Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00027                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ду  аймгийн С  сумын -р баг, сургуулийн гудамж 16-р байр, 7 тоотод оршин суух, Д овогт Лийн Ө /ЗЮ /-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00034/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лийн Ө миний бие   улсад 1984 оноос эхлэн 2017 он дуустал ажилласан. Үүнээс 1990 оны 12 сарын 2-ны өдрөөс Байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар, 1991 оны 10 сарын 24-ний өдрөөс эхлэн аймгийн Брокерийн пүүсийн менежер, захирлаар томилогдон ажилласан. Дундговь аймгийн брокерийн пүүс нь 1991 оны 10 сарын 24-нд байгуулагдан хөрөнгийн зах зээлд хувьцаа борлуулах, үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 8 сарын 12-нд нэрээ өөрчлөн  ЛОГ ХХК болон хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсаар 2002 онд татан  буугдаж, брокер диллерийн САНАР ХХК-д эрхээ шилжүүлэн баримт бичгээ хүлээлгэж өгсөн билээ. Миний бие нь энэ бүх хугацаанд дээрх албан тушаалын ажил эрхэлж байсан бөгөөд ажилд орсон, гарсан тушаал байхгүй, архивын газраас олдохгүй байгаа тул 1990 оны 12 сарын 2-ны өдрөөс1991 оны 10 сарын 23 дуустал Байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар, 1991 оны 10 сарын 24-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1 хүртэл хугацаанд аймгийн Брокерийн пүүсийн менежер, захирлаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ө нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Л.Ө нь 1990 оны 12 сарын 2-ны өдрөөс 1991 оны 10 сарын 23 дуустал Байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар   ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Л овогтой Өтой  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2020 оны 1 сарын 9-ний өдрийн 16 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн  Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1991 оны 1 сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаал, хавсралтыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 5-6 хуудас/

            -Монголын Хөрөнгийн биржийн захирлын 30 тоот тушаалаар Брокерын пүүсийн ажилтнуудын дэлгэрэнгүй бүртгэлийн маягтын хуулбар  /хэргийн 7-р хуудас/

            -Лог ХХК-ийг үүсгэн байгуулагчдын  1996 оны 1 сарын 06-ны өдрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-р хуудас/

            -Монголын Хөрөнгийн биржийн захирлын 1991 оны 10 сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-р хуудас/

            -Л.Өы 229 дугаартай менежерийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Тус аймгийн Брокерийн пүүс нь 1991 оны 10 сарын 24-нд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 8 сарын 12-нд Лог ХХК болж өөрчлөгдөн 2002 онд татан буугдсан талаарх ” тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/

-Гэрч Ж.Б-ийн “Л.Өтой 1991 оны 10 сард Дундговь аймгийн Брокерийн пүүс байгуулагдахад хамт ажиллаж эхэлсэн.  Брокерын пүүс нь 1996 онд Лог ХХК  гээд үнэт цаасны компани болж нэрээ өөрчлөхөд хамт ажиллаж байсан. Лог ХХК 2002 онд татан буугдсан. Бид тэр хүртэл хамт ажиллаж тэрнээс хойш 2007 оны 6 сар хүртэл Баянговь ХХК-нд хамт ажиллаж байсан.  Би 1991 оноос 2002 он хүртэл Брокерийн пүүс, Лог ХХК-нд брокер, брокерийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Баянговь ХХК-нд 2002 оноос 2007 ны 6 сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бид анх Брокерийн пүүс байгуулагдсанаас эхлээд татан буугдах хүртэл болон Лог ХХК, Баянговь ХХК-нд хамт ажиллаж байсан. Надтай хамт  Л.Ө нь 1991 оны 10 сараас  Брокерийн пүүсийн захирал, Лог ХХК-ий захирал, Баянговь ХХК-ий захирлаар  2007 оны 6 сар  хүртэл тасралтгүй ажиллаж байсан.  Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй  ” гэх мэдүүлэг   /хэргийн 18-р хуудас/

-Гэрч Ц.Эн-ийн “ Монголын хөрөнгийн биржийн захирлын тушаалаар 1991 оны 10 сард анх Дундговь аймагт Брокерийн пүүс байгуулагдахад би анх брокероор, Л.Ө захирал болж бид хамт ажиллаж эхэлсэн. Тэгээд  Брокерын пүүс нь 1996 онд Лог ХХК  гээд үнэт цаасны компани болж нэрээ өөрчлөхөд мөн  хамт ажиллаж байсан. Лог ХХК 2002 онд татан буугдсан. Бид тэр хүртэл хамт ажиллаж тэрнээс хойш Баянговь ХХК-нд 2002 оноос 2007 он хүртэл бас хамт ажиллаж байсан. Би 1991 оноос 2002 он хүртэл Брокерийн пүүс, Лог ХХК-нд брокероор ажиллаж байсан. Баянговь ХХК-нд 2002 оноос 2007 ны 6 сар хүртэл брокер, няраваар ажиллаж байсан. Бид анх Брокерийн пүүс байгуулагдсанаас эхлээд татан буугдах хүртэл болон Лог ХХК, Баянговь ХХК-нд хамт ажиллаж байсан.  Надтай хамт  Л.Ө нь 1991 оны 10 сараас  Брокерийн пүүсийн захирал, Лог ХХК-ий захирал, Баянговь ХХК-ий захирлаар  2007 оны 6 сар  хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас /

-Гэрч Д.Цэ-ын “ Ө нь 1984 онд Орос улсад сургууль төгсөж ирээд Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд   зохион зааварлах хэлтэст зохион байгуулагчаар ажиллаж байгаад Ардын хянан шалгах хороонд хянан шалгагчаар ажиллаж байсан.  Ардын хянан шалгах хороо нь 1990 онд татан буугдахад байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар 1990 оны 12 сараас 1991 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад тэр үед байгуулагдсан Брокерийн пүүсийн захирлаар ажилд шилжсэн.   Би 1974  оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Тэр үед Ө нь нэг байгууллагад харъяалагдаж ажиллаж байсан. Тэр үед хамт ажиллаж байсан   учраас ажиллаж байсан талаар нь мэдэж байна. Энэ хугацаанд Л.Ө нь  зохион зааварлах хэлтэст сум хариуцсан мэргэжилтэн, Ардын хянан шалгах хороонд хянан шалгагч, байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар  1987 оноос 1991 оны 10 сарын 24-ний өдрийн хооронд тус тус ажиллаж байсан гэдгийг нь мэднэ. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас /

-Гэрч П.А-ийн “ Би 1987 онд Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд улсын архивын эрхлэгчээр ажилд ороход Л.Ө нь зохион зааварлах хэлтэст ажиллаж байгаад Ардын хянан шалгах хороонд хянан шалгагчаар ажиллаж байсан.  Ардын хянан шалгах хороо нь 1990 онд татан буугдахад тухайн үеийн байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар 1990 оны 12 сараас 1991 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад тэр үед байгуулагдсан Брокерийн пүүсийн захирлаар ажилд шилжиж байсан. Би 1987 оноос өнөөдрийг хүртэл Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын улсын архивын эрхлэгч, Архивын албаны дарга, Тасгийн даргаар тасралтгүй ажиллаж байна  Тэр үед Ө нь нэг байгууллагад харъяалагдаж ажиллаж байсан. Тэр үед хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан талаар нь мэдэж байна. Энэ хугацаанд Л.Ө нь зохион зааварлах хэлтэст сум хариуцсан мэргэжилтэн, Ардын хянан шалгах хороонд хянан шалгагч, байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар  1987 оноос 1991 оны 10 сарын 24-ний өдрийн хооронд тус тус ажиллаж байсан гэдгийг нь мэднэ. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас /

-Гэрч С.Цэ-ийн “ Намайг аймгийн тамгын газарт ажиллаж байхад Л.Ө нь зохион зааварлах хэлтэст ажиллаж байсан. Мөн  Ардын хянан шалгах хороонд хянан шалгагчаар ажиллаж байсан.  Ардын хянан шалгах хороо нь  татан буугдсаны дараагаар  тухайн үеийн байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар 1990 оны 12 сараас 1991 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад тэр үед байгуулагдсан Брокерийн пүүсийн захирлаар ажилд шилжиж байсан. Би 1988 оноос өнөөдрийг хүртэл Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны бичээч, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байна  Тэр үед Ө нь нэг байгууллагад харъяалагдаж ажиллаж байсан. Тэр үед хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан талаар нь мэдэж байна. Энэ хугацаанд Л.Ө нь  зохион зааварлах хэлтэст сум хариуцсан мэргэжилтэн, Ардын хянан шалгах хороонд хянан шалгагч, байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар  1987 оноос 1991 оны 10 сарын 24-ний өдрийн хооронд тус тус ажиллаж байсан гэдгийг нь мэднэ. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас /

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Л овогтой Ө /ЗЮ60013019/-ы 1985 оны хөдөлмөрийн дэвтэр нь тушаал дутуу тул 1990.12.02-1991.10.24-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 24-р хуудас/

-Дундговь аймгийн Ардын хурлын депутатуудын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтсийн даргын Лийн Өд олгосон 048746 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 25-26 хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаа нь 1942 оны 2 сарын 15-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 4 сарын 29-ний өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүтгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа талаарх ” тодорхойлолт /хэргийн 34-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Ө нь 1990 оны 12 сарын 2-ны өдрөөс1991 оны 10 сарын 23 дуустал Байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар, 1991 оны 10   сарын 24-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1 хүртэл хугацаанд аймгийн Брокерийн пүүсийн менежер, захирлаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Л-ийн Ө /РД:ЗП / нь 1990 оны 12 сарын 2-ны өдрөөс 1991 оны 10 сарын 23-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар, 1991 оны 10 сарын 24-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1 хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Брокерийн пүүсийн менежер, захирлаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У