг төлөөгүй байсан. 2022 онд төлсөн байсан. Миний машинд оношлогоо хийгдээгүй байсан. 3 жил болоод оношлогооны төлбөр нь цуцлагддаг юм байна...” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...М.Ө-ын данс руу мөнгө шилжүүлж Япон руу гүйлгээ хийлгэдэг, жил гаруй хугацаанд үргэлжилсэн. 30.000.000 орчим төгрөг шилжүүллээ гэж бодоход “Хаан” банкны ханшнаас 2-3 мөнгөний доогуур хэлдэг. 30.000.000 төгрөг шилжүүлэхэд 30.000-40.000 төгрөгийн хэмнэлттэй байдаг байсан. Би өөрөө банк ороод очерлахгүй, тийм учраас ажилд ч гэсэн хэмнэлттэй. Би данс руу нь мөнгө хийчихдэг. Миний мөнгө өдөртөө ч юм уу, үдээс хойш шилжүүлэх боломж гарвал маргааш өглөө нь найдвартай орчихдог байсан учраас миний хувьд давуу тал болж байсан. Жил гаруй хугацаанд ямар нэгэн маргаангүйгээр мөнгө, төгрөгөө шилжүүлдэг байсан. Сүүл рүү буюу 2020 оны 7 дугаар сарын сүүлээр 50.000.000 төгрөг, дээр нь 3.000.000 төгрөг, нийт 60.000.000 орчим төгрөг шилжүүлээд тэр мөнгө маань 3 хуваагдаж орж ирэх байсан. Нэр бүхий гурван компани руу орох байсан. Би “....” ХХК-ийн менежерээр дамжиж харьцдаг байсан. Нөгөө хоёр компанийн мөнгө болохоор хүлээгдэж байгаад орчихож байгаа. Тэгээд цаана нь “....” ХХК руу орох ёстой мөнгө 10 гаруй хоног ороогүй байсан. Би өөрөө сельс менежер биш учраас дансыг нь шалгаж мэдэхгүй. 24.000.000 төгрөг буюу “....” ХХК руу орох ёстой мөнгө ороогүй. Сүүлийн мөнгө орсон учраас нэг өдөр л 26-27 мөнгөний ханш доогуур хэлээд гялс шилжүүлчих гэж 78.000.000 төгрөгийг 8 дугаар сард нэмж шилжүүлсэн. Тэгээд 100.000.000 төгрөгийн авлагатай болсон. Цаашаа мөнгө нь орохоо болсон талаар бүгд мэдсэн, би дараа нь мэдсэн. Тэр үед луйварын шинж чанартай 78.000.000 төгрөгийг луйвардаж авсан. Давхар ханш тохироод менежерүүд дундаас нь тодорхой хэмжээний урамшууллын мөнгө төгрөг авдаг байсан юм байна. Энэ хэргийг бид нарыг төлөөлж “....” ХХК-ийн үйл ажиллагааны доголдлоос үүссэн. Би анх удаа шүүх хуралдаанд ирлээ. Энэ хэрэг дээр хоёр удаа мэдүүлэг өгсөн. Миний нэхэмхжилсэн дүн 98.000.000 төгрөг гүйцэт гарч ирсэн учраас хүлээцтэй хандаад байж байгаа. Хэрэг шалгагдаж үнэн, зөвөөр гараад ирэх юм байна гэж ойлгосон. Шүүгдэгч танихгүй гэх юм ярьж байна. Гэхдээ хоорондоо би Өын данс руу юанийг хийчихдэг. Надад дундаас ашиг хонжоо авах боломж байхгүй. 90.000.000 гаруй төгрөг дээр танихгүй гэсэн, ганц ярьж байсан тохиолдол байна. Б гэдэг нэрээр нь сайн танина. Том харилцагч нь байсан байх. Итгэл төрүүлж хурдан шуурхай ажиладаг байсан...” гэв.

Хохирогч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сараас М.Өаас юань өгч, авдаг байсан. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төрөгийг 16.400.000 төгрөгөөр хоёр удаа, 8 дугаар сарын 13-ны өдөр 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 43.400.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед өглөг, авлагын асуудал байгаагүй. М.Ө утсаар яриад мөнгө байвал зээллээч гэж, юанийн ханшийг 26-аар бодоод юань болгож дансанд чинь шилжүүлж өгье гэдэг тохиролцоо хийсэн. Тухайн үед гурван удаагийн гүйлгээгээр 43.400.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс буцаж орсон нь 8 дугаар сарын 19-ний өдөр 3 удаагийн гүйлгээ орж ирсэн. 690.000 төгрөг, 3273 төгрөг, 90.000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр орж ирсэн. Нийт 783.273 юань гэсэн үг. Энэ ханшийг 26-аар бодож шилжүүлэг хийж өгсөн. Сүүлд 2.340.000 төгрөг авсан. Үлдэж байгаа мөнгөн дүн 20.694.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            Хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...8 дугаар сарын 04-ний өдөр 4.749.500 юань авъя гэж мөнгөө шилжүүлсэн. Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Нийт 113.015.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 44.205.402 төгрөгийг авсан. 68.809.580 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

            Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...М.Ө нь Эийг танихгүй гэж байна. Гэтэл Э нь өөрөө тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн. Э-ийн хувьд эхний ээлжинд М.Ө руу мөнгө хийгээд, юаний данс руу нь өөрийн дансаар хийдэг байсан. Тэр мөнгийг М.Ө Японы данс руу хийдэг байсан. Хэрэг явдал болохоос өмнө буюу 3 сарын өмнө М.Ө Э-ийн данс руу мөнгө хийгээд, юань хийдэг байсан. Япон руу биш, юанийн данс руу хийдэг байсан. Миний хувьд аудитын дүгнэлтээр 43.500.902 төгрөгийг нэхэмжилж байна. Сүүлд хэрэг явдал болсноос хойш 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдээс надаас мөнгө нэхэж эхэлсэн. Эийн хувьд Б гэдэг хүнтэй адилхан “....” ХХК-ийн ТОП харилцагчдын нэг. Тийм учраас над дээр их хэмжээний гүйлгээнүүд явагддаг байсан. Эөөс 10.000.000 юань аваад өгчихвөл би өмнөх асуудлаа цэгцлэнэ гэсэн. Би тэгээд өмнөх мөнгөө аваагүй учраас дараагийн мөнгийг өгөх боломжгүй гэсэн. Өмнөх авсан 500 юанийг өгчихвөл өгнө гэж явж байсан. Хохироогүй гэж байна, гэхдээ Энхтөгийн хувьд санхүүгийн хувьд ийм харилцаатай. 1 тэрбум төгрөгийг хоёр хүний данс хооронд шилжүүлж байгаа учраас мэдэхгүй гүйлгээ гэж бодохгүй байна. Эийн Монгол дахь “Хаан” банкны данс руу хийдэг байсан. Ханшийн зөрүү 5 сар хүртэл байгаагүй. М.Ө-тай харьцах, ажиллах амар байсан. Ийм байдлаар маш удаан итгэлцлээр явсан. Сүүлд өөрийнх нь санхүүгийн ямар асуудал үүссэн талаар сайн мэдэхгүй. Мөнгө хийгээд 7-14 хонодог байсан. Тэр хооронд 26 төгрөгөөр 1 юанийг авна, арван хоногийн дараа 20 төгрөг болж унавал хариуцлагаа тооцоод шилжүүлдэг. Банкны ханшнаас бага байдаг болохоор амар байсан. Бид нар банк ороод байх шаардлагагүй байдаг учраас амар байсан. Зөрүү ашиг гэж байгааг ойлгохгүй байна. 10.000.000 төгрөг хийгээд мөнгийг нь хэзээ авах уу гэж асуухад 3-4 долоо хонодог болсон байсан. Тухайн өдөр мөнгөө хийсэн, хийгээгүйгээс хамаарч үр дагавар нь үүсдэг. Ханшийн савлагаа маш их гарч байгаа. Бид нарын өгсөн мөнгийг юунд ашгладаг байсан бэ гэж асуухад валюттай ашгаа хийдэг байсан байх гэж бодож байна. Зөрүү гарлаа гэж энэ хүн алдагдал хүлээх үндэс байхгүй. Иймд 43.502.902 төгрөг нэхэмжилж байгаа. Зөрүүг Хаж байх шиг байна. Хугацаандаа явуулсан бол ийм асуудал үүсэхгүй. Ханшийн зөрүү гарахгүй. Хугацаандаа хийсэн тохиолдолд ийм асуудал үүсэхгүй. Бид нар өөрсдөө ханш санал болгодог. Ханш өссөн тохиолдолд М.Ө өөрөө хариуцдаг. Эрсдэлийг бид нарт хариуцуулах юм бол байхгүй. Хүнд зөрүү өгч байна гэдэг нь тохирсон хугацаандаа өгөөгүйгээс үүсэх үр дагавар юм...” гэв.

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Өөрийн дүү болох Н овогтой Б-тай хамтарч машин оруулж ирдэг. М.Ө-ын намайг танихгүй, харж байгаагүй гэдэг нь үнэн. Би М.Ө-тай харьцаж байгаагүй. Миний дүү болох Н.Б, М.Ө-тай харьцдаг байсан. 2019 оноос хойш харьцаад асуудалгүй ажлаа хийгээд явдаг байсан. 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Би М.Ө манай дүү рүү мессэж бичиж, 1.000.000 юань хямдхан гаргах боломж байна, 26.200.000 төгрөгөөр та ирж аваарай гэж хэлэхээр нь манай дүү ахтай ярьъ гэж надаас асуусан. Би М.Ө-тай урьд нь удаа дараа харьцаж байсан, ямар ч асуудал гардаггүй байсан. Манай дүү ярьж харьцдаг. Гэхдээ миний дансаас мөнгө гаргадаг байсан. Ямар нэгэн менежер гэх хүнээр дамжуулан харьцдаггүй байсан. Тэгээд Би М.Өд 26.200.000 төгрөг шилжүүлсэн. Би М.Ө нь 10 хоногийн дараа буцааж 300.000 төгрөг шилжүүлсэн. Одоо Би М.Ө-аас 25.900.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай дүү 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Би М.Ө-тай танилцсан. Сүүлд Би М.Ө мөнгө авахдаа 2020 оны 8 дугаар сарын 08-н өдөр 10 цаг 39 минутад мессэж бичсэн. Тэгээд Би М.Ө-тай урьд нь харьцаж асуудалгүй явдаг байсан учраас урьдынх шигээ бодож явуулсан. Тэгээд байхгүй болсон. Цагдаад битгий өгөөрэй, тун удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Сүүлд аргаа бараад цагдаад өгсөн...” гэв.

Эрүүгийн 2009000001136 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Д-ын мэдүүлэг  /1-р хх-ийн 27-р хуудас/,

Хохирогч Х.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 181-182-р хуудас/,

Хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 208-209-р хуудас/,

Хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 36-39-р хуудас/,

Хохирогч Д.О-ын мэдүүлэг /2-р хх-ийн 57-58, 61-62-р хуудас/,

Хохирогч Б.Ш-ын мэдүүлэг /2-р хх-ийн 79-80-р хуудас/,

Хохирогч Н.Б-ын мэдүүлэг /2-р хх-ийн 113-114-р хуудас/,

Хохирогч Н.Э-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 185, 188-189-р хуудас/,

Хохирогч П.П-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 248-249, 7-р хх-ийн 225-р  хуудас/

Хохирогч Т.Г-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 26-27, 36-35-р хуудас/,

Хохирогч Б.Б-н мэдүүлэг /3-р хх-ийн 78-79-р хуудас/ ,

Хохирогч Б.М-ийн /3-р хх-ийн 124-125, 120, 7-р хх-ийн 231-р хуудас/,

Хохирогч С.А-гийн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 138, 141-142-р хуудас/,

Хохирогч Б.Д-ийн мэдүүлэг / 3-р хх-ийн 169-170, 7-р хх-ийн 240-р хуудас/,

Хохирогч Р.Д-ын мэдүүлэг / 3-р хх-ийн 194,198-199 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б-ий мэдүүлэг /3-р хх-ийн 218-219-р хуудас, 227-228 , 233, 7-р хх-ийн 228-р хуудас/,

Гэрч Э.М-н мэдүүлэг /2-р хх-ийн 200-р хуудас/,

Гэрч Ү.И-н мэдүүлэг /4-р хх-ийн 34-35-р хуудас/

Гэрч Ч.Б-гийн мэдүүлэг /8-р хх-ийн 165-166-р хуудас/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8-р хх-ийн 163-р хуудас/,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлт, хавсралт /5-р хх-ийн  149, 155,179-196-р хуудас/,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаны хаалтын ханшны лавлагаа /1-р хх-ийн 45-р хуудас/,

Х.М-аас М.Ө эзэмшигчтэй “Х” банкны .... тоот данс руу 23.480.800 төгрөгийг шилжүүлсэн талаарх орлогын баримт /1-р хх-ийн 166 дугаар хуудас/,

Г.Г, Г.Н, Г.Ч нараас М.Ө-ын “ХБ”ны ..... тоот данс руу хийгдсэн гүйлгээний талаарх дансны хуулга / 1-р хх-ийн 215-219-р хуудас/,

МБны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иенийн хаалтын ханшны лавлагаа /2-р хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Б Б эзэмшигчтэй “ХБ”ны 5018252476 тоот дансны дэлгэрэнгүй хуулга,

МБ-ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иенийн хаалтын ханшны лавлагаа, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иенийн хаалтын ханшны лавлагаа /2-р хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Д.О-ын 5002556952 тоот дансны хуулга / 2-р хх-ийн 53-р хуудас/,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн еврогийн хаалтын ханшны лавлагаа /2-р  хх-ийн 90-р хуудас/,

Н.Б эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 110-р хуудас/,

Нарантуяа Э эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 141/, Гомбо Б эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансны интернет банкны хуулга / 2-р хх-ийн 142-р дугаар хуудас/,

МБ-ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн , 07 дугаар 27-ны өдрийн 07 дугаар сарын 29-ний өдрийн, 08 дугаар сарын 03-ны, 08 дугаар сарын 05-ны өдрийн, 08 дугаар сарын 06-ны өдрийн , 08 дугаар сарын 07-ны өдрийн , 08 дугаар сарын 11-ний өдрийн, 08 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугар сарын 14-ний өдрийн, 08 дугаар сарын 18-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иений хаалтын ханшны лавлагаа /3-р хх-ийн 01-11 дүгээр хуудас/,

П. П эзэмшигчтэй “ХБ”ны 5029490949 тоот дансны интернэт банкны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 232-239-р хуудас/, П.П эзэмшигчтэй ХХБ-ы 456079595 тоот дансны интернэт банкны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 240-241-р хуудас/,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн, 08 дугаар сарын 13-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иений хаалтын ханшны лавлагаа /3-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Т.Г эзэмшигчтэй “ХБ”ны ........... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 29-30, 32-р хуудас/, С.Б эзэмшигчтэй “ХБ”ны 5....... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 31-р хуудас/

Бат-Эрдэнэ Батболд эзэмшигчтэй “ХБ”ы .... тоот дансны шилжүүлгийн баримт /3-р хх-ийн 67-69-р хуудас/

Батсайхан М эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот дансны хуулга /3-р хх-ийн 117-118-р хуудас/

Бүргэд Д эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот дансны интернэт банкны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 151-162-р хуудас/,

Рэнцэндаваа Д эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот данснаас шилжүүлэг хийсэн талаарх баримт /хх-ийн 192-р хуудас/,

Гомбо Б эзэмшигчтэй ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 222-224-р хуудас/,

Сүхбаатар Азхүү эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот дансны интернет банкны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 135-136-р хуудас/ зэрэг болон  бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг Хаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““ЖТЛ”” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 500.000 юанийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч 1 юанийг 415 төгрөгөөр сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч 80.500.000 төгрөгийн шилжүүлгийг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 124.455.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Д.Д-ын “...би М.Ө гэх хүнтэй валют арилжаа хийх зорилгоор анх танилцаж байсан. Өмнө нь 5-6 удаагийн арилжаа хийх үед ямар нэгэн асуудал гарч байгаагүй болохоор бүрэн итгэж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500.000 юань дансаар шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй нөхцөл байдал үүсээд хохироод байна. Би Ө-ын эзэмшлийн “ХБ”ны ..... дугаартай юаны данс руу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500000 юань шилжүүлсэн. Тухайн үеийн ханшаар надад 415 төгрөгөөр бодож өгнө гэсэн ба монгол мөнгөөр 207.500.000 төгрөг болж байсан. Өдөртөө надад буцааж өгөх байсан боловч өгөхгүй байхаар нь би гайхаад асуусан чинь банк хооронд хийсэн болохоор хэд хонох байх гэсэн. Тэгээд бүүр сүүлдээ аргаа бараад нэхсээр байгаад 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 40.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар 27-ны өдөр 6.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг буюу нийт 80.500.000 төгрөг өгсөн үлдэгдэл 127.000.000 төгрөгөө одоо хүртэл авч чадахгүй байна... Тэгээд бид нар Ө-ын ээжтэй холбогдоход миний охин мөнгийг чинь өгөхгүй, манай охин 10-15 жил шорондоо суудаг юм байгаа биз гэсэн зүйл ярьж байгаа, бид нар манай мөнгийг яасан юм бэ гэхэд мэдэхгүй тэгж байгаад алга болчихсон гэж хэлсэн. Ө-тай албан ёсоор гэрээ хэлэлцээр байгуулаагүй...” гэх мэдүүлэг,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаний хаалтын ханшны лавлагаа,

Гэрч Э.М “...Би Г, Ө гэх энэ хүмүүсийг 2015 оноос эхлэн таньдаг болсон. Намайг НШ дээр 2010 оноос хойш одоо хүртэл ченж хийж байгаа юм. Миний санаж байгаагаар энэ хоёр хүн 2015 онд НШ дээр ченж болж байсан юм. Би энэ хүмүүстэй найз нөхдийн холбоотой. Энэ миний 5011336817  “ХБ”ны юанийн данс байгаа юм. Энэ хүмүүс миний санаж байгаагаар миний данс руу 500.000 юань шилжүүлээд манайхаас бэлнээр доллар сольж авч байсан юм. Би тухайн өдөр ажил дээрээ үдээс хойш очсон, намайг очихоос өмнө Өтай яриад наймааг хийсэн юм. Долларыг Ө-д өгөхөд манай ээж байсан юм. НШ дээрх нэг өдрийн валютын, банкны ханш, дуудлага худалдаа зэргийг харж байгаад жишиг үнийг өөрсдөө тогтоодог юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Хоёр: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” банкны салбараас иргэн Х.М нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 23.480.800 төгрөгийг өөрийн “Х” банкны .... тоот дансаар авч тухайн өдрийн рублийн ханшаар ОХУ руу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.480.800 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Х.М-ын “...миний бие “Эм эм ти ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг бөгөөд манай байгууллага нь уул уурхайн тоног төхөөрөмж зарж борлуулах, гадаад худалдаа хийдэг юм. Гадаад худалдаа борлуулалт хийхэд валют солиулах шаардлагатай байдаг бөгөөд 2015 оноос эхлэн НШ арилжааны төв дээр хувиараа ченж хийдэг М.Ө гэх хүнээр шилжүүлэг хийлгэдэг байсан. М.Өтай манай байгууллагын ажилтан М.А-д, Н.Г нар нь харилцадаг бөгөөд хамгийн сүүлийн шилжүүлэг болох 23.480.800 төгрөгийг рубль болгохоор би компанийхаа данснаасаа бэлэн аваад Өын Х банкны .... дугаартай данс руу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл тэр мөнгө орж ирээгүй өнөөдрийг хүрч байна... М.Өтай 2015 оноос хойш харилцаж гүйлгээ хийлгэж байсан боловч яг хэд орчим гэсэн тоог одоо хэлэх боломжгүй байна...” гэх мэдүүлэг,

Х.М-аас М.Ө эзэмшигчтэй “Х” банкны .... тоот данс руу 23.480.800 төгрөгийг шилжүүлсэн талаарх орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар,

Гурав: Баянзүрх дүүргийн нутаг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г нь Япон Улс руу гуйвуулга хийлгэхээр интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч тухайн өдрийн ханшаар сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Г.Г-ийн “...Манай нөхөр хувиараа машин Япон улсаас  S компаниар дамжуулан оруулж ирдэг ажил хийдэг...Машин оруулж ирэхдээ мөнгөө иенээр нь шилжүүлэх хэрэгтэй байдаг тул Найман шаргын Ө гэх ченжээр дамжуулан мөнгөн гуйвуулга Япон улс руу шилжүүлдэг байсан. Өтай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн анх харилцаж гүйлгээ хийлгэдэг байсан бөгөөд Ө нь биднээс мөнгийг төгрөгөөр нь аваад иенээр Япон улс руу шилжүүлдэг байсан. Ингээд ямар нэгэн асуудалгүй шилжүүлээд байдаг байсан боловч 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Ө-ын “ХБ”ны ..... дугаарын данс руу нөхрийн найз Ч-ийн  ...... дугаарын данснаас 15 цаг 54 минутанд 10.000.000 төгрөгийг иен болгуулахаар шилжүүлсэн. Нөхрийн найз Ч тухайн үед Австрали улсад ажиллаж амьдардаг байсан. Одоо ч гэсэн тэндээ байгаа. Ирэх болоогүй. Үүний дараа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 43 минутанд 7.000.000 төгрөгийг миний өөрийн “ХБ”ны ...... дугаарын данснаас Ө-ын ..... дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үед мөнгийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза дотор явж байхдаа утаснаасаа интернет банк ашиглан шилжүүлсэн бөгөөд тухайн үед Ө нь иен авахгүй юм уу, одоо хямдхан байгаа, ханш 27.40 болсон, би чамд хямдхан өгье чи авах уу гээд байхаар нь шилжүүлсэн байдаг. Үүний дараа хамгийн сүүлд буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 58 минутанд нөхрийн “ХБ”ны дугаарын дансаар Ө-ын ..... дугаарын дансанд 10.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 24-3 тоотод айлд байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Энэхүү мөнгийг авахдаа буцааж хийхээр 10.000.000 төгрөг дансанд чинь байна уу, 2020 оны 08 дугаар сарын 24-нд өгөхөөр, вальютаар буцааж өгсөн ч болно гэхээр нь нөхөр шилжүүлсэн. 24-ний даваа гараг болоход мөнгийг өгөөгүй, би нөхрийн хамт 26-ны өдрийг хүртэл хүлээсэн бөгөөд огт ярихгүй байхаар нь би түүний 99963895 дугаарын утас руу нь өөрийн 90230909 дугаараас залгахад утсаа огт аваагүй бөгөөд нэг удаа авахдаа 5 сая байна өгье гэхээр нь би боломжоороо байгаагаа өгчих гэтэл за тийм бол дансаа явуулчих гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө дансыг явуулахад дахин хариу ирээгүй, дахин дахин залгахад уучлаарай удаахгүй гээд байх болсон. Ингэж урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг минь урвуулан ашиглаж залилсан асуудалд гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Г.Г, Г.Н, Г.Ч нараас М.Ө-ын “ХБ”ны ..... тоот данс руу хийгдсэн гүйлгээний талаарх дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Дөрөв: Шүүгдэгч М.Ө нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Б.Б нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шилжүүлсэн 135.237.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч 36.759.000 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 98.478.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Б-ийн “...Би хувиараа Япон улсаас машин оруулж ирж тэрийгээ зарж борлуулдаг ченж ажил хийдэг юм. Харин машин оруулж ирэхдээ S компаниар дамжуулан захиалга өгч машинаа Монгол Улсад авч ирдэг байсан ба тухайн компанийн менежер М-тэй харилцаж захиалга өгдөг байсан. Миний санаж байгаагаар 2017 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн. Эхний 2 жилдээ би өөрөө Банкаар дамжуулж Япон улс руу шилжүүлэг хийдэг байсан боловч 2019 оноос эхлэн хэлцлийн ханшаар арай бага иен авах боломжтой талаар М хэлдэг байсан. Тэгэхээр ченжээр дамжуулахаар тодорхой хэмжээний хэмнэлт гарч байсан болохоор зөвшөөрч М надруу фейсбүүкээр харилцаж дансны дугаар тухай бүр өгдөг байсан. Одоо бодоход тэр нь Ө гэх хүний данс байсан юм шиг байна. Гэхдээ би одоо болтол Ө гэх хүнтэй уулзах, утсаар ярьж байгаагүй. Ууг нь гүйлгээ хийсэн даруйд мөнгө цаашаа шилжиж байсан ба ер нь арай хялбар асуудалгүй байсан. Гэтэл хамгийн сүүлийн 3 удаагийн гүйлгээ буюу 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 53.400.000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдрийн 3.837.000 төгрөг, 08 дугаар сарын 12-ны өдрийн 78.000.000 төгрөгийг, Ө-ын данс руу шилжүүлсэн боловч 36.759.000 төгрөгтэй тэнцэх иен Япон улс руу шилжигдсэн байсан. Харин үлдэгдэл 98.478.000 төгрөгийг Мээс асуухаар удахгүй хийнэ, хийх гэж байгаа гэх зэрэг зүйлс ярьсаар байгаад сүүлдээ Ө гэх хүн олон хүний мөнгийг өгч чадахгүй дампуурсан талаар хэлсэн. Тухайн үед мөнгөө гэртээ байхдаа л интернэт банк ашиглаж шилжүүлдэг байсан. Миний нэхэмжилж байгаа 98.478.000 төгрөг миний хувийн мөнгө бөгөөд ямар нэгэн байгууллагын төлбөр биш. Миний хувьд хохиролоо хурдан гаргуулж авах хүсэлтэй байна...аудитын дүгнэлт дээр М-ийн нэр дээр гарсан 133.130.270 төгрөгнөөс 98.478.000 төгрөг нь миний хохирол...” гэх мэдүүлэг,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иенийн хаалтын ханшны лавлагаа,

Б Б эзэмшигчтэй “ХБ”ны 5018252476 тоот дансны дэлгэрэнгүй хуулга,

Хохирогч Б.М-ийн “...би дүгнэлттэй өөрөө уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хавтаст хэрэгт Б.Бөд 98.478.000 төгрөгийн хохирол учирсан бид хоёрт учирсан хохирол над дээр бодогдсон. Анх мэдэхгүй тус тусдаа өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 13 дугаарт “М нь 133.130.270 төгрөгийг Өаас авах авлагатай /үүнээс хохирогч Б.Б-ийн 98.478.000 төгрөг хамт тооцсон” зэрэг нотлох баримтуудаар,

Тав: Шүүгдэгч М.Ө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НШ” валют арилжааны төвийн гаднаас иргэн Д.О нь  Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн 38.135.000 төгрөгийг өөрийн Х банкны .... тоот дансаар авч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 38.135.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Д.Оын “...Би 2016 оноос эхлэн Ө гэх хүнээр иений шилжүүлэгийг Япон улс руу хийлгэж ирсэн. Өдийг хүртэлх хугацаанд ямарч асуудал гаргаж байгаагүй юм. Тэгтэл 2020 оны 07 дугаар сарын 23-нд 1.010.000 иен, 2020 оны дугаар сарын 24-нд 440.000 иенийг Япон улсруу шилжүүлэх зорилгоор Ө-ын Х банкны .... дугаартай дансанд шилжүүлж хийсэн юм. Ө нь 1.000.000 иенийг Япон улс руу шилжүүлчихээд надад шилжсэн баримтын үзүүлчихээд хэдэн цагийн дараа 1.000.000 иенийхээ гүйлгээг буцаагаад авчихсан байсан. Миний мөнгийг шилжээгүй талаар мэдсэн ч гэсэн бататгах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкан дээр очиж Ө-ын надруу явуулсан баримтыг харуулаад ороогүй гэдгийн мэдсэн юм. Тэгээд яагаад шилжүүлээгүй талаар Ө-аас асуутал Монгол улсын банкны дотоод журмаар нэг хүн олон удаагийн гүйлгээ хийж болохгүй гэсэн журам гарсан тэгээд иений гүйлгээнүүд буцаад байна гэсэн тайлбар хэлж байсан. Ө-тай хамтарч ажиллаад 4 жил болсон болохоор ийм зүйл болно гэж огт бодоогүй юм 2020 оны 08 дугаар сарын 10-наас 2020 оны 08 дугаар сарын 15-ны хооронд Японы халууны өдөр гээд бүх нийтийн амралтын өдөр нь болсон юм. 2020 оны 03 дугаар сарын 09-нд НШ валютын газар дээр очоод Өтай уулзахад шилжүүлчихсэн байгаа гэхээр нь итгээд яваад өгсөн юм. 2020 оны 08 дугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 40 мянгатын “ХБ”н дээр Ө-тай уулзаад би шилжүүлсэн мөнгөө Монгол мөнгөөр нь бодоод зөрүүгээ өөрөө даачихъя гэтэл Ө нь би иенээр нь хийж өгье гээд иений данс авсан...” гэх мэдүүлэг,

МБ-ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иенийн хаалтын ханшны лавлагаа, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иенийн хаалтын ханшны лавлагаа,

Д.О-ын 5002556952 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Зургаа: Шүүгдэгч М.Ө нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХБ-ы” салбараас иргэн Б.Ш нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Монгол төгрөгөөр солиулахаар шилжүүлсэн 10.000 еврог иргэн Б-н нэр дээрх ХХБ-ы .... тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 33.691.500 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Ш-ын “...2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би 10.000 еврог чек хэлбэрээр М.Ө-ын хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаас аваад М.Ө хэлсэнээр Б гэх хүний ХХБ.... дугаартай дансанд 10.000 еврогоо тэр доор нь шилжүүлж өгсөн юм. Тэгээд Ө нь мөнгө шилжүүлж өгөхгүй удаад байсан болохоор нь утас руу залгахаар утсаа авах болгондоо удахгүй хийлээ банк хаахаас өмнө хийнэ өнөөдөртөө амжуулна гээд байгаад байсан. Өын нөхөр болох Г-ийн дугаарыг олж залгахад утсаа авахгүй байсан. Тэгтэл Г нь надруу Ө хүнд залилуулсан юм шиг байна гэж хэлэхээр нь би НШ дээр байрлах ажил дээр нь ирээд ойр хавийн хүмүүсээс асуухад тэнд байсан хүмүүс нь олон хүн залилцан юм шиг байна. Хүмүүс олноороо хайж ирээд байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн юм. Ө-тай мөнгө солиулах ажилаар 5 жилийн хугацаа өнгөрч байна. Өмнө миний шилжүүлсэн мөнгийг аваад буцааж өгөхгүй байсан тохиолдол бол байхгүй. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн валютын ханшаар 34.000.000 төгрөг болгож авах байсан юм...” гэх мэдүүлэг,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн еврогийн хаалтын ханшны лавлагаа зэрэг нотлох баримтудаар,

Долоо: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Н.Б нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар 26.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 26.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Н.Б-ын “...манай дүү Н.Б нь хэд хэдэн удаа утсаар яриад холбогдоод уулзаад иен солиулан авч байсан, тэгээд Ө гэх хүнийг НШ валют арилжааны газар валютын ченж гэдгээр нь таних болсон ба 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ө манай дүү Батчулуун руу яриад 1 000 000 иен хямд авах боломж байна та авах уу гэж манай дүүгээс утсаар яриад асуусан тэгээд манай дүү над руу хэлсэн болохоор би цааш Өын данс руу 26 200 000 төгрөгийг хийсэн, яагаад хийх болсон шалтгаан гэвэл тус өдрөөс 2 хоногийн өмнө санадагдаж байна Ө манай дүүд мөн адил санал буюу 1 000 000 иен хямд авах боломж байна гээд сольж өгч байсан байна лээ. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ханшийн зөрүү гарчихлаа гээд манай дүүгийн данс руу 300000 төгрөгийг хийсэн байсан түүнээс хойш утсаа авахаа болиод алга болсон...300000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд 25 900 000 төгрөгийг бол өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,

Нацагдоржийн Б эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Найм: Шүүгдэгч М.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар тойрог, Авто худалдааны төвийн зогсоолоос иргэн Н.Э нь  интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 129.000.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ....., Г.Б эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансаар тус тус  авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 129.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримтаар:

Хохирогч Н.Э-ийн “...Би хувиараа 8 жил автомашины ченж хийж байгаа бөгөөд SBT XXК-тай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иен худалдаж авахаар SBT XXK-ийн ажилтан Г.Б-тэй холбогдоход М.Ө гэх хүний дансыг өгөхөөр нь би тухайн үед Сонгинохайрхан дүүрэг 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин худалдааны зогсоол дээр байсан учир өөрийн “ХБ”ны ...... тоот данснаас интернет банкаар М.Өын ..... тоот данс руу 89.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний 1 минутын дараа Г.Б-ий ...... данс руу 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. М.Ө-тай холбогдоогүй, Г.Б-ээр дамжуулан юу болж байна яаж байна гэсэн боловч Хятад руу мөнгө явуулсан, гаднаас гадаад гүйлгээ орж ирэх ёстой тэгээд хүлээгдээд байна гэж хэлсэн юм. Түүнээс хойш хүлээгээд байсан боловч мөнгө орж ирэхгүй болохоор нь цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг,

Нарантуяа Э эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 141/, Гомбо Б эзэмшигчтэй “ХБ”ны ...... тоот дансны интернет банкны хуулга,

Хохирогч Г.Б-ий “...Миний хувьд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр анх өргөдөл гаргасан бөгөөд тухайн үед өөрийнхөө бизнесийн хамтрагч Н.Э-ийн надаар дамжуулж өгсөн түүний 129.000.000 төгрөгийг давхар нэхэмжилж мэдүүлэг өгсөн боловч тухайн мөнгө нь Н.Эийн мөнгө гэдгийг дурьдсан. Гэвч Н.Э нь өөрийнхөө мөнгийг нэхэмжлэхээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хохирогчоор топгоогдсон талаар мэдсэн болохоор бид хоёрын мөнгө тусдаа гэдгийг хэлмээр байна... Би М.Ө гэх валютын ченж гэх хүнийг 2019 оны 12 дугаар сараас хойш таних болсон бөгөөд миний ажилладаг байгууллагын ажилчид энэ хүнээс мөнгөө иен болгодог байсан болохоор найдвартай хүн гэж ойлгож арилжаа хийж байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байхгүй. Зүгээр л олон удаа гүйлгээ хийж байхад асуудал гардаггүй байсан болохоор итгээд л мөнгөө шилжүүлдэг байсан...129.000.000 төгрөгийг Н.Э өөрөө мэдүүлэг дээрээ хэлээд хохирогчоор явах нь зүйтэй байх. Миний хувьд Н.Э-ийн өдрийн гүйлгээний лимит нь хэтэрсэн байсан тул 2020 оны 08-р сарын 11-ний өдөр 40.000.000 төгрөг шилжүүлснийг би тэр өдөр нь М.Ө-ын “ХБ”ны данс руу шилжүүлсэн. Харин үлдсэн 89.000 000 төгрөгийг Н.Э өөрөө данснаасаа шилжүүлсэн...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Ес: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн 903 тоот ажлын өрөөнөөсөө иргэн П.П  нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 456.656.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 373.568.695 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 83.087.305 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч П.П-гийн “...“Би М.Ө гэх валютын ченж гэх хүнийг 2020 оны 01 дүгээр сараас хойш таних болсон бөгөөд миний ажиллаж байсан байгууллагын ажилчид энэ хүнээс мөнгөө иен болгодог байсан болохоор найдвартай хүн гэж ойлгож арилжаа хийж байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байхгүй. Би М.Ө-ын “ХБ”ны ..... дугаартай данс руу 2020.07.23 өдөр 10.000.000 төгрөг, 2020.07.27 өдөр 60.000.000 төгрөг, 2020.07.29 өдөр 180.656.000 төгрөг, 2020.08.03 өдөр 37.000.000 төгрөг бэлнээр Ард кино театрын ойролцоо гадна талбайд өгсөн. 2020.08.05 өдөр 30.000,000 төгрөг, 2020.08.06 өдөр 30.000.000 төгрөг, 2020.08.07 өдөр 20.000.000 төгрөг, 2020.08.11 өдөр 30.000.000 төгрөг, 2020.08.11 өдөр 10.000.000 төгрөг, 2020.08.14 өдөр 10.000,000 төгрөг, 2020.08.18 өдөр 20.000.000 төгрөг, 2020.08.14 өдөр 10.000.000 төгрөг, 2020.08.18 өдөр 20.000.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны 5029490949 дугаартай данснаас шилжүүлсэн. 2020.08.13 өдөр 15.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 3150005017 дугаартай данснаас М.Ө-ын данс руу, 2020.08.14 өдөр 4 сая төгрөгийг 2 хувааж өөрийн ХХБ-ы 456079595 дугаартай данснаас М.Өын “ХБ”ны данс руу шилжүүлсэн ба нийт 456.656.000 төгрөг болж байгаа байгаа. Үүнээс М.Ө надруу 373.166.862 төгрөгтэй тэнцэх иенийг Япон улс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 83.489.138 төгрөг байснаас бид хоёр тооцоо нийлээд манай компанийн ажилтан Н.Мөнхжаргалын М.Өд өгөх ёстой байсан 6.426.000 төгрөгийг авсан, Н.Б 4.412.080 төгрөг авахаас 2.620.000 төгрөгийг авсан. Тэгэхээр одоо М.Ө надад 72.651.138 төгрөгийн өглөгтэй болж тооцоо нийлсэн. Би мөнгөө дандаа ажил дээрээсээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам 91, С оффисын 903 тоотоос интернэт банк ашиглан шилжүүлдэг байсан. Бэлнээр өгсөн мөнгөө Ард кино театрын ойролцоо өгсөн боловч баримт байхгүй...М.Ө-аас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 5 дугаарт П.П  нь 83.087.305 төгрөгийг М.Ө-аас авах авлагатай гэх дүгнэлт,

МБ-ны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн , 07 дугаар 27-ны өдрийн ,07 дугаар сарын 29-ний өдрийн, 08 дугаар сарын 03-ны, 08 дугаар сарын 05-ны өдрийн, 08 дугаар сарын 06-ны өдрийн , 08 дугаар сарын 07-ны өдрийн , 08 дугаар сарын 11-ний өдрийн, 08 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугар сарын 14-ний өдрийн, 08 дугаар сарын 18-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иений хаалтын ханшны лавлагаа,

П.П эзэмшигчтэй “ХБ”ны 5029490949 тоот дансны интернэт банкны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 232-239-р хуудас/, П.П эзэмшигчтэй ХХБ-ы 456079595 тоот дансны интернэт банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Арав: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс  иргэн Т.Г нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.400.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 20.365.098 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 23.034.902 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Т.Г-ийн “...би хамгийн сүүлд өөрийн “ХБ”ны....... дугаартай данснаас М.Ө-ын “ХБ”ны ..... дугаартай данс руу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000, 16.400.000 төгрөг буюу нийт 36.400.000 төгрөгийг шилжүүлсэн /Дансны хуулга дээр харьцсан данс гарч ирэхүй байгаа нь өдрийн гүйлгээний лимит хэтэрсэн тул картын дугаараар шилжүүлсэн тул гарч ирээгүй гэх/, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба дээрх 43.400.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис дээр байхдаа шилжүүлж байсан. Сүүлийн гүйлгээний утга дээр нь нийт 43.400.000 “mnt bolgov” гэж бичсэн байна...Үүнээс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр М.Ө өөрийн Иен-ний данс болох ....... дугаартай данснаас 690.000 иен, 90.000 иен, төгрөгийн ..... данснаас 3273 иен буюу нийт 783.273 иен манай эхнэр Сайхантамир овогтой Баярцэцэгийн 5....... /иен/ данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн үеийн ханшаар 20.363.200 төгрөг болж байна...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр М.Ө-д өртэй байсан манай ажлын газрын ахлах менежер Ихнарангийн ....... дугаартай данснаас 90.000 иен буюу тухайн үеийн ханшаар 2.340.000 төгрөг орж ирсэн. Анхны мэдүүлэг дээрээ 2.397.500 төгрөг гэж хэлсэн нь ханшийн зөрүүтэй холбоотой...надад учирсан нийт 23.034.902 төгрөгөөс хүнээс авах байсан 90.000 иен буюу тухайн үеийн ханшаар 2.340.000 төгрөгийг өгсөн... одоо надад 20.694.902 төгрөгийн авлага үлдсэн...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 6 дугаарт Т.Г нь 83.087.305 төгрөгийг М.Өаас авах авлагатай гэх дүгнэлт,

МБ-ны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн, 08 дугаар сарын 13-ны өдрийн Япон Улсын мөнгөн тэмдэгт болох иений хаалтын ханшны лавлагаа,

Т.Г эзэмшигчтэй “ХБ”ны ........... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 29-30, 32-р хуудас/, С.Б эзэмшигчтэй “ХБ”ны 5....... тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Арван нэг: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн 903 тоот ажлын өрөөнөөсөө иргэн -нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 119.262.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 100.031.793 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 19.230.207 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Б-ын “...би М.Ө-ын “ХБ”ны данс руу ..... дугаартай данс руу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 37.500.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 48.762.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 33.000.000 төгрөгийг нийтдээ 119.262.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны .... дугаартай данс руу шилжүүлсэн. Үүнээс М.Ө-ын иен-ний ....... данснаас миний .... дугаартай данс руу 2020 оны 08 дугаар сарын 07- ны өдөр 43.297.200 төгрөгтэй тэнцэх иен /1.710.000 иен/, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 25.320.000 төгрөгтэй тэнцэх иен /1.000.000 иен/, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.317.200 төгрөгтэй тэнцэх иен /210.000 иен/,  2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 8.862.000 төгрөгтэй тэнцэх иен /350.000 иен/ буюу 82.796.400 төгрөг орсон ба үлдэгдэл мөнгө нь 36.465.600 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 11 дүгээрт Б.Б нь 19.230.207 төгрөгийг М.Өаас авах авлагатай гэх дүгнэлт,

Бат-Эрдэнэ Батболд эзэмшигчтэй “ХБ”ы .... тоот дансны шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар,

Арван хоёр: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Б.М нь интернет банк ашиглан  2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс  08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.162.500 төгрөгийг төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 8.510.230 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 34.652.270 төгрөгийг залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.М-ийн “...Ө гэх валютын ченж эмэгтэй хүнтэй 2020 оны 02 дугаар сараас хойш холбогдож иен солиулж байсан. Би өөрийн ажил дээрээ байж байгаад 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн “ХБ”ны ..... тоот данснаас М.Ө-ын ..... тоот данс руу 25.000.000 төгрөг, 05-ны өдөр мөн данс руу 18.162.500 төгрөгийг шилжүүлсэн боловч эргүүлж өгөөгүй. Би өмнө М.Ө-тай хэд, хэдэн удаа холбогдож иен авч солиулж байсан болохоор итгэж байсан юм. М.Ө-тай холбогдож мөнгөө авъя гэхэд өнөө маргааш өгнө гэж хэлж явсаар байгаад одоог хүрч байна... аудитын дүгнэлтээр 133.130.270 төгрөг бол Б бид хоёрт учирсан нийт хохирол юм аа. Тэрнээс тус тусдаа хохирсон зүйл байхгүй. Б бид хоёрт учирсан хохирол над дээр бодогдсон. Анх мэдэхгүй тус тусдаа өргөдөл өгсөн...Мягмарсүрэн нь Өд 10.700.000 төгрөгийн өртэй байсныг надад Өын өмнөөс өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ийн “...би аудитын дүгнэлттэй өөрөө уншиж танилцсан. Энэ дүгнэлтэн дээр М-ийн нэр дээр гарсан 133.130.270 төгрөгнөөс 98.478.000 төгрөг миний хохирол юм...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 13 дугаарт М нь 133.130.270 төгрөгийг Өаас авах авлагатай /үүнээс хохирогч Б.Бийн 98.478.000 төгрөг хамт тооцсон,

Б.М эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот дансны хуулга

Арван гурав: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн С.А нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 118.737.500 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 5.722.500 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 113.015.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч С.А-гийн “...би 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр иен авахаар М.Ө-ын ..... тоот данс руу ажил дээрээсээ өөрийнхөө 5111493313 тоот данснаас 80.000.000 төгрөг, тухайн өдрийн 16 цагт 20.000.000 төгрөг, 18.737.500 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн. М.Ө нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5.722.500 төгрөгөнд дүйцэх иен шилжүүлж тухайн мөнгө нь орж ирсэн…надад нийт 114.119.580 төгрөгний хохирол учирснаас одоогийн байдлаар М-с 762.400 иен, Төгөлдөрөөс 1.050.000 иен орж ирж хохирол төлөгдсөн. Уг иенийг тухайн үеийн ханш болон 1 иенийг 25 төгрөгөөр бодож авсан, М-с 19.060.000 төгрөг, Төгөлдөрөөс 26.250.000 төгрөг авч нийт 45.310.000 төгрөг төлөгдөж 68.809.580 төгрөг төлөгдөөгүй байгаа. Уг мөнгийг М.Өаас нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 14 дүгээрт С.А нь 114.119.580 төгрөгийг М.Өаас авах авлагатай... гэх дүгнэлт,

Сүхбаатар Азхүү эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот дансны интернет банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Арван дөрөв: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Б.Д нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 514.254.360 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 509.321.388 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 4.932.972 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Д-ийн “...би аудитын дүгнэлттэй өөрөө уншиж танилцсан. Анх би 156.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд Ө болон Аудитын газартай тооцоо нийлж эцсийн байдлаар гаргахад 4 932 972 төгрөгийн авлагатай болж таарсан. Ө бид хоёр урьд нь тулахдаа хамгийн сүүлд авсан иений өмнөх тооцоон дээр алдаа гаргасан байсан...надад 500 доллар өгсөн Монгол мөнгөөр 1.377.000 төгрөг болж байгаа, одоо үлдсэн 3.555.972 төгрөгөө авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 19 дүгээрт Б.Д нь 4.932.972 төгрөгийг М.Өаас авах авлагатай / 5-р хх-ийн  149, 155,193 дугаар хуудас/,

Бүргэд Д эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот дансны интернэт банкны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 151-162-р хуудас/,

Арван тав: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Р.Д нь интернет банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 52.800.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 44.929.885 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 7.870.115 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Р.Д-ын “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн “ХБ”ны данснаас М.Ө-ын “ХБ”ны ..... дугаартай данс руу иен авах зорилгоор 52.800.000 төгрөг шилжүүлсэн. Өтай утсаар яриад мессенжерээр чатлахдаа 2 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 13-ний өдөр иен авахаар мөнгө шилжүүлсэн. Тухайн өдөр нь мөнгө шилжиж орж ирээгүй. Энэ талаар тодруулж Өын утас руу залгаж асуухад “Өнөөдөр хийж амжихгүй байна, маргааш хийчихье” гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш маргааш, нөгөөдөр гэж худал хэлж ярьсаар байгаад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрийн “ХБ”ны данс руу 10.296.000 төгрөгийн үнэтэй дүйцэхүйц иен, миний “ХБ”ны данс зөрүү гэж 600.000 төгрөгийг шилжүүлсэн...одоо болтол өгөөгүй залилсан... надад учирсан нийт 7.870.115 төгрөгийн хохирлоос Ө нь төлсөн зүйл байхгүй...”гэх мэдүүлэг,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 20 дугаарт Р.Д нь 7.870.115 төгрөгийг М.Ө-аас авах авлагатай,

Р.Д эзэмшигчтэй “ХБ”ны ..... тоот данснаас шилжүүлэг хийсэн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар,

Арван зургаа: Шүүгдэгч М.Ө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 91, “С” оффисийн ажлын өрөөнөөсөө иргэн Г.Б нь интернет банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 197.900.000 төгрөгийг өөрийн “ХБ”ны ..... тоот дансаар авч, 154.397.010 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 43.502.990 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Г.Бий “...2020 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 129.100.000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 68.800.000 төгрөгийг иен болгохоор М.Ө-ын данс руу шилжүүлсэн... надад нийт 172.502.990 төгрөг Ө-с авна гэж гарсан байгаа. Үүнээс 129.000.000 төгрөг Э-ийн мөнгө учир миний хохирол бол 43.502.990 төгрөг юм. 129.000.000 төгрөгийг Э тусдаа нэхэмжилж байгаа...надад нөхөн төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Э-ийн “...би аудитын дүгнэлттэй өөрөө уншиж танилцсан. Г.Б-д нийт 172.502.990 төгрөг Ө-аас авна гэж гарсан байгаа. үүнээс 129.000.000 төгрөг миний мөнгө, үлдсэн 43.502.990 төгрөг Бий мөнгө юм...” гэх мэдүүлэг,

Г.Б эзэмшигчтэй ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга,

“ИНО” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтийн хавсралт жагсаалтын 22 дугаарт Г.Б нь 172.502.990 төгрөгийг М.Ө-аас авах авлагатай гэх дүгнэлт,

Гэрч Ү.И-н “...Би 100 хувь Япон Улсын хөрөнгө оруулалттай СБИТИ Монголиа ХХК-ийн ахлах менежер ажилтай бөгөөд энэхүү компанид 10 гаруй жил ажиллаж байна. Манай компани нь захиалгын дагуу Япон Улсаас автомашин оруулж ирдэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн гүйцэтгэх захирал нь Тошитакэ Танака гэх Япон улсын иргэн байдаг. Ер нь бол миний бие Монгол талаа хариуцаад явж байдаг бөгөөд Япон улсын дүрэм журмаар үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын менежер албан тушаалын ажлын байрны тодорхойлол нь худалдаа зөвлөх ажилтан гэж явдаг ба ажил үүргийн хувьд харилцагч, компани хоёрын ил тод харилцааг барьж компанийн дүрэм журмыг харилцагч нар үнэн зөвөөр нь тайлбарлаж мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Мөн харилцагчаас хувь дансаар мөнгө авах, өөрсдийн нэрээрээ мөнгө шилжүүлэх хориотой байдаг. Энэ заалт нь компанийн хөдөлмөрийн дотоод журам болон худалдааны зөвлөх үйлчилгээний албаны журмын 7.1, 7.2 дугаар зүйлд заасан, энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд 8 дугаар зүйлд халах хүртэл хариуцлагын асуудал байдаг. Манай байгууллагын 27 менежер болон захиалга өгч байгаа зарим харилцагч нар М.Ө-тай харилцаж байсан байдаг. Одоогоор ченж М.Ө-тай харилцаж компанийн дүрэм журмыг зөрчсөн 13 хүнийг ажлаас халсан ба эдгээр 13 хүн нь бас өөр шалтгаан, зөрчил гаргасан байдаг тул халсан... миний хувьд нэг хоёр удаа шилжүүлэх хийлгэж байсан боловч М.Ө тухайн үед өөрөө ханшаа өгч бид нар тэр ханшаа харилцагч нарт хэлээд мөнгөө шилжүүлдэг байсан. Энэ тохиолдолд харилцагч нарт тусалж байгаа болохоос дундаас нь ашиг олсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Б-гийн “...Purchase cashout 20.000.000 гэх хийгдсэн гүйлгээний харьцсан дансыг тогтоох боломжгүй, яагаад гэвэл картаас карт руу хийгдсэн хүлээн авагчийн мэдээлэл сүүлийн 6 сараар хадгалагддаг...” гэх мэдүүлэг,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч М.Ө нь валют арилжаа хийх замаар нэр бүхий хохирогч нартай шууд болон бусдаар дамжуулан харьцаж, тодорхой хугацаанд хохирогч нарын  мөнгийг валют болгон хувиргах байдлаар шилжүүлж итгэлийг нь төрүүлэн, улмаар шүүгдэгч нь хариу төлбөр төлөхгүй гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар эд хөрөнгийг залилсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар мэтгэлцсэн үндэслэлийг шүүх дараах байдлаар хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Нэг: Д.Д нь энэ хэргийн хохирогч биш бөгөөд шүүгдэгч М.Ө-ын дансруу ““ЖТЛ”” гэх хуулийн этгээдийн данснаас мөнгө шилжүүлсэн, Х.М, Г.Г, Б.Б, Н.Б, Н.Э нартай уулзах утсаар ярих зэргээр холбогдож байгаагүй тул эдгээр хүмүүсийг хохирогчоор тогтоосон нь буруу гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Д.Д нь 500.000 юаныг солиулахаар  М.Ө-ын дансанд шилжүүлж залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, 2020 оны 08 сарын 29-ны өдөр хохирогчоор тогтоогдсон байна. 500.000 юаныг ““ЖТЛ”” ХХК-ын 5111487627 дугаарын юаны данснаас М.Өын “ХБ”ны ..... данс руу “арилжаа” гэх утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч тус компаниас Д.Д-д өөрийн байгууллагын зүгээс өгөх ёстой мөнгө тул түүнийг хохирогчоор тогтоолгохыг хүссэн 2021 оны 10 сарын 11-ны өдрийн 6 дугаартай албан тоотыг захирал Ч.Б-с ирүүлжээ.  

Мөн хохирогч Х.М-аас “ гадаад худалдаа эрхэлдэг байсан учраас 2015 оноос эхлэн М.Ө-тай өрийн байгууллагын ажилтан нараар дамжуулан харилцдаг байсан” талаар, хохирогч Г.Гээс “2019 оноос эхлэн мөнгөн гуйвуулгын шилжүүлэг хийдэг байсан. М.Ө-тай харилцдаг байсан” талаар, хохирогч Б.Б-өөс “S компанийн ажилтан Мээр дамжуулан 201 оноос харилцан хамтарч ажиллаж ирсэн. Өын данс руу 98.478.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгө миний мөнгө байсан” талаар, хохирогч Н.Б-аас “өөрийн дүү Б-р дамжуулан харьцдаг байсан. Ө нь манай дүү рүү 1000.000 иен хямд авах боломж байна гэж хэлсэн учраас дээрх мөнгийг би Өын данс руу шилжүүлсэн” талаар, хохирогч Н.Э-өөс “Миний бие Г.Б-ээр дамжуулан харьцдаг байсан ба иен худалдаж авахаар М.Ө-ын дансруу 89000.000 төгрөгийг шилжүүлсэн” талаар тус тус мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж байжээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжийн хувьд халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байх, дээрх хөрөнгийг хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн байхыг шаарддаг ба энэ хууль бус үйлдлээ гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хохирогч нарын  мэдүүлгээс дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Ө-тай өөрөө болон бусдаар дамжуулан валют солиулахаар багагүй хугацаанд хамтран ажиллаж байсан, хохирогч нарын данснаас шүүгдэгч М.Ө-ын данс руу шууд шилжүүлэг хийгдэж байсан, шилжүүлэг хийсэн мөнгөний тоо хэмжээн дээр хэн аль нь маргадаггүй зэргийг харгалзан үзэхэд гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд мөн гэж мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоон оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр: “И”ХХК-ын шинжээчийн 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 2/21 дугаартай дүгнэлтийн хавсралтад “Хүлээн авагчаас тодруулах иены тооцоо” хүснэгтэд М.Ө-аас 2020 оны 04 сарын 27-ны өдөр “BE FORWARD руу 3000.000 иен, 2020 оны 08 сарын 13-ны өдөр “A руу 140.000 иен, 2020 оны 03 сарын 09-ны өдөр “Т” руу 831.800 иен буюу нийт 3.971.800 иенийг шилжүүлсэн гэх тооцоог хүснэгтээр гаргажээ.

Шүүгдэгч М.Ө-ын бусдыг залилсан үйлдэл нь 2020 оны 07 сарын 24-ны өдрөөс 2020 оны 08 сарын 26-ныг дуустал  цаг хугацаанд үргэлжилсэн гэж шүүхээс дүгнэсэн ба “Т”,  “BE FORWARD” руу шилжүүлсэн 3.831.800 иен нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанаас өмнө шилжсэн байх тул дээрх шилжүүлэгтэй холбоотой нэмэлт ажиллагаа хийлгэхээр гаргасан өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гурав: Хэрэгт авагдсан шүүгдэгч М.Ө-ын “ХБ”ны ..... дугаартай харилцах дансны хуулгаас үзэхэд “P гэх агуулгатай өндөр дүн бүхий зарлагын гүйлгээнүүд хийгдсэн байх ба шүүгдэгчээс хохирогч нарт картын гүйлгээгээр буцаан өгсөн мөнгөний хэмжээг тогтоох, дээрх гүйлгээг хэний ямар дансруу шилжүүлсэн талаар харьцсан дансны мэдээлэлийг шалгах зэрэг ажиллагааны хүрээнд шүүгдэгч М.Ө-ыг байлцуулан харилцах дансны хуулганд  үзлэг хийх, төв “ХБ”ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Б-гаас гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг явуулжээ.  

Дээрх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд гэрч Ч.Б нь “картаас карт руу хийгдсэн хүлээн авагчийн мэдээлэл 6 сарын хугацаагаар хадгалагддаг тул харьцсан дансыг тогтоох боломжгүй” талаар мэдүүлсэн, шүүгдэгч М.Ө-ын “ХБ”ны ..... тоот дансны 167 хуудас хуулгыг хэрэгт хавсарган улмаар  дансанд үзлэг хийх үед шүүгдэгчийг байлцуулан хэнээс хэн рүү хэдэн төгрөг шилжүүсэн талаар тодруулахад энэ талаар  хэлж мэдэхгүй гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэр бүхий зарим хохирогч нараас “ханшийн зөрүү” гэж мөнгө авдаг болохоо мэдүүлдэг боловч энэ нь шүүгдэгчээс хохирогч нарын мөнгийг тохирсон цаг хугацаандаа валют болгон шилжүүлээгүйгээс тухайн үед үүссэн ханшийн зөрүүний алдагдал, эрсдлийг өөрөө хариуцан өгдөг байсан, дээрх мөнгө нь хохирлын мөнгөнд хамаарахгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж ирүүлсэн хохирогч Д, Д, Г, М нарт мөнгө шилжүүлснийг нотлох дансны хуулга баримт, мөн орлого зарлагын аль нь хийгдсэн эсэх тодорхойгүй зөвхөн мөнгөн дүн дансны дугаар бичигдсэн, эрх бүхий байгууллагын баталгаажсан тамга тэмдэггүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаагүй баримтыг шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул  шүүгдэгч М.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, төлөгдсөн төлбөр зэргийг шаардлага хангасан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дөрөв:  И” ХХК-ын шинжээчийн 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 2/21 дугаартай дүгнэлтээр М.Ө-д өглөгтэй 13 иргэнийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулахаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас татгалзаж шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хийсэн хууль бус үйлдэлд хохирлын хэмжээнээс хамааран хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч М.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирол хор уршгийн талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Ө-аас 623.775.536 /зургаан зуун хорин гурван сая долоон зуун далан таван мянга таван зуун гучин зургаа/  төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д-д 124.455.000 /нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг, хохирогч Г.Г-т 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 98.478.000 /ерэн найман сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөгийг, хохирогч Д.О-т 22.635.000 /хорин хоёр сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг, хохирогч Б.Ш-д 8.691.500 /найман сая зургаан зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Н.Б-т 25.900.000 /хорин таван сая есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Н.Э-д 129.000.000 /нэг зуун хорин есөн сая/ төгрөгийг, хохирогч Т.Г-т 20.694.902 /хорин сая зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун хоёр/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 19.230.207 /арван есөн сая хоёр зуун гучин мянга хоёр зуун долоо/ төгрөгийг, хохирогч Б.М-д 23.952.270 /хорин гурван сая есөн зуун тавин хоёр мянга хоёр зуун дал/ төгрөгийг, хохирогч С.А-д 68.809.580 /жаран найман сая найман зуун есөн мянга таван зуун ная/ төгрөгийг, хохирогч Б.Д-д 3.555.972 /гурван сая таван зуун тавин таван мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг, хохирогч Р.Д-д 7.870.115 /долоон сая найман зуун далан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг, хохирогч Б 43.502.990 /дөчин гурван сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Х.М, П.П  нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч М.Ө нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан ба дээрх хугацаанд:

хохирогч Д.О-т 15000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Н А” ачааны автомашиныг шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийн бэлнээр төлж барагдуулсан талаарх тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулсан баримт,

хохирогч Н.Э-өөс “М.Ө-ын ээж О.Г-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газар болон 2 давхар байшин худгийн хамт 129000.000 төгрөгт тооцон шилжүүлэн авч хохирол бүрэн төлөгдсөн” тухай тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулсан баримт,

хохирогч Д.Д-аас “М.Ө-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 40 50 мянгат Төмөрчний гудамж 8 дугаар байр, Зоорийн давхрын 22 тоот хаягт байршилтай 11.6 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар Д.Д-ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон, Д.Дын зүгээс гомдол саналгүй, хохирол төлбөр барагдсан” талаар хүсэлт болон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул эдгээр хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

Харин хохирогч Б.М-д 3.952.270 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2023 оны 07 сарын 17-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон,  

Хохирогч Б.Г-т 2.694.000 төгрөгийг дансаар шилжүүлэн, үлдэх 18000.000 төгрөгийг харилцан тохиролцсон,

Хохирогч Б.Б-с шүүгдэгч М.Ө болон түүний нөхөр Ц.Г нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор харилцан тохиролцсон,

Хохирогч Г.Г-т 5000.000 төгрөгийг 2023 оны 04 сарын 18-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 22000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2023 оны 06 сарын 18-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон,

Хохирогч С.А-д 2023 оны 04 сарын 18-ны өдөр 15000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, 53.809.580 төгрөгийг 2023 оны 07 сарын 18-ны дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон,

Хохирогч  Г.Б-д 10.000.000 төгрөгийг 2023 оны 04 сарын 18-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 33.502.990 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2023 оны 07 сарын 18-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон,

Шүүгдэгч М.Ө-аас хохирогч нартай тохиролцсон дээрх хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна. 

Дээрх баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч М.Ө нь шүүхээс завсарлага авсан дээрх хугацаанд нэр бүхий хохирогч нарт  188.718.270 /нэг зуун наян найман сая долоон зуун арван найман мянга хоёр зуун дал/ төгрөгийг бэлэн болон бэлэн бус байдлаар төлж, 113.809.580 /нэг зуун арван гурван сая найман зуун есөн таван зуун ная/ төгрөгийг 2-3 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж, 222.933.000 /хоёр зуун хорин хоёр сая есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийн хохирлыг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх байдлаар харилцан тохиролцсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Ө-аас хохирогч нарт төлөх төлбөрийг дараах байдлаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-аас 307.084.392 /гурван зуун долоон сая наян дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохиогч Г.Г-т 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 98.478.000 /ерэн найман сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөгийг, хохирогч Б.Ш-д 8.691.500 /найман сая зургаан зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Н.Б-т 25.900.000 /хорин таван сая есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Т.Г-т 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 18.832.207 /арван найман сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун долоо/ төгрөгийг, хохирогч Б.М-д 20.000.000 /хорин сая/ хохирогч С.А-д 53.809.500 /тавин гурван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Д-д 7.870.115 /долоон сая найман зуун далан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг, хохирогч Б 33.502.990 /гучин гурван сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О, Д.Д, Н.Э, Б.Д, Х.М, П.П  нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж заасан байх тул хохирогч Д.Д, шүүгдэгч М.Ө нарын харилцан тохиролцсоны дагуу М.Ө, Ц.Г нарын өмчлөлийг Ү-2204105159 дугаартай Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 8а байр 81 тоот хаягт байрлах орон сууц, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгат төмөрчний гудамжны 8-р хороо зоорийн давхарын 22 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгат төмөрчний гудамж,  8-р хороо зоорийн давхарын 22 тоот байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Д.Д-ын өмчлөлд шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Ө нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 /зургаа/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

Хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяагаас: “...Хохирогчид Н.Э-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 8А байрны 81 тоотод байрлах орон сууцыг 129.000.000 төгрөгт тооцож авахаар тохиролцсон байгаа бөгөөд нотариатаар батлуулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Холбогдох баримтаа бүрдүүлж өгнө гэсэн болохоор энэ талаар шүүхийн шийдвэрт дурдуулах хүсэлттэй  тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг,

Хохирогч Д.Д-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас: “...Д.Д нь 124.400.044 төгрөгийн авлагатай байгаа. Шүүгдэгч М.Ө-ын зүгээс өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 50 мянгатын Төмөрчний гудамж 8 дугаар зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д-д шилжүүлэхээр болсон, үүнийг миний үйлчлүүлэгч зөвшөөрч байгаа. Шүүхийн шийдвэрт Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлд Д.Дын нэр дээр тус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг даалгаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-аас: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, анх удаа ийм гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилсон. Дүгнэлт гаргахдаа өдөр болгон очиж, аудитын гаргахад хамтран оролцсон. Нөгөө талаар энэ хүртэлх хугацаанд 400.000.000 орчим төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирлыг богино хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа. Цаашид хохирол төлөх бүрэн боломж нь байгаа. Хохирогч нарын тухайд 2020 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд хохироод явж байгаа тул хоригдох юм бол хохирох нөхцөл байдал үүсэх учраас түүний хувийн байдал, гэм буруу дээрээ маргаагүй, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М-аас: “...Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т тус тус заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч хангасан гэж үзэж байна. Шүүхээс тогтоосон хохирол барагдуулах хугацааны дотор өнөөдрийн байдлаар нийт хохирлын ¾-д тэнцэх хэмжээгээр буюу 500.000.000 орчим төгрөгийг хохирлыг төлсөн. Хохирогч Д.Дад хохиролд тооцож өгөх үл хөдлөх хөрөнгө М.Өын нэр дээр байгаа. Битүүжлэлийг нь цуцалж, хохирогч Д.Д-д шилжүүлэх бүрэн бололцоотой. Н.Э-ийн хувьд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн байгаа. Хохирогч Бийн тухайд Ц.Г нарын эзэмшлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй Ү2204105159  дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 8А байрны 81 тоотод байрлах орон сууцын 1/3-ийг талууд үнэлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн 1/3-ээр нь өмчлөгчөөр нь тогтоолгохоор тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах тохиолдолд олсон орлогын 100.000.000 төгрөгийг хохирогч Бөд өгөхийг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү. Энэ хөрөнгө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы явцад прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэгдсэн тул битүүмжлэлийг нь хохирол, төлбөр барагдуулах зорилгоор цуцлах арга хэмжээ авч өгнө үү. Аливаа байдлаар хохирогч нарын зүгээс бусад асуудлаар гомдол, санал гаргаагүй байгаа. Үлдсэн нэр бүхий хохирогч нарын хувьд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг урьдчилгаа байдлаар хүлээж авсан. Шүүх хуралдаанд оролцож байгаа хохирогч нар өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэх байх. Нэр дурдагдаагүй хохирогч нар нь хохирол, төлбөрийн асуудлаа харилцан тохиролцъя гэсэн боловч ирж амжаагүй юм байна. Ямар байдлаар өр төлбөрт орсон талаар маргаагүй. Валютын арилжаа хийсэн. Хэргийн үйл баримт маш тодорхой дурдагдсан. Энэ мөнгөнүүдийг алдсан гэдэг дээр маргахгүй байгаа. Үргэлжилсэн үйлдлээр гэх дүгнэлт нь үгүйсгэгдэх байх. Хохирлын нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн. 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч нар гомдол, саналын талаар дурдсан. Дээрхийг харгалзаж, заавал нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүлийн эрх ашиг, хохирогч нарын эрх ашгийг харгалзаж, хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Улсад төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Хохирогч Г.Г 27.000.000 төгрөг нэхэмжилсэн. 5.000.000 төгрөгийг авсан. 22.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд барагдуулж авахаар тохиролцсон...” талаар,  

Хохирогч Г.Б-ээс: “...43.000.000 төгрөг нэхэмжилснээс 10.000.000 төгрөгийг авсан. 3 сарын хугацаанд үлдэгдэл мөнгийг төлөхөөр тохиролцсон. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх,  

Хохирогч Б.Б-өөс: “...Үл хөдлөх хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгийг нь хохиролд тооцуулахаар тохирсон. Зээлээр битүүмжилсэн 98.000.000 төгрөг бүрэн барагдахгүй ч гэсэн хохирлыг бага багаар төлж барагдуулах боломжтой талаар хэлсэн. Хохирол төлбөрөө барагдсан гэж үзэж байна. Биечлэн уулзаж байгаагүй ч гэсэн санхүүгийн алдаатай тооцооноос болж асуудал үүссэн байх. Хохирол төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байгаа учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх,

Хохирогч С.А-гээс: Хохирлын 15.000.000 төгрөгийг барагдуулж авсан. Төлбөр тооцоон дээр сул байсан тул гэмт хэрэг гэхээс илүү өөрийнх нь хариуцлага нөлөөлсөн байх. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх

Хохирогч Н.Э-өөс: “...Хохирол төлөгдсөн гэж үзэж байна...” гэх.

Хохирогч Б.Д-оос: “...Гомдол, саналгүй. Бусад хохирогч нарын хувьд тодорхой хохирлыг нь төлж барагдуулах учраас оролцогч нарын саналыг дэмжиж байна...” гэх,

Хохирогч Б.М-ээс: “...4.000.000 төгрөг төлөгдсөн тул гомдол, саналгүй, үлдэгдэл мөнгийг барагдуулахааар тохиролцсон...” гэх хүсэлт, тайлбарыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг зөв оновчтой тодорхойлоход зайлшгүй харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүгдэгч М.Ө-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нараас гомдол саналгүй талаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан  20000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаас урьдчилан цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон Х-ч нийт 19.970.000 /арван есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хохирогч нарын “шүүгдэгч М.Ө-тай тохиролцсон хугацаандаа хохирлоо төлүүлж авах боломжийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, гомдол санал байхгүй” талаар гаргасан хүсэлт болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс торгох ялыг сонгон хэрэглэсэн ба шүүгдэгч М.Ө-д оногдуулсан торгох ял дээр нэмж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, дээрх арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Е0650365 дугаартай М.Ө-ын 1 ширхэг, Е0676207, Е2762744 дугаартай Ц.Г-ийн 2 ширхэг гадаад паспорт, 888834 дугаартай Сийлэн Г эзэмшигчтэй хадгаламжийн дэвтэр,

AR5197601, AR5197651, AR5197602, AR519765, AR5197603, AR5197653, AR5197604, AR5197654, AR5197605, AR5197655, AR5197606, AR5197656, AR5197607, AR5197657, AR5197608, AR5197658, AR5197609, AR5197659, AR5197610, AR5197660, AR5197611, AR5197661, AR5197612, AR5197662, AR5197613, AR5197663, AR5197614, AR5197664, AR5197615, AR5197665, AR5197616, AR5197666, AR5197617, AR5197667, AR5197618, AR5197668, AR5197619, AR5197669, AR5197620, AR5197670, AR5197621, AR5197671, AR5197622, AR5197672, AR5197623, AR5197673, AR5197624, AR5197674, AR5197625, AR5197675, AR5197626, AR5197676, AR5197627, AR5197677, AR5197628, AR5197678, AR5197629, AR5197679, AR5197630, AR5197680, AR5197631, AR5197681, AR5197632, AR5197682, AR5197633, AR5197683, AR5197634, AR5197684, AR5197635, AR5197685, AR5197636, AR5197686, AR5197637, AR5197687, AR5197638, AR5197688, AR5197639, AR5197689, AR5197640, AR5197690, AR5197641, AR5197691, AR5197642, AR5197692, AR5197643, AR5197693, AR5197644, AR5197694, AR5197645, AR5197695, AR5197646, AR5197696, AR5197647,  AR5197697, AR5197648, AR5197698, AR5197649, AR5197699, AR5197650, AR5197700 серийн дугаар бүхий 500 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, AJ5207797, NZ0267857, NZ2582032, PS1557954, NZ1643064, AK3172402 серийн дугаар бүхий 10.000 төгрөгийн дэвсгэрт /6 ширхэг/, AE7832150 серийн дугаар бүхий 5 төгрөгийн дэвсгэрт /1 ширхэг, /AK8230770, AH9744882, AO5557695, AH9922798, AH3664657 серийн дугаар бүхий 10 төгрөгний дэвсгэрт /5 ширхэг/, AL2253434, AC4920244, AJ3944459, AN0472766, AM8732056, AG9952198, AD7539745, AM4352666, AM4520331, AF5100751, AH3158745, AN0476585, AN0476584, AF9178308, AD1735460 серийн дугаар бүхий 20 төгрөгний дэвсгэрт /15 ширхэг/, AT1230568, AL1047557, AV6676548, AV4409776, AU8033470, AU8712674, AT0910206, AV7936881, AL4092105, AK3096921, AV2937635, AV2937636, AV2937637, AV9596781, AU3384408, AU4827764, AV4121616, AT0950989, AV8709172, AT5057022, AV4838449, AV2603690, AJ8883682, AT1796124, AT3240016, AT9806068, AJ0614808, AV5215763, AJ7403180, AJ7984934, AT7201312, AJ5783742, AT0848173, AT0439699, AT6452192, AU8208542, AJ8921244, AL4564201, AF9974575, AK9537443, AU6129635, AJ9510952, AH8042655, AT9901461, AT9414819, AY4028074, AT3540400, AT9167995, AT3562312, AJ5972506, AU0055907, AK4976602, AV7797745, AH6575586, AL3781893, AT6938852, AV8920803, AT4551347, AU1942504 AL4866689, AU7197897, AU3827697, AV8310573, AU1714012, AK4096615, AU0971889, AT8561860, AV8165789, AV8413517, AL0601561, AG4789200, AV0878264, AL2382896, AU5933161, AT7857060, AG2839466, AT4027394, AV0950809, AT5893316, AT8476217, AT0332191, AU6485803, ь,рөгний дэвсгэрт /137 ширхэг/,

эн ч компанийнадахгүй байна.  80.500.000 төгрөг өгсөн. эмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгAT8450450, AV2587359, AT2378541, AU5525336, AV6773492, AT9163242, AV0624503, AV0956726, AT5172486, AK3160853, AT6788477, AU8709692, AV5562723, AV1010269, AU6183649, AU6276863, AT8025572, AV3482695, AK7508641, AV8230098, AT4396892, AH7103607, AU9617915, AU2801250, AB5766321, AU0172285, AJ6214202, AV8948022, AV9966181, AT8531220, AL0182261, AV8563129, AV9029776, AV5387959, AT7885029, AV2136652, AU1564778, AU1580645, AU0438457, AT3799129, AK3954420, AT5613594, AT9251451, AU7332845, AU7332846, AK9144608, AJ8600135, AL1254000, AU9967010, AK0341002, AV6621271, AT3449723, AV8983468, AT5898414, AA8879789 серийн дугаар бүхий 50 төгрөгийн дэвсгэрт /137 ширхэг/,   ZN9447391, ZN5548337, AQ1679527, JN3180227, NJ6757537, NJ6389684, AQ2334396, PS6259247, AQ8318729, AQ7239401, AQ0390711, AQ6436937, ZN7567872, NJ6776060, NJ5801498, JN5283961, NJ3267260, NJ5380895, AN0643786, NZ9517985, AQ7574111, JN0509408, PS6090703, AQ5268722, ZN5004725, AQ2842169, AQ5583929, ZZ0065410, NZ8502922, NJ1720528, JN8897821, JN6853356, AQ4318356, NZ4923501, NJ3622000, NZ4245837, NJ3624192, PS9830331, AG7210414, NZ6419568, NZ4815758, NZ6822124, PS9282118, AQ3223788, PS8440856, AM9736548, NZ9821901, ZN4129340, NJ4373233, NJ5893020, NJ3048048, NJ6971047, NJ1391189, NZ1634541, NZ3235549, ZN3602539, NJ5133671, JN6460321, AN8441052, NJ5176009, AQ2950784, AQ2973110, AN9956403, NJ0502831, PS8077957, NJ2106295, NJ4090927, JN9516474, NJ4011945, NJ2465559, AQ7022657, NJ6446250, AQ4038299, NJ5141441, ZN6528796, JN5135591,AL4737991, AQ3287342, AQ4359944, AG8833070, NJ3883628, NZ4975166, NZ3619337, NJ6868369, AQ9332556, JN5165838, NJ7052609, NJ1313477, AG9608583, NZ3514811, NZ8908453, AH9537783, NJ3114423, NZ2826140, AG8549478, JN1812505, NJ8638166, NZ1185586, NJ7125883, JN2865695 серийн дугаар бүхий /100 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг/,  AP5325315, AP0127337, AR4778141, AK2946079, AS0623233, AN2276911, AS4843188, AP0621583, AS6483296, AQ5183665, AR3475457, AS5719224, AR6545387, AQ6411436, AP4508027, AQ4364759, AS7050368, AP2180964, AR3811303, ZZ0043147, AN0949851, AR3375323 серийн дугаар бүхий 500 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг,  AR6383661, AU5716192, AS7471775, AP4730354, AQ2629265 серийн дугаар бүхий 1000 төгрөгийн дэвсгэрт /5 ширхэг/ 15М1251938 серийн дугаар бүхий Швейцарь улсын 20 франк /1 ширхэг/ MG89205561A серийн дугаар бүхий Америк 50 долларын дэвсгэрт 1 ширхэг,  MJ20693592A, MD10007802E серийн дугаар бүхий Америк 20 долларын дэвсгэрт /2 ширхэг/  ЬБ0328299, ЬБ1506007 серийн дугаар бүхий Оросын 50 рублийн дэвсгэрт /2 ширхэг/ MF71962248F, DJ44141461A, IL76549756B, CJ54910203A серийн дугаар бүхий Америк 5 долларын дэвсгэрт /4 ширхэг/  K90427613C, B11570226H, F95752381A, L89229011K, D85690527A, L90018590A, L76695405F, B17515203C серийн дугаар бүхий Америк 1 долларын дэвсгэрт /8ширхэг/ 3BJ167476 серийн дугаар бүхий Сингапур 2 долларын дэвсгэрт /1 ширхэг/ BD0027273L, HK7677747B серийн дугаар бүхий Солонгосын 1000 воннын дэвсгэрт /2 ширхэг/  EE0405378H, BJ3037335L, FH1340399J, AJ0200791F, CC0714516L, иAC7375845H, CB3332377J серийн дугаар бүхий Солонгосын 10000 воннын дэвсгэрт /7 ширхэг/  LA9044859K, DA7456836J серийн дугаар бүхий Солонгосын 50000 воннын дэвсгэрт /2 ширхэг/,  FA503255R серийн дугаар бүхий Японы 2000 иений дэвсгэрт /1 ширхэг/, CU631111Z, FQ766052X, AT382008S серийн дугаар бүхий Японы 1000 иений дэвсгэрт /3 ширхэг/, KN60278716, Z88S335964, P536C04382, F9Q0427684, E493H62623, Y162B20036, E91K537822, N6E7305176, N23H599049, G392C62277, W28A046947, Z4R2522995, N7F8282707, H1P8673991, R5U6603655, C56D222291, N1E0934243, R71L667330, A38L077498, P69L196181, N12H693761, XR87852904, P460C31701, H36C884276, H1P9971173, J710Q88281, A27L133664, L6G9026064, FB54482236, F99T426434, IK87817782, W17A019672, E78T702631, K5Y8565759, L27J465662, F47U531633, E30K861792, Y86P438152, H638D69029, KU74291784, F81T519879, J145E54247, Q23T612831, G167C20504, G167C20503, E228A59390, L39W868136, A31L490245, P80K942044, W1Q3572886, Y1D9869481, A23L403246, H20H496607, GY56180365, E57S792775, B3Y5673946, P35M625585, E95K465405, U16P319722, T16E985261, G51Z362080, H515F14224, D857Q11445, A22L001808, J17Q530367, Y28C623920, N75Z423280, H856F35547, B146J34402, YD48893174, P40D806362, N5P2322059, H0P6561228, L7H7538784, H06H867268, J9W2549379, EF93689496, EF67770830-Хятадын 1 юанийн дэвсгэрт /78 ширхэг/ , R5C6744362, R1F1231461, S7C3215094, LG68358192, TR10961425, QK84409245, D4C8194388, GC13276818, R7D1678285, IO20557064, HL14086574, QY43738283, QY41645633, UU31561779, Q5B3223549, WK89217020, UU39739179, E9J9826802, Q4A0560649, C5G2980004, LU71736483, ZM90151669, FL46415318, LU22443845, BL40162079, UO34319662, ZM92064549, Q5B8178987, FN24653661, U8B4193278, HO46748574, LO42332797, TQ08071320, W8H4849828, LJ04614829, XO55328178, B3D5546868, S3B3897301, S3J5022433, ZM39176281, IO20546763, F0A7207231, ZU0978788, UU26963177-Хятадын 5 юанийн дэвсгэрт /44 ширхэг/,  BP92178423, UH20236634, HR76593705, UQ09435252, FR81039575, GP93727387, ZR70782472, GP93732683, QX58999303, QQ51028544, BP51078874, GP93772482, GP93737361, YR35831447, QQ48343781, ZS01481541, YQ37030962, IS00922896 Хятадын 20 юанийн дэвсгэрт /18 ширхэг/, SQ05840133, TB17818801, JY24023981 серийн дугаар бүхий Хятадын 50 юанийн дэвсгэрт /3 ширхэг/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Өд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт М.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ө-ыг 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар М.Ө-д оногдуулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ө-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 /зургаа/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө, Ц.Г нарын өмчлөлийг Ү-2204105159 дугаартай Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 8а байр 81 тоот хаягт байрлах орон сууц, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгат төмөрчний гудамжны 8-р хороо зоорийн давхарын 22 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгат төмөрчний гудамж, 8-р хороо зоорийн давхарын 22 тоот байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Д.Д-ын өмчлөлд шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-аас 307.084.392 /гурван зуун долоон сая наян дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохиогч Г.Г-т 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 98.478.000 /ерэн найман сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөгийг, хохирогч Б.Ш-д 8.691.500 /найман сая зургаан зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Н.Б-т 25.900.000 /хорин таван сая есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Т.Г-т 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 18.832.207 /арван найман сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун долоо/ төгрөгийг, хохирогч Б.М-д 20.000.000 /хорин сая/ хохирогч С.А-д 53.809.500 /тавин гурван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Д-д 7.870.115 /долоон сая найман зуун далан мянга нэг зуун арван тав/ төгрөгийг, хохирогч Б 33.502.990 /гучин гурван сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О, Д.Д, Н.Э, Б.Д, Х.М, П.П  нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-ын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож 30.000 /гучин мянга/ төгрөгийг торгох ялаас Хаж тооцсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-аас шинжээчийн зардал болох 9500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, шинжээч Б.О /“И” ХХК/-д 7.000.000 /долоон сая/ төгрөгийг тус тус олгосугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е0650365 дугаартай М.Ө-ын 1 ширхэг, Е0676207, Е2762744 дугаартай Ц.Г-ийн 2 ширхэг гадаад паспорт, 888834 дугаартай Сийлэн Г эзэмшигчтэй хадгаламжийн дэвтэр, хавсралтад дурдсан мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Өд буцаан олгосугай.

 12. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН