Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00044/и |
Дугаар | 74 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 74
2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00074 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Э сумын 7-р баг, Х 5-6 тоотод оршин суух, Ц овогт Бийн Я /ЗП /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00044/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд малчин, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул цалингийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд малчин, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Я нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Я нь 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Б овогтой Ятай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2020 оны 1 сарын 9-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 2-р багийн иргэн Б овогтой Ягийн сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсны цалингийн баримтыг 1987, 1991 цалингийн хүснэгтийн хуулбар олгосон талаарх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Б.Ягийн 1987, 1991 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 9-10 хуудас/
-Гэрч Л.Сэ-ийн “Бийн Я нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 сард илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Анх нэгдэлд мал маллахдаа аав ээжийн хамт туслах малчинаар ажиллаж байсан. Дараа нь Өнгөт бригадын малчин Ц.Алтанхуягтай гэр бүл болж Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад хувьчлал тарах хүртэл тасралтгүй бог мал маллаж байсан. Би тэр үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1977 онд цэргээс халагдаж ирээд 1992 онд хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. Бид нэг нэгдлийн нэг бригадад мал маллаж, нутаг ус ойр олон жил айл саахалт байсан учраас Б.Яг 1986 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин байсан гэдгийг нь мэднэ. Одоо ч мал маллаж байгаа хүн. Я нь энэ хугацаанд 1986 оны 6 сараас 1992 онд хувьчлал тарах тасралтгүй мал маллаж байсан. Өөр ажил хийгээгүй гэдгийг нь нэг нутаг усанд байсан учраас сайн мэдэж байна. Одоо ч Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Ц.Ё-н “ Б.Я нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 сард илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Анх нэгдэлд мал маллахдаа аав ээжийн хамт туслах малчинаар ажиллаж байсан. Дараа нь Цэдвишийн Алтанхуягтай гэр бүл болж Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад хувьчлал тарах хүртэл тасралтгүй бог мал маллаж байсан. Би тэр үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1977 онд цэргээс халагдаж ирээд 1992 онд хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан. Бид нэг нэгдлийн нэг бригадад мал маллаж, нутаг ус ойр олон жил айл саахалт байсан учраас Б.Яг 1986 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин байсан гэдгийг нь мэднэ. Одоо ч мал маллаж байгаа хүн. Б.Я нь энэ хугацаанд 1986 оны 6 сараас 1992 онд хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Өөр ажил хийгээгүй гэдгийг нь нэг нутаг усанд байсан учраас сайн мэдэж байна. Одоо ч Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас /
-Гэрч Ц.Г-ын “ Бийн Я нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 сард илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Анх нэгдэлд мал маллахдаа аав ээжийн хамт туслах малчинаар ажиллаж байсан. Дараа нь Өнгөт бригадын малчин Ц.Алтанхуягтай 1992 онд гэр бүл болж Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад хувьчлал тарах хүртэл тасралтгүй бог мал маллаж байсан. Би тэр үед 1986 онд Эрдэнэдалай сумын сургууль 10-р ангиа төгсөөд цэрэгт явсан. 1988 оны 8 сард цэргээс халагдаж ирээд Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1992 онд хувьчлал тарах хүртэл хэсгийн ахлагч, сонин зөөгчөөр ажиллаж байсан. Бид нэг нэгдлийн нэг бригадад мал маллаж, нутаг ус ойр олон жил айл саахалт байсан учраас Б.Яг 1986 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин байсан гэдгийг нь мэднэ. Одоо ч мал маллаж байгаа хүн. Я нь энэ хугацаанд 1986 оны 6 сараас 1992 онд хувьчлал тарах тасралтгүй мал маллаж байсан. Өөр ажил хийгээгүй гэдгийг нь нэг нутаг усанд байсан учраас сайн мэдэж байна. Одоо ч Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй” /хэргийн 18-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Я нь 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Бийн Я /ЗП нь 1986 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У