Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00038                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын 8-р баг, Айраг 10 дугаар гудамж 24 тоотод оршин суух, З овогт Цийн Г /ЗА /-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2020/00043/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1979 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явж 1979 оны 6 сарын 11-ний өдрөөс 1982 оны  8 сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан.  1982 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл   Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул малчнаар ажиллаж байсан байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод  байна. Иймд гэрчийн мэдүүлэг, цалингийн хүснэгт бусад нотлох баримтуудыг үндэслэн 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1979 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэл мөн 1982 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Г нь 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1979 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэл мөн 1982 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Ц овогтой Гт холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дугаартай тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

-Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын  2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2/257 дугаартай “Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Ц овогтой Г 1978-1989, 1983-1990 оны 70-р дансны баримтыг хуулбарлан олгосон талаарх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 08/813 дугаартай “тус аймгийн Адаацаг сумын Амьдралын туг  нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд байгуулагдан  үйл ажиллагаа явуулж байгаад  1992 оны 11 сарын 04-нд Амьдралын туг ХК, 1996 оны 4 сарын 30-нд Амьдралын туг хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Ц овогтой Гын 1978-1989, 1983-1990 онуудын цалингийн тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-16 хуудас/

-Гэрч П.О-ийн “  Би 1982 онд Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн зоо техникчээр томилогдож очиход Ц.Г нь Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад  малчнаар 1978 оноос 1979 оны 6 сард цэрэгт явах хүртэлээ аав ээжийн хамт мал маллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад Ц.Г нь цэргээс халагдаж ирээд 1983 оны 1 сараас хувьчлал тарах хүртэл Сүм бригадад мал маллаж байсан гэдгийг нь би нэгдлийн үржлийн мал зүйчээр ажиллаж байсан учраас сайн мэдэж байна.  Ц.Г нь  хувьчлал тарах хүртэл хоньчиноор, хувьчлал тарснаас хойш Адаацаг  сумандаа мал маллаж байгаа. Би тэр  үед нэгдлийн  зоо техникч, мал зүйчээр  очиход  мал малладаг төл малын хорогдол гаргаж байгаагүй сайн малчин байсан   Би  1982 оноос 1991  он дуустал Адаацаг  сумын Амьдралын туг  нэгдэлд үржлийн зоо техникч, чанарын албаны дарга, хянан байцаах комиссын дарга, боловсон хүчин зэрэг ажлуудыг тасралтгүй хийж тус нэгдэлд тасралтгүй ажилласан.  Бид  нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, насаар мал маллаж байгаа. Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч муу ажиллалаа гэж дуулдаж байгаагүй    ” гэх мэдүүлэг   /хэргийн 28-р хуудас/

-Гэрч Т.М-ын “  Би 1982 онд Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд Ерөнхий зоо техникчээр томилогдож очиход Ц.Г нь Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад  малчнаар 1978 оноос 1979 оны 6 сард цэрэгт явах хүртлээ аав ээжийн хамт мал маллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад Ц.Г нь цэргээс халагдаж ирээд 1983 оны 1 сараас хувьчлал тарах хүртэл Сүм бригадад мал маллаж байсан гэдгийг нь би нэгдлийн үржлийн мал зүйчээр ажиллаж байсан учраас сайн мэдэж байна.  Ц.Г нь  хувьчлал тарах хүртэл Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад хоньчиноор, хувьчлал тарснаас хойш Адаацаг  сумандаа мал маллаж байгаа. Би тэр үед нэгдлийн Ерөнхий зоо техникч, мал зүйчээр ажиллаж малчдын гэрээр очиход  малаа сайн малладаг төл малын хорогдол гаргаж байгаагүй сайн малчин байсан.  Би  1982 оны 8 сараас Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн малын ахлах зоо техникчээр томилогдож  1990 оныг дуустал нэгдэлдээ  ахлах зоо техникчээр ажиллаж, хувьчлал тарснаас хойш сумын мал эмнэлэгт 2005 оныг хүртэл ажиллаж байсан. Бид  нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй. Сайн малчин байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас /

-Гэрч А.Чу-ын “ Ц.Г нь Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад 1978 оноос аав ээжийн хамт илгээлтээр гарч нэгдэлд туслах малчнаар 1979 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан. Намайг нэгдэлд малчнаар  ажиллаж байхад Ц.Г нь цэргээс халагдаж ирээд 1983 оны 1 сараас хувьчлал тарах хүртэл Сүм бригадад мал маллаж байсан гэдгийг нь би тус  нэгдлийн Хашаат бригадад мал маллаж байсан учраас сайн мэдэж байна.  Ц.Г нь  хувьчлал тарах хүртэл Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад хоньчиноор, хувьчлал тарснаас хойш Адаацаг сумандаа мал маллаж байгаа. Би  1978 оны 8 сараас Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Хашаат бригадад хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Хувьчлал  тарснаас хойш  хувийн мал аж ахуйтан болж мал маллаж насаараа ажиллаж байсан. Бид  нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ.  Өөр ажил хийж байгаагүй. Сайн малчин байсан  ” гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.Г нь 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1979 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэл мөн 1982 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З  овогт Цийн Г /З / нь 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1979 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэл мөн 1982 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл   Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У