Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00024                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Д сумын 1-р баг, хөх толгой 2-6 тоотод оршин суух, Б овогт Дгийн Г /ЗЕ /-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00003/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг зөрчилтэй бичилт шаардлага хангахгүй байгаа.  Иймд гэрчийн мэдүүлэг бусад баримтуудыг үндэслэн 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаарх  Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Д овогтой Гтай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 382 дугаартай тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын  2019 оны 12 сарын 11-ний өдрийн 3/248 дугаартай “тус сумын 3-р багийн иргэн Д овогтой Ггийн  Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан 1986-1990 оны хөдөлмөрийн хөлсийг тус сумын архиваас хуулбарлан олгосон үнэн  талаарх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Дэлгэрцогт сумын 1-р багийн иргэн Д овогтой Г /ЗЕ63062513/-ийн 1981 оны хөдөлмөрийн дэвтэр нь нүүр хуудас байхгүй, хуудас дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1981.01.01-1990.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Д.Ггийн  хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 9-р хуудас/

-Д овогтой Ггийн 1986-1990 оны хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

-Д.Ггийн 1986-1990 онуудын цалингийн тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 11-47 хуудас/

-Гэрч Н.Э “Д.Г нь 8-р ангиа төгсөөд 1980 онд илгээлтээр гарч 1981 оны 5 сарын 30-ны өдөр цэрэгт явах  хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. 1984 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж байсан. Цэрэгт явахаас өмнө ээж Дтой мал маллаж байгаад цэргээс халагдаж ирснээс хойш ээжтэйгээ мал маллаж байсан. Гэр бүлтэй болсноос хойш одоо болтол мал маллаж байгаа.  Анх  1981 онд нэгдэлд малчин болсноос хойш цэрэгт л явсан. Цэргийн алба хааснаас өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа. Би 1984 онд  8-р анги төгссөн. Гэхдээ Ггийнхтай хөдөө ойр нутагладаг байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэднэ. Насаараа мал маллаж байгаа малчин хүн байгаа юм  ” гэх мэдүүлэг   /хэргийн 52-р хуудас/

-Гэрч Р.Ба-ийн “ Д.Г нь 1980 онд илгээлтээр гарч хөдөө маллаж байгаад 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. 1984 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж байсан. Цэрэгт явахаас өмнө ээж Дтой мал маллаж байгаад цэргээс халагдаж ирснээс хойш ээжтэйгээ мөн мал маллаж байсан. Гэр бүлтэй болсоноос хойш тусдаа гарч одоо болтол мал маллаж байгаа.  Анх  1981 онд нэгдэлд малчин болсноос хойш цэрэгт л явсан. Цэргийн алба хааснаас өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа.  Би 1982 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш 1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан.  Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Гг малчин байсан талаар нь мэдэж байна. Д.Гг бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаасаа нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн  ” гэх мэдүүлэг /хэргийн 53-р хуудас /

-Гэрч Г.Цэ-ийн “ Д.Г нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж байсан. Цэрэгт явахаас өмнө ээж Дтой мал маллаж байгаад цэргээс халагдаж ирснээс хойш ээжтэйгээ мал маллаж байсан. Гэр бүлтэй болсоноос хойш тусдаа одоо болтол мал маллаж байгаа. Анх 1981 онд нэгдэлд малчин болсноос хойш цэрэгт л явсан. Цэргийн алба хааснаас өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа.  Би 1980 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш 1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан.  Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадынмалчид учраас Гг малчин байсан талаар нь мэдэж байна. Д.Гг бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаасаа нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн  ” гэх мэдүүлэг /хэргийн 54-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Г нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дгийн Г /ЗЕ / нь 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У