Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/469

 

 

 

 

 

 

 

 

  2023         05          03                                   2023/ШЦТ/469   

 

                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

Гэрч Б.Х, Н.Э, Б.Ц, Б.А, С.О

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

Шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч А.Дулмаа,  

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,  

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарыг оролцуулан хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.О, Я овогт Ж.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б нарт холбогдох эрүүгийн 201501000187 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1963 оны 2 сарын 06-нд Архангай аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б.О,

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц.Б

Монгол Улсын иргэн, 1969 оны 6 сарын 08-нд Ховд аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, Г удирдлагын мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Г газрын Г улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 19-р хороо, Цайзын 12-р гудамжны 149а тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын- Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, хэрэг хариуцах чадвартай, Олхнуд овогт Г.Б

Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 51 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, англи хэлний багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Г ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт Г улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Я овгийн Ж.Б

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, г худалдаа, Г удирдлага мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ам бүл 3 эгч, охины хамт, урьд нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 196а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн л.О

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:  

Нэг: Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу ГЕГ Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Г Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан ГЕГ Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Г газрын Г улсын ахлах байцаагч Г.Э-ыг Замын-Үүд дэх Г газарт Г улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Е газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б, Л.О нараар дамжуулан Г.Э-аас 1,000,000 төгрөгийн,

Ц.Бийн ажлын байраа өөрчлөх гэсэн гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагч П.Даариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын Г улсын байцаагчаар, Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай тушаалууд гаргуулахаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Б-ээс 500,000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт,

Хоёр: Шүүгдэгч Г.Э нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Г газрын Г улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ж.Б, Л.О нартай бүлэглэн Замын-Үүд дэх Г газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т 1.000.000 төгрөгийн хахуулийг Л.О, Ж.Б нараар дамжуулан өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх”гэмт хэрэгт,

Гурав: Шүүгдэгч Л.О нь нийтийн албан тушаалтан буюу Г ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын Г улсын байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Ж.Б нартай бүлэглэн Г.Э-ын Замын-Үүд дэх Г газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга.О-т албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Г ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх”гэмт хэрэгт,

Дөрөв: Шүүгдэгч Ж.Б нь нийтийн албан тушаалтан буюу Г ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын Г улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Л.О нартай бүлэглэн Г.Э-ын Замын-Үүд дэх Г газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Г ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх”гэмт хэрэгт,

Тав: Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Буянт-Ухаа дахь Г газрын Г улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар, мөн өөрийн эхнэр Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагч П.Д-г Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын Г улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Г Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т 2015 оны 07 сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх”гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.О миний бие 1999 оноос эхлэн Г байгууллагад шалгагчаас эхлэн ажилд орж бүх шат дамжлагаар нь эерэг зарчмаар дэвшин ажилласан. 2015 оны 04 дүгээр сард Г ерөнхий газрын Тамгын даргаар томилогдон ажилласан. Г байцаагчийг томилохдоо 20,000,000 төгрөг, Г улсын ахлах байцаагчийн томилохдоо 40,000,000 төгрөг авдаг байж болзошгүй гэдгийг би худал мэдээлэл гэж үзэж байгаа энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр би Г ерөнхий газрын Тамгын даргаар ажиллаж байгаад 05 сард Сургалтын төвийн даргаар ажиллаж байсан. Ээлжийн амралттай гэртээ байхад өглөө Авлигатай тэмцэх газраас явж байна, таниас тодруулах зүйл байна гэж хэлээд Авлигатай тэмцэх газар 08 цаг 30 минутад утас, цүнх эд зүйлийг хураан авч дотогш оруулсан. Тэгээд 12 цагт мэдүүлэг авсан. Би ямар нэгэн зүйл аваагүй талаараа тодорхой мэдүүлсэн. Мухарын нэг өрөөнд аваачаад нэг гүйцэтгэх ажилтан 2 цаасан аяга өгөөд “та энэ аяганд ус ууж болно” гээд өгөөд оруулсан. Ямар нэгэн мэдүүлэг авахгүй байсан учир тэнд байсан хоёр хүнээс асуусан. “та болоогүй” гэж хариулсан. Тэгээд хүлээж байх хоорондоо өгсөн коридорт ус байсан учир цаасан аяганд ус уух гэтэл “та гарч болохгүй гээд хоёр удаа ус өгөхдөө хамгийн сүүлд хоосон ус ууж байхаар үүнийг уучих гээд нунтаг цагаан юм өгсөн. Түүнийг нь уусны дараа миний бие сульдаж эхэлсэн. Тэгээд бүрэнхий болж байхад гүйцэтгэх ажилтан Б намайг өөр тийш нь дагуулж яваад нэг өрөөнд ороход Б сууж байсан. “Сайн байна уу? Чи бас энд байгаа юм уу?” гэхэд загнаад гаргасан. Тэгээд Б мөрдөгчийн өрөөнд оруулахад нэг хүн хамт байсан. Надтай хамт явж байсан Б мөрдөгч ард сандал тавиад суусан. Тэгээд анх ороход сууж байсан хүн таньтай байсан хүмүүс хэргээ хүлээсэн, хэдэн төгрөг авсан талаараа хэлсэн гэж надад хэлсэн. Тэр хүнийг сүүлд мэдэхэд А.Д гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд таны мэдүүлэг зөрөх юм бол хорих болоод байна гэж хэлээд ямар нэгэн тэмдэглэл хөтлөөгүй. Зүгээр л надад хэлж өгөөд байсан. Тэр үед өөрийгөө хянах чадваргүй, толгой тархи өвдөж хямарсан байсан. Бгийн хэлснээр Б миний цүнхэнд мөнгө хийсэн гэх мэт хэлсэн зүйлийг нь давтаж хэлсэн. Тэгээд өмгөөлөгч авах талаар асуусан чинь өмгөөлөгч хэрэггүй, бүх зүйлийг будилаантуулна тэгээд ч үнэтэй, хэрэггүй гэж хэлсэн. Мөн хууль сануулаагүй. Тэгээд гүйцэтгэх ажилтан Б нэг камер гаргаж ирээд миний урд тавьсан. Дараа нь миний гарын үсгийг энд энд гээд зуруулсан. Тэгээд процессийн хувьд ямар нэгэн эрхээ огт элдээгүй. Унд цай уулгаагүй. Эрүү шүүлттэй холбоотой ярих зүйл бол 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олон удаа гомдол гаргасан. Тэгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эсрэг өөрийнх нь эсрэг мэдүүлэг аваад өнөөдрийн байдлаар яллаж байна. Эрүүдэн шүүгээгүй гэдгээ баримтаар тогтоогоогүй. Харин эрүүдэн шүүсэн талаар баримт хавтаст хэрэгт хангалттай байна. Хүний эрхийн үндэсний комисст хүний эрхийг зөрчсөн талаар Хүний эрхийн конвенц, Эрүүгийн хууль, Үндсэн хууль зэрэг зөрчсөн нөхцөл байдлыг тогтоогдож байх тул шалгалт явуулж өгнө үү гэж бичиг хүргүүлсэн. Мөрдөгч Б, гүйцэтгэх ажилтан Б нар Авлигатай тэмцэх газар өглөөнөөс хойш, орой болтол байлгасан. Тэгээд өглөөнөөс орой болтол хоол ундгүй байлгасан. Тэгээд дүгнэлт хийх боломжоор гаргаж ирүүлэх хэрэгтэй. Монгол улсад эрүү шүүлтийн асуудал их байгаа. Тэнд ажиллаж байгаагүй хүнээс мэдүүлэг авсан. Сэжигтний мэдүүлэг дээр дэлгэрэнгүй байгаа. Тэгээд гадаа хүлээлгэж байхдаа буцаж орж ирэхдээ ингэж хэлээрэй гээд нэр, мөнгөн дүнгийн талаар хэлсэн. Мөрдөгчид биш гүйцэтгэх ажилтан А.Д гэх хүн камер яваад байсан. Тэр үед энэ газраас хурдан явж гэртээ л харъя гэж бодож хэлснээр нь мэдүүлэг өгөөд явах л бодол байсан. Миний талаар Б-ын мэдүүлэг дээр “О даргын үс нь сэгсийцэн байсан” гэдэг. Үндэслэлгүйгээр намайг яллагдагчаар татаж, хилс хэрэгт гүйтгээд 8 жил болж байна. Бичлэгээр эрүүдэн шүүсэн нь харагдаж байгаа. Эрүүдэн шүүгээгүй бол хууль сануулсан, өмгөөлөгч авах эрхээр нь хангаж байгаа зэрэг байх ёстой. Хууль сахиулах байгууллага дээр хууль бус зүйл их хийж хуулийн зүйл заалтыг нэрлэж хүн ялладаг юм байна. Прокурорын байгууллага ямар нэгэн зүйлийг илрүүлэхийн тулд хууль зөрчиж болдог юм уу? Зөвшөөрөл дээр тодорхойгүйгээр хуулийн үг хэллэгээр тайлбарласан. Утсан харилцаа, камер тусдаа байсан. Бичиг баримтыг шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус, нөхөж хийсэн нь тогтоогдож байгаа юм. Далд аргаар үйлдэгдсэн гэж бичсэн байсан. Захиргааны зөвлөлийн хурал надад хамааралгүй талаар Г ерөнхий газрын даргын 2 албан тоот байна. Ц даргын мэдүүлэг болон албан тоот, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд байгаа. Бийн хувьд анхнаасаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн. Ар гэрийн болон эрүүл мэндийн хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлтээ гаргадаг. Бийн мөнгийг авсан зүйл байхгүй. Хэрэв мөнгө бол түүнийг аваад цүнхэндээ л хийх байх. Бичлэгийн хувьд шаардлага хангаагүй. Дүгнэн үзэх ямар нэгэн боломжгүй  байна. Б над дээр орж ирээд ажлын талаар л ярьсан. Мэдүүлэг дээр “баярлаад инээгээд авсан” гэдэг. Тийм зүйл болоогүй. О танд юм үлдээсэн гэдгийг нь мэдэж байсан учир надад оруулж ирсэн.  Ажил ярьж байхад үүнийг мушгиж байна. Манай дүү гүйцэтгэх захиргаанд ажилдаг. Манайх тэрэлжид зуслан ажиллуулдаг. Тэр өдөр зуслангаас орж ирж байсан. Би дүүгээ гэрчээр тогтоолгох хүсэлт гаргасан хэдий ч хүлээн аваагүй. Ээж тэр өдөр юм захиад бичгийг нь аваад гарахад намайг мөнгө тоолоод аваад гарсан гэж хэлдэг. Хэрэв тийм зүйл болсон бол яагаад тэр үед нь орж ирээгүй юм. Хийгээгүй үйлдлийг хийсэн болгоод, үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан. Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг нь нарийн бичгийн даргад байдаг. Тэгшээгийн хувьд захиргааны зөвлөлийн гишүүд нарт хавтсанд хийгээд тарааж өгч танилцуулдаг. 7, 8 сард захиргааны зөвлөлийн хурал болж байгаагүй талаар ч мэдүүлдэг. Би маш их гомдолтой байна. Дуртай нь намайг авлигач гэж 8 жил хашхирч байна. Ажилгүй тэтгэвэртээ гарсан. Ийм зүйлийн төлөө хоосон хонох нь сонин биш. Би шударга үнэний төлөө Төрийн ордонд 2 удаа хэлэлцүүлэгт орсон. Хилс хэрэгт тохох гэж байгаа нь мэдэгдэж байна. Шүүхэд үнэнийг мэдүүлж байгаадаа сэтгэл хөдөлж байна. Шударга шүүх үнэн зөвөөр шийдэж, хэргийг минь цагаатгаж, амьдралыг минь зөв замд оруулж өгнө үү. Би өнөөдөр хилийн хоригтой байгаа. Гэрт эд зүйлсийг минь битүүмжилсэн. Шударгаар шийдүүлэх гэж өнөөдрийг хүртэл тэсэж ирсэн, үнэн зөвөөр шийдүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие Г байгууллагад 1992 оноос хойш 32 жил ажилсан.  Би 2015 оны 04 дүгээр сард захиргааны санаачилгаар Г захиргаа удирдлагын албанд Г улсын ахлах байцаагчаар томилогдсон. Г ерөнхий газрын даргаар Б.Ц гэдэг хүн томилогдоод удаагүй байсан. Нэг сар маш их сэтгэлийн дарамттай байснаас шалтгаалан бие өвдөөд байсан тул ээлжийн амралтынхаа дундуур буюу 2015.11.24-ний өглөө Төрийн тусгай албан хаагч нарын эмнэлэгт хэвтэж биеэ эмчлүүлэх болчхоод шинжилгээ өгөөд явж байтал өглөөний 8 цагийн үед нэг хүн утсаар заргаж “Б мөн үү, Авлигатай тэмцэх газраас ярьж байна, та хаана байна” гэсэн би одоо эмнэлэгт хэвтэхээр шинжилгээ өгч байна гэхэд “Та наанаа байж байгаарай, юм тодруулах гэсэн юм” гэж хэлээд удалгүй нэгэн залуу орж ирэн үнэмлэхээ үзүүлж, та надтай Авлигатай тэмцэх газар явах хэрэгтэй байна гэхээр нь ах нь ганцхан цусны шинжилгээ дутуу байна, үүнийгээ өгчхөөд араас чинь яваад очъё гэхэд тийм боломж байхгүй, тэгвэл бид таныг хүчээр авч явж болно шүү гэсэн. Авлигатай тэмцэх газарт аваачин нэгжин, гар утас, хэтэвч, цаг, түлхүүр гэх мэт биед байсан бүх зүйлийг хураан авч, нэг хүнээр харгалзуулан юу ч асуухгүй хяналтын камераар тоноглогдсон нэг тал нь шилэн хана бүхий өрөөнд оруулж, түшлэггүй модон сандал дээр суулгасан бөгөөд компьютер дээр Авлигатай тэмцэх газрын сурталчилгаа, шторкийн чанга дуутайгаар тасралгүй тавьсаар байв. Тэгээд чи бидний хэлснийг сайн дураараа хүлээчих юм бол ялаас чөлөөлөгдөнө, бусад хүмүүс бүгд хэргээ хүлээсэн. Харин чи хүлээхгүй гүрийж байгаад эцэст нь хамаг хэргийг үүрэв дээ гэх мэтээр огт мэдэхгүй зүйл асуун, хэрэг тулгаж эхэлсэн. Тэгэхээр нь Авлигатай тэмцэх газрын ажилтнуудад би өөрөө эрх зүйч, судлаач хүн, гэмт хэрэг хийхгүй, тийм ёс зүй ч байхгүй. Би үнэхээр ямар ч гэмт хэргийг хийгээгүй, та нар хууль зөрчин, хүний эрхийг уландаа гишгиж, айлган сүрдүүлж, ингэж дарамтлан, гэмгүй хүнийг хэрэгт холбогдуулах гэж байна, өмгөөлөгч авмаар байна, би прокурорт гомдол гаргана шүү” гэж өөрийгөө хамгаалж хэлсэн. Харин ингэж эрхээ хамгаалсны төлөө Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын зүгээс “Чи яасан их хууль мэддэг юм бэ, чамайг хэн ч биш болгоно, ямарч ажил төрөлгүй, байр суурьгүй, нэр хүндгүй болоод ирэхээрээ ингэж ярихыг чинь харнаа” гэх мэтээр заналхийлж, янз бүрээр дарамталж байлаа. Би өглөө эмнэлэгт хэвтэхээр шинжилгээ өгнө гээд цай ч уулгүй өлөн гарсан, эмээ уугаагүй тул дотор чичирч, байнгын сурталчилгааны дуу чимээ, тэдний доог тохуу, дарамтаас болж толгой эргэн өөрийгөө ч хянах чадваргүй болсон. Тухайн үед дотор чичирч, бараг ухаан алдах гэж байсан, шийдвэр гаргах чадвараа нэгэнт алдсан байснаа “Яаж ийж байгаад эндээс гарья, маргааш шууд прокурорт гомдол гаргая гэж бодон За тэр мэдүүлгийг чинь өгчихөөд явья” гэхэд өөр өрөөнд дагуулан орж мөрдөгч Бн хөтөлж, тулгаж компьютер дээр урьдчилсан бэлдсэн мэдүүлэгт амыг нь дагуулан ёс төдий хариулж, салахын түүс болж байв. Гарын үсэг зур гэхэд нь гомдол гаргахад нотолгоо болно гэж бодоод өөрийн зурдагаас өөрөөр сарайлган зурсан. Улмаар 72 цаг албадан саатуулаад гаргасны маргааш нь Прокурор Н.Бадамцэцэгтэй биечлэн уулзан, болсон явдлыг хэлж гомдлоо дахин гаргасан ба ЦЕгазрын Субьектийн хэрэг мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаж эрхээ хамгаалуулахыг оролдож, олон шат дамжиж явсан. Харамсалтай нь субьектийн хэрэг мөрдөх байгууллагад намайг олон цагаар саатуулан дарамталж, хүний эрх зөрчиж байсан өрөөний камерын бичлэгийг гаргаж өгөөгүй бөгөөд цагдаагийн мөрдөгч нь авах боломжгүй байгаа талаар хэлж байсан. Мөн бичлэг олдоогүй. Намайг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, гүйцэтгэх ажилтан нарын хууль бус үйлдлийн талаар субьектийн хэрэг мөрдөх албанд гомдол гаргасны дараа Авлигатай тэмцэх газрын  мөрдөгч Бг өөр хүн хүч шаардсан ажилд томилсон гэх шалтгаанаар мөрдөгч Д гэдэг хүнд хэргийг шилжүүлсэн бөгөөд энэ мөрдөгчийн дарамт шахалт үнэхээр хэцүү байсан. Өглөө болгон Авлигатай тэмцэх газарт ирж бүртгүүлдэг, мөрдөгчийн яв гэсэн цагт явж, орой ажил тартал гадаа нь сахьдаг бөгөөд үе үе утасдаж хаана байна ороод ир гээд орохоор жижүүр нь хүлээж бай гэдэг хаяа жижүүр лүү утасдаад ойрхон байж бай гэж хэлдэг байв. Тэр ямар нэгэн байдлаар дуудахад ирэхгүй, зөвшөөрөлгүйгээр явсан байвал таслан сэргийлэх арга хэмжээг чинь өөрчилнө шүү гэж байнга дарамталдаг байсан. Авлигатай тэмцэх газар болон прокурорын зүгээс намайг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ямарч саад учруулах боломжгүй, албан тушаал буурч, өөр газарт албан тушаал хэд хэдэн шатаар буун шилжээд, ээлжийн амралтаа эдэлж байсныг мэдсээр байж эрхэлсэн ажлаас шууд түдгэлзүүлэн, зорчих эрхийг хязгаарлан бусдын батлан даалтад байлгаж, удаан хугацаанд шалгасан нэртэйгээр байнгын дарамтанд байлгасан. 2017.10.02-ны өдрийн "Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 49 дугаар тогтоол гарсан. Энэ тогоолд "2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулиар хахууль авах, өгөхөд зуучилсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг тус тус үндэслэн Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн байсан. Миний бие прокурор Н.Б-тэй уулзаж хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоолтой танилцах үед тэрээр өөрийг чинь гэрчээр тогтоож, мэдүүлэг авна. Үүнээс хойш энэ хэрэгт гэрчээр оролцоно гэсэн бөгөөд би "Та хэрэгсэхгүй болгох тогтоолдоо яагаад гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон" гэж бичсэн юм бэ? "Хэнийг ч шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутай гэж дүгнэж болохгүй.  Би үүнийг хүлээн зөвшөөрмөөргүй байна” гэхэд тэгвэл та гомдлоо гаргаж болно, тэгвэл энэ хүмүүстэйгээ дуусан дуустал шүүхээр явна шүү гэсэн. Миний бие хоёр жил гаруй эрхэлсэн ажилгүй, тогтсон орлого байхгүй, гэр бүлийн амжиргаа хэцүүдэж, өндөр төлбөртэй сургууль сургаж чадахгүй ч гэсэн хоёр бага хүүхдээ ядахнаа г хэлтэй болгоё гээд Хороололд байдаг орос хэлний Радуга дунд сургуулиас нь аргагүйн эрхэнд гаргаж, төлбөргүйгээр нь харьяаллын дагуу монгол сургуульд оруулж, ах дүү, хамаатан садан нараас гуйлга гуйх, мөнгө зээлэх, барилгын дэлгүүрт хөлсөөр бараа буулгах, ачих гэх мэт ажил хийх замаар амьдралаа залгуулдаг болж, сэтгэл санааны хувьд байнгын дарамтад байсан учир салахын түүс болж тухайн үедээ прокурорын дээд шатанд нь гомдол гаргаагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Тэгтэл улсын прокуророос миний гаргасан гомдлын бодит байдлыг хяналгүй уг хуулийг барин "Таны холбогдох хэрэгт нэгэнт яллах дүгнэлт үйлдсэн тул гомдлоо шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх боломжтой" гэж хариу өгсөн. Би шүүхийн урьчилан хэлэлцүүлгээр миний гомдлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт өгсөн боловч уг асуудлыг гэм буруугүйн асуудал хэлэлцэх үеэр хэлэлцэх боломжтой гэж татгалзсанаар би өнөөдөр энэ шүүхийн танхимд зогсоож байна. Үндсэндээ прокурорын хэрэгсэхгүй болгон хэргийг хууль зөрчиж сэргээсэн тогтоол болон ойлгомжгүй 269 дүгээр яллах дүгнэлт зэрэг үйлдлүүдэд хамарсаж байна. Шүүх танхимд нуршуу ч гэсэн ярихаас өөр аргагүй байна. Гомдол гаргасан хүмүүс, хуульч нарт ярьсаар ирсэн. Иймд хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би төрд 32 жил, Г байгууллагад 28 жил ажилласан. Ажиллах хугацаандаа үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Г байгууллагад 28 жил ажиллахдаа 39 тушаалаар 21 өөр Г газарт давхардсан тоогоор томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд өргөдөл гомдлоор шилжиж байсан удаа байхгүй. Анх удаа хүсэлт өгч шилжсэн тохиолдол гарсан. Миний хувьд олон жил зүрх өвдсөн. Аав, ээж маань зүрхний өвчтэй байж байгаад өөд болсон. Сонгода эмнэлэгт Болдсайхан эмчид үзүүлэхэд 80-90 хувийн нарийсалтай байна. Улсын 3 дугаар эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэх талаар зөвлөсөн. Тэгээд 3 дугаар эмнэлэгт гавьяат эмч Лхагвасүрэн эмчид очиж үзүүлсэн. Тэгээд 75-80 хувийн нарийсалтай байна. Францын эмч нарын баг ирэхээр зөвлөгөө авч, эмийн эмчилгээ бичиж өгсөн. Тэгээд эмийг нь ууж байгаа Солонгос явж зүрх өргөсөх эмчилгээ хийлгээд ирсэн. Тэр үед шуудангийн Г газарт ажиллаж байсан. Тэгээд тэнд 1 жил болоогүй байхад Буянт-Ухаа Г газарт ажиллах тушаал гарсан. Тэр үед би ээлжийн амралттай байсан. Шилжих хугацаа болоогүй байхад шилжих тушаал гарч миний эрх зөрчигдсөн. Буянт-Ухаа Г газарт залуу байхдаа 4-5 жил ажиллаж байхад зүрх өвддөг, даралт ихсэж, муужирч унадаг байсан. Тэнд агааргүй, нэг өдөр ажиллахад хүнд нөхцөлд байсан. Тийм учраас Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхийнхээ хүрээнд өдрийн хуваарьтай Г газарт шилжүүлж өгөөч гэж эмнэлгийн 39 хуудас баримтын хамт хүсэлтийг өгсөн. Гэтэл үүнийг ашиг сонирхлын зөрчлийн үүднээс шилжсэн гэж буруутгадаг. Хүсэлт хэсэг хугацааны дараа шийдвэрлэгдэж Улаанбаатар хот дахь Г газарт шилжин ажиллуулсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр өглөө 8 цаг ажилдаа явж байхад машин шахаад байсан. Тэгээд хашлагатай газар шахаж зогсоогоод Авлигатай тэмцэх газрын ажилтан байна гээд шууд баривчилж авсан. Би ямар учир шалтгаанаар баривчилж байгаа юм. Ар гэрийнхэндээ хэлье гэтэл шууд аваад явсан. Тэгээд тэнд очтол Улаанбаатар хот дахь Г газарт шилжин очихдоо авлига өгсөн байна гэж байцааж эхэлсэн. Тэгээд би мэдүүлэгтэй “би зүрхний өвчтэй, 70-80 хувийн зүрхний нарийсалтай, ухаан алддаг учир хүсэлт өгөөд хууль журмын дагуу шилжсэн. Авлига өгөх ямар нэгэн шаардлага, шалтгаан байхгүй талаараа” үнэн зөвөөр мэдүүлсэн. Тэгж мэдүүлснээс хойш намайг дарамталж эхэлсэн. “Зүрхний өвчтэй чи тэсэхгүй шүү” гэж эхэлсэн. Тэгээд 09 цагаас 22 цаг хүртэл 14 цагийн турш хоол ундгүй, өвчний улмаас уудаг эмийг уулгахгүй, айлган сүрдүүлж байсан. Би тэр үед мөрдөгч, гүйцэтгэх ажилтан хэн байсан талаар мэдээгүй 3-4 хүн байсан. 1 хүн орж гараад байсан. Харин 3 хүн зэрэг байцааж байсан. Би мөн өмгөөлөгч авах талаараа хэлсэн  ч саналыг хүлээн аваагүй. Анхны мэдүүлэг өгснөөс хойш өмгөөлөгчгүй 4-5 удаа айлган сүрдүүлж байцаасан. “О авсан мөнгөө хүлээсэн, чи одоо өгсөн  талаараа хэл. Чам шиг өвчтэй амьтан шоронд тэсэхгүй байх шүү” гэж тамлаж эрүү шүүлт тулгаж байсан. Байцаах явцдаа О бид хоёрыг зөрөлдүүлдэг хэр нь хоорондоо ярихыг хязгаарладаг. Тухайн үед коридорт хонгилын үзүүрт суулгаад 2 гүйцэтгэх ажилтан ирээд надаас удаа дараа “мөнгө авснаа хэл, эхнэрээ давхар хэрэгт оруулна, эхнэрээ хэрэгт оруулахгүй гэж бодож байгаа бол хурдан хэргээ хүлээгээд гэртээ харь” “эхнэрийг чинь шалгана, гэр орныг чинь шалгана, хэргээ хүлээ, эд хөрөнгө, хөрөнгө орлогын мэдүүлгийг чинь давхар шалгана, чамаас ноо гарахгүй байна гэж байхгүй шүү” гэж айлгаж хэлэхийг шаарддаг. Энэ хугацаанд зүрх өвдөж байсан учир эм ээ уух талаар хэлэхэд өгөөгүй. Анх ороход эд зүйлсийг гаргаад хураан авсан. 09 цаг тайлбар мэдүүлэг өгснөөс хойш бүтэн 8 цагийн турш мэдүүлэг авсан. Тэгээд бие өвдөөд байсан учир өөрийн хяналтаа алджа хоригдож болохгүй гэж бодоод “О-ийг хоолонд ороорой гэж 100,000 төгрөг өгсөн” гэж худал мэдүүлэг өгсөн. Тэгж байцаалт өгсний дараа надад эм уух боломж олгосон. Тэгээд дуусаад айлган сүрдүүлж олон газар гарын үсэг зуруулсан. Хаана, юун дээр гарын үсэг зурсан талаараа санахгүй байгаа. Тэгээд намайг гэр лүү явуулсан. Гэртээ харихад эхнэр, хүүхдүүд намайг өдөржин хотоор хайлаа, 102-т сураггүй хүн алга болсон гэж мэдэгдсэн. Тэгээд дараа нь хүн олдлоо гэж хаалгасан. Тэгээд байцаагдсанаас 1 сарын дараа 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөгч байцаалт авна гэж дуудсан. Гэтэл ямар нэгэн байцаалт аваагүй өмгөөлөгч авахгүй талаараа хүсэлт бич гээд дарамталж байгаад бичүүлж авсан. Өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө аргагүй эрхэнд худал мэдүүлэг өгсөн. Тэр үед мэдүүлэг өгөхдөө айлгасан учир миний зүрх өвдөөд Хятадын үнэртэй эм уусан чинь “чи амиа хорлох гэж байна” гээд миний уудаг эмийг эмчээр шалгуулсан. Миний гаргасан өргөдөл Г ерөнхий газрын дэд дарга Энхцогт, Газрын дарга О, Хэлтсийн дарга Батсайхан нар  хянаж шийдвэрлэх гэж гарын үсэг зурж цохолт цохсон. Үүнийг Л байцаагч “Б нь зүрхний өвчтэй нь үнэн байх тул бүтэц орон тоог орон тоог харгалзан үзэж сэлгэн ажиллуулах саналтай байна” гэсэн тайлбарыг бичиж өгсөн. Яллах дүгнэлт дээр буруутгаж байгаа 500,000 төгрөг бол Оийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр “Б хоолонд ороорой гээд 500,000 төгрөг өгсөн. Түүнийгээ ширээн дээр байсан цүнх рүү хийсэн. Гараад явсны дараа нь шалгаад үзэхэд  20,000 төгрөгийн дэвсгэртээр 500,000 төгрөг байсан гэж мэдүүлсэн байсан. Үүний дагуу намайг ялласан. Гүйцэтгэх ажлын бичлэг дээр ямар нэгэн мөнгө хийсэн зүйл байдаггүй. Өмгөөлөгч нарын яриад байгаа гүйцэтгэх ажлын танилцуулгыг нэг СД-ээс буулгасан. Хаана мөнгө өгсөн, авсан талаар баримт байхгүй. Мөрдөн байцаагч Дгийн DVD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дээр “цагаан юм өгсөн байна, тэр нь мөнгө бололтой” гэж зөвхөн яллах талыг барьсан. Яллах дүгнэлт дээр гэрч Хулангийн мэдүүлэг дээр “Б сэлгэн ажиллуулах өргөдөл, гомдол өгсөн” гэж л хэлсэн. Үүнд буруутгаад байх зүйлгүй. Гэрч Лхагвасүрэн бол дарга нарыг мэдээлэл, хүний нөөцөөр хангадаг хүн. Энэ хүн намайг буруутгаж “Б нь Улс хоорондын шуудан илгээмжийн газар ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Буянт-Ухаа Г газарт шилжин ажиллаад дахин 2015 оны 08 дугаар сарын 19-нд дахин Улаанбаатар хотын Г газарт Г улсын ахлах байцаагчаар томилогдсон үйлдэл нь буруу гэж үзэж байна” гэж мэдүүлсэн. Би Буянт-Ухаа Г газраас Улаанбаатар хотын  Г газарт шилжихдээ улсын ахлах байцаагчаар ажиллаагүй. Буянт-Ухаа Г газарт хилийн онцгой 25 хувийн нэмэгдэлтэй ажилдаг. Улаанбаатар хотын шуудангийн Г газарт хүний гааль гэдэг утгаараа 25 хувийн нэмэгдэл буюу 300,000 төгрөгийн цалин буурсан. Ямар ч ашиг сонирхол байгаагүй. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхээ хангах үүднээс хүсэлтээ өгсөн. Улаанбаатар хот руу шилжсэн асуудлыг ашиг сонирхол гэж харж байна. Намайг олон цагаар эрүүдэн шүүсэн гэдгийг юугаар нотлох вэ? гэж нэг шүүгч шүүх хуралдаан дээр асууж байсан. Намайг олон цагаар хоол ундгүй байлгаж, эмийг уух цагт нь уулгаагүй, эрүүдэн шүүж байсныг ар гэрийнхэн маань олон цагаар хайж, мэдээлэл шуурхайн удирдлагын төвд эрэн сурвалжлуулахаар өгсөн. Авлигатай тэмцэх газар миний утсыг хурааж авснаас хойш гэрийнхэн болон ажлынхан 70 орчим удаа залгаж, хайж, мессеж бичсэн зэрэг цаг хугацаа хангалттай нотолж байна. Анх тайлбар мэдүүлэг өгөхдөө 21 цаг 30 минутад дуусаж гарын үсэг зуруулсан. Сэжигтний мэдүүлгийг 17 цагт авсан. Энэ хугацаанд бүтэн 8 цаг өмгөөлөгчгүйгээр 3-4 гүйцэтгэх ажилтнууд тэмдэглэл үйлдэхгүйгээр айлган сүрдүүлж, шүүсэн. Би өмгөөлөгч авах талаараа удаа дараа хэлсэн. Сүүлдээ өөрийгөө хянах чадваргүй болсон. От хээл хахууль өгөх шалтгаан байхгүй. Шүүгч энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...1993 оны 12 дугаар сараас эхлэн 29 дэх жилдээ орж ажиллаж байна. 2009 оны 04 дүгээр сараас эхлэн хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа. Түүнээс хойш хүний нөөц захиргааны чиглэлээр тухайн үед оногдуулсан үүрэг даалгаварын дагуу албан тушаалын тодорхойлолттой уялдуулан ажиллаж байна. Болсон үйл явдлын тухайд 2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сэлэнгийн Г газар луу томилолтоор яваад өглөө суудлаар ирсэн. Тэгээд ирсэн талаараа удирдлагуудад мэдэгдээд буцаад ажил дээрээ очих гэж байхад хаалга тогшоод “Авлигатай тэмцэх газрын алба хаагч байна. Таниас тодруулах зүйл байна.” Гэж хэлээд авч явсан. Гэртээ ганцаараа байсан учир гэрийнхээ хэн нэгэнд мэдэгдэж амжаагүй. Авлигатай тэмцэх газар очоод нэг тодорхойгүй газар удаан хугацаагаар суулгасан. Би цагийн баримжаагүй болсон. Тэгээд 5-6 биеэрхүү албан хаагч нар ширээ тойроод “чи яасан талаараа мэдэж байгаа биз дээ. Би мэдэхгүй л байх боломжгүй” “Чи Э-ыг танина биз дээ. Та хоёр ямар харилцаатай юм” гэж  их өндөр дуугаар ямар нэгэн зүйлийг бодох боломж өгөхгүй орилж хашхирч байсан. Тэгээд “Э-аас авсан 1,000,000 төгрөгөө яасан” гэж асуусан. Тухайн үед ямар нэгэн мөнгө аваагүй учир тийм асуудал байхгүй талаараа хэлсэн боловч орилоод байсан. Ийм байдалд удаан байсан учир хурдан гарах, өмгөөлөгчтэй болох гэж хэлсэн зүйлийг нь хүлээн зөвшөөрсөн. 12, 1 цагийн үед байсан байх гэж бодож байна.  Түүнээс хойш өрөөнд олон хүн орж ирж манаж байгаад 18 цагийн үед Б мөрдөгч өрөө рүүгээ гаргаад “Чамайг үнэнээ хэлсэн гэж бодож байна. Энэ мэдүүлгээ өөрчлөхгүй байх юм бол ямар нэгэн асуудал үүсэхгүй. Гэр лүү чинь явуулна” гэж хэлсэн. Тэгээд хэлснийх нь дагуу тайлбар мэдүүлэг өгөөд, гарын үсэг зураад шөнө 22 цагийн үед Авлигатай тэмцэх газраас гарсан. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн мэдүүлэг дээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр өгсөн тайлбар, орой 18 цагт өгсөн сэжигтний мэдүүлэг дээр “нэгэнт хэлсэн учир энэ байр суурин дээрээ байх нь зөв” гэж ойлгосон учир дахин мэдүүлэг аваагүй, өгөөгүй. Өмгөөлөгч авах талаар хэлээгүй, ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн учир тэр үгэнд итгэж үнэмшсэн. Хэдэн мэдүүлгийн дараа Төрийн захиргаа удирдлагын дарга О, Ч-г үүрэг өгдөг ахлах байцаагч Б, хүний нөөцийн 1400 хүний хувийн хэрэг хөтөлж ажилдаг байсан. Би ажил чиг үүргийн хүрээнд ажлаа сайн мэддэг, хүний нөөцийн хувьд Эын тавьсан хүсэлтийг сонсож байсан учир энэ Авлигатай тэмцэх газрын хүмүүсийн ятгалтад орж байгаа талаараа  мэдсэн учир Дулмаа өмгөөлөгчтэй холбогдож хуулийн зүйл заалтын утгыг мөн ойлгож, зөрүүтэй мэдүүлгээ залруулж мэдүүлэг өгсөн. Тухайн үед би Этай уулзсан. Надад найз нөхдийн хувиар бэлэг өгсөн. Би амралттай байсан учир ажлаа дуусгачхаад явах гэж байгаад өгсөн бэлгийг нь харахгүй шургуулгадаа хийсэн байсан. Тэр үед Төрийн захиргааны дарга байхгүй уулзаж ажлаа тайлагнаж чадахгүй байсан учир Б  ахлахад “О даргатай уулзаж амжихгүй байна. Алтангадас одон авсан баярт нь оролцож чадаагүй учир баяр хүргээд дамжуулаад өгөөрэй” гэж хэлээд үлдээсэн. Түүнээс биш Авлигатай тэмцэх газрын ажилтануудын надад тулгасан 1,000,000 төгрөгийн асуудал байгаагүй гэдгийг шүүхийн танхимд итгэлтэйгээр хэлж байна. 7, 8 жилийн хугацаанд шалгагдаж байгаа хэргийг шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ГЕГ 1995 оноос 2016 он хүртэл нийт 21 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа дээд дарга нарын тушаалаар хөдөө орон нутагт томилогдон ажилласан. Анх Дарханы Г газарт ажиллаж байгаад Дорнодын гааль руу томилогдон ажилласан. Дорнодын гаальд 12 жил ажилласан.  Г байгууллага босоо удирдлагатай тул дээрээс тушаасан тушаал шийдвэрийг дагуу ажиллаж байсан. 2008 онд Дарханы Г газарт 2 жил ажилласан. Тэгээд Өмнөговь Г газарт ажиллах болоод тэнд 5 жил ажилласан. Тэр хугацаанд өргөдөл, гомдол өгч тушаал шийдвэр гаргуулж байгаагүй. 2015 онд Өмнөговь аймгийн Шивээ хүрэн Г газарт Г улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад Замын-Үүдийн Г газарт Г байцаагчаар албан тушаал буурч ажилласан. Тэгээд ажиллаж байхад Авлигатай тэмцэх газраас дуудаж Замын-Үүд рүү шилжихдээ авлига өгч шилжсэн байна гэж Авлигатай тэмцэх газарт өглөө 8 цагаас эхлэн өрөө өрөө дамжуулж оройны 18 цаг хүртэл байлгасан. Тэнд байж байхад “даргадаа өгсөн мөнгөө яасан юм, үнэн ээ хэл” гэсэн. Би ямар нэгэн мөнгө өгөөгүй талаараа хэлсэн. Авлигатай тэмцэх газраас хурдан гарах талаар л бодож байсан. Мөн нурууны эмнэлэгт нурууны имрайн зураг авхуулсан байсан. Гэтэл үдэш хойш 2-3 гүйцэтгэх ажилтан юм уу, комиссар “чи үнэн хэл, Отай чи ямар холбоотой юм? Та хоёр явалддаг уу? гэж төрийн албан хаагчийн амнаас гарахгүй үгээр доромжилсон. Миний хувьд насаараа хөдөө орон нутгаар ажиллаж амьдарсан учир тэгж хэлэхэд сонин санагдсан. О-тай ямар нэгэн харилцаа байхгүй ажлын шугамаар танина. Ажлын хувьд танина. Нэг удаа хамт сургалтад сууж байсан учир жилдээ 2 удаа явагддаг адистаттай холбоотой тест, ном бэлэглэж, шалгалтаа сайн өгөөрэй гэж тусалж дэмжиж байсан. Од өөр тийшээ шилжих талаар амаараа хэлж байсан. Гэтэл тушаал гарч би хөдөөгөөс орж ирээд хоолонд орох гэсэн боловч амжаагүй учир дэлгүүр орж үнэртэй ус, уруулын будаг, үзэг зэрэг авч өгсөн. Тэгээд уутанд хийчихсэн ажлынх нь гадаа уулзаж “баярлалаа” гээд өгсөн. Түүнээс биш мөнгө өгөөгүй. Авлигатай тэмцэх газрын комиссарууд намайг айлган сүрдүүлж, хэлэх үгийг зааж, одоо тэгж хэлэх юм бол чамайг явуулна гэсэн. Тэгээд би тэндээс гарахын тулд амыг нь дагуулж тэгж хэлсэн. Түүнээс албан тушаал буураад явахад надад ямар нэгэн давуу байдал үүсээгүй. Хүнд мөнгө өгөх шаардлага байгаагүй. Надад тусалдаг учир найзын хувиар бэлэг дурсгалын зүйл өгсөн нь үнэн...” гэв.

Гэрч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г тухай хуульд Г ерөнхий газрын дарга шийдвэр гаргах субъект байдаг. Г ерөнхий газрын дэргэд зөвлөх чиг үүрэг бүхий баг ажилладаг. Тухайн ажлаа хариуцдаг нэгжүүд байдаг. Нэгж газрууд нь Г ерөнхий газрын ажилтнуудын боловсон хүчин болон нийгмийн асуудлыг хариуцаж ажилдаг нэгж байгаа. Тухайн нэгж нь асуудлыг хариуцан оруулж ирдэг. Үүний дагуу Г ерөнхий газрын даргын тушаал гардаг зарчимтай. ГЕГ 1000 гаруй хүнтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Г боловсон хүчний сэлгэн ажиллуулах асуудал чухал ажлуудын нэг байдаг. 1000 гаруй байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг хариуцсан нэгж нь судалж, боловсруулж, оруулж ирдэг. Тушаал хэлэлцэгдэх, танилцуулах нь шат дараалалтай явагдана. Журам дээрээ ямар хүний хаашаа сэлгэх талаар зааж өгсөн. Хариуцсан газар, хэлтэс, нэгж нь судлан үзээд Г газраас нөгөө Г газарт шилжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэдэг. Хөдөө орон нутагт Г улсын байцаагчийн хүрэлцээ, хангамж муу байдаг. ГЕГ-т 400 хүний орон тоо дутуу байдаг. Тэгээд хаана хэрэгцээ хангамж муу байна тэнд нь хариуцсан нэгж нь судалгаа хийгээд журмын нөхцөл шаардлагад нийцүүлж шийдвэр гаргадаг. Сэлгэн ажиллуулах асуудлыг зарчмын хувьд ямар газар, яаж шилжлүүлэх чиглэлийн дагуу яриад шийддэг байсан. Тэгээд зарчимаа тохирсон тохиолдолд тушаал гараад албажуулаад явсан...” гэв.

Гэрч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ...”Сэлгэн ажлуулах журмыг захиргааны зөвлөлөөр оруулж байх талаар Ц даргад хэлж байсан санагдаж байна. Миний хувьд захиргааны зөвлөлийн хурлаар оруулсангүй, орууллаа гэж хэлэх эрх байхгүй. Дараа нь захиргааны зөвлөлийн хурлаар оруулсангүй гэж асуудал үүсэж болох учир үр дүнтэй шийдвэр гаргаж байвал зүгээр гэж хэлж байсан. Сэлгэн ажлуулах талаар санал, хүсэлт байцаагч нараас өдөр бүр ирдэг. Үүнийг өдөр болгон зөвлөлдөх боломжгүй. Би хуулиа дагаж явуул зөв гэдгийг нь хэлсэн. Бийн хувьд биеийн байдал ямар гэдгийг мэддэг. Тухайн үед нисэхэд Буянт-Ухаа Г газарт ажилладаг байсан. Тэнд битүү орчинтой байдаг учир агаартай газар ажилламаар байна гэсэн. Тухайн үед Ц дарга байгаагүй үед над дээр өргөдлөө барьж орж ирсэн. Тэгээд үед орлож байсан учир ямар нэгэн тушаал, шийдвэр дээр гарын үсэг зураагүй. Харин шийдвэрлэх хэрэгтэй гэсэн цохолт хийж өгсөн. Гхан олон жил хамтран ажиллаж байсан учир нэгнийхээ бие эрүүл мэндийн асуудлыг мэддэг байсан учир шилжсэн байх. Түүнд буруу зөв гэсэн асуудал байхгүй...гэв.

Гэрч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би боловсон хүчинтэй холбоотой асуудалд оролцдоггүй. Г улсын байцаагч хүсэлт гаргасан тохиолдолд бүрд захиргааны зөвлөлийн хурал хийх боломжгүй. 1000 гаруй байцаагч нар байдаг. Хүн нэг бүрээр хэлэлцэх боломжгүй...гэв.

Гэрч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний бие Авилгатай тэмцэх газарт үйлчлэгчээр ажилладаг. 2016 оын 10 дугаар сарын 11-ны  өдөр DVD бичлэгт үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр орсон .Үзлэгт орохдоо ямар зүйлд үзлэгт хийж байгаа болон холбогдох хуулийн заалтыг уншиж танилцуулдаг.  Тэмдэглэлд гарын зурсан гарын үсэг 2 өөр байгаа ч 2 лаа миний гарын үсэг мөн байна. Би гарын үсгээ өөр өөрөөр зурчихаад байдаг.  Анх ажилд орохдоо нууцын баталгаа гэж өгдөг. Олон жилийн өмнө болсон асуудал учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний хувьд эдгээр шүүгдэгч нартай ямар нэгэн байдлаар хувийн сонирхол байхгүй...гэв.

Гэрч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Авлигатай тэмцэх газар үйлчлэгчээр ажилладаг.  2015 онд болсон үйл явдлыг одоо сайн санахгүй байна. Ажилд ороход нууцын баталгаа авдаг. 2015 онд анх ажилд орж байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед иргэний үүргээ биелүүлээд хөндлөнгийн гэрчээр оролцоод өг гээд орж байсан.  Бид нарт хамаатай хэсгийг үзүүлээд гарын үсэг зуруулдаг...гэв.

Эрүүгийн 201501000187 дугаартай хэргээс:

Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай тогтоол /1-р хх-ийн 4-р хуудас/

Л.О-гийн гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 102-104, 106-107, 2-р хх-ийн 84-р хуудас/

Г.Э-ын гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх- ийн 20-21, 110-111, 113-114, 2-р хх-ийн 88-89-р хуудас/

Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 32-р хуудас/

Г ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А/59 дугаартай тушаал /1-р хх-ийн 46-р хуудас/

Гэрч Я.Э-н мэдүүлэг/1-р хх-ийн 60-62-р хуудас/

Гэрч Л.О-н мэдүүлэг/1-р хх-ийн 64-65-р хуудас/

Гэрч Э.Л-н мэдүүлэг/1-р хх-ийн 66-69-р хуудас/

Гэрч Н.Э-н мэдүүлэг/1-р хх-ийн 77-79-р хуудас/

Гэрч Д.Э-ын мэдүүлэг/1-р хх-ийн 85-87-р хуудас/

Ц.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 116-117-р хуудас/

Б.О-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 124-125-р хуудас/

Ж.Б-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх-ийн 129-131-р хуудас/

Ажилд томилсон тушаалууд /2-р хх-ийн 2-30/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016.7.06-ны өдрийн 4183 дугаартай дүгнэлт/2хх-240-245/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 8 сарын 3-ны өдрийн 4571 дугаартай дүгнэлт /2хх-47-48-р хуудас/

Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга /4-р хх-ийн 225-р хуудас/

Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 07/17-70 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 226-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 72-81-р хуудас/

Баримт, бичиг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох материалууд /8-р хх-ийн 76 дугаар хуудас/,

Зөвшөөрөл олгосон прокурорын тогтоол /8хх-ийн 69-71 дүгээр хуудас/

Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 100 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 68-71 -р хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сиди, дивиди болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Г Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Г Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Г Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Г газрын Г улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Г газарт Г улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б, Л.О нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөгийн хахууль авсан, Ц.Б-ийн ажлын байраа өөрчлөх гэсэн гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагч П.Д-г Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын Г улсын байцаагчаар, Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай тушаалууд гаргуулахаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500,000 төгрөгийн, шүүгдэгч  О, Ж.Б нараар дамжуулан Г.Эаас 1000.000 төгрөгийн хахууль тус тус авсан хэргийн,

Хоёр. Шүүгдэгч Г.Э нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Г газрын Г улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ж.Б, Л.О нартай бүлэглэн Замын-Үүд дэх Г газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 1.000.000 төгрөгийн хахуулийг Л.О, Ж.Б нараар дамжуулан өгсөн хэргийн,

Гурав: Шүүгдэгч Л.О нь нийтийн албан тушаалтан буюу Г ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын Г улсын байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Ж.Б нартай бүлэглэн Г.Эын Замын-Үүд дэх Г газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Г ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон хэргийн,

Дөрөв: Шүүгдэгч Ж.Б нь нийтийн албан тушаалтан буюу Г ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын Г улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Г.Э, Л.О нартай бүлэглэн Г.Э-ын Замын-Үүд дэх Г газарт улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө тус газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 1.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Г ерөнхий газрын байранд дамжуулан өгч дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон хэргийн,

Тав: Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Буянт-Ухаа дахь Г газрын Г улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар, мөн өөрийн эхнэр Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагч П.Д-г Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын Г улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Г Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т 2015 оны 07 сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О нь 2015 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн Г ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь  Г ерөнхий газрын даргын Б/90 дугаартай тушаалаар тогтоогдсон байна.

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 04 сарын 01-ны өдрийн 92 дугаартай тогтоолоор батлагдсан “Г ерөнхий газрын дүрэм”-д зааснаар Г ерөнхий газрын дарга нь захиргааны зөвлөлийг удирдаж, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталж, Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байхаар тогтоосны дагуу 2014 оны 06 сарын 10-ны өдрийн А/106 дугаартай тушаалаар Г ерөнхий газрын байцаагчийг сэлгэн ажиллуулах журмыг, 2015 оны 04 сарын 07-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар Г ерөнхий газрын захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тушаалууд гарсан болох нь тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.О нь хүний нөөц, боловсон хүчний бодлогын чиглэлээр хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, удирдлагад үйл ажиллагааны чиглэлээр дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод заасан байна.

Гэтэл Буянт-ухаа дахь Г улсын байцаагчаар ажиллаж байсан  Ц.Б-ийн ажлын байраа өөрчлөн Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар, түүний эхнэр Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар ажиллаж байсан  П.Д-г Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын Г улсын байцаагчаар ажиллах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, дээрх нэр бүхий 2 иргэний асуудлыг захиргааны зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн шийдвэрүүлэхгүйгээр эрх бүхий албан тушаалтнаар холбогдох шийдвэрийг гаргуулахаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Ц.Б-ээс 500,000 төгрөгийн хахууль  авсан, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Г газрын Г улсын ахлах байцаагч Г.Э-ыг Замын-Үүд дэх Г газарт Г улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Г Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б, Л.О нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөгийн хахууль авсан  хэргийн үйл баримууд  нь:

Гэрч Я.Эрдэнэчимэгийн: /Захиргааны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан/ ...Захиргааны зөвлөл нь хүний нөөцийн томилгоо, сэлгэн ажиллуулах...асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй...намайг захиргааны зөвлөлийн гишүүнээр тохилогдон ажиллах хугацаанд 2-3 удаа зөвлөлийн хурал болсон. Нэг удаагийн хурал дээр Г улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудал хэлэлцээгүй...захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудал хийгддэг байсан...хүний нөөцийн хэлтсийн дарга сэлгэн ажиллуулах байцаагчийн материалыг бэлдэж захиргааны зөвлөлийн хурлаар Төрийн захиргааны газрын дарга хэлэлцүүлэх үүрэгтэй. Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарсан тохиолдолд нарийн бичгийн дарга протокол хөтлөж шийдвэр гарсан талаар Төрийн захиргааны газрын даргад танилцуулаад сэлгэн ажиллуулах тушаалын төслийг төлөвлөж Төрийн захиргааны газрын дарга ерөнхий газрын даргад танилцуулж тушаалыг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэдэг...Төрийн захиргааны газрын даргаар Б.О ажиллаж байсан...гэх мэдүүлэг,

Гэрч Л.О-н: ...Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах томилох асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар намайг байхад бол хэлэлцэж байгаагүй...Хүний нөөцийн асуудал хариуцсан газар болох төрийн захиргаа хамтын ажиллагааны газар Г байцаагч нарын материалыг бүрдүүлэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй...Тухайн үед Төрийн захиргааны газрын даргаар Б.О ажиллаж байсан...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Х-н: /Захиргааны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан/ ...Захиргааны зөвлөлийн хуралд миний бие оролцож байсан.  Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах томилох асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар намайг байхад бол хэлэлцэж байгаагүй... 2015 оны 05 сарын 22-ны өдрийн Б/190, 2015 оны 06 сарын 03-ны өдрийн Б/206, 2015 оны 07 сарын 31-ны өдрийн Б/306, Б/308, Б/313, 2015 оны 08 сарын 19-ны өдрийн Б/348 дугаартай тушаалуудад бичигдсэн Г улсын байцаагчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллах асуудлууд нь захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдээгүй асуудал байна... гэх мэдүүлэг,   

Гэрч Н.Э-н: /Захиргааны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан/ ...Монгол улсын Засгийн газрын 2009 оны тогтоолын дагуу Г Ерөнхий газрын 4 дүрмийг баталсан. Уг дүрмийн 4.8 дахь хэсэгт Захиргааны зөвлөлөөр шийдвэрлэх асуудлуудыг зааж өгсний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: Хүний нөөцийн томилгоо, сэлгэн ажиллуулах, нийт ажиллагсдын шагнал урамшуулал, нэг удаагийн тусламж, тэтгэвэр тэтгэмж, урт хугацааны чөлөө олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй. Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүйгээр Г улсын байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулах асуудал хийгдэж байсан. ГЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г Ерөнхий газрын даргад танилцуулаад Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах тушаал гаргаж байсан. Хүний нөөцийн хэлтэс, Төрийн захиргааны газар хариуцаж материалыг бүрдүүлээд Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Г Ерөнхий газрын даргын 2015.7.31-ний өдрийн Б/308, Б/313, 2015.8.19-ний өдрийн Б/348 тушаалуудтай танилцлаа. Уг тушаалуудад Г улсын байцаагчийг сэлгэн томилох, сэлгэн ажиллуулах асуудлууд нь захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдээгүй шууд тушаал гаргасан байна. Төрийн захиргаа удирдлагын дарга Б.О-т хандан “Захиргааны зөвлөлийн хурлаар оруулан Г байцаагч нарыг сэлгэн ажиллуулах томилох асуудлуудыг эрх үүргийнхээ дагуу шийдвэрлэж бай. Дэд даргын хувьд би тушаал шийдвэрийн талаар мэдэж байх хэрэгтэй байна” гэж удаа дараа хэлэхэд “За ойлголоо даргаа” гэж хэлчихээд тушаал гаргуулчихдаг байсан. Тэгэхээр нь би газрын даргаар ажиллаж байсан Б.Ц даргын өрөөнд Б.О-ийг дуудуулаад “Захиргааны зөвлөлөөр оруулж шийдвэрлэх асуудлыг хэлээд байхад оруулахгүй шийдвэрлээд байна. Энэ асуудлаа яаж шийдэх юм бэ” гэж асуухад “Энхцогт даргын хэлээд байгаа зөв. Үүнээс хойш Э даргад танилцуулж бай” гэж Б.О-т үүрэг болгосон боловч О мөн л хэрэгжүүлээгүй. Сэлгэн ажиллуулах байцаагчийг захиргааны зөвлөлийн хурлаар орж хэлэлцүүлэх юм бол ажилласан жил, үр дүн зэрэг бүх талаас нь харж шийдвэр гаргах боломжтой. ...Төрийн захиргаа хамтын ажиллагааны газарт хүний нөөцийн асуудал харъяалагддаг. Тэгэхээр Г улсын байцаагч нарын шилжилт хөдөлгөөний асуудал төрийн захиргаа хамтын ажиллагааны газартай шууд холбоотой байсан. Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын удирдлага доор хүний нөөцийн асуудал байдаг байсан...гэх мэдүүлэг,  

Гэрч Б.Ц-ийн: /Г ерөнхий газрын даргаар ажиллаж байсан/... Б.О нь Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах, өөр ажил албан тушаалд томилох урьдчилан жагсаалт үйлдэж орж ирж танилцуулдаг байсан. Тэр үед нь би наад Г улсын байцаагч нар сэлгэн ажиллуулах журам болон бусад шаардлагыг хангаж байгаа юу гэхэд шаардлагыг хангаж байгаа л гэдэг байсан. Тийм бол тушаалаа бэлдээд ир гэж хэлдэг байсан. Миний зүгээс хэн гэдэг Г улсын байцаагч хэдэн жил хаана ямар ажил албан тушаал хашиж байсан гэдгийг нь мэдэхгүй, тухайн хүнийг ч танихгүй болохоор Оийн танилцуулсанаар шийддэг байсан. Ер нь бол Б.О-ийн хариуцан ажиллаж байсан захиргаа удирдлагын хэлтэс хүний нөөцийн асуудлаа 100 хувь хариуцаж судалдаг. Миний зүгээс хүн нэг бүрээр нь судлан шийдвэр гаргах боломж нөхцөл байхгүй... Миний хувьд тушаалд нэр дурдагдсан Г улсын байцаагч нарын материалыг нэг бүрчлэн хянан үзэх боломж байхгүй. Учир нь ажил үүргийн хуваариар ч гэсэн Захиргаа удирдлага хамтын ажиллагааны газар нь Г улсын байцаагч нарын материалыг судлах, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Намайг 2015 онд Г ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед Захиргаа удирдлага хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан О л хүний нөөцтэй холбоотой асуудлыг надад танилцуулж байсан. Ер нь нэг хүний асуудал дээр танилцуулахгүй бөөнд нь олон хүний тушаалын төслийг танилцуулдаг байсан. Дээрх нэр бүхий 3 хүнийг миний бие танихгүй. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан Захиргаа удирдлагын хамтын ажиллагааны газрын дарга О болон бусад хүний нөөц хариуцсан хүмүүс л мэдэх байх. О-ийг Г улсын байцаагч нараас мөнгө төгрөг аваад тушаалын төсөлд нэрийг нь оруулж өөр албан тушаалд томилуулахаар надаар гарын үсэг зуруулсан асуудлыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,  

Гэрч Р.Б-н: /Захиргааны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан/ ...Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүйгээр Г улсын байцаагчийг томилох, сэлгэн ажиллуулах томилох асуудал хийгдэж байсан... 2015 оны 05 сарын 22-ны өдрийн Б/190, 2015 оны 06 сарын 03-ны өдрийн Б/206, 2015 оны 07 сарын 31-ны өдрийн Б/306, Б/308, Б/313, 2015 оны 08 сарын 19-ны өдрийн Б/348 дугаартай тушаалуудад бичигдсэн Г улсын байцаагчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллах асуудлууд нь захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдээгүй асуудал байна...гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Б: ...2015 оны 4 сард Г ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын захиргаа удирдлагын албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 9 сард чөлөөлөгдсөн. Миний ажил хуваарь гэвэл Г ерөнхий газрын дарга болон төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг баримтлан доод шатны албан тушаалтнуудыг чиглүүлэн ажиллах үүрэгтэй байсан. Мөн хүний нөөцийн асуудал болон дотоод асуудлыг хариуцан холбогдох судалгааг гаргаж өгөх ажлыг хариуцдаг боловч Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.О нь надаар хийлгэхгүй миний хариуцсан байцаагч нарыг өөрөө дуудаж үүрэг чиглэл өгөөд ажилладаг байсан. Нэг удаа би О даргад “ Та яагаад надаар дамжуулахгүй миний хариуцсан байцаагч нарыг дуудаад шууд үүрэг чиглэл өгөөд байгаа юм бэ “ гэж хэлтэл “ Би чиний шууд удирдах дарга биз дээ. Чамд хамаагүй. Би ажлаа мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би юунд нь ч оролцохоо больж ямар ч эрх мэдэлгүй дарга болсон…гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Т: ...Захиргааны зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр нь Г ерөнхий газрын тушаал болж баталгааждаг. Захиргааны зөвлөлийн хуралдааны журамд боловсон хүчний нөөцийн асуудлыг шийдвэрлэх асуудал гээд заасан байдаг. Ийм болохоор Г улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах тохиолдолд Захиргааны зөвлөлийн хуралдаанаар оруулан шийдвэрлэдэг...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Э: ...Захиргааны зөвлөлийн нарийн бичгээр ажиллаж байсан. Захиргааны зөвлөлийн нарийн бичгийн ажил үүрэг гэвэл бусад газар, албадаас ирүүлсэн хүний нөөц, сэлгэн ажиллуулах, шагнал урамшуулал олгох, ажлын хэсэг байгуулах, урт хугацааны чөлөө олгох зэрэг асуудлуудыг Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх, хурлаар хэлэлцэх үед нь тэмдэглэл хөтөлж хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн тушаалын төсөл боловсруулж гишүүдээр гарын үсэг зуруулж, Төрийн захиргаа удирдлагын газрын даргад өгч шийдвэрлүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Г Ерөнхий газрын дүрмийн 4.5.8 дахь хэсэгт Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг захиргааны зөвлөлөөр шийдвэрлэхээр заасан байдаг боловч Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар материалыг оруулан хэлэлцүүлж байгаагүй. Учир нь: Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.О Г улсын байцаагч нарын ажиллаж байгаа газар болон шилжин ажиллах газар, албан тушаал зэргийг бичиж надад өгөөд тушаалын төсөл боловсруул гэж хэлэхээр хэлснийх нь дагуу төслийг нь боловсруулаад өөрт нь өгдөг байсан. Захиргааны зөвлөлийн хурлаар өөр бусад асуудлуудыг хэлэлцэж байсан. Г Ерөнхий газрын даргын 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/308, Б/313, 2015 оны 08 сарын 19-ны өдрийн Б/348 тушаалуудтай танилцлаа. Миний хувьд дарга Б.О-ийн үүрэг болгосны дагуу төслөөр бичиж өгсөн тушаалууд байна... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Х:... Миний ажил үүргийн хувиар гэвэл шагнал, урамшуулал, өргөдөл, гомдол хариуцан холбогдох газруудад нь хувиарлан ажилладаг. Ц.Б сэлгэн ажиллах талаар өргөдөл гомдол гаргаж байсан. Г.Э сэлгэн ажиллах талаараа өргөдөл өгч байгаагүй. Ямар нэгэн бүртгэлд авагдаагүй байна. Сэлгэн ажиллах журмын дагуу баримт материалаа бүрдүүлэн өгч шийдвэрлүүлэх ёстой. Эхний ээлжинд өргөдөл гомдлоо холбогдох албан тушаалтанд бичгээр гаргаж, баримт материалуудаа хавсарган бичиг хэрэгт өгдөг. Бичиг хэрэг манай хэлтэст материалыг шилжүүлдэг. Түүнийг манай байцаагч нар судалж үзээд танилцуулгаа бичээд Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр явуулдаг...гэх мэдүүлэг,

Гэрч Э.Л: ...Миний ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн 2.3 дахь хэсэгт “хүний нөөцийн чиглэлээр судалгаа хийж, шийдвэр гаргахад удирдлагад туслалцаа, ажил хэргийн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах” гэж заасны дагуу Ц.Бийг судалж үзээд тэр талаараа танилцуулга бичиж хүргүүлсэн. Ц.Б нь гаргасан өргөдөл дээрээ Буянт-Ухаа дахь Г газраас Улаанбаатар хотод байгаа өөр 2 Г газарт шилжүүлэн ажиллуулж өгөх талаар бичсэн байсан. Улаанбаатар хотод Буянт Ухаа дахь Г газраас өөр Улаанбаатар хот дахь Г газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Г газар гэсэн 2 газар байдаг. Улаанбаатар хот дахь Г газарт Ц.Б-ийн эхнэр П.Д эрсдэлийн мэдээлэл хариуцсан Г улсын байцаагчаар ажилладаг тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхолын 7 зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7, 11, 12 дугаар заалтууд болон бусад хориглох, хязгаарлах заалтуудыг үндэслэн харъяа Г газарт хамт ажиллуулах боломжгүй, Г ерөнхий газрын дүрмийн 4.8.5-т заасан заалтыг үндэслэн Буянт Ухаа дахь Г газрын Г улсын байцаагч Ц.Б-ийг “Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын зохион байгуулалтын бүтэц орон тооны боломжийг судлан шилжин ажиллуулахаар захиргааны зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх саналтай байна" гэж танилцуулга бичиж өгсөн. Тэгтэл Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь Г газарт ажиллуулахаар томилсон байдаг. Миний бичсэн танилцуулга, судалгааг хүлээж авалгүй томилсон шийдвэр гарсан байна...гэх мэдүүлэг,

“Г Ерөнхий газрын дүрэм батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 2009 оны 04 сарын 01-ны өдрийн 92 дугаартай тогтоол,

“Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Г ерөнхий газрын даргын 2015 оны 04 сарын 07-ны өдрийн А/59 дугаартай тушаал,

“Г ерөнхий газрын байцаагчийг сэлгэн ажиллуулах журмыг баталсан 2014 оны 06 сарын 10-ны өдрийн А/106 дугаартай тушаал,

 О.Г Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар томилсон” тухай Г ерөнхий газрын даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаал,

 Цогтдорж овогтой Бийг Буянт-ухаа дахь Г газрын гаалын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаар томилсон тухай Г ерөнхий газрын даргын 2015 оны 8 сарын 19-ны өдрийн Б/348 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 1, 2 дугаар  хавсралт,

П.Д Улаанбаатар хот дахь Г газрын Г улсын байцаагчаас Улс хоорондын шуудан илгээмжийн Г газрын Г улсын байцаагчаар томилсон тухай Г ерөнхий газрын даргын 2015 оны 7 сарын 31-ны өдрийн Б/308 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, 1, 2 дугаар  хавсралт,

Э-ыг Шивээхүрэн дахь Г газрын Г улсын ахлах байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Замын үүд дахь Г газарт Г улсын байцаагчаар томилсон Г ерөнхий газрын даргын 2015 оны 7 сарын 31-ны өдрийн Б/313 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 7 сарын 6-ны өдрийн 4183 дугаартай дүгнэлт, хавсралт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 8 сарын 3-ны өдрийн 4571 дугаартай дүгнэлт,

Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга, эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл олгосон шийдвэр болон дивиди /DVD/, сиди /СD/ бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ж.Б-ын П.О, шүүгдэгч Л.О-гийн өмгөөлөгч А.Дулмаа, шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар,  шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Бадамханд нараас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугүй болохыг нотолж цагаатгах байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон бөгөөд хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлүүдэд тус тус  зааснаар нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргасныг шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох замаар шийдвэрлэхээр тайлбарласан ба дээрх үндэслэлээр гаргасан өмгөөлөгч нарын санал, хүсэлтэд дараах дүгнэлтийг хийлээ.

Нэг: Г ерөнхий газрын даргын 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/308, Б/313, 2015 оны 08 сарын 19-ны өдрийн Б/348  дугаартай тушаалууд нь Г тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь хэсэгт заасан “ Г алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах...” зэрэг Г удирдлагын бүрэн эрхэд хамаарах, боловсон хүчний бодлогын асуудлыг зохицуулсан заалтыг үндэслэн гарчээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ц болон бусад эрх бүхий албан тушаалтнуудаас Г албан хаагч нарыг сэлгэн ажиллуулахад баримталж байсан, Засгийн газар болон Г ерөнхий газраас баталсан  дүрэм журам, түүний хэрэгжилт хэрхэн хангагдаж байсан талаар өгсөн гэчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч Б.О нь албан тушаалтныхаа хувьд Г байцаагчийг сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлыг судалж, Г ерөнхий газрын дэргэдэх  захиргааны зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрлүүлэх үүрэгтэй атал дээрх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Г ерөнхий газрын даргад шууд танилцуулан тушаал гаргуулсан болохыг эргэлзээгүй нотолсон байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Ц, Б.Х, Н.Э нараас “Г улсын байцаагч нараас сэлгэн ажиллахтай холбоотой хүсэлт гаргасан тохиолдол бүрт захиргааны зөвлөлийг хуралдуулах боломжгүй, сэлгэн ажиллуулах хүмүүсийг хүсэлтийг авч байгаад нэг зэрэг захиргааны зөвлөлийн хурлаар оруулдаг, хаана хэрэгцээ хангамж муу байна тэнд нь хариуцсан нэгж нь судалгаа хийгээд журмын нөхцөл шаардлагад нийцүүлж ерөнхий зарчмаа тохирсон тохиолдолд тушаал гараад албажуулаад явдаг” талаар мэдүүлж байна.

2014 оны 06 сарын 10-ны өдрийн А/106 дугаартай тушаалаар баталсан “Г улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах” журамд зааснаар Г улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахдаа шударга, нээлттэй, ил тод, тэгш байх зарчмыг баримтлан холбогдох дүрэм болон журмын заалтад нийцүүлэн шийдвэрлэх үүргээ эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй нь шүүгдэгч Б.Оийн хахууль авсан хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл  болохгүй гэж шүүхээс үзлээ. 

Хоёр: Шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э, Ж.Б нараас мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Авилгатай тэмцэх газрын мөрдөгч болон гүйцэтгэх ажилтнууд мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандсан, зохиомол хэрэг хүлээлгэсэн  талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гомдол хүсэлт гаргажээ.

Үүнтэй холбогдуулан  Ммрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд Авилгатай тэмцэх газрын ахлах комиссар Б.Б нь нэр бүхий шүүгдэгч нараас мэдүүлэг тайлбар авахдаа хилс хэрэг хүлээлгэх зорилгоор дарамт шахалт үзүүлэн эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Нийслэлийн прокурорын 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 134 дугаартай тогтоол хавтаст хэрэгт авагдсан байна.

Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын тогтоолд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гомдол гаргасныг дээд шатны албан тушаалтан /Нийслэлийн ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурор/ шийдвэрлэсэн шийдвэрүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сиди бичлэг болон бусад нотлох баримтуудыг судалж үзэхэд Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнууд  шүүгдэгч нараас мэдүүлэг тайлбар авахдаа эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцсан үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг тайлбар бусад баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Гурав: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл нөхцөл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж тус тус заасан байна.

Авилгатай тэмцэх газраас 2017 оны 06 сарын 19-ны өдрийн 196 дугаартай гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга баримтыг нотлох баримтаар тооцуулахаар хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн байх ба уг ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг хянан үзэхэд:  Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар гүйцэтгэх байгууллага нь ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй тодорхой төрлийн ажиллагааг  явуулахадаа прокуророос урьдчилан зөвшөөрөл авахаар заасан ба  нэр бүхий шүүгдэгчид чиглүүлэн явуулсан гүйцэтгэх ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтнаас олгосон, хуульд нийцсэн зөвшөөрлийн дагуу хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Мөн гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга баримтыг хавтаст хэрэгт нөхөн хавсаргасан үйл баримт тогтоогддог хэдий ч мөрдөгч, прокуророос уг нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг ажиллагаа нь Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан зарчимд нийцсэн гэж шүүх дүгнэсэн тул тухайн ажиллагааны үр дүнг нотлох баримтын хэмжээнд тооцсон болохыг тайлбарлах нь зүйтэй.  

Дөрөв. Авилгатай тэмцэх газрын үйлчлэгч Б.А, С.О нарыг эд мөрийн баримтаар хураагдсан сиди /CD/ болон дивиди /DVD/-д үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр ороцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэсэн заалтыг зөрчсөн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мэтгэлцэж байна.

Хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.А, С.О нар тухайн үед Авилгатай тэмцэх газарт үйлчлэгчээр ажиллаж байсан, одоо ч энэ ажлаа хийж болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хэдий ч ажил хэргийн хүрээнд нэг байгууллагад хамт ажилладаг этгээдүүдийг эрүүгийн хэрэгт хувийн сонирхолтой гэж шууд дүгнэх боломжгүй. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд “хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан, хэрэг гарсан газарт” үзлэг хийхээр зохицуулсан ба энэ тохиолдолд эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж болохоор заажээ.

Харин гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр авагдсан дуу дүрсний бичлэгт үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулахыг хуулиар шаардаагүй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн дээрх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлах замаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

Хэргийн зүйлчлэл, хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт:

            Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Ц.Б-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

            Монгол улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ...гэмт  хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдснээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол гэмт хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж заасан байна.  

Олон улсын гэрээний зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэлийг хуульчилсан билээ.

Хуулийн дээрх агуулга нь гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлох бөгөөд шинээр баталсан Эрүүгийн хууль өмнөх хуультай харьцуулахад үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцлийг бий болгож байвал сүүлд батлагдсан хуулийг хуучин хуулийн оронд, өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэх явдал юм.

Шүүгдэгч Б.О-т Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч хэргийг шийдвэрлэх цаг хугацаанд буюу 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэг  хасагдаж, тухайн хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт нэмж оруулснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ 8 жил болж нэмэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь сонгон хэрэглэх ялын төрөлгүй зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар дээрх хуулийг буцаан хэрэглэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэхээр байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ийн хахууль авсан 2 удаагийн үргэлжилсэн үйлдэл нь давтан шинжтэй боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг “давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэж 2 өөр утга бүхий үгийг “буюу” гэдэг үгээр холбож хуульчилснаар давтан үйлдлийг дангаар нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахад эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “шүүх...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хууль ёсны байх зарчмыг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж гэм буруугүйд тооцох зарчмуудтай нийцүүлж шүүгдэгч Б.О-т холбогдох хэргийг зүйлчлэн дүгнэсэн болно.  

Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Ц.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Э, Ц.Б нарын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх боловч хуулийг буцаан хэрэглэхэд нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялтай, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Л.О, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлджээ.

            Гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан “Хээл хахууль зуучлах” гэмт хэргийн шинжийг  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцож тусдаа бие даасан гэмт хэрэг болгон хуульчлах шаардлагагүй гэж хууль тогтоогчоос үзсэн байна.

Шүүгдэгч Л.О, Ж.Б нарын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцогчийн шинжтэй тохирч байх боловч уг хуулийг буцаан хэрэглэхэд нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялтай, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулах заасан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ Г ерөнхий газрын төрийн захиргаа хамтын ажиллагааны газарт Г улсын байцаагч, шүүгдэгч Ж.Б нь Г ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газарт Г улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нарыг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгдэгч нар нь Б.О-т хахууль өгөхөд зуучлахдаа  урьдын танил, хамт ажилладаг ойр дотны  харилцаагаа ашигласан гэж дүгнэсэн тул албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор заасан ба хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн  яллагдагчаар татах хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэхээр тайлбарлажээ.

Шүүгдэгч Б.О-ийг 2015 оны 11 сарын 17-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Б-ыг 2016 оны 02 сарын 23-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.О-г 2015 оны 12 сарын 02 –ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дахь хэсэгт зааснаар, Г.Э-ыг 2015 оны 12 сарын 03-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б-ийг 2016 оны 02 сарын 23-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна.

Дээрх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан хугацааны дотор яллагдагчаар татсан байх ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөгдөж байсан зохицуулалтыг буцаан хэрэглэхгүй тул өмгөөлөгч нараас “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгохоор гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.О нь Ц.Б-ээс 500.000 төгрөг, Г.Э-аас 1000.000  төгрөг авсан гэх хохирлын хэмжээг тогтоохдоо шүүгдэгч Б.О, Г.Э нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэж тогтоосон болохыг тайлбарлах нь зүйтэй.    

Иймд шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Л.О нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус тус  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Г.Э, Ц.Б нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Ж.Б, Л.О нарыг  тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

            Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс: Торгох ялын доод хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгож, 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэх,

             Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Бадамхандаас: Хуульд заасан хамгийн бага хэмжээний торгуулийн ял оногдуулах,  

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар: Ялын санал дээр өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Торгуулийн ялын доод хэмжээгээр тогтоож ял оногдуулах,

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч Л.О-гийн өмгөөлөгч А.Дулмаа нараас: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг тус тус гаргаж байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар тогтоов.

Шүүгдэгч Б.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192000/-г 65 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.480.000 /арван хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус бүр гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192000/-г  55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.560.000 /арван сая таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ж.Б, Л.О нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар зааснаар тус бүр гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192000/-г  30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.760.000 / таван сая долоон зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 3 хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг сиди болон DVD-г, мөн шүүгдэгч Б.О-ээс гарган өгсөн үзэг 1 ширхэг, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гэр бүлийн дундын өмчлөлийн “Panasonic” загварын 55 инчийн зурагт 1 ширхэг, 6 ширхэг сандалтай ширээ 1 ширхэг, “sharp загварын хөргөгч 1 ширхгийг шүүгдэгч Б.О-т буцаан олгож, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.О-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус  шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б овогт Б.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б овогт Ц.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч О овогт Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

 Шүүгдэгч Я овгийн Ж.Б, Б овгийн Л.О нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-ийг албан тушаалтанд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Ж.Б, Л.О нарыг хээл хахууль өгч, авахад зуучилсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 65 /жаран тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.480.000 /арван хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 /тавин тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.560.000 /арван сая таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.Б, Л.О нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар зааснаар тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 /гуч/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.760.000 /таван сая долоон зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 12.480.000 /арван хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд,

Шүүгдэгч Ц.Б, Г.Э нарт тус бүр оногдуулсан 10.560.000 /арван сая таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд,

Шүүгдэгч Ж.Б, Л.О нарт тус бүр оногдуулсан 5.760.000 /таван сая долоон зуун жаран мянга/ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын хугацааг  торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.О-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ын энэ хэргийн улмаас сэжигтнээр баривчлагдсан хоногийн 3 хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас хассугай.

9. Шүүгдэгч Б.О, Ц.Б, Л.О, Г.Э  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг сиди болон DVD-г, мөн шүүгдэгч Б.О-ээс гарган өгсөн үзэг 1 ширхэг, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүин төгөлдөр болмогц 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож , гэр бүлийн дундын өмчлөлийн “Panasonic” загварын 55 инчийн  зурагт 1 ширхэг, 6 ширхэг сандалтай ширээ 1 ширхэг, Sharp загварын хөргөгч 1 ширхэгийг шүүгдэгч Б.О-т буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Ж.Б, Л.О Г.Э, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН