Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00037                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн Д сумын 2-р баг, Хүрэн хад гэх газар оршин суух, Ч овогт Бгийн Б /ЗЕ /-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00046/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг зөрчилтэй бичилт шаардлага хангахгүй байгаа. Иймд гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг үндэслэн 1981 оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 1981 оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Б овогтой Бөд холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын  2020 оны 1 сарын 9-ний өдрийн 3/17 дугаартай “тус сумын 2-р багийн иргэн  Б овогтой Бийн Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан 1981-1982, 1986-1988, 1990-1991 онуудын хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг тус сумын архиваас хуулбарлан олгосон үнэн  талаарх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Дэлгэрцогт сумын 2-р багийн иргэн Б овогтой Б /ЗЕ65051519/-ийн 1981 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй тул 1981.01.01-1992.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны 1 сарын 07-ны өдрийн 08/10 дугаартай “тус аймгийн Дэлгэрцогт  сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл нь 1956 оны 8 сарын 25-нд байгуулагдан  үйл ажиллагаа явуулж байгаад  1991 онд Нэгдмэл хөдөлгөөн ” ББХК болон 1994 оны 2 сарын 05-нд Нэгдмэл хөдөлгөөн хоршоо болон өөрчлөгдсөн бөгөөд  2010 оны 7 сарын 1-нд татан буугдсан талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

            -Б овогтой Бийн 1981-1982, 1986-1988, 1990-1991 онуудын хөдөлмөрийн хөлсний хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

            -Б.Бийн   хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаj /хэргийн 11-13-р хуудас/

-Б.Бийн 1981-1982, 1986-1988, 1990-1991 онуудын цалингийн тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 14-49 хуудас/

-Гэрч Ц.Х-ын “ Б.Б нь 1981 онд Дэлгэрцогт сумын сургуулийн 8-р  ангийг төгссөн. Тэгээд  илгээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1981  оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сард цэрэгт явах хүртлээ ээж эгч нарын хамт нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Улмаар 1983 оны 6 сард цэрэгт явж 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирснээс хойш 1992 он хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Намайг нэгдэлд малчнаар ажиллаж байхад Б.Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан  гэдгийг нь сайн мэднэ.  Анх  1981 оноос эхлэж л мал маллаж байгаад 1983 оны 6 сараас-1986 оны 7 сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирснээс хойш Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад малчинаар ажилласан.   Би  1981 онд 10-р анги төгсөөд   Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд тухайн оноос 1991 он хүртэл малчнаар  ажиллаж байсан. 1991 оноос хойш бригаддаа хувийн мал аж ахуйтанаар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг   /хэргийн 52-р хуудас/

-Гэрч И.Ч-гийн “  Б.Б нь 1981 онд Дэлгэрцогт сумын сургууль төгсөөд илгээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1981 оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сард цэрэгт явах хүртлээ ээж эгч нарын хамт туслах малчнаар ажиллаж байсан. Улмаар 1983 оны 6 сард цэрэгт явж 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирснээс хойш 1992 он хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж, нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Би Б.Бийн эгч Батцэрэнтэй нэг анги найз нөхөд байсан. Тэгэхэд Б нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ.  Анх  1981 оноос эхлэж  мал маллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирснээс хойш Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад малчинаар ажилласан. Би Дэлгэрцогт сумын тооцооны кассд 1978 оноос  1983 он хүртэл кассчин, няраваар, 1983 оноос цэцэрлэгт жижүүрээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан  ” гэх мэдүүлэг /хэргийн 72-р хуудас /

-Гэрч П.А-ын “ Б.Б нь 1981 онд Дэлгэрцогт сумын сургуулийн 8-р  ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1981  оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сард цэрэгт явах хүртлээ ээж эгч нарын хамт туслах малчнаар ажиллаж байсан. Улмаар 1983 оны 6 сард цэрэгт явж 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирснээс хойш 1992 он хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.  Намайг нэгдэлд мал зүйчээр ажиллаж байхад Б.Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан  гэдгийг нь сайн мэднэ. Анх  1981 оноос эхлэж л мал маллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирснээс хойш Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад малчинаар ажилласан.  Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1983 оноос 1991 он хүртэл малчин, тууварчинаар ажиллаж байсан. 1991 оноос хойш бригадын мал зүйчээр ажиллаж байсан  .  ” гэх мэдүүлэг /хэргийн 74-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Б  нь 1981 оны 8 сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 8 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч овогт Бгийн Б /ЗЕ/ нь 1981 оны 6 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У