Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290.3, 294, 295, 296, 297, 298, 377 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарыг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

          Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарыг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарт оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35 см урттай, ногоон өнгийн будаг нь халцарсан төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарт тус бүрт эдлүүлэхээр шийдвэрлэсэн эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, Ж.Бадам-Очирт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст, А.Даваадоржид хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст, мөн хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч А.Бат-Адъяа, Ш.Жамбалнинж нарт тус тус даалгасугай.

 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд  насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Бадам-Очир, А.Даваадорж нарт урьд авсан бусдын батлан баалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                              Г.ГАНБААТАР

                                                                                        Ц.ОЮУНЧИМЭГ