Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00013                                                      Дундговь аймаг

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би А ХХК-ий нэхэмжлэлтэй, Д  аймгийн С сумын  -р баг, тоосгон заводын 0 тоотод оршин суух, Б овогт Дийн Ц /З К/-д холбогдох 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 сарын 7-ны өдөр үүсгэсэн 139/2020/00035/И иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Ц нь А ХХК-ий ломбарднаас  2018 оны 2 сарын 13-нд 2000000 төгрөгийг  10 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2018 оны 3 сарын 13-ны өдрөөс  2018 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд сарынхаа хүүг өгч явсаар  2019 оны 12 сарын 13-нд үндсэн зээл 2000000 төгрөгөөс 350000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хүү өгөөгүй. 2019 оны 12 сарын 7-нд 250000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1400000 төгрөгийг гаргуулж өгнө үү.   гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн иргэн өндөр настан Д.Ц миний бие нь  нэхэмжлэгч Ц.Наранчимэгийн  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь дээрхи мөнгийг  2020 оны 7 сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулна. Шүүх хуралд оролцохгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 121-р байрт байрлах А ХХК Д овогтой Цгаас 1400000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл  гаргасан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн иргэн өндөр настан  Ц нь 1400000 төгрөгийг 2020 оны 7 сарын 1-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн  тайлбарыг ирүүлсэн  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А ХХК нь Д.Цгаас  1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Харин иргэний үнэмлэхэнд хариуцагчийн нэрийг  Ц гэж бичсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэлд хариуцагчаар дурдагдсан этгээд нь өөрөө биш гэж маргахгүй байх тул хариуцагчийн нэрийг  Дийн  Цоолой болгон өөрчилж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1400000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрснийг нэхэмжлэгч  нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19075 төгрөгийг, хариуцагчаас 19075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б овогт Дийн Ц  /ЗК / нь А  ХХК–д 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган / төгрөгийг 2020 оны 7 сарын 1-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19075 төгрөгийг, хариуцагчаас 19075 төгрөгийг тус тус гаргуулан А ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

                                ШҮҮГЧ                             Д.У