Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Б овогт Г.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Т овогт З.Ат холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгч Г.Гнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. : Миний би Атай 2014 онд танилцаж 2016 онд албан ёсоор гэр бүл болж Жгэдэг хүүхэдтэй болсон. Хүүхэд маань ээж дээрээ эрүүл энх өсөн бойжиж байгаа. .... Намайг төрөх үед хүүгийн аав А ирээд 10 гаран хоног хамт байж байгаад цагаан сараар аав, ээждээ золгоно гээд нутаг руугаа явсан. Тэгээд хүү бид хоёр дээр эргэж ирээгүй. Явсанаасаа хойш хүүгээ утсаар хэд хэдэн удаа асуусан боловч 2016 оны 10 сараас бүр мөсөн холбоогүй болсон. Сураг тавихад өөр хүнтэй болж сум орон нутагтаа хамт амьдарч байгаа гэсэн. 4 жилийн хугацаанд надтай ямар нэгэн холбоо бариагүй, хүү дээрээ нэг ч удаа эргэж ирээгүй, асууж сураагүй, эцэг хүнийхээ үүргийг ухамсарлахгүй нялх хүүхдээ орхиж явсан. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв. 

            Хариуцагч З.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие эмнэлгээр өвчтэй хүн үзүүлээд шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.

 Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч З.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

З.А, Г.Гнар нь 2014 оны 06 сарын 26 өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2016 оны 02 сарын 05 өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэгсдийн дундаас 2016 оны 02 сарын 06 өдөр хүү Жтөрсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Талууд 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрахгүй, хариуцагч тал тусдаа гэр бүлтэй болсон байх тул талуудын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг З.Ааас тэтгэлэг гаргуулан 2016 оны 02 сарын 06 өдөр төрсөн хүү Жамбалдагвыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт З.А / тоот регистртэй/, Б овогт Г.Г / регистрийн дугаартай/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү А.Ж /РД /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн  хэмжээгээр сар бүр эцэг З.Ааас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Уянгад даалгасугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101692 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 101692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.Б