Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн  сумын баг, тоотод оршин суух, И д овогт Н.Б /РД:/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд төрсөн. Улсад нийт 21 жил 5 сар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр маань Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаад Засаг даргын тамгын газар шатахад хамт шатаж үрэгдсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Бнь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 28 өдрийн 085/162 дугаартай “Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Гэрч Х.Тунсаг “...Н.Бнь Гурвансайхан сумын 8 жилийн дунд сургуульд сурч байсан. Эцэг, эх хоёр нь Давших зам нэгдэлд тэмээ малладаг байсан болохоор сургуулиа төгсөөд 1981-1992 оныг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тэмээчинээр ажиллаж байсан. Эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Н.Бтухайн үед малчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Би тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд бог ажиллаж байсан.... Минжүүр гэдэг хүн Болормааг өргөж авсан аав нь байгаа юм....” гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/

-Гэрч Б.Баярсайхан “...Н.Бнь 1981-1993 оныг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тэмээчинээр ажиллаж байсан. Эцэг, эхийн хамт мал маллаж байсан. .. Н.Бтухайн үед малчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Би тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1981-1993 оныг дуустал тэмээчинээр ажиллаж байсан. Н.Болормаагийн аавыг Минжүүр гэдэг байсан гэдэг байсан. Надмид гэдэг хүн Болормааг өргөж авсан ээж нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/

-Гэрч О.Хишигдэлгэр “...Н.Бнь 1981-1992 оныг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тэмээчинээр ажиллаж байсан.Эцэг, эхийн хамт мал маллаж байсан. ... Би тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1981-1993 оныг дуустал тэмээчинээр, бага мал маллаж байсан. Н.Болормаагийн аавыг Минжүүр гэдэг байсан. Ээжийг нь Надмид гэдэг байсан юм. Минжүүр, Надмид хоёр Болормааг өргөж авсан. ... 2000-аад оны үед өргөж авсан эцэг, эх хоёр нас бараад төрсөн ээж, аав хоёр дээрээ очсон юм. ...” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/

-Гэрч Ц.Овлог “...Н.Болормаагийн өргөж авсан аав нь тэмээчин байсан болохоор хамт малчин байсан. 1981 оноос нэгдэл тартал мал малласан. ... Н.Бтухайн үед малчинаас өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй мал малласан. Би тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд адуучинаар ажиллаж байсан. Н.Болормааг өргөж авсан аавыг нь Минжүүр гэдэг байсан.  Надмид гэдэг нь Болормаагийн ээжийнх нь төрсөн эгч нь байгаа....” гэх мэдүүлэг /хэргийн 35-39-р хуудас/

- М.Баад Гурвансайхан сумын Намын үүр, АДХ-н гүйцэтгэх захиргаа, ҮЭ-н зөвлөл, ХЗЭ-н үүр, Давших зам нэгдлийн зөвлөлөөс  1986 онд олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар /хэргийн 39-р хуудас/ зэрэг шууд баримтууд,

-Учралтын Баярсайхан гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 04 сарын 13 өдөр олгосон, 1981-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 23-26-р хуудас/

-Учралтын Баярсайхан гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс олгососн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тойн овогт Бүдийн Баярсайхан мөн болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 08 өдрийн 139/ШШ2018/00075 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 40-42-р хуудас/

-Цэвээний Овлог гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй,  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1989 оны 01 сарын 03 өдөр олгосон, 1982-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бимилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 37-38-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И довогт Н.Б /РД:/-г 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.Б