| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00157/и |
| Дугаар | 211 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байрлах М ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Х овогт Б.Нд холбогдох
255390 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Нгаас 2020 оны 1 сарын 9-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 200000 төгрөг, зээлийн хүү 46939 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8450 төгрөг, нийт 255390 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М ББСБ нь хариуцагч Б.Нгаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 255390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б.Н нь 2018 оны 03 сарын 16 өдөр М ББСБ-тай 140000116644 дугаартай зээлийн эрх нээлгэх гэрээг байгуулж, 2019 оны 06 сарын 03 өдөр сарын 3.4 хувийн хүүтэй, 200000 төгрөг зээлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 5-7-р хуудас/
Хариуцагч Б.Нд 2020 оны 02 сарын 12 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2020 оны 02 сарын 26 өдрийн дотор хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариуцагч талаас хариу тайлбар нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч Б.Нд шүүх хуралдааны товийг 2020 оны 03 сарын 20 өдөр мэдэгдсэн боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгү тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцож түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар Х овогт Б.Нгаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 255390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8312 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Нгаас 8312 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б