Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би “Г т” ХЗХ-ний нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн сумын багт оршин суух Д.О /РД:/-д холбогдох 16067593.26  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 16090093.26 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан 16090093.26  төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ний нь Д.О 16090093.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 16090093.26 төгрөгийг бүрэн хэмжээгээр 2020 оны 10 сарын 05 дотор Г т ХЗХ-ны Хаан банк дахь  тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар, талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Г т” ХЗХ, хариуцагч Д.О нарын 2020 оны 3 сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ буюу зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238288 төгрөгөөс төсвийн орлогоос 119144 төгрөгийг, хариуцагчаас 119144 төгрөгийг тус тус гаргуулан Г т ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Г.Б