Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00026                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Д  сумын 4-р баг, Цомог гэх газар оршин суух, Б  овогт Бийн О /ЗИ /-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00002/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Б.О миний бие нь 1985 оноос эхлэн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан үеийн  хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон  учир 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт  сумын 2-р таван жил нэгдэлд худгийн моторчин, малчнаар  ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд худгийн моторчин, малчнаар  ажиллаж байсан талаарх  Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1985 оны 1 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан тухай зарим баримт байхгүй учир Бовогтой Отай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын Б.Отай холбоотой ажилд томилсон 1986 оны тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүлсэн талаарх 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 377 дугаартай тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 104/000268 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчин, худгийн моторчиноор ажиллаж байсан Бовогтой Оын цалингийн тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс 1987 оны 8 сарын 17-ны өдрийн Д  овогтой О-т олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-8 хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Өлзийт сумын  2-р таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан.  1992 оны 2 сарын 17-нд 2-р таван жил  ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХКомпани, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан талаарх” тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бовогтой О /ЗИ /-ын 1987 оны хөдөлмөрийн дэвтэр нь овог нэрийн зөрчилтэй нөхөн бичилттэй тул 1985.1.1-1991.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт  /хэргийн 10-р хуудас/

            -Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн  даргын 1986 оны 7 сарын 20-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 12-р хуудас/

            -Д.Оын 1985-1991 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 15-97 хуудас/

-Гэрч Х.Ба-ийн “ Б.О нь 1985 оноос эхлэж Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад худгийн моторчин малчинаар  ажиллаж байсан. Тухайн үед О нь нэгдлийн малчин, худгийн моторчиноор цуг ажиллаж байсан гэдгийг нь нэг нутагт ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэж байна. Б.О нь 1985 оны 1 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 2-р  таван жил нэгдэлд малчин, худгийн моторчиноор ажиллаж байсан. Бид нэг сумын хүмүүс учраас Б.Оын нэгдэлд ажиллаж байсан талаар мэднэ.  Анх  1985 онд нэгдэлд малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа. Би 1979 онд Өлзийт суманд шилжиж очоод Өлзийт сумын Ахуйн үйлчилгээнд химийн машинистаар хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан  Б.Оыг  бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаасаа нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 102-р хуудас/

-Гэрч Д.П-ын “  Б.О нь 1985 оноос эхлэж Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад худгийн моторчин малчинаар  ажиллаж байсан. Тухайн үед О нь нэгдлийн малчин, худгийн моторчиноор хавсран ажиллаж байсан гэдгийг нь нэг нэгдэлд ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэж байна. Б.О нь 1985 оны 1 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 2-р  таван жил нэгдэлд малчин, худгийн моторчиноор ажиллаж байсан. Анх  1985 онд нэгдэлд малчин болсноос хойш өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байгаа.  Би 1971  онд Өвөрхангай айгмгийн Есөн зүйл сумаас малчинаар ирж хувьчлал тарах хүртэл 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад малчин байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Б.Оыг малчин байсан талаар нь мэдэж байна. Б.Оыг   бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаасаа нэгдэлд мал маллаж байгаа малчин хүн.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 103-р хуудас / зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.О нь 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт  сумын 2-р таван жил нэгдэлд худгийн моторчин, малчнаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт Бийн О /ЗИ 8/ нь  1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У