Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1244

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00781 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МЭХ” ХХК-д холбогдох

 

Автомашин гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЭХ” ХХК нь тус компанитай 2015 оны 7 сарын 31-ний өдөр 4100199 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 00-17 УБВ улсын дугаартай “Тоёота лэнд круйзер 200” маркийн автомашиныг 48 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр авсан. Хариуцагч нь 2017 оны 8 сарын 14-ний өдрөөс хойш гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй бөгөөд бидний зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан. Хариуцагч нь дээрх байдлаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул бид Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах талаар хариуцагчид мэдэгдэх гэсэн боловч хариуцагч бидэнтэй огт уулздаггүй, утсаа авдаггүйгээс түрээсийн зүйл болох автомашиныг өнөөдрийг хүртэл бидэнд хүлээлгэж өгөхгүй байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтад заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах үндэслэл бий болсон тул хариуцагчаас 78 600 000 төгрөгийн үнэ бүхий 00-17 УБВ улсын дугаартай, “Тоёота лэнд круйзер 200” маркийн автомашиныг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

  •    : Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар 00-17 УБВ улсын дугаартай, JTMHV09J904172777 арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг хариуцагч “МЭХ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МЭХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 551 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д буцаан олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие хэргийн баримттай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох итгэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гардаж аваад анхан шатны шүүхэд аваачиж өгсөн. Шүүх хуралд орох гээд хүлээж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлеөлөгч Д.Тамирын санал болгосны дагуу эвлэрлийн гэрээ байгуулахаар болж, энэ тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдээд явцгаасан. “МЭХ” ХХК-ийн нябо тооцоо нийлэхээр “Х” ХХК дээр очиход, хуулийнхнаасаа асууж байж тооцоо нийлье гэж хэлсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирэхээр шүүгчийн туслахтай тохиролцоод явсан “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир ганцаараа шүүх хуралд ороод шүүхийн шийдвэр гаргуулсан байна. “МЭХ” ХХК нь энэхүү машины төлбөрт нийтдээ 111 000 000 төгрөгийг тушаасан байх тул “Х” ХХК нь үүнээс бага төлбөр болох 78 000 000 төгрөгийг “МЭХ” ХХК-иас авах нэрийдлээр Ландкруйзер-200 маркын автомашиныг авах эрхгүй юм. Учир нь энэхүү автомашин одоогийн бодит байдлаар хоёр компанийн дундын өмч болоод байна. Талууд эвлэрэх нөхцөл ярьж байснаас биш шүүх хуралдаан явуулах асуудал яриагүй, хэрвээ шүүх хурал хийх бол итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүхэд ирсэн хэргийн баримттай танилцах, хуульд заасан хугацаанд нотлох баримтуудыг гаргаж өгөх, өмгөөлөгч авах эрхээр хангагдах ёстой байсан. Гэвч аихан шатны шүүх процессийн алдаануудыг гаргаж, шүүх хурлыг хууль бусаар хийж, шүүхэд “МЭХ” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл аваад долоо ч хоноогүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хуулийн дагуу дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

          Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа  санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 78 600 000 төгрөг гаргуулах тухай болгон өөрчилж, хариуцагч нь уг төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр талууд эвлэрэв. Үүнд: 2018 оны 06 сарын 14-ний  өдөр 35 378 168 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 3 321 832 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

          ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “МЭХ” ХХК-д холбогдуулан автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар 00-17 УБВ улсын дугаартай, JTMHV09J904172777 арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн “Тоёота лэнд круйзер 200” маркийн автомашиныг хариуцагч “МЭХ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 78 600 000 төгрөг гаргуулах тухай болгон өөрчилж, хариуцагч нь уг төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр талууд эвлэрэв. Үүнд: 2018 оны 06 сарын 14-ний  өдөр 35 378 168 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 3 321 832 төгрөгөөр тус тус төлнө” гэж заажээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа  санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 78 600 000 төгрөг гаргуулах тухай болгон өөрчилж, хариуцагч нь 78 600 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 14-ний  өдөр 35 378 168 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3 325 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 3 321 832 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХТӨР

                                   

                                        ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Г.ДАВААДОРЖ