Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр                                      Дугаар 139/ШШ2020/00015                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Д  аймгийн С сумын 8-р баг,  А 8-26 тоотод оршин суух, Б овогт Бгийн Б /ЗК /-ийн нэхэмжлэлтэй,

Ө аймгийн Да  сумын 7-р баг   10-24 тоотод газар оршин суух, Мхонь овогт Тын М /КЖ /-д холбогдох  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2019/00480/И индекстэй иргэний хэргийг  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б миний бие Мтэй 2012 онд гэр бүл болж хагас жил хамтдаа байсан. 1 хүүхэдтэй. Охин Б 2012 онд төрсөн. Охин маань төрснөөс огт ирэхээ байсан. Холбоо барихаа больж сураг тасарсан.  2012 онд нэг хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод 2013 онд мөн хүнээсээ салсан гэдэг. Цаашид энэ хүнтэй дахин амьдрах боломжгүй, охин маань одоо надтай цуг  амьдарч байгаа.  Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охин Бдаа төрсөн эцэг болох Мгээс хуулийн дагуу хүүхдийн   тэтгэлэг тогтоож өгнө үү бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй   гэжээ.  

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: Т овогтой М миний бие хариу тайлбарт Б овогтой Б охиныг өөрийн охин гэдгээ батлаж байна. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна    гэжээ.                                                             

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Т.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Т.М нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ.

 Зохигч нь 2011 онд танилцаж, улмаар 2012 оны 11 сарын 16-нд охин Б.Бг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь охин Б.Бгийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар маргахгүй байх тул хариуцагч Т.Мгээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.М нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 31492 төгрөг төлсөн бөгөөд 31492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 11 сарын 16-нд төрсөн охин Б овогт Бгийн Б /ЗЮ /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Мхонь овогт Тын М / КЖ /-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мгээс 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ                         Д.У